Mendsaruul Urkh 18 khoroo

Mendsaruul Urkh 18 khoroo ХУД-н 18-р хорооны "Мэндсаруул Өрх" ӨЭМТ

💊✨ ЖИРЭМСЛЭЛТЭЭС СЭРГИЙЛЭХ ЭМ, ХЭРЭГСЛИЙГ СУРТАЛЧЛАХ ӨДӨР ✨💊Энэ өдөр бид 🌱 хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, э...
01/10/2025

💊✨ ЖИРЭМСЛЭЛТЭЭС СЭРГИЙЛЭХ ЭМ, ХЭРЭГСЛИЙГ СУРТАЛЧЛАХ ӨДӨР ✨💊
Энэ өдөр бид 🌱 хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалахад чухал үүрэгтэй 💊 эм, 🩺 хэрэгслийн мэдээллийг түгээдэг.

01/10/2025

💊✨ ЖИРЭМСЛЭЛТЭЭС СЭРГИЙЛЭХ ЭМ, ХЭРЭГСЛИЙГ СУРТАЛЧЛАХ ӨДӨР ✨💊
Энэ өдөр бид 🌱 хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалахад чухал үүрэгтэй 💊 эм, 🩺 хэрэгслийн мэдээллийг түгээдэг. Энэ удаад бид
Жирэмснээс хамгаалах урт хугацааны арга сургалтыг 5 хоногийн хугацаанд амжилттай зохион байгууллаа.
Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг хариуцсан дарга Г.Баттулга

📌Жил бүр 09 дүгээр сарын 29-ний өдрийг дэлхийн "Зүрхний өдөр" болгон тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жил ту...
30/09/2025

📌Жил бүр 09 дүгээр сарын 29-ний өдрийг дэлхийн "Зүрхний өдөр" болгон тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Энэ жил тус өдрийг “Зүрхний цохилт бүрээ тогтмол хянацгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол улсад 2024 оны байдлаар эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан насанд хүрсэн 10 хүн тутмын 7 нь ХБӨ-өөр өвчлөх өндөр эрсдэлтэй, 4.1% ямар нэгэн эрсдэлгүй байна.
Зүрх судасны тогтолцооны өвчний улмаас жил бүр 5500-6000 хүн нас барж байгаа бөгөөд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна.
Эрүүл мэндийн үзүүлэлтээр 2024 онд улсын хэмжээнд зүрх судасны тогтолцооны өвчний улмаас нас барсан хүмүүсийн 62.2% эрэгтэйчүүд, 37.8% нь эмэгтэйчүүд байна.
Нас барсан иргэдийг насны бүлгээр авч үзвэл эрэгтэйчүүдийн дийлэнх нь 90.8 хувийг 45-аас дээш насандаа, эмэгтэйчүүдийн дийлэнх нь 87.2 хувийг 55-аас дээш настай байна.
“ХБӨ, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар цусны даралт ихсэлттэй 2 хүн тутмын нэг нь эмч, эмнэлгийн ажилтны зөвлөсний дагуу эмээ ууж байна.
Нийт хүн амын 14.9 хувь нь артерийн даралтаа тогтмол хянадаг бол үлдсэн 85.1 хувь нь даралтаа хянаж чаддаггүй байна. Хөдөө амьдардаг хүмүүсийн 82.5 хувь, хотын иргэдийн 82.1 хувь нь даралт бууруулах эм огт хэрэглэдэггүй бол хөдөө 17.5 хувь, хотод 17.9 хувь нь даралт бууруулах эмийг тогтмол хэрэглэдэг байна. Хянагддаггүй цусны даралт ихсэлттэй хүн амын тархалт их байна.
Тиймээс артерийн даралтыг эмнэлэгт хэмжихээс гадна, ажлын байранд, гэртээ тогтмол хэмжиж сурах, даралт бууруулах эмийг эмчийн зааврын дагуу тогтмол уух нь маш чухал.
Дараах энгийн алхамуудыг хийж зүрх, судасны өвчлөлөөс сэргийлээрэй.
- Цусны даралтаа тогтмол хэмжих
- Тамхинаас татгалзах
- Архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах
- Давсны хэрэглээгээ бууруулах
- Жимс, хүнсний ногоо тогтмол хэрэглэх
- Ханасан өөх тос хэрэглэхээс зайлсхийх
- Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх
#дэлхийнзүрхнийөдөр2025

 #ЭМИЙГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХИЙГ ИРГЭН БҮРТ УРИАЛЖ БАЙНА
24/09/2025

#ЭМИЙГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХИЙГ ИРГЭН БҮРТ УРИАЛЖ БАЙНА

Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг✅ Толгой өвдөх, толгой эргэх✅ Огиулах, бөөлжих✅ Ядрах, сульдах✅ Хан...
24/09/2025

Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг
✅ Толгой өвдөх, толгой эргэх
✅ Огиулах, бөөлжих
✅ Ядрах, сульдах
✅ Ханиалгах
✅ Ухаан балартах
⚠️ Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл угаарын хийн хордлого байж болзошгүй тул яаралтай түргэн тусламжийн 103 дугаар руу залгаарай
Өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалъя ❤️

 #МэдэгдэлМонгол улсын эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 сарын 17-ны өдрийн 1а/4450 дугаартай "Чиглэл хүргүүлэх тухай"  а...
22/09/2025

#Мэдэгдэл
Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2025 оны 09 сарын 17-ны өдрийн 1а/4450 дугаартай "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичгээр эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг тодорхойгүй хугцаагаар зогсож байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

 #УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.Томуугийн вакцин нь: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөж б...
18/09/2025

#УЛИРЛЫН ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.
Томуугийн вакцин нь: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөж буй ханиад томуунаас сэргийлэх дарxлаа тогтоох чадвар бүxий шингэн тарилга юм. Энэ нь тухайн жилд дэгдэж байгаа вирусээс нэг жилийн хугацаанд хамгаалах дархлаа тогтооно. БНСУ-ын "GC Flu 4 ЦЭНТ" вакциныг 6 сараас дээш насны хүүхдэд, "SKY CellFlu" вакциныг насанд хүрсэн хүмүүс хийлгэхэд тохиромжтой.
Томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох:
- 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүд;
- Жирэмсэн эмэгтэй;
- 65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах юм.
ХОРИГЛОХ ЗААЛТАД:
-Өтгөн хаталттай өвчтөн эсвэо хоол тэжээлийн дуталтай иргэн
-Зүрх судас, бөөр эсвэл элэгний цочмог эмгэгтэй өвчтөн
-Амьсгалын замын цочмог өвчтэй эсвэл бусад идэвхитэй халдварт өвчтэй хүн
-Сүүлийн 2 хоногийн дотор халуурсан өвчтөн
-Өндөг тахианы болон тахианы гаралтай бүтээгдэхүүнд хэт мэдрэг хүн
-Нуугдмал өвчтэй болон жингийн илүүдэлтэй өвчтөн.
-Сүүлийн 1 жилийн хугацаанд таталтын шинж илэрсэн өвчтөнд вакцин хийх хориотой.

🏥”ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019 оноос эхлэн жил  бүрийн 9 сарын 17-ны өдр...
17/09/2025

🏥”ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019 оноос эхлэн жил бүрийн 9 сарын 17-ны өдрийг "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр " болгож, дэлхийн хэмжээнд тэмдэглэж ирсэн. 2024 онд манай улсад
"Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад оношилгоог сайжруулъя" уриатайгаар ажил зохион байгуулж байна.
ДЭМБ- с баталсан "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилт" байдаг.
Эдгээр нь:
1.Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах
2. Үр дүнтэй харилцааг бий болгох
3. Өндөр эрсдэлтэй эмийн аюулгүй байдал
4. Мэс заслын аюулгүй байдал
5. Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийг бууруулах
6. Унах, бэртэх эрсдэлийг бууруулах.... зорилт байдаг.
Эдгээр зорилтыг бүрэн хангахын тулд ЭМБ- ууд хичээнгүйлэн ажилладаг юм. Эдгээр зорилтоо бүрэн хэрэгжүүлэхэд үйлчлүүлэгчдийн оролцоо, мэдлэг, хандлага чухал юм.

9 сарын 17 “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР” 2024 оны тухайд, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад үйлчлүүл...
17/09/2025

9 сарын 17 “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР”
2024 оны тухайд, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгчийг цаг алдалгүй зөв оношлох нь нэн чухал болохыг онцолж, “Зөв оношилж, аюулгүй байдлыг хангая" уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал гэдэг нь үйлчлүүлэгчид ээлтэй тусламж, үйлчилгээг үзүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, өвчтөн эмнэлгийн хаалгаар орж ирэхээс эхлээд өвчтөнийг таних, бэртэл гэмтлээс сэргийлэх, халдвар тархахаас сэргийлэх, тэдэнд тав тухтай орчныг бүрдүүлэх, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлууд багтдаг өргөн хүрээтэй ойлголт юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу бид жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдрийг “Дэлхийн үйлчлү...
17/09/2025

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу бид жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдрийг “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Хүүхэд тэдний эцэг, эх, асран хамгаалагч, эрүүл мэндийн ажилтны нярай болон хүүхдийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нярай болон хүүхэд бүрд аюулгүй тусламж, үйлчилгээ” сэдвийн хүрээнд “ Төрсөн цагаас нь аюулгүй байдалд анхааръя” уриа дор энэхүү өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж байна.

 #Мэндсаруул өрх ӨЭМТ-ийн хамт олон улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтандаа хамрагдлаа.  #Та бүхэн дархлаажуулалтанд...
15/09/2025

#Мэндсаруул өрх ӨЭМТ-ийн хамт олон улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтандаа хамрагдлаа.
#Та бүхэн дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаарай.
• Манай улсад жилд дунджаар 630,000-700,000 хүн томуугаар өвчилж, 45,000-47,000 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн нас бардаг.
• Сүүлийн 3 жилд томуугийн улирал 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1,5-2 дахин нэмэгдсэн байна.
• Дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин ихсэх, эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх зэрэг олон хүчин зүйлүүдийн улмаас нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нилээдгүй дарамт учруулдаг.
• Хүүхдийн байгууллагад хийсэн ирцийн тандалтаар өвчний улмаас хичээлээс чөлөөлөгдсөн хүүхдүүдийн 60% нь томуу, томуу төст (ТТӨ)-ний шалтгаантай байсан байна.
• 2024 оны статистик мэдээгээр амьсгалын эрхтний өвчний шалтгаант нас баралт нь 0-1 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны хоёрдугаарт, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны нэгдүгээрт, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувийг эзэлж байна. 5 хүүхэд тутмын 1 нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас барж байна.
#Томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох:
- 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүд;
- Жирэмсэн эмэгтэй;
- 65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс;
Эмч, эмнэлгийн ажилтан, хүүхдийн байгууллагын багш нар дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах юм.
https://moh.gov.mn/news/7369

15/09/2025

Address

18 Khoroo, Khan-uul District, UB, Mon
Ulaanbaatar
17013-0031

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97672723867

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mendsaruul Urkh 18 khoroo posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram