Ховс, энергийн эмчилгээ/ Capullo Hypnosis & Energy Therapy

Ховс, энергийн эмчилгээ/ Capullo Hypnosis & Energy Therapy Ховс, энерги, эмнэлзүйн гипнозоор эмчлэгч сэтгэлзүйч. Ухамсарыг нь хөтөлж, сүнслэг түвшинд энергийг засч эдгээнэ.

Манай “Capullo Hypnosis & Energy Therapy” студийн Захирал Б.АЛТАНЖОЛ /Сэтгэлзүйч, эмнэлзүйн гипноз, энергээр эмчлэгч/, м...
21/12/2025

Манай “Capullo Hypnosis & Energy Therapy” студийн Захирал Б.АЛТАНЖОЛ /Сэтгэлзүйч, эмнэлзүйн гипноз, энергээр эмчлэгч/, мөн Хүний их эмч, сэтгэлзүйч, эмнэлзүйн гипнозч Б.САТЖОЛ нарын оролцсон ховс, энергийн эмчилгээний тухай маш сонирхолтой подкастыг хүлээн авна уу.

Далд ухамсар маань биднийг өөрсдөө ч мэдээгүй байхад удирдаж байдгыг та мэдэх үү? Ховс буюу эмнэлзүйн гипноз нь хамгийн богино хугацаанд далд ухамсартай холбогдож тэнд байгаа бүх төрлийн мэдээлэлд хандаж чаддаг сүүлийн жилүүдэд эмгүй эмчилгээнд хүчтэй түрэн орж ирж байгаа орчин үеийн шинжлэх ухаан юм.

Та подкастаа дуустал үзээд бидний амьдралд тулгардаг олон асуудлыг хэрхэн шийдэж болох талаар мэдээллийг аваарай.

u.be/zceXCBacJxg?si=8S8MTT53kQ3WEnBN

Далд ухамсар маань биднийг өөрсдөө ч мэдээгүй байхад удирдаж байдгыг та мэдэх үү?. Ховс буюу эмнэлзүйн гипноз нь хамгийн богино хугацаанд далд ухамсартай хол...

ХОВС - ДАЛД УХАМСАРЫН ТҮЛХҮҮРОдоо цагт эмгүй эмчилгээний салбарт түрэн орж ирж байгаа шинжлэх ухаан бол эмнэлзүйн гипноз...
20/12/2025

ХОВС - ДАЛД УХАМСАРЫН ТҮЛХҮҮР
Одоо цагт эмгүй эмчилгээний салбарт түрэн орж ирж байгаа шинжлэх ухаан бол эмнэлзүйн гипноз буюу ховс юм.
Тайвшрал- Эдгэрэл - Аз жаргал …

Өөрийгөө чөлөөл
29/11/2025

Өөрийгөө чөлөөл

Ховсын эмчилгээ бол 👌🧠 ийм л агуу тансаг сэтгэлийн эмчилгээ .
29/11/2025

Ховсын эмчилгээ бол 👌🧠 ийм л агуу тансаг сэтгэлийн эмчилгээ .

Тархины урд, духны яг ард байдаг prefrontal cortex (PFC) гэх тархи нь бидний амьдралд их чухал нөлөөтэй байдаг. Үйлдэл, ...
12/11/2025

Тархины урд, духны яг ард байдаг prefrontal cortex (PFC) гэх тархи нь бидний амьдралд их чухал нөлөөтэй байдаг. Үйлдэл, бодол, сэтгэл хөдлөлийг удирддаг.

Бидний шийдвэр гаргах, өөрийн бие хүнээ хэрхэн төсөөлөх, сэтгэл хөдлөлөө удирдах, анхаарах чадвар, зорилго тавьж тэрэндээ бага багаар ахих г.м амьдралын чанарт нөлөөлдөг чухал тархи. Энэ нь мөн 25 орчим нас хүртэл гаднах бүрхүүлээ ургуулж боловорсдог тархи тул, хүн ер нь 25 хүртлээ тархи нь бүрэн хөгжөөгүй гэж үзээд ч байдаг.

Тэгвэл хүүхэд загнуулаад, зэмлүүлээд, байнга хийсэн зүйл нь багшийн юм уу эцэг эхийн сэтгэлд хүрэхгүй байвал яадаг вэ? Стрэсс олон давтамжтай байгаад байхаар PFC нь биеээ удирддаг, болно болохгүйгээ дэнсэлдэг байдал нь доголддог.

PFC стрэссээс болж доголдсон үед хүн биеээ хянах чадвар (top-down) муудаж хоол идэх дадлын гажуудал, мансуурал, архинд донтох гэх мэт үзэгдлүүд гарч эхэлдэг.

PFC хөгжил муутай хүмүүс мөн нийгмийн болно болохгүйг ялгах чадамж муутай болж, нийгмийн харилцаанд гажуудалтай орж эхэлдэг.

PFC-тархиндаа хавдар юмуу, цохиулсан байдлаар механик гэмтэл авсан хүмүүс жишээ нь гэнэт бэлгийн гаж үйлдэл гаргаж, хүчин хийгээд эхэлдэг.

Тэгэхээр бид PFC-га байнга дарангуйлдаг арга барилтай соц школоор хүүхдээ мөнгө төлж сургаад ямар бүтээл авах вэ?
copy

24/09/2025

ДОНТОЛТ…

Хэлээгүйтэй холбогдох холбоо…

Донтолт гэдэг нь зүгээр л хүсэл зоригоо алдсан байдал, эсвэл муу зуршил биш…

Энэ бол сэтгэлийн гүнээс гарч буй, дүүргэж чадахгүй хоосон орон зайг нөхөх гэсэн, нэрлэж чадаагүй өвдөлтөөс зугтах гэсэн, эсвэл гэр бүлийн түүхэндээ үнэнч байх гэсэн цөхрөлтгүй оролдлого юм…

Бүх донтолт нь гүн утга агуулгатай, нүдэнд харагдахгүй ч, давтагдах мөч бүрт, хяналтгүй импульс бүрт мэдрэгддэг үндэстэй…

Хүмүүс “донтолт” гэдэг үг нь “хэлээгүй зүйл”-ээс үүсэлтэй гэж ярьдаг…

Бие махбодийн болон гэр бүлийн тогтолцооны ой санамжид гацсан зүйлс — шийдэгдээгүй өвдөлт, гүйцээж бараагүй гашуудал, хэзээ ч ирээгүй хайр…

Донтолтод автсан хүн юунаас зугтдаг вэ?

Түүний амьдралд ямар түүх тасралтгүй цуурайтаж, зогсохгүй үргэлжилж байна вэ?

Бодис, зуршил, донтох хандлага — эдгээр нь бүгд илүү гүн гүнзгий хэрэгцээний илрэл юм…

• Хар тамхи (кокаин, марихуан, героин гэх мэт) нь тэсвэрлэхийн аргагүй бодит байдлаас тасрах, өнгөрсөн шархыг мартах, эсвэл дарангуйлал мэт мэдрэгдсэн эрх мэдэлтэй холбонгдсон холбоог таслахыг эрмэлздэг…

• Архи нь мэдрэхээс айх айдсыг дарах, амьдралаас зугтах хэрэгцээг хангах, эзгүй эхийн өвдөлт эсвэл тогтож чадаагүй хайрын шаналлыг нуудаг…

• Тамхи нь эхийн орон зайг нөхөх, сэтгэл хөдлөлийн холбоо дутмаг байдлыг орлох, түр зуурын тайвшрал бий болгохыг оролддог…

• Элсэн чихэр, шоколад нь хайр, энхрийлэл дутсан, хүүхэд насны хангагдаагүй амттай зүйлийн өлсгөлөнг нөхөхийг хичээдэг…

• Ухаангүй с**с нь бодит холбоог орлох, бие махбодийн тасралтгүй эрэл хайгуулд автаж, хүслийг хайртай андуурдаг…

• Хэт их ажиллах нь үнэ цэнээ батлах, хангалттай хүн гэдгээ мэдрэх гэсэн хязгааргүй уралдаан — бүтээмж нь амьдралаас илүү үнэ цэнтэй болсон ертөнцөд…

• Хэт их дасгал нь өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй хүний хувьд хэзээ ч хангалттай байж чадахгүй биеийг бүтээх оролдлого…

• Хэт их худалдан авалт нь хоосон сагсыг дүүргэх мэт — дотоодын хоосон орон зайг хэзээ ч хангалттай байж чадахгүй эд зүйлсээр нөхөх оролдлого…

• Хор хөнөөлтэй харилцаа, сэтгэл хөдлөлийн хамаарал нь хайртай хүнээ алдахгүй байх, орхигдохгүй байх, өнгөрсөнд мэдэрсэн хэт том шархыг дахин мэдрэхгүй байх гэсэн тэмцлийг илэрхийлдэг…

• Хяналтанд донтох нь тодорхойгүй байдлаас айх, амьдралыг хүчээр барьж тогтоох гэсэн оролдлого — эмх замбараагүй байдалд унахгүйн тулд…

• Зовлон, драм, гунигт хэт их татагдах нь гэр бүлийн хувь тавиланд далд үнэнч байдал — өвдөлт нь харьяалагдах цорын ганц хэлбэр байсан түүхэнд…

Бүх донтолт бол далд мессеж…

Зүгээр л орхих, хянах, эсвэл өөр зүйлээр орлуулах тухай биш…

Харин түүний үндсийг харж, ямар хоосон орон зайг нөхөхийг оролдож байгааг зоригтойгоор асууж, түүнийг тэтгэж буй түүхийг хүлээн зөвшөөрөх тухай юм…

Донтолтыг эдгээх гэдэг нь импульстай тэмцэх биш — өнгөрсөнтэй эвлэрэх, өөртөө хайртай байх, хүлээсгүйгээр амьдрах зөвшөөрөл олгох үйл явц юм…

Учир нь бидний гадагш хайж буй зүйлс доторх хоосон зайг хэзээ ч дүүргэж чадахгүй гэдгийг бид ойлгосон тэр мөчид л жинхэнэ эдгэрэл эхэлдэг...

Таны тархи айсан үедээ танин мэдэхүйн чадвараа шууд 40% алддаг. Ингээд аюулыг зайлуулах чиглэлд маш түргэн шийдвэр гарга...
16/08/2025

Таны тархи айсан үедээ танин мэдэхүйн чадвараа шууд 40% алддаг. Ингээд аюулыг зайлуулах чиглэлд маш түргэн шийдвэр гаргадаг. Энэ шийдвэрийг жаахан ухаж бодох аваас ихэнхдээ тэнэг байх болно.
Иймээс аливаа шийдвэр гаргахын өмнө тайван байдлаа хадгалж, заавал бодож байгаарай.

10/08/2025

Араар тавиулсан хүн авто осолд орсонтой тэнцэх хэмжээний сэтгэл зүйн гэмтэл авдаг..

07/08/2025

✅Өвчин бол эзэндээ гомдсон эд эсийн мэдээлэл.

✅Өвчин зовуурыг тайлах нэг шинжлэх ухааны салбар бол психосоматик (psychosomadic). Эрт дээр үеэс бидний Монголчууд сэтгэл зовсон үед бие махбод өвддөг гэдгийг сайн мэддэг байсан болохоор "сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ" гэдэгт итгэж олон өвчний эсрэг янзан бүрийн дом засал хийж сэтгэл аргадан тайвшруулдаг байж. 1980 оны үеэс Европт психосоматик (психо - сэтгэл, соматик - бие маход) салбар эрчимтэй хөгжин эмгүй эмчилгээний голлох байр суурийг эзэлж эхэлсэн.

✅Психосоматик гэж юу вэ? Маш товчхондоо бол сэтгэлийн гэмтэл бие дээр өвчин, зовуур болж илрэх. Өвчний шинж тэмдгийг биш гарал үүсэл, учир шалтгааныг олж эмчилдэг.

🧬 Аутофаги (мацаг) — Хүний бие өлсөж эхлэх үед эхэлдэг бие махбодийн цэвэрлэгээний механизмБие организм урт хугацаагаар ...
31/07/2025

🧬 Аутофаги (мацаг) — Хүний бие өлсөж эхлэх үед эхэлдэг бие махбодийн цэвэрлэгээний механизм

Бие организм урт хугацаагаар (ихэвчлэн 14–24 цагийн турш) хоол хүнсээр тасарснаар “аутофаги” хэмээх процесс явагдаж эхэлдэг. Энэ нь “өөрийгөө идэх” гэсэн утгатай грек үг юм.

🔬 Аутофагийн үед:
• Бие махбод хуучирсан, гэмтсэн, өвчилсөн эсүүдийг задлан боловсруулах замаар цэвэрлэж, сэргээнэ.
• Үүнд хөгшрөлт, үрэвсэл болон хорт хавдар, Альцгеймер зэрэг өвчний эсүүд ч багтаж болдог.
• Мөн гэмтсэн уураг, үхсэн митохондри зэрэг эсийн хаягдлыг устгаж, дотоод эрүүл мэндийн цэвэрлэгээ хийдэг.

⚙️ Энэ нь организмын байгалиас заяасан амьд үлдэх механизмын нэг бөгөөд:
• Энерги хэмнэнэ
• Эд эсийг шинэчилнэ
• Дархлааг дэмжинэ
• Хөгширөлтийн процесс удааширна

🏅 Аутофагийг шинжлэх ухаанаар баталсан нь:

Энэхүү онолыг анх Японы эрдэмтэн Ёшинори Оосуми (Yoshinori Ohsumi) нээж, 2016 онд Нобелийн шагнал хүртсэн.
Тэр цагаас хойш аутофаги нь урт наслалт, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эсийн түвшинд сэргэлт хийх эмчилгээний чиглэл болон хөгжиж байна.

Аутофагийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж болох вэ?

• Хааяа мацаг барих (intermittent fasting) буюу тогтмол бус хооллолт нь аутофагийг өдөөдөг гэж үздэг.
• Энэ нь биеийг “дахин ачааллаж”, шинэчлэл хийхэд тусална.

❗ Гэвч энэ арга бүх хүнд тохирохгүй. Архаг өвчтэй, жирэмсэн, хүүхэд, өндөр настай хүмүүст эмчийн зааваргүйгээр хэрэгжүүлж болохгүй‼️‼️

30/07/2025

Address

СБД 1-р хороо, 5-р хороолол, Чингисийн өргөн чөлөө. "Бизнес плаза" төв. 302 тоот өрөө. ( Төв номын сангийн замын эсрэг талд КFC тэй барилга)
Ulaanbaatar
14251

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00
Saturday 08:00 - 17:00

Telephone

+97698118008

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ховс, энергийн эмчилгээ/ Capullo Hypnosis & Energy Therapy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ховс, энергийн эмчилгээ/ Capullo Hypnosis & Energy Therapy:

Share