Ariunbold emch

Ariunbold emch Уламжлалт анагаах ухааны их эмч, магистр, хоол засалч, бясалгалын багш

30/01/2026
29/01/2026

Уламжлалтын эмч Ариунболд: ЦИСТИТ ГҮЙЦЭД ЭДГЭРЭХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН

"ТЭНЭГЧ МЭДРЭЛ"“Тэнэгч мэдрэл” гэдэг нь ямар нэг өвөрмөц сонин хэллэг биш юм. Үнэхээр хүний биеэр тэнэж байдаг мэдрэл ба...
23/01/2026

"ТЭНЭГЧ МЭДРЭЛ"

“Тэнэгч мэдрэл” гэдэг нь ямар нэг өвөрмөц сонин хэллэг биш юм. Үнэхээр хүний биеэр тэнэж байдаг мэдрэл байдаг учраас ингэж нэрлэсэн. Энэ бол хүний биед байдаг хамгийн урт, хамгийн чухал мэдрэл. Тэнэгч мэдрэл нь тархины сууринаас эхлээд хүзүүгээр дамжин цээж, уушги, зүрх, ходоод, элэг, гэдэс, нойр булчирхайгаар тархдаг. Энэ мэдрэл нь тархийг эх биетэй холбож өгдөг.

Мэдрэлийн систем хоёр үндсэн үүрэгтэй. Эхнийх нь хурдлах, хариу үйлдэх, тэмцэх, хүчлэх, хичээхийг хариуцдаг. Үүнийг симпатик мэдрэлийн тогтолцоо гэдэг. Хоёр дахь нь зогсох, амрах, унтах бас дархлаа, нөхөн сэргээлтийг хариуцдаг. Үүнийг парасимпатик мэдрэлийн тогтолцоо гэдэг. Хоёр дахь мэдрэлийн тогтолцооны гол зохицуулагч бол ТЭНЭГЧ МЭДРЭЛ юм.

Орчин үеийн хүн хүчилсэн, яарсан, дарамттай хэмнэлд амьдарч байна. Сөрөг мэдээлэл, сошиал, айдас, токсик харилцаа, ажлын ачаалал, үнийн өсөлт, бүх төрлийн өрсөлдөөн зэрэг нь симпатик буюу эхний тогтолцоог байнга ажиллуулж байна. Ийм нөхцөлд тэнэгч мэдрэлийн үйл ажиллагаа суларч таг болдог.

ЭНЭ НЬ ХҮНИЙ НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ГОРИМ БАРАГ АЖИЛЛАХАА БОЛЬДОГ ГЭСЭН ҮГ ЮМ.

Архаг ядаргаа, шалтгаангүй түгшүүр, хоол боловсруулах эрхтнүүдийн хямрал, даралт дээш доош болох, паник атак, нойргүйдэл, төрөл бүрийн үрэвсэл, аутоиммун өвчнүүдийн шалтгаан бол энэ. Хүмүүс миний эрхтнүүдэд асуудал байна гэж боддог. Гэтэл зохицуулгад асуудал бас байдаг.

Тэнэгч мэдрэлийн хоёр талт үйл ажиллагааг ойлгох маш чухал. Биднийг тархи удирддаг гэж бид боддог. Гэтэл тэнэгч мэдрэлээр дамжиж байгаа дохионуудын 80%-аас илүү нь тархинаас эрхтнүүд руу биш, эрхтнүүдээс тархи руу чиглэсэн байдаг.

БИЕ МАХБОД ТАРХИНД АЮУЛ БАЙНА УУ ҮГҮЙ ЮУ, ТАВИРАХ УУ СЭРЭМЖЛЭХ ҮҮ ГЭДГИЙГ БАЙНГА МЭДЭЭЛЖ БАЙДАГ.

Хэрэв хүний бие байнгын стрессын горимд ажиллаад байвал тархи амар амгалангийн мэрэмжийг бидэнд хэзээ ч өгөхгүй.

Тиймээс л мэдрэлийн тогтолцоо нь тайвширч сураагүй хүнд “тавираарай“ гэж мянга хэлээд нэмэргүй байдаг.

Тэнэгч мэдрэл идэвхтэй ажиллаж, хүч чадалтай байвал хүн ямар ч шалтгаангүй дотоод амгалан тайвныг мэдэрдэг. Түүний амьсгал тэнцвэрждэг, хоол шингээлт сайжирдаг, үрэвслүүд буурдаг, өвчилсний дараа, ачаалал авсны дараа бие махбод нь худран нөхөн сэргэдэг.

Тэнэгч мэдрэлийг юу тайвшруулж бас идэвхжүүлдэг вэ?

1. АМЬСГАЛ. Гүнзгий удаан амьсгалах, ялангуяа гаргахдаа удаан. Та удаан тайван амьсгалах үедээ тэнэгч мэдрэлээ шууд идэвхжүүлдэг. Тиймээс л айж цочсон үед гүнзгий амьсгал ав гэдэг юм. 4 секунд гүнзгий амьсгаа авч, 6-8 секунд удаан гаргах хэрэгтэй. Хэдхэн хормын дараа бие махбод түгшүүрийн горимоос нөхөн сэргээлтийн горим руу шилжинэ.

2. ДУУ АВИА. Дуулах, дүнгэнэх, тарни маань унших, чангаар юм унших. Тэнэгч мэдрэл хүний дууны хөвчийн хажуугаар өнгөрдөг. Ямар ч төрлийн хэлбэлзэл түүнийг шууд идэвхжүүлдэг. Тиймээс хүмүүс амрах, баяр ёслол тэмдэглэхдээ заавал дуулдаг. Бас шашны бүх арга хэмжээнд эгшиг авиа ашигладаг нь ийм учиртай.

3. ХҮЙТЭН. Нүүрээ хүйтэн усаар угаах, хүйтэн шүршүүрт орох, харзны усанд орох. Энэ бүгд тэнэгч мэдрэлийг маш хүчтэй идэвхжүүлдэг. Богино хугацаанд их хүйтнийг мэдэрснээр бие махбод өөрийн хил хязгаар, аюулгүй байдлыг мэдэрдэг.

4. ХҮРЭЛЦЭХ. Тэврэлт, массаж, дулаан алгаар гэдэс цээжинд хүрэх, нохой муур илэх. Тэнэгч мэдрэл нь хүрэлцэх мэдрэмжийн аюулгүй байдалтай шууд холбоотой байдаг. Нялх хүүхэд заавал тэврүүлж байж тайвширч унтах гэдэг үүнтэй холбоотой. Гэртээ нохой муур тэжээдэг хүмүүс амьтандаа маш хайртай, дэргэд нь тайвширдаг гэдэг нь бас ийм учиртай.

5. УДААШРАЛТ. Удаан алхалт, ухамсарт удаан хөдөлгөөн, йог, тай-чи. Хурц, огцом, түрэмгийлэл байхгүй бүх хөдөлгөөнүүд. Хэдийчинээ хөдөлгөөн удаан байна, төдийчинээ аюулгүй гэсэн дохио хүчтэй үүсдэг.

МАШ ЧУХАЛ: Тэнэгч мэдрэлийг эм тариагаар эмчилдэггүй! Тэнэгч мэдрэлийг АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВ МАЯГААР идэвхжүүлдэг. Энэ бол мэдрэлийн тогтолцооны мэдрэл.

Хэрэв хүн он удаан жил хүчилсэн, стресс, дарамттай амьдралаар амьдарвал тавирч сурахын тулд түүнд хугацаа хэрэгтэй. Эхлээд түүний бие махбод бүр эсэргүүцэх болно. Амгалан тайван байдал түүнд хэвийн биш, аймшигтай санагдана.

Хэрэв хүн тэнэгч мэдрэлээ тогтмол идэвхжүүлбэл хүний бие махбод төдийгүй, сэтгэц эергээр өөрчлөгддөг. Ямар нэг муу юм болчихвий гэж байнга айхаа болино. Бүхнийг хяналтдаа байлгадаг зан арилна. Суурь түгшүүр арилна. Өөрийн бие дотроо байхдаа “орон гэртээ сайхан байна” гэж мэдэрнэ.

Хүний бие махбодод өөрийгөө анагаах хүч анхнаасаа өгөгдсөн байдаг. Гэтэл бид бие махбодоо байнгын аюулын горимд байлгаад байдаг учраас өвдөөд байдаг юм. Тэнэгч мэдрэл бол ид шид биш, шашны мунхруулга биш. Энэ бол цэвэр биологи.

АМГАЛАН байх нь залхуурал биш.
УДААН байх нь сул дорой байдал биш.
АМРАЛТ нь ялагдал биш.

Энэ бүгд бие махбод өөрийгөө амьд гэдгийг мэдэрч, нөхөн сэргэдэг төлөв юм.

Орчуулагч: Н.Ачиймаа

21/01/2026

Уламжлалтын эмч Ариунболд: ГАМ АЛДАЛТААС БОЛСОН ТОЛГОЙН ӨВДӨЛТ

15/01/2026

Уламжлалтын эмч Ариунболд: ЭЛЭГНИЙ ХИЙН ЗАНГИРАЛ ХҮМҮҮСТ МАШ ИХ БАЙНА!

03/01/2026

Ариунболд эмч: УЛАМЖЛАЛТЫН ЭМЧ БИД НАР МАШ ИХ ЗАНТАЙ БАЙНА

Address

Сүхбаатарын талбай
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Telephone

+97680905130

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ariunbold emch posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram