ГҮРҮ ИОГА бясалгал GURU YOGA meditation center

ГҮРҮ ИОГА бясалгал GURU YOGA meditation center ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ГЭРЭЛ БОЛОЁ | БУДДА

 :Энэ дэлхийн бүхий л зүйлсэд нь бид🫶ТАЛАРХАХ УЧИРТАЙ. Нар, сар, од эрхис хүрээлэн буй оршихуй бүхэлдээ бидний төлөө үрг...
12/11/2025

:

Энэ дэлхийн бүхий л зүйлсэд нь бид🫶ТАЛАРХАХ УЧИРТАЙ. Нар, сар, од эрхис хүрээлэн буй оршихуй бүхэлдээ бидний төлөө үргэлж гэрэлтэж нөхцөл болзолгүйгээр хайраа илгээж байдаг. Бүхий л юмсыг бид анх удаа харж буй мэт догдлон 🫶ТАЛАРХАН хүлээж авах хэрэгтэй. Түүнчлэн анх хайрлан дурлаж байсан шигээ хайрт ханиа үргэлж шинээр түүнийгээ харж 🫶ТАЛАРХАЖ БАЙГААРАЙ. Тэр бол танд бурханаас илгээгдсэн бэлэг юм. Танд ирэн иртлээ ямар их бэлтгэл ажил болсон гэж санана. Хайрт тань тантай хамт байгаа нь л үнэхээр хангалттай. Түнийгээ зүгээр л байгаа буй чигээр нь л анхны харцаар дурлаж байсан шигээ л хайрла. Бусад эмэгтэйчүүд онцгой, хайрт тань унтарсан мэт битгий харьц. Тэр таны л халамж хайр ивээлээр гэрэлтэн цацрана. Түүнийгээ улам тодруул.

Мөн та гудмаар зөрөөд өнгөрч буй хэн нэгэнд зүгээр л 🫶ТАЛАРХЛАА ИЛГЭЭ. Тэр хүн өдий олон жил оршин амьдрахдаа зөвхөн танд л харагдах гэж амьдарсан мэт түүнд хамаг бүхнээрээ 🫶ТАЛАРХАН БАЯС. Энэ дэлхийн хүмүүс хамаг амьтад үгүй бол ганцаараа үнэхээр уйтан байхсан. Бүхий л хүмүүс хамаг амьтад яг энэ цаг үед хамтдаа оршин буй нь танд илгээсэн оршихуйн бэлэг гэлтэй. Тал дүүрэн цэцэгс, хязгааргүй цэнхэртэх тэнгэр, уул, ус, хүн зон зөвхөн надад л зориулагдсан мэт. Бүхий л орчлон ертөнц бүхий л байгал дэлхийн юмс миний нэг хэсэг мэт, би өөрийн мөн чанараа бүхнээс олж харах шиг. Асуулгүйгээр инээх шалтгаан минь, зүрхийг минь хайрын эрчимээр сүлэх орчил ертөнц та бүхний өмнө нүд дүүрэн инээмсэглэлээ илгээж, 🫶ЗҮРХ ДҮҮРЭН БАХДАН ЗОГСОХ ГАЙХАМШИГ.

🤩Аяа өөрийн оршихуйг бүхий л зүйлсээс олж хармуй. Түүнд уусан шингэж түүнээс өөрийгөө олж хармуй. Алаг цэцэгс адил хорвоогийн өдрүүд солонгорон өнгөрөвч элэн галавын амгаланг хамаг оршихуйтай нь зүрхэн чинадаас анирламуй.

🤩Аяа чи, би, бид нэгэн бүхэл болон сүлэлдэх гайхамшигт орчил. Аюул айдас үгүй орчлон хорвоод таны нигүүлсэл л үүрд мөнх орь залуугаараа оршимуй.

ГҮРҮ ИОГА бясалгал GURU YOGA meditation center ЦАСТ ГИМЛАЙН ОРОН•2025/11/12

БАГШИЙГ:Хурмаст эсүрэнгийн дүр төрхтэйЗаримд нь шулмын дүр төрхтэйгөөрАмьтан нугуудын тусыг зохиодогЕртөнцтөн нугууд бээ...
12/11/2025

БАГШИЙГ:
Хурмаст эсүрэнгийн дүр төрхтэй
Заримд нь шулмын дүр төрхтэйгөөр
Амьтан нугуудын тусыг зохиодог
Ертөнцтөн нугууд бээр таниж үл чадна

Эмэгтэй хүний дүрээр ч залран зохионо
Адгуусан төрөлд ч гэсэн оршин байна
Хүсэл шунал үл эрхшээсэн ч тачаангуй авир ёст
Аймшигийг эрхшээгээгүй ч аймхай мэт үзэгдэнэ

Мунхаггүй боловч их мулгуу мэт үзэгдэх
Галзуу бус боловч солиотой мэт
Тахир дутуу биш боловч өрөөл татанхай
Тийн хувилгаан элдэв зүйлээр
Амьтан нугуудыг номхотгон зохиомой

………….
Богд Зонховт Манзушри бурхан нууцлан айлдсан, Сонор дамжлагын нууц судар, нэгэн нас, нэгэн биенд дээд гэгээрлийн хутагт хүргэдэг гэх алдарт судар болой. "Багшийг тахих их хөтөлбөр" хэмээх судрын орчуулгаас….

ГҮРҮ ИОГА бясалгал GURU YOGA meditation center | БАЛБА ОРОН •2025/11/12

 Бүхий л хүмүүс уралдаж байна. Бүгд сэтгэлийн зоригдолд хүлэгдэж, хэн нэгнээсээ хоцрохвий гэж машид эмээж яаран сандран ...
10/11/2025



Бүхий л хүмүүс уралдаж байна. Бүгд сэтгэлийн зоригдолд хүлэгдэж, хэн нэгнээсээ хоцрохвий гэж машид эмээж яаран сандран амар тайван суух ч чөлөө завгүй, үймж бужигналдаж байна. Нэг агшинд ч тогтож суух зав чөлөө үгүй, хоромхон төдийд ч өөрийгөө анзаарах сэхээгүй, нийтийн хийсвэр төсөөллийн тойрогт гүн төөрөлджээ бид.

Том жижиггүй, багш, шавьгүй, эрдэмтэн мэргэдгүй, лам харгүй, бүгд ямар нэг юмнаас орхигдохоос үхтлээ айцгааж сандралдан уралдацгаах ажээ. Үүнийг “ТОГМОР ЛОЖИН” сударт гэж тайлбарласан байдаг. Хэн ч байсан юу ч хийсэн бүгд гэгдэхийн хороор хорджээ гэж гардаг. Даяанчлан ууланд суусан ч сайн хатуужилтай даяанч гэгдэхийг л хүсэн горилж суудаг гэжээ. Яагаад нийтээрээ тогтож ядан ингэж үймэх болов. Нийт олонхын сэтгэл зүй ямар шалтгаанаар ямар хийсвэр оюуны төсөөллөөр ийнхүү бужигналдах болов. Дээдэс доодосгүй бүгд энэхүү гэгдэхийн, үл хоцрохын тэмцэлд эцэж цуцалтгүй яаравчлах ажээ. Эрдэмтэй нь ч бай, эрдэмгүй нь ч бай бүгд энэхүү гэгдэхийн их шуурганд өртжээ. Номч байсан ч ном ч гэгдэхийг л хүснэ, багш байсан ч сайн багш гэгдэхийг л хүснэ, хувилгаан байсан ч хамгийн сайн хувилгаан байхыг л хүснэ.

Энэ гэгдэх өвчин нь лүн ван адил уламжлан дамждаг айхавтар цөвт сэтгэл юмсанж. Энэхүү гэгдэхийн шунал сэтгэлд шургалсан тахал нь бусдад хаягдаж гээгдэхээс, хэн ч биш болохоос айдаг сэтгэл төсөөллийн хуурмаг үзэгдэл ажээ. Агшин нэгний төдийд ч энэ бүх үйлдэл, өрнөл, үзэгдлийг зог тусан ажиглах дотоод билгийн хараа, чөлөө учрал Би-үгүйд хүрэх билиг ухаан хайрла. Багш гурван эрдэнэ минь.

2025.11.10 | Жэдагбу

09/11/2025

2025. 11.09 | The Vajrayogini temple at Pharping, Nepal, Ловонбадамжунай бурхан болон Энэтхэгийн их шидтэн Наропа, Мял богдын багш Марва лам нарын бясалгал хийж байсан газар болох Хажид бурханы орон агуйн дэргэдээс.

05/11/2025

Хятад вакцин зүрх барьж орж ирээд л шууд аваад явчхаж байна даа. Миний бясалгал энэ айхтар хорыг маш хурдан гадагшлуулдаг. Энэ муу нөлөөгөөр өөд болохгүй аврагдах боломж байгаа л юмсан. Залуугаараа явсаар л.

Address

Ulaanbaatar
976

Telephone

+97612345678

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ГҮРҮ ИОГА бясалгал GURU YOGA meditation center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ГҮРҮ ИОГА бясалгал GURU YOGA meditation center:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

АМИРЛАЛ

агшин бүр амар амгалан