Ananda Center

  • Home
  • Ananda Center

Ananda Center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ananda Center, Health & Wellness Website, Баянзүрх дүүрэг, 26-р хороо , 357б , Парес Парк Резиденс, 3 давхар 4 тоот, .

Далд ухамсар,энерги судлалын төв
🏠БЗД,26-р хороо ,Цэцэрлэгт Хүрээлэн Олонлог сургуулийн баруун талд, Парес Парк Резиденс 357Б байр ,А блок 3 давхар 4 тоот
☎️ 88303246

27/11/2025

ЛАА ТАНЫГ ОЙЛГОНО ...
Лааг эрт дээр үеэс хувь тавиланг мэргэлэх, амжилт, эд баялаг, хань ижил дуудах зэргээр ашиглаж ирсэн байдаг. Лаа асч байхдаа асаасан хүнийхээ эрүүл мэнд, гомдол, хараал, бодож санасан, төлөвлөж буй зүйлийн тухай ярьдаг гэнэ.
1. Хүний ажил, амьдрал хэвийн байхад, түүний асаасан лаа цэх дөл гарган, ямар ч тос урсгахгүй асч байдаг байна.
2. Ямар нэг амьдралын асуудал гарах үед, асаасан лаа тос нь урсч “уйлдаг”.
3. Асаасан лааны тос ташуу урсч, зэргэлдээ урссан тостой огтлолоцвол маш муу, өвчин үхлийг ёрлоно гэдэг.
4. Дөнгөж асаасан лааны тос дээрээс доош ёроол хүртлээ урсчихвал, хэн нэгэн хараал хийсэн гэсэн үг. Хоёр урсвал хоёр хараал, түүнээс дээш тоотой, уртааш урсна гэж бараг байдаггүй байна.
5. Асаатай лаагаар хүнийг нар зөв толгойноос эхлэн алгуур тойруулахад биеийн аль нэг хэсэгт хар утаа гаргаж байвал тэр хэсэгт байгаа эрхтэн өвчилсөн гэсэн үг. Дахин дахин үзэж хар утаа гарахаа больтол эмчлүүлдэг байна.
6. Өвчтэй хүний дэргэд лаа асаахдаа, ассаных нь дараа эргүүлж хэрэггүй. Лааны тос нь урсахдаа өвчтөний талаар илүү урссан байвал өвчлөлдөө тэр, өөрөө буруутай гэж үздэг.
7. Лааны тос хоёр талруугаа урсвал өвчтөн болон хэн нэгэн хүн хоёрын хооронд тэмцэл явагдаж байдаг бөгөөд тос нь хар өнгөтэй бол хар энергийг илэрхийлдэг. Харин тос нь лааныхаа өнгөтэй бол муу зүйлс дуусгавар болох гэж байна.
8. Асч буй лаа нугарах харын хүчийг харуулдаг.
9. Лаа өөрөө унтраад байвал, муу. Яаралтай, гомдоосон хүнээсээ өршөөл эрэх, эсвэл таныг гомдоосон хүнийг уучлах хэрэгтэй.
------------------------------------------
СЭТГЭЛ САНАА ХЯМРААД БАЙГАА БОЛ: Хэрэв таныг хэн нэгэн, хэт гомдоож эсвэл доромжилсон, сэтгэл санаа тань хүнд, бодогдоод нойр хүрэхгүй байвал хүнгүй өрөөнд, гал тогооны өрөөндөө ч юм уу, цонхны тавцан дээр лаа асаагаад, болсон явдлыг шивнэн яриарай. Ийнхүү “ховлох” үедээ уйлмаар санагдвал санаа зовохгүй уйл. Гомдол, зовлон тань нулимсаар тань гарна. Энэ үед лааны дөл чичигнэн, сүүмэлзэж таныг сонсон, тайвшруулдаг. Ийнхүү лаа хайлахын хирээр таны гомдол тайлагдаж сэтгэл тань хөнгөрдөг гэнэ.

ГЭР ОРОНД ХЭРҮҮЛ ШУУГИАН ГАРСАН БОЛ: Мөн гэр оронд хэрүүл маргаан, таагүй зүйл болсоны дараа орой нь гэрийнхнээ бүгд унтмагц, лаа асааж гэр бүлийнхээ гишүүд тус бүрийн толгойн тус газар лаагаа гартаа барин зогсоод хамаг сайныг хүн тус бүрт хүсэх хэрэгтэй гэнэ. Таны зүрх сэтгэл дэх бүх сайн хүсэл бодол, лааны туяагаар дамжин ойр дотныхонд тань өгөгддөг.

ТА БУСДЫГ ГОМДООГООД УУЧЛАЛ ГУЙЖ ЧАДАХГҮЙ ЯВАА БОЛ: Бас нэг арга нь хэрэв та өөрөө хэн нэгнийг гомдоосон, муу зүйл хийсэн бол толины өмнө лаа асаагаад, дөлний цаана тусах дүрээ харж байгаад болсон зүйлсээ ярихад тэрхүү таагүй зүйлүүдийг тань лааны дөл сарниан устгадаг ажээ. Сэтгэл тань хөнгөрдөг гэнэ.

🌅Хүн олон жижиг асуудалд автахад үндсэн мөн чанараасаа түр тасарч,      дотоод хязгааргүй чадамжаа “гацааж” болдог. Гэхд...
23/11/2025

🌅Хүн олон жижиг асуудалд автахад
үндсэн мөн чанараасаа түр тасарч,
дотоод хязгааргүй чадамжаа “гацааж” болдог.
Гэхдээ энэ нь мөн чанар алга болсон гэсэн үг биш харин анхаарал нь будилаад, энерги нь сарнисан учраас л тэр.
Таны чадамж
таны дотор байдаг хязгааргүйгээр🌅🌅☸️🌅🌅
Энергийн урсгалаа нээгээрэй☸️

Эмэгтэй хүнийг дээдийн дээдээр хайрлаж, хүндлэх учиртай. Нярайлж буй эмэгтэйн биеийн бүх судал, нүх сүв нээгдэж тамир су...
31/10/2025

Эмэгтэй хүнийг дээдийн дээдээр хайрлаж, хүндлэх учиртай. Нярайлж буй эмэгтэйн биеийн бүх судал, нүх сүв нээгдэж тамир сулардаг. Бие сэтгэлийн хувьд маш эмзэг, уяхан, энхрий зөөлөн болсон үед хайрлах, халамжлах, ойлгох харилцаа хамгийн чухал. Энэ үед эр хүний халамж, ухаан жинхэнэ гарч ирнэ. Эр хүн эмэгтэй хүнийг хайрлах хайрыг аав нь ээжийг хэрхэн хайрлаж байснаар үлгэрлэж харж суралцсан байдаг. Хайрыг авч, суралцаагүй бол бусдыг хайрлаж мэддэггүй, хайрлах учраа олдоггүй. Тэр бүү хэл өөрийгөө олоогүй, ойлгоогүй байх нь олонтой. Хүн хайраар хүмүүждэг. Хүмүүжил төлөвшлийг олсон хүн ээжийгээ, эхнэрийгээ, эмэгтэй хүнийг хүндэлж хайрладаг.

Заа ингээд тунгалаг тамираасаа хуваасан хүн чинь хийрхэл ядаргаагаа хонины махтай хар шөл ууж тамир, цусаа төлжүүлдэг. Шимшин ууснаар уруу арилгагч хийн үйл ажиллагаа сайжирч умай агшина. Энэ хий тэнцвэртэй байснаар сэтгэл тогтуун тайван унтаж амрахаас гадна сүү сайн ордог.

Төрсөн ээжийг яаруулахгүй, сандруулахгүй, гомдоохгүй, шүүмжлэхгүй, буруутгахгүй байлгаваас тэр амар амгалан жаргал байдаг шүү.

Dr. Batchimeg с хуулав

Амьдралд өнгө нэмсэн шинэ өдрийн мэнд🌺Хүн бүрийн сэтгэлийн гүнд өөрийн гэсэн нандин түүхүүд оршин байдаг. Тухайн түүхээр...
21/10/2025

Амьдралд өнгө нэмсэн шинэ өдрийн мэнд🌺

Хүн бүрийн сэтгэлийн гүнд өөрийн гэсэн нандин түүхүүд оршин байдаг.
Тухайн түүхээр дамжуулан бусдыг тэнхрүүлж, урам зориг, эрч хүч өгөх асар их нөөц яг л эрдэнэс мэт сэтгэлийн гүнд нуугдаж байдаг юм.
Тиймээс сайхан бүсгүй минь🫶 Асуудал байвал битгий гутар.
Амьдрал надад аз жаргалыг харамгүйгээр өгөхийн тулд алгын чинээхэн асуудлыг амталгаа болгож өгч байгаа гэж өөдрөг сайхан бодлоор өөрийгөө улам бүр гэрэлтүүлж яваарай.🥰
☸️🌅Хий биеийн засалд орсон хүмүүсээсээ үргэлж талархал сонсдог урамтай сайхан ажилдаа би улам бүр дуралсаар 🌅☸️

🌅Өглөөний ангиуд🌅🧘‍♀️Хатха иог Хатха иог нь бүх түвшний хүмүүс тэр дундаа анхлан сурагчдад илүү тохиромжтой. Иогийн үндс...
18/10/2025

🌅Өглөөний ангиуд🌅
🧘‍♀️Хатха иог
Хатха иог нь бүх түвшний хүмүүс тэр дундаа анхлан сурагчдад илүү тохиромжтой.
Иогийн үндсэн байрлалууд, амьсгалын дасгал дээр төвлөрдөг бөгөөд иогийн мөн чанар, үүслээс нь сурах сонирхолтой хүмүүст төгс нийцнэ.
🧘‍♀️Бясалгал , амьсгалын дасгалтай гайхалтай хосолно.
Бие, сэтгэл, ухамсарыг нэгтгэнэ.
Нурууны өвдөлтийг намдаана.
Стресс ядаргааг тайлж илүү уян хатан болгоно.

🧘‍♀️ Иог • Бясалгал • Дуут аяганы аялгуу
Тайвшир, төвлөр, шинэ энергийг мэдэр!

☸️Бие, сэтгэл, оюуныг нэгэн хэмнэлд оруулсан онцгой анги
🎶 Дуут аяганы чичирхийлэл таны дотоод энергийг сэргээнэ
🪷 Амгалан орон зайд амьсгал, хөдөлгөөн, авиагаар өөрийгөө тольдоорой

Өглөөний анги
⏰Даваа ,Лхагва ,Баасан 9.00-10.00
Сард 12 удаа орох бөгөөд төлбөр 200.000
Багш E-RYT 200цаг,10н жилийн заах арга зүйн туршлагатай Д.Оюундэлгэр багшийн удирдлаганд хичээл явагдана.
⏰Мягмар,Пүрэв,Бямба 7.30-9.00
Сард 12удаа орох бөгөөд төлбөр 220.000
Багш E-RYT 200цаг Т.Дэнсмаа

Бүртгэл: хаан банк 5304042622 С.Оюунтуяа
утга : нэр утасаа бичих.
🌅Хаяг: Цэцэрлэгт хүрээлэн олонлог сургуулийн хажууд парес централ 357б байр 3давхарт 4 тоот
☎️ 88118256,88303246

СҮНСНИЙ СЭРЭЛТ БА СЭХЭЭРЭЛӨдөр тутмын амьдралын тууллаа туулж  байтал гэнэт танд энэ бүхэн утгагүй мэт санагдаж, өөрчлөл...
18/10/2025

СҮНСНИЙ СЭРЭЛТ БА СЭХЭЭРЭЛ

Өдөр тутмын амьдралын тууллаа туулж байтал гэнэт танд энэ бүхэн утгагүй мэт санагдаж, өөрчлөлтийг хүсэж, өөр зүйл хийх ёстой мэт санагдаж байж сууж чадахаа больж байна уу. Бүх зүйл утгагүй мэт санагдаад л.
Гэхдээ бид СЭРЭЛТийг СЭТГЭЛ ГУТРАЛтай андуурч, эндүүрч боломгүй юм.

Танин барьж ухаарахын тулд та доорохыг анзаарч уншаад тунгаагаарай.

☘️ Таны төдийгөөс өдий хүртлэх амьдралын замнал, ажил, найз нөхдийн харилцаа, гэр бүлийн харилцаа хүртэл нэг л биш санагдана. Би өдий болтол яаж ингэж амьдарч ирсэн юм бэ гэж өөрөөсөө дахин дахин асууж, яах ухаанаа олохгүй стресстэж эхэлнэ.

☘️Та өөрийгөө ойлгохгүйтэй зэрэгцээд бусдыг ч бас ойлгохоо байж харилцаанд асуудал үүсч ганцаардаж эхэлнэ.

☘️Бусдын амьдралд хандаж байгаа шунал, хүсэл, шоу цэнгээн, түүндээ бахдан баясан гүйлдэхийг хараад өөрөө ч ийм байсан даа гэж бодохоор бүх зүйл утгагүй, хайран цагаа дэмий юманд яаж үрж чадаж байнаа гэх өөрийгөө ч өрөөлийг ч эгдүүцэх бодол орж ирж улам хямрах болно.

☘️Та төөрсөн, төөрөлдсөн мэт мэдрэмж төрж байж суухын эцэсгүй мэт санагдана

☘️Хийж буй бүхэн чинь дэмий санагдаж, Миний хийх ёстой зүйл биш мэт мэдрэгдэж, бүхнийг орхиод цоо шинээр, өөрөөр эхлүүлэхийг хүснэ. Гэвч яг яаж? Яг юуг? гэдэг хариултаа олохгүй гайширна.

☘️Худал хуурмаг бүхэн таны нүдний өмнө ил болж эхэлнэ. Урьд нь яагаад үүнийг анзаарч байгаагүй юм болоо? гэж өөрөөсөө асууна.

☘️Хэт аргад шунан, эд мөнгө, эрх мэдлийн төлөө гүйлдэх хуурмаг харилцаа, хандлага бүхнийг анзаарч эхэлнэ. Яах гэж? Юуны төлөө вэ? гэх бодол эргэлдэж улам хямарна. Амьдрал ямар ч утгагүй, аливаа бүхэн худал хуурмаг санагдана.

☘️Амьдралынхаа хүнд сорилтуудтай нүүр тулна. Хэн ч таныг ойлгохгүй. Бусадтай таарамжгүй болж ганцаараа байхыг илүүд үзнэ. Бүх зүйлсээс цалхаж байгаагаа мэдэрнэ.

☘️Өөрийгөө ойлгохоо больж эргэлзэж эхэлнэ. Хүссэнээрээ байж чадахгүй байгаадаа бачуурч эхэлнэ.

☘️Амьдралд чинь зовлонтой, ээдрээтэй зүйлс тохиолдож, үүнээс ухаарал авч цааш явах сорилтуудтай тулгарна.

☘️Юучгүйгээс дараагийн замруу алхах сорилт тулгарна. Энэ амьдралд олье зөөе, хурааж хуримтлуулья гэж үхэн хатан зүтгэж байсан бүхэн аандаа тийм ч чухал биш байсныг ухаарна.

☘️Махан бие чинь өвдөнө.

☘️Та л болохгүй хүн мэт хамгийн хэцүү мэдрэмжийг туулна. Өөрийгөө өрөвдөнө.

☘️Хаашаа ч зугтаж чадахгүй гэдгээ ухаарч ЖИНХЭНЭ ҮНЭНтэйгээ нүүр тулна. Илүү мэдрэг болно.

☘️Туйлын зорилгоо олох хүсэлд хөтлөгдөнө.

☘️Та илүү их ажиглаж, судлаж, сонирхож, илүү их эрэл хайгуул хийж эхэлнэ. Асуулт чинь улам гүн гүнзгий болно.

☘️Эх дэлхийг илүү сайхан болгохыг хүснэ.

☘️Таны зөн совин, далд чадвар нээгдэж эхэлнэ.

☘️Та бусдыг болзолгүй хайрлаж эхэлнэ. Таны бодол биелж эхэлнэ.

☘️Ямар нэгэн зүйлийг бодож байтал түүний хариултыг хэн нэгнээр, ямар нэг зүйлээр дамнуулан танд хурдан илгээх болно.

☘️Тантай нэг замаар явж буй хүмүүс таны амьдралд орж эхэлнэ.

☘️Та байгальтай илүү холбоотой болж байгальд байхыг эрмэлзэх болно.

☘️Та илүү итгэлтэй болж, бусдын таны талаар юу гэж бодож байгаагаас айхаа болино.

☘️Сүнслэг хөгжил чинь таны амьдралын хамгийн чухал зүйл болох болно.

☘️Та сэтгэл хөдлөлөө илүү ажиглаж, түүнийг ойлгохыг хүснэ. Онцгой чадваруудаа мэдэж эхэлнэ.

☘️Таны үнэт зүйлс материаллаг зүйлсээс сүнслэг зүйлсрүү, Аргаас билэгрүү шилжиж эхэлнэ.

☘️Та бол энэ огторгуй ертөнц, орчлон ертөнц, одот ертөнц, дэлхий ертөнцийн өчүүхэн нэгэн эс гэдгээ ухаарна. Бүх орчлон ертөнц нэгэн цул юм гэдгийг танина. Тэднээс харилцан уялдаатай байдгийгаа ойлгоно.

☘️Таны мэдрэхүй, мэдрэмжүүд өснө. Илүү зорилготой болж хий дэмий сэлгүүцэж цаг үрэхээ больж, илүү утга учиртай амьдрахыг хичээнэ.

☘️Амьдралдаа шинэ шийдвэрүүдийг гаргаж эхэлнэ. Илүү бүтээлч болно.

☘️Бүхнийг өршөөж уучилж, чин сэтгэлийн баяр хөөрийг илүүд үздэг.

☘️Илүү их талархаж, ерөөж эхэлнэ.

☘️Хором мөч бүрийг таашааж, жаргалтай оршихыг хүснэ. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хайрлаж эхэлнэ.

☘️Бусдыг өөрийн хүүхэд мэт энэрч шүүж, шүүмжилж, муулж, доромжлохоо болино.

☘️ Таны мэргэн ухаан нээгдэн хязгааргүй мэдлэгээр дүүрч, цэцэн цэлмэг болдог. Үе үе онгод орон шүлэг, зохиол бичиж эхэлнэ.

☘️Таны өмнө асар олон сорилтууд тулгарна. Бага багаар давах тутамд илүү их сайхан зүйлс өмнө чинь нээгдэнэ.

☘️Та сүнслэг багшаа олно.

☘️Амар амгалан, уужуу талбиун, аз жаргалтай нэгэн болох болно.

Галт Гялбаат Удгүн
2025.10.18. 08:50

🧘‍♀️🧘‍♂️🧘Онлайн анги 2025.10.27☸️Далд ухамсрыг сэрээх 9 минутын бясалгалыг анхнаас нь системтэйгээр сурч, амар амгаланда...
18/10/2025

🧘‍♀️🧘‍♂️🧘Онлайн анги 2025.10.27
☸️Далд ухамсрыг сэрээх 9 минутын бясалгалыг анхнаас нь системтэйгээр сурч, амар амгаландаа хүрэх хүсэлтэй хүн бүхэнд зориулсан 5+5хоногийн онлайн сургалтын бүртгэл эхэллээ.
2025.10.27нд эхлэнэ.

💚Танд бүх хүч оршино.
Амьдралын түмэн эргэлзээнээс гарч, өөрийн хүссэнээрээ энэ хорвоод амьдрах чадамжийг та л эзэмшиж чадна.💚

Төлбөр 39999төг

Хаан банк : 770005005304042622 С.Оюунтуяа дансанд шилжүүлж, утган дээр нь өөрийн нэр, утас, face book хаягаа заавал бичээрэй.

Холбогдох утас: 88118256,88303246

16/10/2025

🗓️ 10 сарын 21нд буюу Мягмар гарагт эхлэх ✨ Сэтгэл засалтай
✨ Бодол сэтгэлээ эрүүлжүүлэх
✨ Энерги цэвэрлэх
✨ Гомдол, харуусал
✨ Айдсаа тавьж явуулах
✨ Сөрөг бодол, эрчмээ гадагшлуулах ✨ Энергийн цэвэрлэгээ
✨ 7-н хүрдийг тэнцвэржүүлэх, эрүүлжүүлэх, тайвшруулах
✨ Өөрийгөө хайрлах
✨ Төвлөрөл
✨ Зөв амьсгал авч сурах
✨ Бясалгаж сурах
✨ Далд ухамсарт орших нууцад хүрэх ✨ Сэтгэл хөдлөлөө удирдах
✨ Амьдралын мөн чанараа ойлгох 🗓️ 5 хоногийн ангидаа бүртгэл авч байна.
⏰ Орой 19.00-20.30
✅ Төлбөр: 199,999
✅ Та Хаан Банк 5304042622 Оюунтуяа дансанд төлбөрөө төлөн бүртгэлээ хийлгэнэ үү! 📍Хаяг:БЗД, Цэцэрлэгт хүрээлэн, Олонлог сургуулийн баруун талд Парес Резиденс 357b, 3 давхар, 4 тоот.

💙💙💙Та өөрийн мөн чанартаа орш.Өдөр бүр бид бусдын хүлээлт, нийгмийн дүрэм, төгс төгөлдөр харагдах гэсэн хүсэлд дарагддаг...
14/10/2025

💙💙💙Та өөрийн мөн чанартаа орш.
Өдөр бүр бид бусдын хүлээлт, нийгмийн дүрэм, төгс төгөлдөр харагдах гэсэн хүсэлд дарагддаг.
Гэвч хамгийн үнэ цэнэтэй зүйл бол — жинхэнэ “Та” юм.
💙Өөрийн дуу хоолойг сонс.
💙Өөрийн замаа мэдэр.
💙Өөрийн гэрэлд амьдар.
Хэн нэгний итгэл хүлээхийн тулд өөрийгөө гээх хэрэггүй.
Таны үнэ цэнэ бусдын үнэлгээнд бус,
таны мөн чанарт оршдог. 💙💛💙

13/10/2025

Сэтгэл тайван бус үед эрүүл мэндийг хадгалах боломжгүй.
Харин сэтгэл тайвширсан үед, бие өөрөө анагаагдаж эхэлдэг.

🧘‍♀️Хатха иог Хатха иог нь бүх түвшний хүмүүс тэр дундаа анхлан сурагчдад илүү тохиромжтой. Иогийн үндсэн байрлалууд, ам...
13/10/2025

🧘‍♀️Хатха иог
Хатха иог нь бүх түвшний хүмүүс тэр дундаа анхлан сурагчдад илүү тохиромжтой.
Иогийн үндсэн байрлалууд, амьсгалын дасгал дээр төвлөрдөг бөгөөд иогийн мөн чанар, үүслээс нь сурах сонирхолтой хүмүүст төгс нийцнэ.

🧘‍♀️Бясалгал , амьсгалын дасгалтай гайхалтай хосолно.
Бие, сэтгэл, ухамсарыг нэгтгэнэ.
Нурууны өвдөлтийг намдаана.
Стресс ядаргааг тайлж илүү уян хатан болгоно.

Өглөөний анги
⏰Даваа ,Лхагва ,Баасан 9.00-10.00
Сард 12 удаа орох бөгөөд төлбөр 200.000
Багш E-RYT 200цаг,10н жилийн заах арга зүйн туршлагатай Д.Оюундэлгэр багшийн удирдлаганд хичээл явагдана.
Бүртгэл: хаан банк 5304042622 С.Оюунтуяа
утга : нэр утасаа бичих.

Address

Баянзүрх дүүрэг, 26-р хороо , 357б , Парес Парк Резиденс, 3 давхар 4 тоот

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Telephone

+97688303246

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ananda Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram