Сэтгэл зүйч Номин Бариушанов

Сэтгэл зүйч Номин Бариушанов Хүний сэтгэлийн дотоод ертөнцийн гүнд аялая

ГЭРЧИЙН ГЭМТЭЛХүчирхийлэлийн бичлэг зураг үзэх, унших, сонсох нь бидэнд “гэрчийн гэмтэл” үүсгэдэг гэж үздэг. Бидний тарх...
15/09/2025

ГЭРЧИЙН ГЭМТЭЛ
Хүчирхийлэлийн бичлэг зураг үзэх, унших, сонсох нь бидэнд “гэрчийн гэмтэл” үүсгэдэг гэж үздэг. Бидний тархи айсан цочирол авсан зүйлээ дахин дахин давтах механизмтай байдаг тул таньд айдас түгшүүр буруутай, хүчгүй мэдрэмж, нойргүйдэл, толгой өвдөх байдлууд илэрч болзошгүй. Ямар ч мэдээлэл байсан түүнийг хэрэгтэй хэрэггүй гэж ангилалгүй боловсруулах гэж ажилладаг гэх үү дээ тархи маань.
Та юу ч хийж чадахгүй, таны амьдрал таны хяналтнаас гарчихсан юм шиг барьцгүй түшиг тулгуургүй санагдаж магадгүй. Сэтгэл хөдлөл нь хүнээс хүнд маш халдварламтгай хурдан тархдаг.

Сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалахын тулд хүчирхийлэлтэй бичлэг нээж үзэхгүй байх, өдөрт 10 минутаас илүү мэдээ уншихгүй сонсохгүй байхыг судлаачид зөвлөдөг.
Дотны хүмүүстэйгээ холбоо харилцаатай байж энгийн яриа өрнүүлээрэй, бат бөх харилцаа нь бидэнд аюулгүй мэдрэмж төрүүлдэг. “ Би амьдарлынхаа өөрийнхөө эзэн” гэдэг хяналтын мэдрэмжээ сэргээхийн тулд жижиг зүйлүүд дээр юу идэхээ, ямар хувцас өмсөхөө, хэзээ юу хийхээ өөрөө сонгоорой.
Жижиг ч гэсэн хурдан үр дүн авчрах бодит зүйлс хийгээрэй аягаа угаах, ширээгээ цэгцлэх, хогоо хаях гэх мэт.
Хэрэв айдас түгшүүр тухгүй байдал мэдрээд байвал “Надад учирсан бодит аюул занал байгаа билүү? Болсон зүйлд би ямар нэгэн буруутай юу ? Би аюулгүй тайван байж болно. Би одоо … хийж байна. би яг одоо сууж байна, миний хөл газар дээр гишгэж байна, газар бат бөх тогтвортой.. гэх мэтээр өартөө хэлж анхаарлаа өөрийгөө энд одоо авчрахад анхаараарай.
Хэрэв таны сэтгэл санаа тогтворгүй юунд ч юм санаа зовоод байгаа юм шиг болох, үр хүүхдээ яачих бол ийчэх бол гэж бодоод түгших эсвэл юм юм төвөгтэй санаснаар болохгүй санагдаад уцаарлах, уурлах байдал нэмэгдээд байвал сэтгэл зүйчтэй ярилцаарай.

Жил гаруйн өмнөх бичвэрээ зургийн солиод орууллаа.

СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ ХЭДЭН УДАА УУЛЗАХ ХЭРЭГТЭЙ ВЭ? Сэтгэлийн зовлон асуудал бэрхшээлээс аль болох хурдан түргэн бас хохирол б...
01/09/2025

СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ ХЭДЭН УДАА УУЛЗАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Сэтгэлийн зовлон асуудал бэрхшээлээс аль болох хурдан түргэн бас хохирол багатай за тэгээд ямар нэг зарлагагүй салах хүсэл нь жам ёсны маш ойлгомжтой зүйл. Гэвч хүний сэтгэц яг л төгөлдөр хуур шиг нарийн нандин зохион байгуулалттай, эмзэг систем байдаг тул түүнтэй ажиллахад ур чадвар болгоомж, эв дүй чухал.

Сэтгэл зүйчтэй уулзах нь өөрчлөлтийн чухал алхам эхлэл байдаг ч бодит үр дүнд хүрэхэд нэг уулзалт хангалтгүй байдаг.
Сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал гэхээр нэг тийм нууц арга ухаан, ид шид хэрэглэдэг гэсэн төсөөлөл шууд буудаг. Аан тийм нээрэн ямар нэгэн гадаад шууд үр дүн жишээ нь “зөв дадалтай” болох, “муу зуршлаасаа салах”, “ буруу бодлоо засах”, эсвэл хэн нэгнийг өөрчлөх нарийн арга сэтгэл зүйч хэлж өгнө гэсэн өндөр хүлээлттэй байх нь маш элбэг тохиолддог.
Сэтгэл зүйн зөвлөгөө, засал нь “дотоод ертөнцийн ажил” юм. Сэтгэл зүйч бол таны дотоод ертөнцтэй ажиллаж байгаа мэргэжилтэн. Дотоод ертөнц нь гадаад ертөнц шиг ил, логикоор ойлгож шууд тайлбарлагдахгүй өөр зүй тогтол механизмаар ажилладаг.
Сэтгэл зүйн асуудлыг мөсөн уултай зүйрлэдэг нь санамсаргүй хэрэг биш. Анхны уулзалт бол сэтгэл зүйч клиент хоёр хоорондоо танилцах, зөвлөгөө яаж явагдах зохион байгуулалт буюу “ ложистик” оо ярилцаад, асуудал бэрхшээл яаж илэрч байгаа шинж тэмдэгтэй буюу мөсөн уулын орой хэсгийг шүргээчгүй зүгээр ямархуу зүйл тэр орой дээр байгааг алсаас харж байгаа хэрэг юм.

Мөсөн уул ямар талбай хэмжээтэй доошоо хэр гүнзгий гэдгийг тодорхойлох буюу сэтгэл зүйч сэтгэл зүйн асуудлын үндэс шалтгааныг ойлгохын тулд таны дотоод ертөнц, хувийн онцлог, хувь хүний түүх намтрыг мэдэх шаардлагатай.

Ихэнхдээ хүмүүс асуудал нь олон жил үргэлжилж урт хугацаанд үүссэн “хуримтлагдсан ачаа” тай ирдэг. Таны амьдралын турш хуримтлагдсан ачаанаас 60 минутанд салах боломж бараг л байхгүйг хүлээн зөвшөөрөх биз ээ.
Дотоод ертөнцийн ажлын үр дүнд өөрчлөлт шинэчлэлт огцом түс тас биш харин аажуу бас чанартай явагдана.
Дотоод өөрчлөлтөнд цаг хугацаа тэвчээр бас тогтмол уулзалт чухал байдаг.
Асуудал бэрхшээлтэйгээ гүн гүнзгий түвшинд ажиллахад бэлэн, өөрчлөлт хүсч байгаа бол сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засалд тавтай морил!

СЭТГЭЛ ЗҮЙЧ ЯАГААД ЗӨВЛӨГӨӨ ӨГДӨГГҮЙ ВЭ?20 жилийн өмнө мэргэжил нэгт найз нар маань сургуулиа төгсөөд сэтгэл зүйн төв нэ...
18/07/2025

СЭТГЭЛ ЗҮЙЧ ЯАГААД ЗӨВЛӨГӨӨ ӨГДӨГГҮЙ ВЭ?
20 жилийн өмнө мэргэжил нэгт найз нар маань сургуулиа төгсөөд сэтгэл зүйн төв нээж ажиллахад зөвлөгөө 3000₮, ирэх хүн өдрийн од мэт байсныг ярьдаг. Одоо сэтгэл зүйчид ханддаг за бүр сэтгэл заслын эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа тухайгаа хүмүүс өөрсдөө хэлж ирдэг боллоо.
Сэтгэл судлалаар оюутан дөнгөж болонгуут багш нар хэлж өгдөг хэдэн алтан дүрмийн нэгдүгээрт нь “ хор хохирол учруулахгүй” хоёрдугаарт нь “Сэтгэл зүйч зөвлөгөө өгөхгүй, зааварлахгүй” байдаг.
Мэдээж зөвлөгөө гэж нэртэй мөртлөө юу ч зөвлөж заахгүй, өөрийг нь л яриулаад байх нь хүмүүст маш хачин санагдаж төөрөгдөлд оруулдаг.

Зөвлөгөө заавар өгөхгүй байх хэдэн шалтгаан бий. Хүн бүрийн амьдрал, нөхцөл байдал хоорондоо адилхан юм шиг мөртлөө яг л хүний тоогоор ялгаатай байдаг. Нэг хүнд тус болох зүйл нөгөө хүнд ус болох боломжтой.

Сэтгэл зүйч бэлэн шийдэл санал болгох боломжгүй хэрэв тэгвэл энэ бол “сэтгэл зүйн хүчирхийлэл” болох биз ээ. Тэгээд ч хүн өөрөө хүсээгүй, бэлэн бус зүйлээ хийвэл сэтгэл зүйн хамгаалах механизм ажиллаж дотоод зөрчилдөөн үүсгэнэ… таньд маш тухгүй санагдана хор хохиролтой үр дагаварт хүрнээ гэсэн үг.

Сэтгэл зүйч юу хийх вэ ? Анхааралтай сонсож, асуулт тавина, дэмжлэг үзүүлэнэ, таатай уур амьсгал бүрдүүлэнэ. Хэцүү зүйлийг шийдвэрлэхэд шалтгаан эх үүсвэрийг олох чухал байдаг. Сэтгэл зүйчийн асуултууд нь шалтгааныг олох дотоод ертөнцийнх нь хаалгыг нээж өгдөг.
Энэ бол энгийн ярилцлага биш, хүн өөртэйгөө холбоо тогтоож байгаа дотоод ертөнцийн аялал учир мэргэжлийн хөтөч хэрэгтэй.
Хамаатан садан, найз нөхөд, гэр бүлийн хүмүүс үр хүүхэд тань таны сэтгэл зүйч байх боломжгүй. Болж өгвөл огт давхар харилцаагүй хүнээр сэтгэл зүйчээ сонгоорой. Зөвхөн сэтгэл зүйч-клиент гэдэг харилцаагаар л холбоотой байх нь сэтгэл зүйн зөвлөгөөг шилэн тунгалаг аюулгүй байлгаж үр дүнд хүргэдэг.
Анх удаа зөвлөгөө авах гэж байгаа бол тогтмол үйл ажиллагаатай сэтгэл зүйн төвүүдэд хандаж сэтгэл зүйч сонговол илүү аюулгүй бас найдвартай. Дүүргийн эмнэлэг бүрт сэтгэл зүйч бий төлбөргүй даатгалаараа зөвлөгөө авах боломжтой.

Зөвхөн бид л амьдралынхаа эзэн байх боломжтой. Өөрийнхөө амьдралын эзэн нь өөрөө байх эрх чөлөө хүн бүрт бий. Эрх чөлөөг мэдэрч байж бидний амьдрал утга учиртай болдог.

Address

Хөгжим бүжгийн ард Дүүрэн төв 4 давхрын 407 тоо оффис
Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйч Номин Бариушанов posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл зүйч Номин Бариушанов:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category