Сэтгэл зүйч Далай

Сэтгэл зүйч Далай Сэтгэл зүйн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх хуудас

Австралийн сэтгэл зүйн холбооны гишүүн Сэтгэл зүйч Далай та бүхэнд сэтгэл зүйн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, асуудлаа хэрхэн даван туулах талаар мэдээллийг хуваалцаж байна

21/09/2025

Бид яагаад сэтгэл зүйн зөвлөгөө авдаггүй вэ?
1. Сэтгэл зүйн зөвлөгөө-үйлчилгээний талаарх мэдээлэл хомс

2️⃣долоо хоногоос дээш хугацаагаар:
🤔нойргүйдсэн
🤔 сэтгэл санаа тавгүй болсон
🤔 огцом ууртай эсвэл маш их баяр хөөртэй
🤔 дуртай зүйлсээ ч хийх хүсэлгүй

👍👍👍байгаа бол сэтгэл зүйчтэй ярилцаад үзээрэй

2. Сэтгэл зүйн зөвлөгөө-үйлчилгээний талаарх ташуу ойлголт их.

🚫“галзуу”, “солиотой” хүмүүс л сэтгэл зүйчтэй уулздаг
✅ сэтгэл зүйн эрүүд мэнддээ санаа тавьдаг хүн сэтгэл зүйчтэй уулздаг. Яг л шүд өвдвөл шүдний эмч рүү очдог шиг.
🚫сэтгэл зүйчтэй уулзаад ямар ч нэмэргүй
✅Таны сэтгэл зүйн асуудал ямар зүйлээс болж хэзээ эхэлсэн, хэр удаж байгаа, хэр хүндэрсэн гэх мэт олон шалтгаанаас болж үр дүн мэдэгдэхгүй удах боломжтой

🚫сэтгэл зүйч бусдад ярьчихна
✅таны ярьсан зүйлс хуульд зааснаас бусад тохиолдолд “нууц” байх ёстой.

🚫сэтгэл зүйчид бүр хэцүү байвал л очно
✅Сэтгэл зүйн асуудал хурцадсан бол Сэтгэцийн эмнэлэгт сэтгэцийн эмч болон сэтгэл судлаачтай уулзах шаардлагатай.

🚫Сэтгэл зүйчтэй сэтгэлийн хатгүй, “арчаагүй” хүмүүс л уулздаг
✅таны сэтгэлийн хат ямар байхаас үл хамааран таны амьдралд ямар ч хэцүү даваа, сорилт гарч ирэх магадлалтай. Иймээс хэн ч сэтгэл зшйн зөвлөгөө ч болно.

🚫сэтгэл зүйч зүгээр л ярихыг сонсдог хүн.
✅Сэтгэл зүйч таны ойр дотны, танд хамааралтай хүн биш учир таны яриаг “хөндлөнгөөс” мөн “шүүмжлэлгүй”-гээр сонсож чадна. Мөн сэтгэл заслын арга техникээр таны ойлгоход бэрхшээлтэй, шийдэхэд хэцүү асуудлын гогцоог тайлах боломжтой.

#сэтгэлзүйчдалай
#сэтгэлзүйнэрүүлмэнд
#сэтгэлзасал
#сэтгэлзүйнзөвлөгөө

Www.ocean-counselling.com

14/09/2025

#Сэтгэлзүйнзөвлөгөө #сэтгэлзасал #сэтгэлзүйчдалай #сэтгэлзүйнэрүүлмэнд

Сайн уу Фэйсбүүк найзуудаа,Ocean Counselling (Www.ocean-counselling.com) вебсайт нээлтээ хийж байна. “Australian Counsel...
01/09/2025

Сайн уу Фэйсбүүк найзуудаа,

Ocean Counselling (Www.ocean-counselling.com) вебсайт нээлтээ хийж байна.

“Australian Counselling Association”-нд бүртгэлтэй Далай миний бие “Ocean Counselling” вебсайтаараа дамжуулан Монголчууд та бүхэндээ төдийгүй, Англи хэлээр яридаг хүн бүрт Сэтгэл зүйн зөвлөгөө-үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.

Australian Counselling Association-буюу Австралийн Сэтгэл зүйчдийн холбооны тухай мэдээллийг www.theaca.net.au
холбоосоор үзнэ үү.

Миний Мэргэжлийн сэтгэл зүйчийн бүртгэлийн хуудсыг дараах холбоосоор үзнэ үү:
https://theaca.net.au/profile?UserKey=12a9e5c1-cdcc-49c8-a4c1-0198da3df291

Надтай холбогдохыг хүсвэл миний OceanCounselling вебсайтаар Www.ocean-counselling.com
Эсвэл
Contact@ocean-counselling.com цахим шуудангаар холбогдох боломжтой.

Танд болон таны ойр дотны нэгэнд бүх зүйл хэцүү санагдаж, таныг сонсож, таныг ойлгох хүн хэрэгтэй санагдаж байвал санаа зовох зүйлгүй надруу холбогдоорой гэж хүсье!

Хүндэтгэсэн,
Сэтгэл зүйч Далай
🌊Ocean Counselling🌊

Ocean Counselling Canberra – professional counsellor Dalai Byambasuren. Specialising in depression, anxiety, prenatal and postnatal counselling, and Mongolian language support. Ocean counselling Mongolia Dalai Byambasuren Mental

29/03/2025

Австралид бүтэн цагаар ажилладаг ажлын минь талаар сонсохыг хүсвэл доорх UglyHotMongolians-подкастыг сонсоорой😉Завгүй ба...
06/02/2025

Австралид бүтэн цагаар ажилладаг ажлын минь талаар сонсохыг хүсвэл доорх UglyHotMongolians-подкастыг сонсоорой😉
Завгүй байдаг болхоор Монгол үйлчлүүлэгч авах цаг маш цөөхөн байдаг юм шүү.
Ойлгоорой🙂
Баярлалаа

UglyHot Мэргэжлүүд - Австралид хэрхэн Нийгмийн Ажилтан (Гэр бүлийн зөвлөх) болох вэ? Австрали улсын хамгийн том сайн үйлсийн байгууллага The Smith Family-д “...

Энэхүү асуумжыг авах хүмүүс коммент бичиж үлдээгээрэй.Би чатаар асуумж болон хариултын үнэлгээг явуулах болно #сэтгэлзүй...
17/01/2025

Энэхүү асуумжыг авах хүмүүс коммент бичиж үлдээгээрэй.
Би чатаар асуумж болон хариултын үнэлгээг явуулах болно
#сэтгэлзүй #сэтгэлзүйнболовсрол #сэтгэлзүйнэрүүлмэнд #сэтгэлтүгшилт
#сэтгэлзүйнзөвлөгөө #төрснийдараахүеийнсэтгэлзүй
#жирэмсэнүеийнсэтгэлзүй

Сэтгэлзүйч Далай

Хийж байгаа зүйлдээ ядарч, хийхээс залхаж байгаа бол “түр” завсарлага аваад юунаас болоод, яагаад ийм залхсан мэдрэмж ав...
01/12/2024

Хийж байгаа зүйлдээ ядарч, хийхээс залхаж байгаа бол “түр” завсарлага аваад юунаас болоод, яагаад ийм залхсан мэдрэмж авч байгаа талаарай анзаараад бодоорой😉

Өөрөөсөө ямархуу байгаагаа асуугаад, яагаад ийм мэдрэмжтэй байгаагаа бодоод анзаараад үзээрэй
29/11/2024

Өөрөөсөө ямархуу байгаагаа асуугаад, яагаад ийм мэдрэмжтэй байгаагаа бодоод анзаараад үзээрэй

Та өнөөдөр өөртөө цаг гаргаж чадсан уу?
28/11/2024

Та өнөөдөр өөртөө цаг гаргаж чадсан уу?

Бага насны хүүхдийн сэтгэл түгшил(Child anxiety)Бага насны хүүхдүүд маань ямар нэгэн зүйлээс айх хандлага нилээн байдаг ...
12/01/2024

Бага насны хүүхдийн сэтгэл түгшил
(Child anxiety)

Бага насны хүүхдүүд маань ямар нэгэн зүйлээс айх хандлага нилээн байдаг ба үүний нэг том жишээ бол шүдний эмчид үзүүлэх байдаг. Хүүхэд битгий хэл том хүнд ч эмзэг санагдах энэ сэдвээр сая 2 настай охинтойгоо шүдний эмчид үзүүлсэн өөрийн туршлагаасаа хуваалцаж байна.
Ямар ч насны хүнд сэтгэл түгшил үүсгэх үндсэн шалтгаан нь: үл мэдэгдэх байдал эсвэл тодорхойгүй байдал байдаг.
Хүн ихэвчлэн мэдэхгүй зүйлээсээ айдаг, эмээдэг нь үүнтэй холбоотой. Жишээ нь: та аймшгийн кино үзэж байхдаа хаанаас, юу, хэзээ гарч ирж айлгахыг мэдэхгүй учир айдаг. Тийм үү?

Хүүхдүүд шүдний эмч дээр очиход айх хамгийн том шалтгаан нь Шүдний эмч юу хийх бол?, Шүдний эмнэлэгт юу болох бол? зэрэг энгийн мэдээлэл байхгүйн улмаас “тариа тарьдаг”, “өвтгөдөг” эмч рүү явж байгаа гэж бодон айж, сэтгэл түгшил үүсч эхэлдэг.

Миний охин 2 настай хэрнээ эмчээс айлгүйгээр, шүдний эмнэлгийн орон дээр өөрөө гарч суугаад, амаа онгойлгоод, шүдээ эмчид айх аюулгүйгээр үзүүлсэн юм. Энэ нь би хүүхдээ магтаж байгаа юм биш, харин таны хүүхэд адилхан шүдний эмчээс айлгүй үзүүлэх боломжтой гэдгийг сануулах гэсэн юм.
Охиноо шүдний эмч рүү явахад бэлдсэн зүйлс:
1. Шүдний эмч рүү явах гэж байгаа талаар нөхөртэйгээ хажууд нь ярингаа, “Миний охин шүдээ эмчид харуулна шүү” гэж сануулсан
2. Youtube дээрээс шүдний эмч гэж хэн болох, шүдний эмч бидэнд яаж тусладаг болох, шүдний эмчийн өрөөнд ямар үндсэн багаж хэрэгслүүд байдаг болох, тухайн багажнууд яаж дугардаг талаар 3аас дээш бичлэгийг үзэнгээ, хамт яриад, 2 ахынх нь амыг онгойлгоод, эмч ингэж үздэг гэх мэтчилэн үлгэрлэн үзүүлсэн.
3. Шүдний эмч рүү явахын өмнөх өдөр гэрийнхэндээ бүгдэд нь “охин бид 2 маргааш шүдний эмч рүү явна” гэж зарлаж охиндоо давхар сануулсан.
4. Өглөө босоод шүдээ угааж байхдаа “Хоёулаа одоо шүдний эмч рүү явна, тэнд шүдээ үзүүлнэ” гэх мэтээр яриад, цайгаа ууж байхдаа очих эмнэлгийн гадна хаяг болон дотор тохижилтыг Google map дээрээс хайн өөрт нь харуулж “Ийм шүдний эмнэлэг рүү явна гэж сонирхуулсан.
5. Эмнэлэг явж байхдаа, эмнэлэг дотор үзүүлэх цагаа хүлээж сууж байхдаа ч мөн шүдний эмчийн тухай, шүдээ яагаад үзүүлж байгаа тухай, аль шүд нь ямар байгааг бас өөртэй нь ярилцаж суусан.
За тэгээд энэ бүх бичил яриануудын үр дүнд охин маань шүдний эмчид айлгүйгээр үзүүлээд, насаараа ажилласан шүдний эмч өвөөг гайхширалд оруулаад гарч ирсэн байдаг юм аа😊😊😊

Зөвхөн шүдний эмнэлэг ч биш, гадаа гарахдаа хүртэл хүүхдэдээ богино бөгөөд тодорхой байхаар “хаашаа, юу хийхээр явах, очих газраа хэр удах, буцаад гэртэж хэзээ ирэх” зэрэг жижиг мэдээллүүдийг өгч сурвал эцэг эх бидэнд ч, хүүхдүүдэд ч ойлгомжтой байж, харилцааны үл ойлголцол багасахыг сурч, түүнийгээ хэрэгжүүлэх гэж би бас хичээж байгаа.

“Хувцсаа, гутлаа өмс. Хурдхан гарая” гэж хэлэх үү????

-> -> -> ЭСВЭЛ

“Миний хүү гялс хувцасаа, гутлаа өмсчих. Дэлгүүр орж сүү авах хэрэгтэй байна. Удахгүй гэрт зочин ирнэ”

“Миний хүү гялс хувцсаа, гутлаа өмсчих. Өвөө эмээ нь хүрээд ир гэсэн. Өвөө эмээ рүүгээ явъя”

1-2 өгүүлбэр илүү тайлбарлах нь бяцхан хүүхдүүдийн бүхнийг мэдэх гэсэн “Яагаад?” гэх асуултаас биднийг аврахаас гадна таны хүүхэд бүтэн өгүүлбэрээр ярьж сурахад туслана😅😅😅

#сэтгэлтүгшил
#хүүхдийнсэтгэлтүгшил
#сэтгэлзүй

Address

Ulaanbaatar
13301

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйч Далай posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл зүйч Далай:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram