Mendsaruul Urkh 19-r Khoroo

Mendsaruul Urkh 19-r Khoroo Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mendsaruul Urkh 19-r Khoroo, Family medicine practice, 19 khoroo, Khan-uul district, Ulaanbaatar.

Өрхийн Эрүүл мэндийн төвийн хөгжлийг түүчээлэн манлайлж, тэргүүлэх арга туршлага, дэвшилтэт техник технологид суурилсан чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг харьяа хорооны иргэддээ хүргэх нь "Мэндсаруул Өрх" өрхийн эрүүл мэндийн төвийн эрхэм зорилго юм.

"Цахим соёл"-ыг хамтдаа түгээе🥰
21/10/2025

"Цахим соёл"-ыг хамтдаа түгээе🥰

Цахим орчинд соёл түгээе👍
21/10/2025

Цахим орчинд соёл түгээе👍

📢 СОЁЛ ТҮГЭЭЕ УРИАН ДОР "СОЁЛЫН ОРОН ЗАЙ – БИДНИЙ ОРЧИН" АЯН
21/10/2025

📢 СОЁЛ ТҮГЭЭЕ УРИАН ДОР "СОЁЛЫН ОРОН ЗАЙ – БИДНИЙ ОРЧИН" АЯН

"Соёлын орон зай - бидний орчин”
20/10/2025

"Соёлын орон зай - бидний орчин”

📌УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС СЭРГИЙЛЬЕХавар, намрын улиралд гэр байшингийн гадна болон дотоод орчны температурын зөрүү багас...
18/10/2025

📌УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС СЭРГИЙЛЬЕ
Хавар, намрын улиралд гэр байшингийн гадна болон дотоод орчны температурын зөрүү багасаж яндангийн таталт муудан угаартах эрсдэл үүсдэг. Иймд иргэд та бүхэн угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж:
✅Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгах,
✅Яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх,
✅Зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлыг хангах,
✅Яндангаа хөөлөх, гэр, байшиндаа агаар сэлгэлтийг тогтмол хийхийг анхааруулж байна.

🎀 Хөхний хорт хавдрын эсрэг анхаарал хандуулах сар — PINK OCTOBER 🎀ДЭМБ-аас жил бүрийн аравдугаар сарыг хөхний хорт хавд...
17/10/2025

🎀 Хөхний хорт хавдрын эсрэг анхаарал хандуулах сар — PINK OCTOBER 🎀
ДЭМБ-аас жил бүрийн аравдугаар сарыг хөхний хорт хавдрын эсрэг анхаарал хандуулах сар болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Хөхний эрүүл мэнддээ анхаарч, өөрөө шалгах дадлыг хэвшүүлж, эрт илрүүлгийн шинжилгээнд идэвхтэй хамрагдацгаая💗

🌍 Дэлхийн гар угаах өдрийг жил бүрийн 10-р сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдөр гараа зөв угаах дадлыг хэвш...
15/10/2025

🌍 Дэлхийн гар угаах өдрийг жил бүрийн 10-р сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдөр гараа зөв угаах дадлыг хэвшүүлэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчилдаг. 🧼
🙌 Олон улсын судалгаагаар гараа тогтмол, зөв угаадаг хүмүүсийн дунд суулгалт болон томуу төст өвчний тохиолдол 20–40%-аар бага байдаг нь тогтоогджээ.
🫧 Гараа угаахдаа алга, хурууны завсар, хумсны доод хэсэг, бугуйгаа хамруулан сайтар угаах нь хамгийн үр дүнтэй байдаг.
👶 Хүүхдэд гар угаах зөв дарааллыг жишээгээр үзүүлж, дадал болгох нь тэдний эрүүл мэндийг хамгаалах хамгийн энгийн бөгөөд чухал алхам юм.
✅ Гар угаах нь хамгийн энгийн, үр дүнтэй халдвараас сэргийлэх арга юм. ❤️🫶🚫

14/10/2025
 #Дархлаажуулалт гэдэг жил бүр дунджаар 3.5-5 сая хүний амь насыг авардаг анагаах ухааны томоохон ололт амжилт юм.“ #Дар...
13/10/2025

#Дархлаажуулалт гэдэг жил бүр дунджаар 3.5-5 сая хүний амь насыг авардаг анагаах ухааны томоохон ололт амжилт юм.
“ #Дархлаажуулалтын үндэсний товлол” гэж улс орны хэмжээнд заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны товыг хэлнэ. Манай улсад заавал хийх дархлаажуулалтыг хүн амд үнэ төлбөргүй хийдэг ба 10 гаруй өвчнөөс сэргийлэх 9 төрлийн вакцин хийдэг. Үүнд:
· Сүрьеэ
· Халдварт саа
· Гепатит В
· УГУ ВАКЦИН
(Улаанбурхан + Гахай хавдар + Улаанууд)
· ТАВТ ВАКЦИН
(Хөхүүл ханиад + Хемопелиус инфлюенза В + Гепатит В + Сахуу + Татран)
· Пневмококк
· Гепатит А
· Сахуу + Татран
· Хүний папиллома вирусийн халдвараар үүсгэгддэг бүх төрлийн хорт хавдраас сэргийлэх зорилгоор тус тус хийдэг.
Дархлаажуулалтад бүрэн хамрагдсанаар дээрх урьдчилан сэргийлэх боломжтой халдварт өвчнүүдээс сэргийлэх боломжтой болдог. Вакцины үр дүнд дэлхий даяар цагаан цэцэг өвчин устаж үгүй болж, халдварт саа өвчний тохиолдол 99%-аар буурч, нярайн татран өвчний тохиолдол 94%-аар буурсан байна.

🌍ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР 🔹Жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр сэтгэцийн эрүүл мэндийг дэ...
10/10/2025

🌍ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР
🔹Жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг.
🔹Энэ жил "Гамшиг, онцгой байдлын үеийн сэтгэцийн эрүүл мэнд" уриан дор хүмүүлэнгийн онцгой нөхцөлд сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар мэдлэг, ойлголтыг түгээхэд чиглэж байна.
🔹Хүмүүнлэгийн онцгой нөхцөл байдлын үеийн тусламж үйлчилгээний хэрэгцээ дэлхий даяар өссөөр байна.
🔹Байгалийн гамшиг, мөргөлдөөн, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал зэрэг нь сэтгэл санааны хямралд хүргэдэг бөгөөд таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг.
🔹Иймээс нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөлд сэтгэл зүйн хямралыг хэрхэн даван туулах, сэтгэлийн дархлаатай байх талаар төрийн албан хаагчид, эрүүл мэнд, нийгмийн салбарынхан бүгд хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх нь чухал юм.
🔹Нийтийг хамарсан онцгой үйл явдлын үед юуны түрүүн хүн бүр өөрийн сэтгэл санааг ямар байгааг анзаарч, энэ байдал өөрт нь яаж нөлөөлж байна гэдгийг ойлгож, мэдрэмжээ илэрхийлэн, даван туулах чадварт суралцаарай.
🔹 Гамшгийн үед үүсэж болох эрсдэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаар байгууллага бүр багтай, төлөвлөгөөтэй, түүнийгээ хэрэгжүүлдэг, сургалт явуулдаг байх нь өндөр ач холбогдолтой.

Address

19 Khoroo, Khan-uul District
Ulaanbaatar
17062

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00

Telephone

+97672773867

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mendsaruul Urkh 19-r Khoroo posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Mendsaruul Urkh 19-r Khoroo:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram