Мета Сэтгэл Судлалын Хүрээлэн

Мета Сэтгэл Судлалын Хүрээлэн The page was created on the wish of healing the society by educating and advising each member of a family.

МЕТА сэтгэл судлалын хүрээлэн НҮТББ нь 2020 оны 3 сард байгуулагдаж Германы “OH Cards Institute”-ийн албан ёсны төлөөлөгч болон ажиллаж байна. Мөн сэтгэл зүйн туслагч чиглэлээр Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яам болон Мэргэжлийн боловсролын үнэлгээний төвийн албан ёсны гэрчилгээтэй мэргэжлийн сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх сургалтуудыг явуулж байна.

Тархи заримдаа бодит байдлыг биш, өөрийн таамгийг үнэн мэт ойлгуулдаг. Бид бодит байдлыг яг байгаагаар нь биш, өөрийн ту...
27/04/2026

Тархи заримдаа бодит байдлыг биш, өөрийн таамгийг үнэн мэт ойлгуулдаг. Бид бодит байдлыг яг байгаагаар нь биш, өөрийн туршлага, сэтгэл хөдлөл, таамгаар шууд хүлээн авах нь "бодлын алдаа"-г үүсгэдэг.

Жишээ нь:
Нэг алдаа гаргах үед
“Би чаддаггүй юм байна” гэж дүгнэдэг. Гэвч алдаа нь биднийг хийх ёсгүй гэсэн дохио биш, илүү их "суралцах шаардлагатай" гэсэн дохио юм.

Бодлын алдааг таних нь “бодол = баримт биш” гэдгийг ялгаж сурахаас эхэлнэ.

25/04/2026

Сонирхолтой сонжоо:👇
Та өөрт таалагдаж буй зурагны харгалзах тоог коммент хэсэгт үлдээнэ үү. Бид таны хариултыг комменоор оруулж өгөх болно. 😇

"Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг зөвхөн асуудалтай хүний очдог газар биш, харин өөрийгөө таньж мэдэх аялал юм. Энэ дугаарт сэ...
24/04/2026

"Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг зөвхөн асуудалтай хүний очдог газар биш, харин өөрийгөө таньж мэдэх аялал юм. Энэ дугаарт сэтгэл заслын үр дүнд өөрийгөө хүлээн зөвшөөрч, амьдралын баяр баяслыг эргүүлэн олж авсан нэгэн бүсгүйн чин сэтгэлийн түүхээс хуваалцлаа. Магадгүй энэ яриа таныг нэг алхам урагшлах зориг өгөх болов уу."

👂Энэ дугаараас та дараах зүйлсийг сонсох болно:👇
- Сэтгэл зүйн зөвлөгөө авах шийдвэрийг хэзээ, яагаад гаргасан бэ?
- Сэтгэл заслын өрөөнд юу болдог вэ? (Анхны мэдрэмж, заавар чиглүүлэг).
- Зөвлөгөөний үр дүнд амьдралыг үзэх үзэл, харилцаа болон дотоод мэдрэмж хэрхэн хувьсан өөрчлөгдсөн бэ?
- Сэтгэл зүйн тусламж авахаас эмээж буй хүмүүст өгөх зочны чин сэтгэлийн зөвлөгөө.

✨Энэхүү дугаар хэнд зориулагдсан бэ?
- Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар төлөвлөж буй хүмүүс.
- Сэтгэл зүйн боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй хэн бүхэн.
- Бусдын өсөлт, өөрчлөлтийн түүхээс урам зориг авахыг хүссэн сонсогчид.

👉Энд хувь хүний мэдээллийг бус тухайн хүний туршлагыг хуваалцахыг зорьлоо.

Та бүхэн хэрэгцээтэй нэгэндээ түгээж өгөөрэй.

4 likes. "Сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнд юу болдог вэ? Үйлчлүүлэгчийн өнцгөөс | META PODCAST S2E01 |"

INNER JOURNEY-СЭТГЭЛ ЗҮЙН ТОГЛООМЫН НЭЭЛТИЙН УРАМШУУЛЛЫН ХЯМДРАЛ ЗАРЛАГДЛАА. ТАНД ӨӨРИЙГӨӨ ӨӨР ӨНЦГӨӨС ХАРАХ БОЛОМЖИЙГ О...
23/04/2026

INNER JOURNEY-СЭТГЭЛ ЗҮЙН ТОГЛООМЫН НЭЭЛТИЙН УРАМШУУЛЛЫН ХЯМДРАЛ ЗАРЛАГДЛАА.

ТАНД ӨӨРИЙГӨӨ ӨӨР ӨНЦГӨӨС ХАРАХ БОЛОМЖИЙГ ОЛГОНО.

1 ХҮН ТОГЛОХ ҮНЭ: 50,000
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 100-150 МИНУТ
НАЙЗУУДААРАА, ГЭР БҮЛЭЭРЭЭ ХАМТДАА ТОГЛОХ БОЛОМЖТОЙ.

04.25-ны өдрийн boarding game бүртгэл хийгдэж байна.

Амьдралд бидний хамгийн их энергиэ зарцуулдаг зүйл бол хянаж чадахгүй зүйлсийг хянах гэж оролдох юм.Бид бусдын бодол, мэ...
22/04/2026

Амьдралд бидний хамгийн их энергиэ зарцуулдаг зүйл бол хянаж чадахгүй зүйлсийг хянах гэж оролдох юм.

Бид бусдын бодол, мэдрэмж үйлдэл, оршихуйг хянах боломжгүй бөгөөд хянах гэж хичээх нь БИДНИЙ СТРЕССИЙГ ИХЭСГЭЖ, СЭТГЭЛ ХАНАМЖГҮЙ, СӨРӨГ ХАНДЛАГАТАЙ БОЛГОДОГ.

Эрч хүчээ хянах боломжтой зүйлдээ төвлөрүүлж, боломжгүйг нь хүлээн зөвшөөрөх нь ТААГҮЙ МЭДЭМЖҮҮДИЙГ БАГАСГАЖ, ДОТООД ТАЙВШРАЛ, ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ.

Өөрөөсөө асуух асуулт:
Өнөөдөр чи юуг хянаж, юуг зүгээр л хүлээн зөвшөөрөх шаардлагатай байна вэ?

INNER JOURNEY ТОГЛООМЫН СЭТГЭГДЭЛ-ийг хүргэж байна.Тус тоглоом нь хэнд зориулагдсан бэ?-Өөрийгөө ойлгож байгаа мэт болов...
21/04/2026

INNER JOURNEY ТОГЛООМЫН СЭТГЭГДЭЛ-ийг хүргэж байна.

Тус тоглоом нь хэнд зориулагдсан бэ?

-Өөрийгөө ойлгож байгаа мэт боловч нэг л гацсан мэдрэмжтэй хүмүүст
-Амьдрал “урагшилж байгаа” ч хоосон, эргэлзээтэй санагддаг бол
-Давтагддаг харилцаа, санхүүгийн асуудлын жинхэнэ шалтгааныг олж чадахгүй байгаа бол
-Өөрийгөө хөгжүүлэх олон зүйл оролдсон ч нэг л болж өгөхгүй байгаа бол
-Өөрийгөө илүү ойлгож, амьдралын үнэ цэнэ, утга учраа олж харахыг хүсэж байгаа бүх хүнд тус тоглоом зориулагдсан.

Та тоглоом тоглоод л өөрийнхөө амьдралын үйл явцыг олж харахыг хүсэж байна уу?
04 сарын 25-ны өдрийн тоглолтод бүртгэл авч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг чатаар авах боломжтой.

5-р сарын 18д эхлэх сургалтын бүртгэл нээгдлээ. Утас: 9095-5999
20/04/2026

5-р сарын 18д эхлэх сургалтын бүртгэл нээгдлээ.
Утас: 9095-5999

Сэтгэл хөдлөлөө таних нь өөрийгөө ойлгох эхний алхам.Бидний уурлах, гуниглах, санаа зовних, баярлах, тайван байх мэдрэмж...
20/04/2026

Сэтгэл хөдлөлөө таних нь өөрийгөө ойлгох эхний алхам.
Бидний уурлах, гуниглах, санаа зовних, баярлах, тайван байх мэдрэмж бүр утгатай. Хамгийн чухал нь тухайн мөчид өөрийгөө юуг хэрхэн мэдэрч байгааг анзаарч, сэтгэл хөдлөлөө зөвөөр зохицуулж сурах юм.

“Сэтгэл хөдлөлийн термометр” нь өөрийн дотоод мэдрэмжийг таньж, түүнийгээ нэрлэж, тохирох алхам хийхэд тусална.

Сэтгэл зүйн төлөв байдал “одоо” цагт төвлөрөх нь асуудлыг даван туулах чадвар болон сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмж...
18/04/2026

Сэтгэл зүйн төлөв байдал “одоо” цагт төвлөрөх нь асуудлыг даван туулах чадвар болон сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмждэг.

Хүн өнгөрсөнд хэт автах үедээ харамсал, гэм буруу, өөрийгөө буруутгах мэдрэмжинд автдаг бол ирээдүйд хэт төвлөрөх үедээ түгшүүр, тодорхойгүй байдлаас үүдэлтэй айдас, санаа зовнилыг мэдрэх нь элбэг.

Харин одоо мөчдөө төвлөрөх нь тухайн хүнийг өөрийн мэдрэмж, бодол, хэрэгцээг илүү тодорхой анзаарах боломж олгож, тайван байдал, талархал, хүлээн зөвшөөрөл, дотоод тогтвортой байдлыг бий болгодог.

Одоо цагт төвлөрөх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь “ТАЛАРХАЛ” болон “БЯСАЛГАЛ” юм.

Хүүхдийн уур бол зөвхөн “асуудал” биш, харин сэтгэл зүйн хөгжлийн чухал хэсэг юм. Уур нь хүүхдэд өөрийн хил хязгаараа та...
15/04/2026

Хүүхдийн уур бол зөвхөн “асуудал” биш, харин сэтгэл зүйн хөгжлийн чухал хэсэг юм. Уур нь хүүхдэд өөрийн хил хязгаараа таних, мэдрэмжээ илэрхийлэх, юу нь түүнд чухал болохыг ойлгоход тусалдаг. Хэрэв уурыг зөв ойлгож, тайвнаар чиглүүлбэл энэ нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, асуудал шийдэх чадвар, сэтгэл хөдлөлийн хөгжлийг дэмждэг эерэг хүч болж чадна.

ТА ХЭР АМЖИЛТТАЙ ШИЙДВЭР ГАРГАДАГ ВЭ?Бидний өдөр тутмын амьдралд гаргадаг томоохон шийдвэрүүд:-хайр дурлал-гэр бүл-карье...
14/04/2026

ТА ХЭР АМЖИЛТТАЙ ШИЙДВЭР ГАРГАДАГ ВЭ?

Бидний өдөр тутмын амьдралд гаргадаг томоохон шийдвэрүүд:
-хайр дурлал
-гэр бүл
-карьер
-мөнгө
-эрсдэл зэрэг нь ихэнхдээ дотоод итгэл үнэмшил, айдас, үнэт зүйлээс хамаардаг.

Inner Journey сэтгэл зүйн тоглоомын үеэр оролцогч:
-Хэрхэн шийдвэр гаргадаг
-Юунаас зайлсхийдэг талаар
-Ямар үед эрсдэл хүлээдэг болох
-Таны дотоод итгэл үнэмшил юу болох
-Юуг хамгийн чухал гэж үздгээ өөрөө анзаарч эхэлдэг.

04-15 буюу Лхагва гарагийн 18:00 болон
04-18 буюу Бямба гарагийн тоглоомын бүртгэл явагдаж байна.

СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ = СЭТГЭЛ ЗҮЙН ТОГЛООМТаньд сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байгаа ч ганцаарчилсан зөвлөгөөнд хамрагдах...
14/04/2026

СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ = СЭТГЭЛ ЗҮЙН ТОГЛООМ

Таньд сэтгэл зүйн тусламж хэрэгтэй байгаа ч ганцаарчилсан зөвлөгөөнд хамрагдахыг хүсэхгүй байвал СЭТГЭЛ ЗҮЙН ХӨЛӨГТ ТОГЛООМ-ыг санал болгож байна.

-Өөрийгөө танин мэдэх ба Хувь хүний хөгжил: Тоглоом нь өөрийгөө илүү сайн ойлгох, үнэт зүйлсээ тодорхойлох, амьдралын чадвараа сайжруулахад тусална.

-Санхүүгийн боловсрол ба Ухаалаг шийдвэр гаргалт: Нөөцөө (мөнгө, цаг, эрч хүч) удирдах, шийдвэр гаргах чадвараа олж харах ба цааишд хэрхэн хөгжүүлэх талаар суралцна.

-Амьдралыг цогцоор нь харах: Амьдралыг өөр өнцгөөс харах, сонголтуудын үр нөлөөг ойлгох, сонголт гаргаж буй хэв маягаа таних, амьдралын гүн утга учрыг олоход тусална.

04-15-ны өдрийн 18:00 цагийн тоглолтод бүртгэл авч байна.

Address

Хан-Уул дүүрэг 15-р хороо Хайрхан хотхон 40-р байр 43 тоот
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Мета Сэтгэл Судлалын Хүрээлэн posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Мета Сэтгэл Судлалын Хүрээлэн:

Share

Category