17/06/2021
Монголчууд бид уламжлалт анагаах ухааны эртний уламжлалтай. Хуучны сайхан хөгшчүүл маань барагтай бол өвчин хэлж ёолдоггүй байсан гэлцдэг. Цаг улирлын онцлогт тохируулж хувцас хэрэглэл, идээ ундааны аль зохистойг хэрэглэснээр эрүүл аж төрөх ёсны тухай Хутагт дээд Алтангэрэл судар аймгийн эрхэт хаан хэмээх их хөлгөн судрын 24 дүгээр бүлгээс уншсанаа хуваалцъя.
Гурван сар нь зун, гурван сар нь намар
Гурав нь өвөл бөгөөд гурав нь хавар мөн
Тэр мэт сарны дарааллаар зургаан цаг
Тийнхүү жилд арван хоёр сар байнам
Гурав гурваараа улиралд хураагддагийг мэд
Хоёр хоёроор цаг болохыг үзүүлсэн
Идээ ундаа нь тэр мэт шингэх болно
Эмч, махбод, цагийг ч бас үзүүлсэн
Эрхтэн ба махбодууд тэдгээр бүгд нь
Нэг жилийн доторх улирал улирлаар урвана
Эрхтнүүд нь огоот урван өөрчлөгдөх үед
Элдэв өвчин амьтдын биед гарна
Энд эмч бээр гурван сараар дөрвөн
Улиралд хуваах ба зургаан цагуудад
Зургаан махбодод мэргэжихийг мэдэж үйлд
Зоог ундаа эмүүд дэс дараачлан
Хий ихэдсэн өвчин нь зуны цагт босно
Харин намар болвоос шар хөдөлнө
Өвлийн цагт хурмал өвчин ихэснэ
Бадгана ихэдсэн өвчин хавар босно
Зуны цагт тослог, илчлэг, давслаг ба исгэсэн
Намар цагт амтлаг, тослог, сэрүүн төдий
Өвлийн цагт амтлаг, тослог, исгэлэн төдий
Хаврын цагт халуун болон ширүүн амт
Бадгана ихдэх нь идсэн даруйд босно
Шар ихдэх нь шингэхийн үед босно
Хий ихдэх нь шингэсэн даруйд босно
Гурван махбод хөдлөх нь тэр мэт юм
Хий өвчнийг шимт зүйлээр анагаана
Угаах эмээр шарыг арилгаж үйлдэнэ
Хурмалыг гурав лугаа хүч төгөлдөр
Бадганы үе бууваас бөөлжих эмийг өгөх
Хий ихдэх хийгээд шар хурмал болон
Бадгана ихдэхийн үесийг мэдэж үйлд
Ямар цагт ямар махбод бие нь ямар байгаа
Түүний эм хийгээд идээ ундааг үзүүлж үйлд хэмээжээ.