23/09/2025
💚💚💚ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ШИЛДЭГ АЖИЛТАН 2025 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН💚💚💚
Эм Судлалын Хүрээлэнгийн Фармакологийн секторын Эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр Рагчаасүрэн овогтой МӨНХ-ЭРДЭНЭ “МОНОС ЦЭЦЭГЛҮҮЛЭГЧ 2025”-д нэр дэвшин удаалж ЭМ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН 2025 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН болсонд халуун баяр хүргэе!
Рагчаасүрэн овогтой Мөнх-Эрдэнэ нь 2018 онд ЕБС-ын 33-р сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 2014-2019 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн, Мал Эмнэлэгийн Сургуулийг Малын Эмч мэргэжилээр суралцаж төгссөн.
2020-2021 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийг “Түлэнхийн болон механик шархны эмгэг загварт “СИБО” тосон түрхцийн нөлөөлөх үйлдэл тогтоох фармакологийн судалгаа” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
2020 оноос Эм судлалын хүрээлэнд Фармакологийн секторын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар ажиллаж байгаад, 2021 оноос эрдэм шинжилгээний дэд ажилтан болж эрдмийн зэрэг, цол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн ажиллаж байгаа хамт олондоо нэр хүндтэй, эерэг хандлагатай, багаар ажиллах чадвартай, байгууллага хамт олныхоо зорилгыг биелүүлэхийн төлөө шинэ зүйл суралцахад бие оюун сэтгэлээ дайчлан шургуу ажилладаг, судлаач хүний хугацаа шаарддаг, хүлээцтэй, ачааллал даах чадварыг өөртөө төлөвшүүлж яваа ирээдүйд тод гэрэлдэх өсөж буй чадварлаг судлаач юм.
Р.Мөнх-Эрдэнэ ажиллах хугацаандаа олон улсын болон дотоодын мэргэжлийн сэтгүүлд 15 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, Олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд 9 илтгэл хэлэлцүүлж, нэг сэдэвт бүтээл 1 хэвлүүлсэн амжиллтай ажиллаж байна. Түүнчлэн өөрийн хариуцсан судалгааны төслүүд дээрээ чармайлт гаргаж ажилласан ба 2024-2025 онд
📌 “Туршилтын амьтны Зүрхний цахилгаан бичлэг хийх" аргазүй,
📌Цусны дээжинд аггрегаци тодорхойлох,
📌Харханд уушигны үрэвслийн эмгэг загвар үүсгэх аргазүйг нэвтрүүлэх,
📌Хунчир, Гүргэм тарилгын зүрхний хэм алдалтад нөлөөлөх үйлдлийг тодорхойлох фармакологийн туршилтыг тус тус гүйцэтгэж, инновацийн бэлдмэл гарган авахад бодит үр дүн гаргасаныг удирдлага хамт олноос үнэлж байгаа билээ.
Р.Мөнх-Эрдэнэ нь 2025 онд ажлын бүтээмж өндөр, гүйцэтгэл чанартай, цаг ашиглалт сайн, сар бүрийн төлөвлөгөөний гүйцэтгэл хангалттай сайн байсан бөгөөд тухайн онд хийж бүтээсэн амжилтаас дурьдвал:
💚ЭСХ-ийн вивар тасгийг хариуцан ажиллаж, амьтдын хооллолт, амьдрах орчинд тавигдах шаардлагыг стандартын шаардлагад нийцүүлэх, амьтдын үржил, сүргийн тоо толгойг судалгааны шаардлагад нийцүүлэн зохистой байлгах талаар анхаарч ажилласан нь фармакологийн судалгааны үр дүнд, цаашилбал ЭСХ-ийн зохион бүтээж буй шинэ эмийн чанарт нөлөөлөх ач холбогдолтой юм. Түүнчлэн Р.Мөнх-Эрдэнэ өөрийн мэргэжлээ дээшлүүлж Малын эмчийн лиценз сунгах сургалтад хамрагдаж "Эмчлэх Эрхийн лиценз" авсан.
💚"Journal of Eastern–Western Pharmacology & Pharmacy"-д "Antiarrhythmic effect of Gurgem (Carthamus tinctorius L.) injection on an experimental arrhythmia model in mice" эрдэм шинжилгээний өгүүллийг нэгдүгээр зохиогчоор илгээсэн.
💚ЭЗШУИС-иас зохион байгуулсан 《Research innovation 2025》Олон улсын эрдэм шинжилгээний хуралд "Antiarrhythmic effect of Hunchir (Astragalus membraniceus Fisch) injection on experimental arrhythmia model in mice”сэдвээр ханан илтгэл хэлэлцүүлсэн.
💚Анагаах Ухааны Хүрээлэнгээс зохион байгуулсан 《TACRIM》3th International conference -ийн “Cardiovascular and metabolic disease” Олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Antiarrhythmic effect of Hunchir (Astragalus membranaceus Fisch) injection on experimental arrhythmia model in mice" сэдвээр аман илтгэл хэлэлцүүлж "Шилдэг Илтгэл"-ийн шагнал хүртсэн.
#МоносГрупп35
#Монос35
#Инновац
#монголоюунсанаа
Khurelbaatar Luvsan
Lkhaasuren Ryenchindorj