13/04/2026
ГЭРЭЭТ СУДЛААЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАНА.
📌Судалгааны сэдэв: ХДХВ-ийн өндөр эрсдэлтэй хүн амын дундах мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хэрэглээ, түүний ХДХВ-ийн эрсдэлийг нэмэгдүүлэх хамааралыг (CHEMSEX) судлах суурь судалгаа
📌Гүйцэтгэх хугацаа: 2026 оны 4-р сард эхэлж, 7-р сарын 30-нд дууссан байх
СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ДААЛГАВАР
📌Судалгааны зорилго:
1. ЭБЭ болон ТЖ, ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүмүүсийн дунд CHEMSEX зан үйл, хэрэглээний нөхцөл байдлыг тодорхойлох.
2. Эрсдэлт бүлгийн дунд CHEMSEX-ийн хэрэглээ тархах, нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, ямар төрлийн бодис хэрэглээг байгааг гаргах.
3. CHEMSEX-тэй холбоотой ЭБЭ, ТЖ болон ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн дадал зуршил, туршлага, хэрэгцээ, саад бэрхшээлийг ойлгох.
4. Эрүүл мэндийн болон ХДХВ-ийн эсрэг хариу арга хэмжээ, мансууруулах бодисын хор хөнөөлийг бууруулах стратеги, нийгмийн эрүүл мэндийн бодлогот хэрхэн тусгах талаар нотолгоонд суурилсан зөвлөмж бий болгох.
📌Судалгааны ажлын хүрээнд гүйцэтгэх ажил:
1. Зөвлөхүүдийг сонгох, судалгааны аргачлал боловсруулах, батлуулах, ажлын хэсэг байгуулах
2. Асуумж боловсруулах, ёс зүйн хороогоор батлуулах
3. Судлаачид болон судалгаанд хамаарал бүхий хүмүүсийг сургах, судалгааны мэдээллээ цуглуулж эхлэх
4. Цуглуулсан мэдээлэлд дүгнэлт хийх
5. Тайлан бичих, дүнгэлт уулзалт, хэлэлцүүлэг
6. Судалгааны эцсийн тайлан ирүүлэх
📌Судалгааны ажил гүйцэтгэх болон тайлан бичихэд ”ЭМЯ, Глобаль сангийн Судалгааны ажил гүйцэтгэх удирдамж”-ийг баримтална.
📌Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах:
Судалгааг багаар гүйцэтгэх ба сонгон шалгаруулалтад оролцохыг сонирхогчид дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ.Үүнд:
Судалгааг гүйцэтгэх судлаач (судалгааны багийн ахлагч, гишүүдийн)-ийн туршлага, ур чадварын мэдээлэл бүхий товч намтар (CV).
Судалгааны ажлын туршлага болон ижил төстэй судалгааны ажил гүйцэтгэж байсан туршлагыг нотлох баримт бичиг.
Судалгааны ажлыг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, цагийн хуваарь.
Судалгааны ажлын үнийн санал.
📫Материал хүлээн авах: Төслийн баримт бичиг буюу техникийн болон үнийн саналыг 2026 оны 4-р сарын 20-ны 13:00 цагаас өмнө youth4health2003@gmail.com хаяг руу явуулна уу!
📌Дэлгэрэнгүй мэдээллийг : 7011-1240, 9904-0735 “Залуус эрүүл мэнд төв” ТББ
Ирүүлсэн төслийн талаар ажлын 3 хоногийн дотор ярилцлага хийж хариуг мэдэгдэнэ.