04/02/2026
Нура төв үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нийт 40,144 үйлчлүүлэгчийг эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулсанаас 8,121 тохиолдол буюу 20.2%-д хэвийн бус өөрчлөлт илэрсэн байна.
Мөн хавдрын сэжигтэй 51 тохиолдлыг эрт илрүүлэн, шаардлагатай оношилгоо, эмчилгээг цаг алдалгүй хийлгэснээр, Нура төв хүний амь насыг аврахад бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Хорт хавдартай тэмцэх олон арга замын нэг чухал хэсэг болох “Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг” гэх нэгэн зорилгын дор БИД нэгдэж байна.
Өнөөдрөөс эхлэн, эрүүл мэндээ анхаарч, ирээдүйгээ хамгаалж, өөртөө болон гэр бүлдээ үнэлж барамгүй хөрөнгө оруулалт хийцгээе 💙