АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь Япон Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар 2019 онд үүсгэн байгуулагдсан юм.

АШУҮИС-ийн МЯЭ-ийн Сувилахуйн албанаас Шинэ сувилагч нарын 100 дах өдрийн “Мэдрэмж хуваалцах уулзалт”-ыг 2025.12.05-ны ө...
10/12/2025

АШУҮИС-ийн МЯЭ-ийн Сувилахуйн албанаас Шинэ сувилагч нарын 100 дах өдрийн “Мэдрэмж хуваалцах уулзалт”-ыг 2025.12.05-ны өдөр зохион байгууллаа.

Шинэ сувилагчийн ажлын өдрүүдийн мэдрэмж, ажлын орчин, дэмжлэгийн хэрэгцээг тодорхойлон санал бодлыг хуваалцаж, хамт олны халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилготой хийсэн энэ удаагийн уулзалтаар 2025 онд төгсөөд ажлынхаа гарааг МЯЭ-ээс эхэлсэн шинэ сувилагч нартай сэтгэгдэл хуваалцаж, эерэг сайхан орчинд цагийг өнгөрөөлөө.

Шинэ сувилагч нар сэтгэл хангалуун байдлаа өөрийн хүсэл сонирхлоор ажиллаж байгаа болон сувилахуйн тусламж үзүүлэх үйл явц, ажлын орчин нөхцөл, хамт олны урам хайрласан, магтаалын үгс, алдаа гаргасан ч тайвшруулж, зааж сургадаг тасгийн ахлах, ээлжийн ахлах сувилагч, тасгийн сувилагч нартаа талархлаа илэрхийлсэн. Мөн хэцүү үйлчлүүлэгчтэй харилцах, ээлжийн цагийн хуваарь, сайн эзэмшээгүй гардан үйлдлүүд, нойр амралтаа зохицуулах, зарим үед ядрах зэргээр тулгамдсан асуудал байдаг талаар нуулгүй илэрхийлсэн. Цаашид мэргэжлээрээ илүү сайн суралцах, гадаад хэл сурах зэргээр өөрийгөө хөгжүүлэх болон шинэ сувилагч нарын дунд бусад тасаг нэгжийн үйл ажиллагааг танилцуулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулбал идэвхтэй оролцох талаар санал гаргаж, ЭЭТ-ийн сувилагч Г.Олонбаяр бүх сувилагч нартаа зориулж, ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

МЯЭ-ийн хамт олны нэг болж ажлын гараагаа эхэлж байгаа та нартаа ажлын өндөр амжилтыг энэ хорвоогийн сайн сайхан бүхэнтэй нийлүүлэн хүсэн ерөөе.

Сувилахуйн алба

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
08/12/2025

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

АШУҮИС-ИЙН “ИННОВАЦ ШИНЭ ТЕХНОЛОГИ, ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨРЛӨГ-2025”Дэлхийн Шинжлэх ухааны өдөр, Монгол Улсын шинжлэх ухааны а...
28/11/2025

АШУҮИС-ИЙН “ИННОВАЦ ШИНЭ ТЕХНОЛОГИ, ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨРЛӨГ-2025”

Дэлхийн Шинжлэх ухааны өдөр, Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан АШУҮИС-ийн “Инновац, шинэ технологи, оюуны өмчийн өдөрлөг-2025”-т АШУҮИС-ийн Монгол–Японы Эмнэлэг тусламж үйлчилгээндээ амжилттай нэвтрүүлэн нутагшуулсан нийт 19 оношилгоо, эмчилгээний шинэ технологиор оролцлоо. Энэхүү өдөрлөгт оношилгоо, эмчилгээний шинэ арга, дэвшилтэт тоног төхөөрөмжийн үр дүн, ач холбогдлыг таниулан мэдээлж, эрүүл мэндийн салбарт инновацийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан багш, эмч мэргэжилтэн нартаа баяр хүргэе!

БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТЭЭС СЭРГИЙЛЭХДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГАШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эм зүйн алба, Үйлчлүүлэгч дэмж...
20/11/2025

БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТЭЭС СЭРГИЙЛЭХ

ДЭЛХИЙН ДОЛОО ХОНОГ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эм зүйн алба, Үйлчлүүлэгч дэмжих алба, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн оюутнуудтай хамтран “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног” аяны нэг
хэсэг болох иргэд, үйлчлүүлэгчдэд зориулсан өдөрлөгийг “Одооноос эхэлье, Ирээдүйгээ хамгаалъя” уриан дор 2025.11.20-нд зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 100 гаруй иргэд, үйлчлүүлэгч хамрагдаж, эм зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг болон АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын  тэнхим, Үйлчлүүлэгч дэмжих алба, “Эндок...
18/11/2025

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг болон АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим, Үйлчлүүлэгч дэмжих алба, “Эндокрин” клубын оюутнууд, “Хөдөлмөр эрхэлдэг диабеттай хүмүүсийг ойлгож дэмжцгээе” уриан дор ДИАБЕТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ 2025.11.14-нд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр амбулатороор үйлчлүүлж буй 100 гаруй үйлчлүүлэгчдэд чихрийн шижингийн эрсдлийн үнэлгээ хийж эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зөвлөгөө өгсөн.

МЯЭ-ийн ХЭТ 1 тасагт Гипогликемийн булан байгуулж, хөнгөн зэргийн гипогликемийн үед авах арга хэмжээ илүү хялбар ойлгомжтой болох нөхцөл бүрдэж байна. Профессор Х.Алтайсайхан багш “ Инсулины ухаалаг хэрэглээ, Хариуцлагатай эрүүл амдралын түлхүүр”, “ Гипогликеми урьдчилан сэргийлэлт ба авах арга хэмжээ “ сэдвүүдээр эмчлүүлэгч нар, резидент, олгох эмч нар, сувилагч нарт сургалт орсон.

14/11/2025
“Сэргээн Засахын Дэлхийн Өдөр” нь дэлхий даяар сэргээн засах эмчилгээний ач холбогдлыг олон нийтэд таниулах, үйл ажиллаг...
12/11/2025

“Сэргээн Засахын Дэлхийн Өдөр” нь дэлхий даяар сэргээн засах эмчилгээний ач холбогдлыг олон нийтэд таниулах, үйл ажиллагааны чадвар алдагдалтай, хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийг дэмжих, тэдний эмчилгээ, нийгмийн оролцоо, эрхийг хамгаалах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэ удаагийн “Сэргээн Засахын Дэлхийн Өдөр”-ийг АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Сэргээн засах анагаах ухааны төв, АШУҮИС-ийн АУС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнхим, Тэнхимийн дэргэдэх “Rehab” сэргээн засах оюутны клуб, тус эмнэлгийн Үйлчлүүлэгч дэмжих албатай хамтран 2025 оны 11-р сарын 12-нд “Сэргээн Засах нь дэлхийн хүмүүсийн зан заншил, нийгмийн харилцаанд нэвтрэх гарц юм” уриа дор ард иргэд, үйлчлүүлэгчдэд зориулан нээлттэй өдөрлөг хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгөөр 250 гаруй үйлчлүүлэгчдэд сэргээн засах тусламж үйлчилгээний талаар танилцуулан дараах чиглэлээр зөвлөгөө өгч, таниулах материал тарааж, тохирсон дасгалыг бичлэг хэлбэрээр хүргэсэн юм. Үүнд:
● Биеийн зөв төрх байдал
● Үе мөч тулгуур эрхтэний эмгэгийн сэргээн засах эмчилгээ
● Мэдрэлийн эмгэгийн сэргээн засах эмчилгээ
● Гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ
● Хүүхдийн эмгэгийн сэргээн засах эмчилгээ
● Мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ
● Чихрийн шижингийн үеийн сэргээн засах эмчилгээ

ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
07/11/2025

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

ДЭЛХИЙН РАДИОЛОГИЙН ӨДӨР1895 оны 11-р сарын 8-нд Германы физикч Вилхелм Конрад Рентген нь рентген туяаг анх нээснээр тус...
06/11/2025

ДЭЛХИЙН РАДИОЛОГИЙН ӨДӨР

1895 оны 11-р сарын 8-нд Германы физикч Вилхелм Конрад Рентген нь рентген туяаг анх нээснээр тус өдрийг “ДЭЛХИЙН РАДИОЛОГИЙН ӨДӨР” болгон тэмдэглэн ирсэн.
Энэхүү өдөрт зориулан АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Радиологийн тэнхим, Монгол-Японы эмнэлгийн Радиологийн тасаг болон Үйлчлүүлэгчийн дэмжих албатай хамтран эмнэлгийн үйлчлүүлэгчид болон эмч, эмнэлгийн ажилтнуудад дүрс оношилгооны “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” “Дүрс оношилгооны шинжилгээний аргуудыг таниулах “ сурталчлах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Нийт Радиологийн салбарын мэргэжилтнүүд та бүхэндээ баярын мэндийг дэвшүүлье.
Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе

Эрхэм үйлчлүүлэгчдийн анхааралд:
05/11/2025

Эрхэм үйлчлүүлэгчдийн анхааралд:

“НОЙР СУДЛАЛЫН АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН АНХДУГААР ХУРАЛД УРЬЖ БАЙНАЭрхэм хүндэт эрдэмтэн багш, эмч, мэргэжилтэн, оюутан залуу...
03/11/2025

“НОЙР СУДЛАЛЫН АСУУДАЛ” ОЛОН УЛСЫН АНХДУГААР ХУРАЛД УРЬЖ БАЙНА

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, эмч, мэргэжилтэн, оюутан залуус та бүхнийг “НОЙР СУДЛАЛЫН АСУУДАЛ" сэдэвт ОЛОН УЛСЫН АНХДУГААР ХУРАЛД оролцохыг урьж байна.

Хурал 2025 оны 11-р сарын 6-7-ны өдрүүдэд АШУҮИС- ийн АУС, МЯЭ-т зохион байгуулагдах бөгөөд Япон улсын Окинава, Накамура нойрны төвийн Профессор Хироши Накамура, Эхимэ их сургуулийн нойрны төвийн эрхлэгч, Профессор Ясунори Ока, Токиогийн их сургуулийн нойрны төвийн Профессор Юүичи Иноүэ нар уригдан оролцоно.

Зохион байгуулагч: АШУҮИС, АУС-ийн мэдрэл судлалын тэнхим, МЯЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын тасаг, Эпилепсийн төв, Нойрны төв, Монголын нойр судлалын нийгэмлэг.

Бүртгүүлэх холбоос :
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScn9fN2HQbV6U8YR1TjgKrrV4DLWgxQNlmiW4gATRKv72oFgA/viewform

Address

Ботаникийн гудамж
Ulaanbaatar
13270

Opening Hours

Monday 08:20 - 16:20
Tuesday 08:20 - 16:20
Wednesday 08:20 - 16:20
Thursday 08:20 - 16:20
Friday 08:20 - 16:20

Telephone

+97677002528

Alerts

Be the first to know and let us send you an email when АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category