03/08/2025
САНХҮҮГИЙН АМЖИЛТАНД ХҮРЭХИЙН ТУЛД СУРАЛЦАХ 10 АЛХАМ - Санхүүгийн амжилт бол өндөр орлогоос бус, зөв удирдлага, ухаалаг шийдвэрүүдээс эхэлдэг. Эдгээрийг дадал болгосноор та зөвхөн орлогоо өсгөх бус, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх сууриа тавих болно.
Сайн орлого олж эхэлмэгц хийх ёстой ухаалаг алхамууд:
1. Хүү өндөртэй бүх өрийг дар
Зээлийн карт, богино хугацааны зээл зэрэг өндөр хүүтэй өрийг хамгийн түрүүнд төл. Энэ нь таны санхүүгийн чөлөөт байдлыг нэмэгдүүлнэ.
2. Онцгой үеийн нөөц сан бүрдүүл (6–12 сар)
Ажлаа алдах, өвдөх, хүнд үе тохиолдох үед ашиглах хуримтлалтай байх нь маш чухал. Хагас жилийн амьдрах зардлаа нөөцөлж хадгал.
3. Зарцуулахаасаа өмнө хөрөнгө оруул
Эхлээд хөрөнгө оруулалт, дараа нь хэрэглээ. Ингэснээр ирээдүйдээ мөнгө өсгөх боломж бүрдэнэ.
4. Орлогын эх үүсвэрээ төрөлжүүл
Зөвхөн цалингийн орлогоос хамааралтай байхаас зайлсхий. Хөрөнгө оруулалт, жижиг бизнес, давхар ажил хийх зэрэг олон эх үүсвэртэй бол.
5. Хуримтлал, хөрөнгө оруулалтаа автоматжуул
Сарын орлогоосоо автоматаар тодорхой хувийг хадгаламж, хөрөнгө оруулалт руу шилжүүлдэг болго.
6. Амьдралын хэв маягаа бус, сэтгэлгээгээ шинэчил
Илүү тансаг хэрэглээ биш, илүү ухаалаг сэтгэлгээ нь танд баялаг бүтээнэ.
Илүү орлого орсон гээд илүү үнэтэй зүйлс авалгүй, баялгаа өсгөхөд зарцуул.
7. Орлого, зарлагаа бүртгэж бай — баялаг эмх цэгцтэй оршдог.
Хаашаа мөнгө урсаж байгааг мэдэж байх нь санхүүгийн хяналтыг бий болгодог.
8. Санхүүгийн хувьд ухаалаг хүмүүстэй нөхөрлө
Мөнгөний талаар зөв дадалтай, зөв сэтгэлгээтэй хүмүүстэй ойр бай. Тэднээс суралц.
9. Мөнгөө өөрөөсөө илүү “ажиллуул”
Өөрөө хичээнгүйлэн ажиллахын оронд мөнгөө ухаалгаар эргэлдүүлж, үржүүлж сур. Ингэснээр та хөрөнгөжиж чадна.
10. Татварын хуулийг судал — Татварын хөнгөлөлт, хууль ёсны боломжуудыг мэддэг байснаар илүү их мөнгө хадгалж чадна. Mr.AZBAYAR