Mantra Mother Foundation /Мааньш Эх Сан/

Mantra Mother Foundation /Мааньш Эх Сан/ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mantra Mother Foundation /Мааньш Эх Сан/, Bayangol duureg, Amarsanaa gudamj, Ulaanbaatar.

Поланд синдром болон түүнтэй төстэй төрөлхийн эмгэгтэй хүүхдийн эрхийг хамгаалах, мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлж асрах зорилготой ашгийн төлөө бус хүмүүнлэгийн байгууллага

07/11/2025
13/10/2025
17/09/2025
31/08/2025

ХҮҮХЭД ХАТГАЛГАА ТУССАНЫГ ЯАЖ МЭДЭХ ВЭ?

Хатгалгаа гэж юу вэ?

Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ.

Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн хамгаалах вэ?

• Хүүхэд төрсний дараа нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь тун чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм.

• Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.

Хатгалгаагаар өвдөх эрсдэлүүд:

• Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг.

• Хүүхдийг хэт бэгнэж, гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна.

• Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.

Хүүхдээ хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

• Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

• Гэрийнхээ хаалга, цонхыг ойр ойрхон нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж байгаарай. Дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал. Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Элдэв резин, хуванцар, хог түлж шатаах нь биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Тиймээс гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах үүднээс ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэглэх нь зүйтэй.

• Эцэг эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.

Хатгалгаа өвчнөөр өвчилсэн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга:

• Ханиалгах

• Халуурах

• Нус гоожих

• Тайван бус болох

• Хоолонд дургүй болох

• Заримдаа амьсгаадах

• Цээж шуугих зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүнийг ханиад шуухинаа гэж үздэг.

Дээрх шинжээс гадна амьсгал олширох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж тэмдэг ажиглагдвал уушгины гэж үзнэ. Хатгалгаа нь хүүхдийн нас, биеийн онцлог, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрт өөр өөрөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

Хүүхдийн амьсгалыг хэрхэн тоолох вэ?

Хүүхдийн амьсгалын тоо нэг минутад хэвийн үеийнхээсээ олон болохыг амьсгал олшрох гэнэ. Үүнд:

• 2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон

• 2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон

• 12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно.

• Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг нь 1 минутын турш тоолоорой. Унтаж байхад нь тоолбол бүр сайн.

• Секундын зүүтэй юмуу эсвэл электрон цаг ашиглана.

• Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж үзээрэй. Амьсгал авахад нь хэвлий төмбийж, гаргах үед нь цааш болох бөгөөд үүнийг 1 амьсгал гэж тоолохыг анхаарах хэрэгтэй.

Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ. Хэрэв хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай.

Ханиадыг гэртээ яаж эмчлэх вэ?

Хүүхэд хатгалгаагүй, ханиадтай байвал дараах эмчилгээг хийнэ.

• Ханиалга намдаах зөөлөн чанарын эм уулгаарай.

• Хөлөргөхгүй, өөрт тохирсон байдлаар дулаан хувцаслах нь зүйтэй.

• Хамар нь битүүрч байвал ойр ойрхон цэвэрлэх хэрэгтэй. Хамрын хоёр нүхэнд зэрэг хөвөн хийж болохгүй. Хөвөнгөө сайтар имэрч, хамрын нүхэнд эргүүлэх хөдөлгөөнөөр оруулан зөөлөн татаж авна. Эм дусааж болохгүй.

• Ханиад шуухинаа даамжирч, хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглаарай.

• Өрх сум, багийн эмчдээ үзүүлж хяналтанд байх бөгөөд хэдийд эргэж үзүүлэх талаар эмчээсээ ЗААВАЛ асуугаарай.

Хүүхэд өвчилсөн үед:

• Хүүхдээ сайтар хооллох хэрэгтэй. Эх хүүхдийн ягаан дэвтэр дэх зааврын дагуу хоолыг бэлдэж, бага хэмжээгээр ойр ойрхон хооллоорой.

• Халуун бүлээн шингэн сайн уулгана. Халуурах, амьсгаадах зэргээс улбаалан шингэн дутагддаг.

• Хүүхдээ өвчтэй үед сайтар анхаарч, асарч сувилаарай.

Дараах шинж тэмдгийг ажиглаарай

• Хүүхэд амьсгалж чадахгүй, ойр ойрхон амьсгаадах

• Нойрмоглох, сэрээхэд хэцүү болох, эсвэл сэрэхгүй байх

• Бөөлжих

• Шингэн зүйл уухдаа дургүй буюу ууж чадахгүй байх зэрэг санаа зовоосон асуудал гарах

• Халууныг зургаан цаг тутамд хэмжиж, 38.5 градус буюу түүнээс дээш байвал эмчийн зааврын дагуу халуун буулгах эм уулгана.

• Зөвхөн хатгалгаа өвчний үед эм, антибиотикийг эмчийн зааврын дагуу уулгах хэрэгтэй.

• Гэр орон тань хотын төвөөс зайдуу бол халуун бууруулах болон шингэн сэлбэх давс зэрэг эмийн нөөцтэй байх бөгөөд хугацаа алдалгүй тусламж хүргэхэд тустай.

• Гэрээр эмчлэх эхний аргуудын дараа биеийн байдал дээрдэхгүй бол эмнэлэгт яаралтай хандаарай.

• Бага насны хүүхэдтэй айл бүр халууны шилтэй байх ёстой.

25/08/2025

🟠Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор нас барсан даатгуулагчийн гэр бүлд 3 сая, амьгүй донорын ар гэрийнхэнд 4.5 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болжээ. Уг тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-ний мөрдөж эхэлнэ.

20/07/2025
07/07/2025

Хүүхэд‼️

📢

25/05/2025

Уг вакцин нь хүний папиллома вирус (ХПВ)-ээр үүсгэгддэг толгой хүзүү, ам залгиур, үтрээ, умайн хүзүү, шодой, хошногоны зэрэг олон хортой болон хоргүй хавдраас сэргийлнэ.

Сургууль дээр зохион байгуулагдсан вакцинжуулалтаас хоцорсон бол өөрт ойр сум болон өрхийн эрүүл мэндийн төвд хандан үнэ төлбөргүй хамрагдаарай.
***

The vaccine prevents many malignant and benign cancers of the head and neck, oropharynx, va**na, cervix, p***s, and a**s caused by the human papillomavirus (HPV).

If you missed the vaccinations organized at school, please contact your nearest soum or family health center for free.

30/04/2025
10/04/2025

Address

Bayangol Duureg, Amarsanaa Gudamj
Ulaanbaatar
00976

Telephone

+97690097977

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mantra Mother Foundation /Мааньш Эх Сан/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Mantra Mother Foundation /Мааньш Эх Сан/:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram