Манба Дацан Бодь сэтгэлтэн эмнэлэг

Манба Дацан Бодь сэтгэлтэн эмнэлэг "Манба Дацан-Бодь сэтгэлтэн" эмнэлэг нь

03/04/2026
"Манба Дацан Бодь Сэтгэлтэн" Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн нийт эмч нартаа халуун баяр хүргэж, "Олон улсын ...
30/03/2026

"Манба Дацан Бодь Сэтгэлтэн" Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн нийт эмч нартаа халуун баяр хүргэж, "Олон улсын эмч нарын өдөр"-ийн мэндийг өргөн дэвшүүлье. 👩🏻‍⚕️🧑🏻‍⚕️👏🏻💐

Эрүүл энхийн манаанд зогсож, эрдэнэт хүний амийг сахин хамгаалдаг эрхэм ариун анагаах ухааны үйлс тань арван зүгтээ дэлгэрч, эрдэм мэдлэг нь арвижин дэлгэрэх болтугай!

#ЭмчНарынБаяр #МанбаДацанБодьСэтгэлтэн #ОлонУлсынЭмчНарынӨдөр

26/03/2026

🤱🏻"Төрсний дараах гам алдалт, хийн хямрал" - сэдвээр Б.Анударь эмчийн өгсөн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
______

☎️ Үзлэгийн цаг авах дугаар: 7707-1616
📍Хаяг: ХУД, 11-р хороо, Ривер Гарден-2, “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг
_______

#манбадацанбодьсэтгэлтэнэмнэлэг #уламжлалтэмчилгээ
#төрснийдараахгам
#гамалдах
#хийхямрах

👩🏻‍⚕️БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:"МАНБА ДАЦАН-БОДЬ СЭТГЭЛТЭН" ЭМНЭЛГЭЭС ЗӨВЛӨЖ БАЙНА:📌Бөөрний өвчнийг үүсгэх ер...
26/03/2026

👩🏻‍⚕️БӨӨРНИЙ ӨВЧНИЙ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:
"МАНБА ДАЦАН-БОДЬ СЭТГЭЛТЭН" ЭМНЭЛГЭЭС ЗӨВЛӨЖ БАЙНА:
📌Бөөрний өвчнийг үүсгэх ерөнхий шалтгаан нөхцөл:
• Унаж бэртэх, гэмтэх
• Хүнд ачаа өргөх
• Чийгтэй, хүйтэн сэрүүн газар удаан байх
• Даарах
• Хүйтэн шүршүүрт орох
• Хүйтэн усад удаан байх
• Шимгүй, хүйтэн, сэрүүн чанартай хоол, унд идэх
📌Бөөрний өвчний үед илрэх ерөнхий шинж тэмдэг:
• Нуруу таталдаж өвдөнө.
• Биеийн доод хэсгээр хүйт оргино
• Сүүж бэлхүүсээр өвдөнө
• Хөлөө чирнэ.
• Их алхсаны дараа өвдгөөр өвдөнө, хавагнана.
• Хөл бадайрч өвдөнө
• Чих шуугина, хатгуулна, сонсгол буурна
• Мах ясны завсраар халуу оргиж өвдөнө
• Шээс тасалдах, хаагдах, цустай гарах, сүвээр халуун оргих зэрэг шинжүүд илэрвэл энэ үед танд эм, заслын эмчилгээ хэрэгтэй тул уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмчид хандаарай
📌Гэрийн нөхцөлд:
• Бүлээн, шимтэй, хонины махтай, шингэц сайтай хоол, унд идэх.
• Сунгалтын дасгал тогтмол хийх.
• Даарахгүй дулаан байх.
• Гүнждийн үрийн тос эсвэл шар тосоор хоёр чих болон бөөр бэлхүүс орчим гарын алгаар халааж зөөлөн иллэг хийх.

🕒ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ: Зөвлөх эмч Г.Одонцэцэг эмчийн үзлэг Даваа-Баасан: 09:20-12:40
-Амбулаторийн эмчийн үзлэг:
Даваа- Баасан 09:20-16:00
Бямба, ням амарна.
☎️ЦАГ АВАХ ДУГААР: 7707-1616
📍ХАЯГ: ХУД, 11-р хороо Ривер гарден-2 хотхон, 401-р байрны урд Манба Дацан Бодь Сэтгэлтэн УАУ-ы нэгдсэн эмнэлэг.

26/03/2026

👩🏻‍⚕️Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон үзлэгийн цаг авах дугаар ☎️ 7707-1616.
📍Хаяг: ХУД, 11 хороо, маршлыг гүүрийн баруун талд, Ривер гарден-2 хотхон 401-р байр.

25/03/2026

👩‍⚕️👨‍⚕️ ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ 💐

Жил бүрийн 3-р сарын 30-ны өдөр тохиодог
🌍 Дэлхийн эмч нарын баярыг угтан

Манба Дацан Нэгдсэн эмнэлэг болон
Манба Дацан Бодь сэтгэлтэн эмнэлэгийн нийт
🩺 эмч, мэргэжилтнүүддээ
мөн Монголынхоо бүх эмч нартаа
💙 чин сэтгэлийн баярын мэнд хүргэе.

🎶 Энэ өдрийг тохиолдуулан
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх,
Монгол Улсын хүний гавьяат эмч,
Хамба лам Д.Нацагдоржийн үг,

🎼 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,
Ардын жүжигчин, Төрийн соёрхолт
хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ая
“Бурхан эмч” дуугаар
та бүхэндээ сэтгэлийн өргөл өргөж байна. 🙏

💬 Та бүхэн коммент хэсэгт
өөрийн эмчдээ хэлэх
талархлын үгээ үлдээгээрэй.

👉 Нэг сэтгэгдэл = Нэг талархал
👉 Нэг талархал = Нэг урам ❤️

"Өвчний шалтгаан сэтгэлээс ундрагатай"🦅Шувуу хэдий өндөрт нисэвч сүүдрээсээ хагацдаггүй. 👉🏻Үүн лугаа адил “Хүн хэдий амг...
20/03/2026

"Өвчний шалтгаан сэтгэлээс ундрагатай"
🦅Шувуу хэдий өндөрт нисэвч сүүдрээсээ хагацдаггүй.
👉🏻Үүн лугаа адил “Хүн хэдий амгалантай оршивч сэтгэлд нь нисванис байгаа бол өвчний шалтгаанаас хэзээ ч хагацахгүй” хэмээжээ.
🌟Хэн нэгэнд амьдрах орон байр, унах унаа, эрдэм боловсрол, халамжит хань ер хүний хэрэгцээт бүхэн бүрдэж аз жаргалтай байж болно.
👉🏻Гэвч тэрээр сэтгэлдээ хүсэл тачаал, уур хилэн, өс хонзон, атаа жөтөө тээж яваа бол сэтгэл нь шаналаж, түүний улмаас биеийн эд эрхтнүүдэд эмгэг өвчлөл үүсгэсээр байдаг.
🌱Сэтгэлийн нисва нис бүрэн арилсан тэр цагт өвчний шалтгаанаасаа хагацаж, бие сэтгэл эрүүл, амар амгалантай болно.
👩🏻‍⚕️ - МУ-ын хүний гавьяат эмч Г.Одонцэцэг.

☎️ Үзлэгийн цаг авах дугаар: 7707-1616
📍Хаяг: ХУД, 11-р хороо, Ривер Гарден-2, “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг.
_______

#манбадацанбодьсэтгэлтэнэмнэлэг #уламжлалтэмчилгээ
#уламжлалтанагаахухаан
#сэтгэлийнамарамгалан
#нисванисынсэтгэл

🌱 Хавар ядарч сульдах нь таны биед бадган махбод арвидсаны шинж.👩🏻‍⚕️ Дараах шинж тэмдэг бадган махбод ихсэх үед илэрнэ:...
18/03/2026

🌱 Хавар ядарч сульдах нь таны биед бадган махбод арвидсаны шинж.
👩🏻‍⚕️ Дараах шинж тэмдэг бадган махбод ихсэх үед илэрнэ:
- Ядарч сульдах
- Бие сэтгэл хүндрэх
- Нойр ихсэх, залхуу хүрэх
- Бөөр, бэлхүүсээр зовуурилж өвдөх
- Толгой дүүрэх
- Нус, цэр ихсэх
- Бие хөөж, хавагнах
- Ам заваарах
- Хоолны шингээлт буурах, хоолны дуршилгүй болох эдгээр нь БАДГАН МАХБОД АРВИДСАН шинж юм. Энэ үед танд эм, заслын эмчилгээ хэрэгтэй тул уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмчид хандаарай.
📌 Бадган махбодыг тэнцвэржүүлэх зөвлөмжүүд.
1. Эрт босож, идэвхтэй хөдөлгөөнтэй байх
2. Шингэхэд хялбар, хөнгөн хоол идэх
3. Халуун бүлээн зүйл уух
4. Биеэ дулаан байлгах
📌 БАДГАН САЛСЫГ АРИЛГАХ БӨӨЛЖҮҮЛЭГ ЭМЧИЛГЭЭ:
• Хаврын улиралд биед хуримтлагдсан бадган салсыг арилгаж, уушги, ходоод, тархи гэх
бадган голлон оршдог эрхтнүүдийн
ажиллагаа сайжирдаг. Мөн дээрх бүх шинж тэмдгүүдийг арилгах тус эрдэмтэй.
__________

☎️ Үзлэгийн цаг авах дугаар: 7707-1616
📍Хаяг: ХУД, 11-р хороо, Ривер Гарден-2, “Манба Дацан-Бодь сэтгэлтэн” эмнэлэг
_______

#уламжлалтанагаахухаан
#манбадацанбодьсэтгэлтэнэмнэлэг #уламжлалтэмчилгээ
#хаврынулирал
#ядрах

МУ-ЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ Г.ОДОНЦЭЦЭГ:“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХИЙ БҮРЭЛДСЭН ӨВЧИНТЭЙ ХОЛБООТОЙГООР САРЫН ТЭМДЭГ АЛДАГДДАГ" 📌- Хий ...
09/03/2026

МУ-ЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ Г.ОДОНЦЭЦЭГ:
“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХИЙ БҮРЭЛДСЭН ӨВЧИНТЭЙ ХОЛБООТОЙГООР САРЫН ТЭМДЭГ АЛДАГДДАГ"
📌- Хий бүрэлдсэн өвчний үед уруу арилгагч хийн гүйдэл
дээш буруудсанаар амь баригч, дээш гүйгч, түгээгч, гал тэгшитгэгч
гээд бусад хийн гүйдэлд нөлөөлж, хийн судсаар дамжаад уушги, зүрх, элэг, дэлүү, цөс, бөөр, гэдэс, хөх, толгой, яс, ходоод зэрэг судлын 16 төрлийн өвчнийг үүсгэдэг.
📌- Хий бүрэлдсэн өвчний ерөнхий шинж нь байнгын хийн хямралтай явах, зүрхэнд нөлөөлснөөр сэтгэл долгисох, зүрх дэлсэх, амин судас, хийн гол судсанд нөлөөлснөөр толгой эргэх, өвдөх, чих шуугих, дүлийрэх, сэтгэл санааны өөрчлөлттэй явахаас гадна бамбай булчирхайд их нөлөөлдөг.
📌- Тиймээс эрт цэвэршилт гэж андуурч, сарын тэмдгийн алдагдлыг тоохгүй явж болохгүй. Эмчид хандаж хийн үйл ажиллагаа, тунгалаг цөвийн боловсролтын үйл ажиллагааг дэмжихээс гадна хий бүрэлдсэн өвчнийг эмчлэх хэрэгтэй.
📌- Уламжлалт анагаах ухаанд хий гэсэн ойлголт, онош, эмчилгээ байдаг учраас үүнийг уламжлалт анагаахын аргаар эмчлэхэд илүү үр дүнтэй.
_____

📌ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ: Зөвлөх эмч Г.Одонцэцэг эмчийн үзлэг Даваа-Баасан: 09:20-12:40
-Амбулаторийн эмчийн үзлэг:
Даваа- Баасан 09:20-16:00
Бямба, ням амарна.

📌ЦАГ АВАХ ДУГААР: 7707-1616
📌ХАЯГ: ХУД, 11-р хороо Ривер гарден-2 хотхон, 401-р байрны урд Манба Дацан Бодь Сэтгэлтэн УАУ-ы нэгдсэн эмнэлэг

____

#манбадацанбодьсэтгэлтэнэмнэлэг
#УламжлалтАнагаахУхаан
#сэтгэлийнэрүүлмэнд
#хийбүрэлдсэнөвчин
#сарынтэмдэг

Богд хан уул., Хүрэл тогоот
07/03/2026

Богд хан уул., Хүрэл тогоот

Нийт эмэгтэйчүүддээ урт наслаж, эрүүл энх, аз жаргалтай байхыг ерөөе!
06/03/2026

Нийт эмэгтэйчүүддээ урт наслаж, эрүүл энх, аз жаргалтай байхыг ерөөе!

🌿 Сэтгэлд таагүй, зохисгүй харилцаанд удаан байж болохгүй! - Энэ нь амь баригч хийг хямрааж, бие, сэтгэлийн дархлааг сул...
05/03/2026

🌿 Сэтгэлд таагүй, зохисгүй харилцаанд удаан байж болохгүй!
- Энэ нь амь баригч хийг хямрааж, бие, сэтгэлийн дархлааг сулруулж, цог золбоо, хийморь лундааг гундаана.
- Ялангуяа хийрхэж ядарсан үедээ сэтгэлд тааламжгүй харилцаатай хүмүүсээс зайлсхийж, хол байж байгаарай.
- Ядарч сульдсан үедээ аль болох сэтгэлд зохистой, зөв, өөдрөг үг яриа сонсож, харилцан ярилцаж, өөрт гэм халгүй, эелдэг зөөлөн зан авиртай хүмүүстэй ойр байх нь хийн хямралыг тэгшитгэхэд чухал сайн нөлөөтэй.

🌿 Энэ постыг хэрэгтэй хүндээ хуваалцаарай!

🏥 "Манба дацан Бодь Сэтгэлтэн" уламжлалт анагаах ухааны эмнэлэг


📌 ЭМЧИЙН ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ:
- Зөвлөх эмч Г.Одонцэцэг эмчийн үзлэг Даваа-Баасан: 09:20-12:40
- Амбулаторийн эмчийн үзлэг:
Даваа- Баасан 09:20-17:00
Бямба, ням амарна.
📞ЦАГ АВАХ ДУГААР: 7707-1616
📍ХАЯГ: ХУД, 11-р хороо Ривер гарден-2 хотхон, 401-р байрны урд Манба Дацан Бодь Сэтгэлтэн УАУ-ы нэгдсэн эмнэлэг.

#УламжлалтАнагаахУхаан
#сэтгэлийнэрүүлмэнд
#манбадацанбодьсэтгэлтэнэмнэлэг

Address

ХУД, 17-р хороо, River Garden-2 хотхон, 401/1
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97677071616

Alerts

Be the first to know and let us send you an email when Манба Дацан Бодь сэтгэлтэн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Манба Дацан Бодь сэтгэлтэн эмнэлэг:

Share

Category