Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын эрхийг хамгаалъя - Save the Doctors Mongolia

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын эрхийг хамгаалъя - Save the Doctors Mongolia

Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын эрхийг хамгаалъя - Save the Doctors Mongolia Монголын эмч, эмнэлгийн ажилчдын эрхийг хамгаалах хөд?

12/06/2021
Сувилагчгүй бол эмч, эмнэлэг хэнсэн, юусан билээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг хүн биш олон мэргэжлийн багаар хү...
29/04/2021

Сувилагчгүй бол эмч, эмнэлэг хэнсэн, юусан билээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг хүн биш олон мэргэжлийн багаар хүргэдэг.Тун харамсалтай байна 😭
Техник хэрэгсэл бол тос, эргийг нь солиод ажиллуулахсан. Хүн шүү дээ ХҮН. Гол хүмүүсээ анхаарч халамжилж л байж цар тахлаа давж гарна.
Өөрийгөө умартаж хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож буй хүмүүсээ хайрлая, дэм өгье! Сүүдэр тусгахгүй байя 🙏

Via Anudari Serjmyadag

ЭЗДЭЭ ОЛСОН ШАГНАЛ 👨‍⚕️Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн оношлогоо, эмчилгээг төгс шийдсэн бүтээлээрээ ЭХЭМҮТ-н Эрүү нү...
07/02/2021

ЭЗДЭЭ ОЛСОН ШАГНАЛ 👨‍⚕️

Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн оношлогоо, эмчилгээг төгс шийдсэн бүтээлээрээ ЭХЭМҮТ-н Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянга ахлагчтай баг Монгол Улсын Төрийн соёрхолт хүртэхээр боллоо. Төр түмнийхээ төлөө хийсэн үйл нь хэмжигдэж дуусахааргүй гавьяатай билээ миний найз. Гайхалтай багтаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.🙏

Ганц улс төрд ч биш бүх л салбарт энэ жишиг тогтож байгаа нь бүр харамсалтай. Хийсэн бүтээсэн гавъяаг өрөөл бусад нь зүү...
30/01/2021

Ганц улс төрд ч биш бүх л салбарт энэ жишиг тогтож байгаа нь бүр харамсалтай. Хийсэн бүтээсэн гавъяаг өрөөл бусад нь зүүдэг хорвоод үр хүүхэддээ "Шаргуу хэрнээ чимээгүй хөдөлмөрлө. Гаргасан үр дүн чиний өмнөөс ярих болно" гэж хэлэх нь тэднийгээ хуурч байгаагаас ялгаагүй болж байгаа биш үү?

Бас нэг ойлгомжгүй зүйл бол сайд, дарга өөрчлөгдлөө гээд доод ажилтнууд оптоороо солигддог явдал.Ямар ч хүний нөөцийн залгамж халаа, бодлого гэж байдаггүй. Тэгээд л дээрээ ч доороо ч салбараа, ажлаа мэддэг болох гэж баахан хугацаа алдана.Бүр ганц яам биш энэ улсын эрдмийн өргөө их сургуулиуд нь хүртэл шүү.

Танилын хүрээ,хөрөнгөөр ангилдаг кастын системтэй энэ нийгэм эгэл ардын хүүхдүүдэд дэндүү халтай ажээ 👩‍⚕️

Anudari Serjmyadag

ЭМЧИЙН ӨЧИЛ 🙏Хайран залуус ажлаа гүйцэтгэж явж байгаад амиа алдлаа гэсэн чинь хурдтай яваад л тэгж байгаа юм, яах гэж бө...
25/01/2021

ЭМЧИЙН ӨЧИЛ 🙏

Хайран залуус ажлаа гүйцэтгэж явж байгаад амиа алдлаа гэсэн чинь хурдтай яваад л тэгж байгаа юм, яах гэж бөөнөөрөө явдаг юм, зугаалж яваа л биз, эмч нарын үхэл бидэнд ямар хамаатай юм гэх хүмүүс цөөнгүй байгаа нь харамсалтай. Бусдын амийг аврах гэж үхэлтэй уралдаад л тэр шдээ. Дуудлага аваад хурдаа сааруулаад удаж очсон бол юу гэх байсан бол?

Яагаад бяцхан үрс эндэж, нийтээрээ халдварт болон хавдарт бус өвчинд нэрвэгдээд байгаа юм?

Өдий хүртэл улсын хэмжээндээ цэвэрлэх байгууламж, эрчим хүчний станц, дулааны шугамын ч асуудлаа шийдэж чадахгүй улс байна гэдэг ичмээр.

Хөрс нь аймшгийн бохирдолтой. Зундаа өмхий агаартаа, өвөлдөө хорт утаандаа хордоно. Эргэх зайгүй, нар үзэхгүй, хүүхдийн талбайгүй, стандартад нийцэхгүй байшин барилга бариулаад л байгаа болохоор хүүхдүүд нэг бол тоглох гэж гараад нэг бол барилгын төмрөнд цохиулаад эндээд байна.

Нэг өдрийн настай зам барьсныхаа төлөө асар их ашиг олно тэрнээс нь болж зам тээврийн осолд дайнтай орноос дутахааргүй нас харгалзахгүй, олон хүний амь эрсдэж байна.

ЖДҮ зээлээ өөрсдөө аваад дундаж давхаргынхнаа шахаж амжиргааг нь тартагт нь тулгачихсан. Баян ядуугийн ялгаа нь тэнгэр газар шиг ялгаатай болохоор эмээ аваад уучхаж чадахгүй, эмнэлэгт ч очиж чадахгүй өвчнөө хүндрүүлээд ар гэр өнчрөх явдал их байна.

Бүс нутаг, засаг захиргааны нэгжийн хөгжил болон бас бус зориулалтаар хот, хөдөө орон нутаг, дүүрэг сумдад дэд бүтэц, зам, эрчим хүч, барилга байгууламж, хашаа хорооны хаягжилт, хүн амын төвлөрөлт, төлөвлөлтийг зохицуулахад зориулж төсөв баталж өгдөг. Удирдлага нь хүн амаа бодоод санаачлаад хийж болох атал ганц салбар луу бүх дутагдлыг чихээд ард нь нуугдах юм. Наад зах нь л тэр аймаг, сумын наадмын төсөв, шавар хөшөө байна.
Муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг хүн амын өвчлөл, нас баралт гэнгүүт эрүүл мэндийн салбарт хамаг бурууг тохдогоо болих хэрэгтэй. Ер нь манайхан ямар улсад амьдарч байгаа билээ гэдгээ бодох хэрэгтэй. Улсын төсөв ойрын хэдэн жилдээ улам л танагдана. Эрүүл, аюулгүй, хүүхэд, хөгшдөд ээлтэй нийгмийг бий болгоё гэвэл бүгдээрээ л эрвийх дэрвийхээрээ ажлаа хийх ёстой. Салбарууд хоорондоо уялдаж, засаг захиргааны удирдлагууд өөрийн мэдлийн хүрээнд төсвөө зөв, ухаалгаар, үр дүнтэй зүйлд захиран зарцуулдаг баймаар байна.

Эмч, эмнэлгийн ажилчид санаатайгаар өвдүүлээд, замын цагдаа, онцгой байдал нь осол гаргаад, гал тавиад яваад байгаа юм биш шүү дээ.

Тэд ч бас татвар төлдөг, тэд ч бас иргэд. Тэд өвддөг, зовдог, тэдний ч бас эрх зөрчигддөг.

Уулын мод урттай богинотой, хүний олон сайнтай муутай гэдэг алдаа гаргасан цөөн хүнээс болж олон олон чадварлаг мэргэжилтнүүдийн ажиллах урам зоригийг бүү мохоогоорой.

Үзэн ядалт, уур хорслоор сэтгэлээ дүүргэхэд амьдрал богинохон шүү. Нэгнээ амьд дээр нь хайрлаж, дэмжиж, тусалж явцгаая 🙏

Энэ хэцүү цагийг хэдүүлээ хүнлэг зангаа алдалгүй, жаахан тэвчээр гаргаад аливаа юмны учрыг олж хужрыг нь тунгаан бие биедээ итгэж хамтдаа давъя!

Anudari Serjmyadag

#ХамтдааДавна

Эмч, эмнэлгийн ажилтны эрхийн асуудлаар
17/12/2020

Эмч, эмнэлгийн ажилтны эрхийн асуудлаар

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Монголын Эмнести Интернэшнл ТББ-аас зохион байгуулсан "Эмч, эмнэлгийн ажилтан, зайлшгүй шаардлагатай ажилтны эрх" сэдэвт уулз....

🧡🧡🧡
02/07/2020

🧡🧡🧡

Энэхүү зургийг COVID-19 цар тахлын үеэр амиа алдсан эмч, сувилагчдийн хөргөөр бүтээжээ. Бидний дэргэдэх эгэлгүй баатрууд эмнэлгийн мэргэжилтнүүддээ талархаад баршгүй 🧡

Anudari Serjmyadag

Сайн байцгаана уу, эрхийнхээ төлөө нэгдье гэдэг санал санаачлагыг дэмжихээ илэрхийлсээр байгаа бүх хүмүүст баярлалаа. Sa...
26/05/2020

Сайн байцгаана уу, эрхийнхээ төлөө нэгдье гэдэг санал санаачлагыг дэмжихээ илэрхийлсээр байгаа бүх хүмүүст баярлалаа.

Save Doctors Mongolia кампанит ажил бол нэгнээ хайрладаггүй, энэрдэггүй нийгэм, гажуу тогтолцоог өөрчлөх урт хугацаанд үр өгөөж өгөх ажлыг салбар бүрийн экспертүүд, холбоод, төрийн агентлагууд, хувийн хэвшлийнхэн ард түмний дэмжлэгтэй нийгэмд эерэг өөрчлөлт, гарц шийдлийг авчрах зорилготой болохоос улс төрийн аливаа нам эвслийн хүчийг нэмэгдүүлэх, дэмжих, ард иргэдийн сонголтод нөлөөлөх, санал бодлыг талцуулах ажлыг хийхгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн билээ. Тийм ч учраас төөрөгдөл үүсгэхгүйн тулд энэхүү фб хуудсыг сонгууль дуустал идэвхтэй ажиллуулахгүй байхаар болсон ч нийтийн эвлэлдэн нэгдэх санаачлагыг сонгуулийн ажилд ашиглах үйлдлүүд гарсаар байгаа учир Эмч нарын эрхийг хамгаалъя - Save the Doctors Mongolia гэх энэ пэйжээс бусад эмч ажилчдын эрхийг хамгаалах гэсэн ижил нэртэй фэйсбүүкийн группуудын үйл ажиллагаатай ямар нэг холбоогүй гэдгээ энэ постоор албан ёсоор ийнхүү мэдэгдэж байна.

Сонгуулиас урт амьдралтай бодлогын шинэчлэлийн эхлүүлэх кампанит ажлын төсөл боловсруулалтын явцад олон саад бэрхшээл тулгарч байгаагийн нэг нь ажлыг эхлүүлэх зуур хамтрана гэсэн хүмүүс маань ашиг сонирхлын үүднээс сонгуульд нэр дэвшигчдийн лобби бүлгүүдэд элсэж түүчээлж явахыг харах байлаа.

Залуу хүмүүсийн мөрөөдөл нь албан тушаалтай болж бор биеийнхээ аж амьдралыг дээшлүүлэх байж болохгүй. Хувийн ашиг сонирхлоо гээж үл чадан хүний эрхийн төлөө, тэр дундаа салбарын хөгжлийн төлөө гэх нэрийдлээр улс төрчдийн лоббиг хийж байгаад харамсаж байна.

За яахав хүн зөв бодол, зөв сэтгэлийг тээж явахад ажил үйлс бүтдэг л юм.
Урдаа тавьсан зорилгодоо хүрэхэд бидэнд хэн нэг эрх мэдэлтэн, нам эвслийн дэмжлэг хэрэггүй шүү дээ. Шинэ нийгмийн залуучууд үүнээс илүүг бүтээж чадах потенциальтай гэдэгт би итгэдэг. Үнэнээр явахад үхэр тэргээр ч туулай гүйцнэ гэдэг сонгуулийн дараа олон сайн мэдээ хуваалцах болно 🧘‍♀️
Anudari Serjmyadag

31/03/2020

‪Тусгаарлагдах байранд байгаа иргэд эмч болон албан хаагчдын өөдөөс өгсөн хоол, хүнсийг шидэж байна. Эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг үйлчилгээний салбараар овоглуулснаар нийгэмд тэдний мэргэжлийн онцлогийг үнэгүйдүүлэх, ажлын байранд хүчирхийлэлд өртөх нөхцлийг өөгшүүлэх үндэс болж байна‬.
Тэд бол нийгэмд онцгой үүрэгтэй, ажил үүргийн хуваарьтай хүмүүс болохоос хэн нэгний үйлчлэгч, зарц биш.

Гэтэл загнуулах, доромжлуулах, өөдөөсөө юм шидүүлэх нь энгийн үзэгдэлд тооцогдож ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зодуулах, хүчирхийлүүлэх, хутгалуулж амь нас эрүүл мэндээрээ хохироод дээр нь эмчлэх, ажил үйлчилгээ явуулах эрхээ хасуулж, ажлаас халагдаж, торгууль төлж, шоронд ордог тогтолцоо хэрээс хэтэрлээ. Нийгмээрээ энэ байдлыг нүд нь балай, чих нь дүлий өнгөрүүлж байгаа нь өөрөө энэ нийгэм сэтгэл зүйн дөжрөлд гүн орсны шинж бөгөөд ЭРҮҮЛ НИЙГМИЙН ТОДОРХОЙЛОЛТОД яагаад ч нийцэхгүй.

Одоо болно! Энийг өөрчилж бид бие биенийгээ хамгаалах хэрэгтэй.

Эмч, ажилчид өөрсдөө иргэд. Иргэдийн нэг хэсгийнх нь ҮНДСЭН ХУУЛИНД ЗААСАН ХҮНИЙ ЭРХ зөрчигдөж байна гэдэг нийтийн асуудал.

Хүний эрхийн байгууллагууд, нийгмийг соён гэгээрүүлэгч эрхмүүд та бүхэн хаа байна? Ийм л эмгэг ЭРҮҮЛ БУС нийгмээ хүлцээд тэвчээд байсаар байх уу?

Бүгдээрээ Монгол эмч, ажилчдынхаа төлөө нэгдэж тэдэнд ЭЭЛТЭЙ, ЭРҮҮЛ НИЙГЭМийг бүтээж өгье! Хэрвээ та санал нэг бол БИ НЭГДЭЖ БАЙНА гэж коммент үлдээж бусдыгаа уриал. Хүн хүнээ хайрладаг нийгмийг бий болгож чадна гэдгийг үүгээрээ харуулж Монголчууд эерэг давалгаанд яаж нэгдэж чаддагийг харъя❗️

31/03/2020

‪Зөвхөн тусгаарлалтанд гэхэд 286 эмч,сувилагч, ариутгал үйлчилгээний ажилтан гэр орондоо очихгүй,ар гэртэйгээ уулзахгүй явж байна. Бидний төлөө явж буй тэдний цалин, нийгмийн халамж, эдлэх ёстой эрхийнх нь төлөө одоо л дуугарч, тэднийг өмгөөлж ачийг нь хариулах цаг ирлээ.
Та ердөө л ‬гэсэн хаштагийн хамт цахим орчинд давалгаалан өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой. Мөн яг энэ постны доор БИ НЭГДЭЖ БАЙНА гэж коммент үлдээж бусдыгаа уриалаарай! Таны оролцоо бидэнд юу юунаас илүү одоо хэрэгтэй байна.
Монгол эмч, ажилчдын эрх хамгаалагдаж байж Монгол улс эрүүл байна 💙

Энэ улсын хамгийн үнэт капитал Монгол улсын нийт эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнууддаа "ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР"-н мэ...
30/03/2020

Энэ улсын хамгийн үнэт капитал Монгол улсын нийт эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнууддаа "ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР"-н мэндийг дэвшүүлье!

Эрүүл мэндийн ажилчдад ээлтэй, хуультай, бодлоготой улс болоход бидний хамтын хүч, дуу хоолой хамгаас чухал.

Монгол эмч, ажилчид бусдын адил сонгосон мэргэжлээрээ ажиллахдаа айх аюулгүй, ар гэртээ гаргах цагтай, ажил үүргээ гүйцэтгэхдээ халдлагад өртөхгүй, доромжлол амсахгүй, сэтгэл тайван хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авдаг эрх зүйн орчинтой болох цаг удахгүй ирэх болно💙

Нэгдэцгээе!

Anudari Serjmyadag

"ЭМЧ" гэх алдрыг эцгийн нэрнээс өндөрт өргөхдөө атга чихэр, 2 боорцог дээр "аа наад чинь авлигачин гэгддэг" ар гэрээ зул...
29/03/2020

"ЭМЧ" гэх алдрыг эцгийн нэрнээс өндөрт өргөхдөө атга чихэр, 2 боорцог дээр "аа наад чинь авлигачин гэгддэг" ар гэрээ зулгаадаг, өөрийн ганцаас илүү өрөөлийн хүүхдийг асарч, өөрийнхөө эрүүл мэнд ч санаа тавих сөхөөгүй өрнөөс өрний хооронд явж, гэрийн бараа харахгүйгээс өрх гэр толгойлдог, хүчирхийлэлд өртдөг, хүний хэрээс хэтэрсэн ачаалалтай ажлыг дансандаа мөргүй, гарт нь баригдахгүй хөлсөөр хийж зодсон хүнийхээ амийг нь аварчхаад дээр нь нэмээд зандруулдаг байдлыг хэдий хүртэл нийтээрээ "ХЭВИЙН" гэж үзэх вэ?

Бид бас хүн шүү дээ. Бурхад биш. Төмрөөр бүтсэн машин биш. Эвдэрчих юм бол сэлбэгддэг техник биш.

Бид бусдаас давсан эрх нэхэх гэсэнгүй. Үндсэн хуулинд заасан ХҮНИЙ ЭРХээ л эдэлдэг, хамгаалуулдаг эрх зүйн орчинтой болох эгэл мөрөөдөлтэй. Амиар үнэлэгддэг мэргэжлээ амины дайтай үнэлүүлдэг, хүндлүүлдэг үе хурдан ирээсэй гэж хүснэ. Тийм үе авчрахад бидэнд олон нийт та бүхний хүч хамгийн их хэрэгтэй. Тиймээс энэ постыг аль болох олон хүнд түгээж БИДНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ дуугарч эмч нартаа талархлаа илэрхийлээрэй 🙏🏻

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын эрхийг хамгаалъя - Save the Doctors Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category