Мөнгөн Зүү - Уламжлалт Эмнэлэг

Мөнгөн Зүү - Уламжлалт Эмнэлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Мөнгөн Зүү - Уламжлалт Эмнэлэг, Hospital, ХУД-н 2 хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 19 хороолол, 12в байр, 1в тоот, "Мөнгөн Зүү" Уламжлалт эмнэлэг, Ulaanbaatar.

Мэдрэл, Уламжлалт, Дотрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын олон улсын зорилт, стандартыг ханган, орчин үеийн инноваци, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн, үйлчлүүлэгч төвтэй эмчилгээ үйлчилгээг чанартайгаар хүргэнэ. ☎️- 94997878. 88105629

27/01/2026

2026.01.27

НИПАХ ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

✅Ерөнхий мэдээлэл:

Нипах вирусийн халдвар нь жимсний сарьсан багваахай (Pteropus spp.)-гаас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин юм.
Уг халдвар нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр бохирдсон хоол хүнс (ялангуяа түүхий дал модны шүүс, жимс) хэрэглэх замаар, мөн өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байх үед хавьтлын замаар хүнээс хүнд дамжих боломжтой гэж үзэж байна.

Нипах вирусийн халдвар нь эмнэлзүйн хувьд шинж тэмдэггүй хэлбэрээс эхлэн амьсгалын замын хүнд өвчлөл, тархины үрэвсэл (энцефалит) үүсгэж, улмаар үхэлд хүргэх эрсдэлтэй бөгөөд нас баралтын түвшин 40–75 хувьтай байна.

Одоогоор нипах вирусийн халдварын эсрэг вакцин, вирусийн эсрэг эмчилгээ байхгүй байна.

✅Өвчлөлийн нөхцөл байдал:

Нипах вирусийн халдвар нь 1998 оноос хойш Бангладеш, Энэтхэг, Малайз, Филиппин, Сингапур зэрэг улсад бүртгэгддэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын албан мэдээллээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид 2001, 2007 онд, 2018 оноос хойш Керала мужид өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд тус улс нь нипах вирусийн халдварын нутагшмал голомттой юм. Хамгийн сүүлд 2025 оны 08 дугаар сард Энэтхэг Улсын Керала мужид 4 хүн өвчилж, 2 хүн нас барсан талаар мэдээлсэн байна.
Үүний зэрэгцээ Бангладеш Улсад нипах вирусийн халдвар 2001 оноос хойш жил бүр бүртгэгддэг нутагшмал халдвар бөгөөд 2025 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарын хооронд Бангладеш Улсад газарзүйн байршлын хувьд хоорондоо холбоогүй дөрвөн дүүрэгт лабораториор батлагдсан дөрвөн нас баралт бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлууд хоорондоо эпидемиологийн холбоогүй бөгөөд ихэнх нь түүхий дал модны шүүс хэрэглэсэнтэй холбоотой байсан.
Бангладеш Улсад 2001 оноос хойш 347 батлагдсан нипах вирусийн халдварын тохиолдол бүртгэсэн бөгөөд нас баралтын дундаж түвшин 71.7 хувьтай байна.

✅Олон улсад тархах эрсдэл:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын эрсдэлийн үнэлгээгээр нипах вирусийн халдвар олон улсад тархах эрсдэл бага, дээрх улсын хувьд эрсдэл дунд зэрэг гэж үнэлсэн байна.

Одоогийн байдлаар нипах вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан мэдээлэл байхгүй байна. 2025 онд Энэтхэг болон Бангладеш Улсад бүртгэгдсэн бүх тохиолдлууд дотоодын халдвар хэлбэрээр бүртгэгдэж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж эрсдэлийг бууруулсан байна.

✅Үйл явдалд суурилсан тандалтын мэдээлэл:

Одоогийн байдлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид 5 тохиолдол бүртгэгдэж, 100 орчим хүнийг тусгаарлан ажиглаж байгаа ба Барасат хотын нэгэн хувийн эмнэлэгт өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлж байсан 3 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн байж болзошгүй гэж мэдээлж байна.
Гэхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас албан ёсоор мэдээлээгүй байна.

Албан эх сурвалж: https://www.who.int/news-room/fact-sheets/detail/nipah-virus
https://www.who.int/emergencies/disease-outbreak-news/item/2025-DON577

Мөнгөн Зүү - Уламжлалт Эмнэлэг
21/01/2026

Мөнгөн Зүү - Уламжлалт Эмнэлэг

УЛАМЖЛАЛТ МӨНГӨН ЗҮҮ ЭМНЭЛЭГ

14/01/2026

💥💥💥Сар шинийн баярын хямдрал ахмад настангууд болон тэтгэврийн насны хүмүүстэй 50% хямдрал зарлаж байна.
✨✨✨ 7 хоног 350000 мянга болсон.
🦵: Өвдөгний үений үрэвсэл болон яс ургалт зогсоох эмчилгээ.
🦶: Өсгийн яс ургалт болон шөрмөсний үрэвсэл дарах эмчилгээ.
💪: Мөрний үрэвсэл болон Гарын тохойн үений үрэвсэлийн эмчилгээ.
🦶: Эрхийн хурууны яс ургалт зогсоох эмчилгээ.
🤩🤩🤩 Эдгээр эмчилгээгээ 50% хямдралтай болсон тул та бүхэн минь Сар шинэдээ өвчин зовлонгүй угтаарай.

08/01/2026

Тэр унтаагүй !

Түүний нүд аниатай байгаа ч яг ч тийм биш.
Түүний гар нь буруу тухгүй байрлалтай байна. Гэхдээ тэр хөдөлж чадахгүй учир нь түүний үр тухтай унтаж байна.
Тэр ядарч байгаа. Түүний нүд аниатай байгаа ч хүүхдээ сонсож амьсгалах чимээг нь чагнаж байгаа.

Тэр шөнө бүр ингэж унтдаг.
Тухгүй, Дутуу нойртой хүүхэд нь сэрэх чимээг сонсох төдийд л тэр аль хэдийн сэрчихсэн байдаг.

Тэр унтаагүй. Ээж болсон эх хүний жаргал зовлонг мэдэрч яваа бүх бүсгүйчүүдэд амжилт хүсье, Бас хайр илгээе. Чи хангалттай сайн байгаа шүү.

ТА ЯДРААД БАЙНА УУ. “Нэг удаагийн бариа хийлгээд таны биед олон сар жилийн хуримтлагдсан хий хуу болон чангарсан суларса...
07/01/2026

ТА ЯДРААД БАЙНА УУ.

“Нэг удаагийн бариа хийлгээд таны биед олон сар жилийн хуримтлагдсан хий хуу болон чангарсан суларсан булчин шөрмөс хэвийн болж бүх зүйл шийдэгдэнэ гэж байдаггүй...”

Улирал солигдох хавар, намрын үеэр хүний бие махбодод хий, хуур, чийгийн нөлөө эрчимжиж, ядаргаа, сульдаа, сэтгэл санааны түгшүүр зэрэг шинж тэмдгүүд илүү тод мэдрэгддэг. Ийм үед олон хүн бариа засал хийлгэсний дараа шууд хөнгөрч, тухайн мөчид сайхан мэдрэмж авдаг ч, маргааш нь бүх зүйл сайжирсан мэт андуурч, эргээд ачааллаа нэмэх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ удаан хугацаанд хуримтлагдсан, биеийн гүн давхаргад нуугдсан асуудлуудыг нэг удаагийн бариаар бүрэн шийдвэрлэнэ гэж байхгүй.

Бариа түр амсхийх арга биш, харин бие махбод, сэтгэл оюундаа эрчим шингээж, өөрийгөө анхаарч байгаа ухамсартай алхам юм. Зарим тохиолдолд 3–5 удаагийн барианы үр дүнд биеийн эрч хүч сэргэж, нэг жилийн турш хөнгөн, тэнцвэртэй явж болох боломжтой байдаг. Гэвч архаг хууч өвчинтэй, ядаргаа ихтэй, стресстэй амьдралын хэв маягтай хүмүүсийн хувьд илүү олон удаа, тогтмол давтамжтайгаар бариулж, биеэ арчлах шаардлагатай байдаг.

Хүн бүрийн биеийн онцлог өөр. Нас, хөдөлгөөний хэмжээ, хооллолт, унтах хэв маяг, ажил амралтын хэмнэл, сэтгэл зүйн байдал, бүр удамшлын хүчин зүйлс ч барианы үр дүнд шууд нөлөөлдөг. Тиймээс бариа хийлгэж буй хүн зөвхөн эмчилгээний аргыг бус, өөрийн нөхцөл байдал, биеийн хэрэгцээг зөвөөр ухамсарлаж, бодитой хүлээлттэй байх нь илүү үр дүнтэй.

Тогтмол арчилгаа бол урт хугацааны тэнцвэр юм. Ядаж улирал тутамд 3–6 удаа, эсвэл хагас жилд нэг курс бариа хийлгэх нь биеийн байнгын ачааллыг багасгаж, хуримтлагдсан хий хуур, чийгийг үе шаттай тайвшруулж, урт хугацааны эрүүл мэндийн суурийг тавьдаг.

Хийж буй хүнд нэг удаагийн ч бариа үр дүнтэй байж болох ч, хийлгэж буй танд тогтвортой үр дүн үлдэхийн тулд өөрийн биеэ ойлгож, хайрлаж, анхаарах сэтгэлгээтэй болох нь хамгийн чухал.
Эрс тэрс уур амьсгалтай орчинд амьдарч буй бидний хувьд өөрийгөө улирлын шинж чанарт тохируулан арчлах, уламжлалт аргаар тэнцвэржүүлж сурах нь зөвхөн бие махбод бус, сэтгэлийн дархлааг ч давхар хамгаалж байдаг юм шүү.

Манай эмнэлэгээр бариа заслаа хийлгээрэй.

1. Алжаал ядаргаа тайлах бүтэн биеийн бариа
2. Суваг хөөх Лифийн суваг цэвэрлэх бариа
3. Хэвлийгээр тураах зүү эмчилгээ болон бариа
4. Жирэмсний бариа
5. Хэсгийн бариа
6. Хүүхдийн дархлаа дэмжих бариа
7. Зөгийн балтай татлага

27/12/2025
08/12/2025

Address

ХУД-н 2 хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 19 хороолол, 12в байр, 1в тоот, "Мөнгөн Зүү" Уламжлалт эмнэлэг
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:30 - 19:00
Tuesday 09:30 - 19:00
Wednesday 09:30 - 19:00
Thursday 09:30 - 19:00
Friday 09:30 - 19:00
Saturday 09:30 - 19:00
Sunday 09:30 - 19:00

Telephone

+97688041961

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мөнгөн Зүү - Уламжлалт Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category