Nasa Training Center

Nasa Training Center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Nasa Training Center, Psychologist, Монгол улс, Ulaanbaatar.

Сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө, байгууллагад үүсдэг харилцааны хүндрэл, стресс, ажлын дарамт, багийн ойлголцол болон манлайллын сорилтыг сэтгэл зүйд суурилсан аргачлалаар шийдвэрлэдэг сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтын төв.

30/03/2026

Яарах хэрэггүй.
Амьдрал чамд хамгийн зөвийг хамгийн зөв цагт өгнө.

Өчигдөр бол өнгөрсөн. Өнөөдөр бол бэлэг.Шинэ 7 хоногийн ажилд нь амжилт.🫶🤍
29/03/2026

Өчигдөр бол өнгөрсөн. Өнөөдөр бол бэлэг.
Шинэ 7 хоногийн ажилд нь амжилт.🫶🤍

Чамд худал хэлдэг, чамайг үл хүндэлдэг, ашигладаг эсвэл байнга доромжилдог хүмүүсээс өөрийгөө хол байлга.Таны амар амгал...
29/03/2026

Чамд худал хэлдэг, чамайг үл хүндэлдэг, ашигладаг эсвэл байнга доромжилдог хүмүүсээс өөрийгөө хол байлга.

Таны амар амгалан, өөрийгөө үнэлэх үнэлэмж бол сөрөг орчинд алдах ёсгүй хамгийн үнэ цэнтэй зүйл. Таны анхаарал, эрч хүч хүн бүрт зориулагдаагүй.

Чамайг үнэлдэг, дэмждэг, эелдэг ханддаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Учир нь чи зүгээр нэг хэн нэгэнд биш зөв хүмүүст үнэ цэнтэй.

29/03/2026

Чиний амьдралд ийм ‘bestie’ бий юу? Байгаа бол доор tag хийгээрэй.

Энэ бичлэгийг үзээд хамгийн түрүүнд санаанд чинь орсон тэр найз руугаа явуул. ❤️✈️ 👯‍♀️🔥⚡️ 🤍✨♾️ 🥂🌈💅 🧿🧿🧿

29/03/2026
Тантай хамт байгаа хүн бүхэн таны талд байдаггүй...Заримдаа бидний хамгийн их тусалсан хүмүүс бидний эсрэг эргэдэг. Энэ ...
29/03/2026

Тантай хамт байгаа хүн бүхэн таны талд байдаггүй...
Заримдаа бидний хамгийн их тусалсан хүмүүс бидний эсрэг эргэдэг. Энэ нь таны буруу биш, харин таны өсөлт хөгжилт тэдэнд өөрсдийнх нь дутагдлыг сануулдагт л хамаг учир бий.
Ихэнхдээ хүмүүс танихгүй нэгнээс биш, харин нэгэн цагт түшиг тулгуур болж байсан хүнээсээ л урвадаг. Биднийг сайныг үйлд, гэхдээ хариуд нь үнэнч байдлыг бүү хүлээ гэж сургадаг.
Учир нь хүлээлт бүрийн цаана урам хугарал отож байдаг юм.
Тиймээс, Чин сэтгэлээсээ тусал, гэхдээ өөрийнхөө амар амгаланг юунаас ч илүүд хамгаал.

Таны амьдралд 3 төрлийн хүмүүсийг илгээдэг. 1. Навч хүмүүс2. Мөчир хүмүүс3. Үндэс хүмүүс1. Навч хүмүүс: Эдгээр нь таны а...
29/03/2026

Таны амьдралд 3 төрлийн хүмүүсийг илгээдэг.

1. Навч хүмүүс

2. Мөчир хүмүүс

3. Үндэс хүмүүс

1. Навч хүмүүс: Эдгээр нь таны амьдралд нэг л улирлын турш ирдэг хүмүүс юм. Тэд сул учир тэднээс хамаарч болохгүй. Тэд зөвхөн хүссэн зүйлээ авахын тулд ирэх бөгөөд тэдгээр хүмүүст болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь бүх зүйл зүгээр үед таныг хайрлах боловч салхи ирвэл таныг орхиод явах болно.

2. Мөчир хүмүүс: Тэд барьцтай боловч тэдэнд бас л болгоомжтой хандах хэрэгтэй. Тэд амьдрал хүнд болж ирэхэд хугарах бөгөөд хэт хүнд жинг дааж чадахгүй. Тэд тантай хэд хэдэн улиралд хамт үлдэж болох ч хэцүү болох үед яваад өгөх болно.

3. Үндэс хүмүүс: Тэд маш чухал хүмүүс, учир нь тэд харагдахын тулд юм хийдэггүй. Тэд таныг хүнд бэрх цаг үеийг даван туулахад тусалж дэмжин, таныг усалж тэтгэх бөгөөд таны байр сууринаас болж хөдөлж ганхахгүй, таныг байгаагаар нь хайрладаг хүмүүс юм. Тантай таарсан бүх хүмүүс эсвэл найз нөхөд бүр тантай үлдэхгүй. Зөвхөн үндэс төрлийн хүмүүс л ямар улирал байхаас үл шалтгаалан үлдэх болно.

Сэтгэлийн тань дархлаа муудаж байгааг хэрхэн мэдэх вэ?- Ялимгүй зүйл дээр уурлаж бухимдах - Хүмүүсийн хэлсэн үгийг эмзэг...
29/03/2026

Сэтгэлийн тань дархлаа муудаж байгааг хэрхэн мэдэх вэ?

- Ялимгүй зүйл дээр уурлаж бухимдах
- Хүмүүсийн хэлсэн үгийг эмзэгээр хүлээж авах
- Бүх зүйл болж, бүтэхгүй байгаа юм шиг санагдах
- Анхаарал төвлөрөхгүй байх
- Үр бүтээлгүй болох
- Бүх зүйлийг сөргөөр харах
- Хорт зуршилд автагдах
- Нойрондоо муудах
- Юу ч хийх хүсэлгүй болох гэх мэт

Сэтгэлийн дархлаагаа хэрхэн сайжруулах вэ? 😇
- Сэтгэлээ чагнаж яг юунд сэтгэл дундуур байгааг ажиглах
- Санаа зовоосон асуудлаа ойр дотныхондоо хуваалцах
- Стресс тайлдаг аргуудаа нэмэгдүүлэх, үүнд: дасгал хөдөлгөөн, хобби, бүжиг, дуу сонсох гэх мэт
- Гүнзгий амьсгаа аваад тайвшрах дасгалуудыг хийх
- Бүх зүйл сайхан болох болно хэмээн өөртөө хэлэх
Сэтгэлийн тэнхээнээс биеийн тэнхээ шалтгаална..

"Хироюки Санада нэгэнтээ хэлэхдээ: Зарим хүмүүс гэртээ усан сантай болохыг хүсдэг бол, усан сантай хүмүүс түүнийгээ бара...
29/03/2026

"Хироюки Санада нэгэнтээ хэлэхдээ:
Зарим хүмүүс гэртээ усан сантай болохыг хүсдэг бол, усан сантай хүмүүс түүнийгээ бараг л ашигладаггүй.

Хайртай хүнээ алдсан нэгэн гүн гунигийг мэдэрдэг бол, хайртай хүнээ дэргэдээ байлгаж буй хүмүүс тэдэндээ байнга гомдоллож байдаг.

Ханьгүй хүн хань мөрөөддөг, харин ханьтай хүн түүнийгээ үл ойшоож гомдоодог.

Өлссөн хүн таваг хоолны төлөө юу ч хийхэд бэлэн байдаг бол, цадсан хүн амтанд нь дургүйцдэг.

Машингүй хүн машин мөрөөддөг, харин машинтай хүн үргэлж илүү сайныг харж явдаг.

Гол нь бидэнд юу байгааг анзаарч, түүндээ талархаж сурах явдал юм.

Учир нь хаа нэгтээ хэн нэгэн таны аль хэдийн эзэмшсэн, таны тоодоггүй зүйлийн төлөө бүхнээ өгөхөд бэлэн байгаа.

Бид заримдаа хүмүүст өөрийгөө ойлгуулах гэж хэтэрхий их энерги зарцуулдаг. Гэвч үнэндээ хүн бүр өөрийнхөө харахыг хүссэн...
28/03/2026

Бид заримдаа хүмүүст өөрийгөө ойлгуулах гэж хэтэрхий их энерги зарцуулдаг. Гэвч үнэндээ хүн бүр өөрийнхөө харахыг хүссэн зүйлээ л хардаг.
Хэрэв хүн чамд итгэхийг хүсвэл... ганц харц ч хангалттай.
Харин итгэхийг хүсэхгүй байгаа хүнд... мянган тайлбар хийгээд ч нэмэргүй.
Итгэлийг гуйж биш, харилцан хүндэтгэлээр олж авдаг. Өөрийгөө батлах гэж битгий яар, цаг хугацаа бүхнийг шүүнэ.
#Итгэл #СэтгэлЗүй #Үнэн Nasa Training Center

Та хамгийн сүүлд хэзээ өөртэйгөө ийм чимээгүйхэн ярилцсан бэ?
28/03/2026

Та хамгийн сүүлд хэзээ өөртэйгөө ийм чимээгүйхэн ярилцсан бэ?

Address

Монгол улс
Ulaanbaatar

Telephone

+97694102510

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nasa Training Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Nasa Training Center:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category