18/09/2025
Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд ээ🤗
Манайхаар үйлчлүүлдэг эерэг сайхан сэтгэгдлээ бичсэн та бүхэнд талархлаа илэрхийлье😇
Яагаад нэмэлт төлбөр авах гээд байгаа юм бэ? гээд бидэнд аль хэдийн мөнгөө төлчихсөн юм шиг бухимдаад байгаа ахмадуудад тайлбар хийе ээ!
1: Манайх хөдөлмөр халамжийн газартай гэрээ хийж хамтарч ажилладаг хувийн байгууллага гэдгийг сайн ойлгоно уу!
2: Ахмадаас 70.000 төгрөг хөдөлмөр халамжийн газраас 280.000 төгрөг ингээд нийт 350.000 төгрөгөөр бид 7 хоногийн үйлчилгээ үзүүлж байсан.
Энэ төлбөрөөр 1 хоногийн 3 удаагийн хоолны материал, тогны мөнгө, хогны мөнгө, ажилчдын цалин (эмч, бариач, тогооч, үйлчлэгч, нярав, гягтлан гэх мэт), татвар татаас гэх мэт зардлуудаа төлж хүрэхгүй байгаа учраас 1 өдрийн 1 хүний 10.000 төгрөг буюу 7 хоногийн 70.000 төгрөгийг нэмж байгаа юм аа. 🥲
Үгүй цаана чинь цалин хөлс нэмэгдээд манай өгч чадах цалингаар ирж хүмүүст хоол хийх, бариа хийх, цэвэрлэгээ хийх байтугай зөвлөгөө өгч ахмадуудын даралтыг үзээд байх эмч ч олдохгүй байна😮💨
Та бүгдэд хөөрхий минь аав ээж шиг минь хүмүүс ирдэг юм гэж бодоод цалингүй ажиллаад өгөх эмч, бариач, нягтлан мэргэжилтэй хамаатан садан, үр хүүхэд байвал манайхруу явуулаад өгөөрэй тийм хүмүүс ирчихвэл манайх үнээ нэмэхгүй байж болох байхаа. 🙏
Аа тийн бас тогны үнэ айхтар нэмэгдсэнийг мэдсэн үү? Албан байгууллага гээд хөнгөлөлт байхгүй дээр нь нэмэлт үнэтэй байдаг шүү дээ. Манайх чинь байгаль орчноо цэвэр байлгая гээд дан тогоор паараа халаадаг гээд боддоо! Ахмадуудыг манайх гоё агаартай гэж авч ирээд ямар нүүрс түлээд утаад байлтай нь биш дээ тийм ээ🫢
Энэ огт хууль бус зүйл биш бөгөөд манайх тав тухын нэмэгдэл гэж нэмэлт төлбөр авах эрхтэй байдаг. Харин та нэмэлт төлбөр төлж чадахгүй юм уу эсвэл төлмөөргүй байгаа бол нэмэлт төлбөргүй газар сонгоод үйлчлүүлээрэй. (Хүчээр гэрээс нь чирж авч ирээд 140.000 төгрөг төл гээд байгаа юм шиг л юм бичиж, ярих юм 😅)
Хүндэтгэсэн: Мандарваа сувиллын хамт олон🫰