Эрүүл ээж-Эрүүл удам

Эрүүл ээж-Эрүүл удам ХУД-ийн 11,22-р хорооны иргэдийн Нөхөн үржихүйн мэдээлэл солилцох хуудас

17/02/2026

Айл бүрийн голомтод инээл цацарч Аагьтай цайны дээжээ тэнгэр, хангайдаа өргөж Бүтэх биелэхийн ерөөл учрал айлсуулан Битүүний өдрийн мэнд дэвшүүлэе Амгалан өрх ӨЭМТ

17/02/2026

Цагаан сарын баярын өдрүүдэд ХУД-ийн 11,22,17-р хороодын Ажиллах хуваарийг танилцуулж байна.
НЭМГ-ын даргын 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/31 дүгээр тушаалын дагуу
2026 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Амгалан-Оргил-Өрх ӨЭМТ ажиллаж,
02 дугаар сарын 22-ны өдөр Амгалан өрх ӨЭМТ 10-14 цагийн хороонд ажиллана.
11-р хорооны ӨЭМТ-ийн Утас 72118229
22-р хорооны ӨЭМТ-ийн Утас 72228229
17-р хорооны ӨЭМТ-ийн Утас 72728229
Жич: Бүсийн амбулатори НЭМГ-ын даргын А/359 дүгээр тушаалын дагуу ажиллана.

Жирэмсний 20 дахь долоо хоног Энэ үед ургийн бүтцийн эход харуулан жирэмсэн эх та 5-н сартай жирэмсэн эхийн тэтгэмжиндээ...
12/02/2026

Жирэмсний 20 дахь долоо хоног
Энэ үед ургийн бүтцийн эход харуулан жирэмсэн эх та 5-н сартай жирэмсэн эхийн тэтгэмжиндээ хамрагдаарай 🤰🏽🙆‍♀️

Жирэмсний 19 дэхь долоо хоног
12/02/2026

Жирэмсний 19 дэхь долоо хоног

Жирэмсэний үед зайлсхийх, анхаарах эмүүдийн жагсаалт, тэдгээрийн урагт үзүүлэх сөрөг нөлөөг санаад, хадгалаад аваарай!Эх...
12/02/2026

Жирэмсэний үед зайлсхийх, анхаарах эмүүдийн жагсаалт, тэдгээрийн урагт үзүүлэх сөрөг нөлөөг санаад, хадгалаад аваарай!

Эх сурвалж: Amboss.com

08/02/2026
“ӨСВӨР ҮЕИЙН ЖИРЭМСЛЭЛТ БА ҮР ХӨНДӨЛТ, ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ”  -ЫГ ХЭЛЭЛЦЭВЭрүүл мэндийн яамны санаачл...
06/02/2026

“ӨСВӨР ҮЕИЙН ЖИРЭМСЛЭЛТ БА ҮР ХӨНДӨЛТ, ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” -ЫГ ХЭЛЭЛЦЭВ

Эрүүл мэндийн яамны санаачлагаар “Өсвөр үеийн жирэмслэлт ба үр хөндөлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх”-ээр салбар дундын хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт хууль эрх зүй, боловсрол, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод оролцон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа нь чухал ач холбогдолтой юм.
Өсвөр үеийнхэн эрт гэрлэх, боловсролын түвшин бага, асран хамгаалагчийн анхаарал халамж хангалтгүй, эрүүл мэндийн боловсролын хүртээмж бага байх, ердийн хэрэгцээний дутагдалтай орчинд амьдрах нь жирэмслэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

2023 оны байдлаар өсвөр үеийн 1000 охидод ногдох төрөлтийн түвшин дэлхийд 41.3 байгаа нь 2000 онтой харьцуулахад буурсан хэдий ч Зүүн Ази, Номхон далайн бүс, Ойрх Дорнод, Хойд Африкийн орнуудад тус үзүүлэлтийн тоо буурахгүй байсаар байна.. Түүнчлэн бага, дунд орлоготой улс оронд 21 сая охид жирэмсэлсний 50 орчим хувь нь хүсээгүй жирэмслэлт хэмээн бүртгэгдсэн ба эдгээрийн 55 хувь нь үр хөндөлт хийлгэжээ.

Монгол Улсад 2023 оны байдлаар өсвөр үеийн 15-19 насны охидын төрөлтийн түвшин 1000 охидод 18.1, орон нутаг буюу аймгийн дүнгээр 16.5, Улаанбаатар хотод 20.2 байна. Эрүүл мэндийн үзүүлэлтээр тус онд 20-иос доош насны 609 эмэгтэй үр хөндүүлжээ. Нийгмийн түүвэр үзүүлэлтийн судалгаагаар 15-19 насны охидын төрөлтийн түвшин 2018 онд 42.6 байсан бол 2023 онд 27.6 болж буурсан байна. 15-19 насны өсвөр үеийн охидын төрөлтийн түвшин 2015 онд 37.2 байсан бол 2023 онд 17.9 болж жил бүр тогтвортой буурч байна.

Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгээс бодит санал, шинэлэг шийдэл, нотолгоонд суурилсан зөвлөмжүүд, үр дүн гарна гэдэгт итгэж байна. Эдгээрийг бид бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яам бүх талаар анхаарч, хамтран ажиллах болов.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
2026-02-05

https://youtube.com/shorts/E2w1w-d6dWw?feature=shared
06/02/2026

https://youtube.com/shorts/E2w1w-d6dWw?feature=shared

✅Цахимаар Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийн хүсэлт илгээх заавар.📲Мэдээллийг бусаддаа түгээж SHARE хийгээрэй. 👍

06/02/2026
04/02/2026

Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлж эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдъя.

03/02/2026

📢📢📢 Тун удахгүй LIVE- аар уулзацгаая 🤗

#нойр #хүүхдийннойр #эрүүлмэнд

Томуугийн дархлаажуулалт хийгдэж эхэллээ.🔹6 сараас 6 хүртэлх насны хүүхдүүд /5нас 11сар 29 хоног/🔹65-аас дээш насны ахма...
16/09/2025

Томуугийн дархлаажуулалт хийгдэж эхэллээ.

🔹6 сараас 6 хүртэлх насны хүүхдүүд /5нас 11сар 29 хоног/
🔹65-аас дээш насны ахмадууд
🔹14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүд
🔹Архаг хууч өвчтэй хүмүүс
🔹Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан
🔹Хүүхдийн байгууллагын багш нар
заавал хамрагдана уу

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл ээж-Эрүүл удам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram