15/02/2018
Эрүүл байхын тулд ❸
3: Хүнсэндээ анхаарах
Эрүүл мэндээ анхаархын тулд шим тэжээл сайн авах хэрэгтэй. Шим тэжээлийг сайн авахын тулд эрүүл, тохирсон тэнцвэртэй хооллох нь чухал. Давс, өөх тос, чихрийн хэрэглээг бодолцох нь чухал. Мөн, идэх хэмжээнд анхаарах нь чухал.
Хооллохдоо жимс , ногоог оролцуулаад төрөл бүрийн хүнс хэрэглэхийг зорих хэрэгтэй. Орц найрлагыг нь анхааралтай уншиж, талх, гоймон, сериал бол бүхэл үрийнхийг түлхүү авахыг зориорой. Мах бол өөх багатайг багахан идэж, боломжтой бол долоо хоногт 2-3 удаа загас идэхийг хичээгээрэй.
Сахар болон өөх тос хэт их хэрэглэснээр таргалана, тиймээс чихэрлэг зүйлээс татгалзаж ус сайх уугаарай. Сахар их орсон амттаны оронд жимс сайн идээрэй. Зайдас, мах, масло, торт, бяслаг, печень зэргийг хэтрүүлэн идэхээс анхаарах. Хоол хийхдээ сайн чанарын хүнсний тос хэрэглэх нь хатуу хэлбэрт оруулсан маслоноос дээр.
Хоол хүнсний давс их бол , цусны даралт ихсэх аюултай. Давсны оронд хэрэглэж болох өөр хоол амтлагчаар хоолоо амтлаад үзээрэй.
Шим тэжээлээс гадна бас нэг анхаарах зүйл бол хоолны хордлого. Ямар ч хоол хүнс бэлтгэх явц болон хадгалалтын горим алдагдсанаас хоолны хордлого болох аюултай. Жил болгон АНУ-д 6 хүн тутмын 1 нь хоолны хордлого болдог байна. Ихэнх нь эдгэрдэг боловч хоолны хордлогоор нас барах тохиолдол бас байдаг. Хоолны хордлогоос яаж сэргийлэх вэ?
* Хүнсний ногоог малын баасаар бордсон байх магадлалтай тул сайтар угааж хэрэглэх.
* Гар, хоол бэлтгэх хэрэгслүүд, аяга таваг, сав зэргийг хоол хийхийн өмнө халуун савантай усаар угаах.
* 2 догч халдвараас сэргийлэхийн тулд түүхий өндөг, мах, загас тавьсан хэсгээ, тавгаа заавал сайтар угаах.
* Хоолыг тохирсон градуст болгох. Шууд идэхгүй амархан муудах магадлалтай хоолыг заавал хөргөгчид хадгалах.
* Амархан муудах магадлалтай хоолыг тасалгааны хэмд 2 цагаас илүү болон цельсийн 32 хэмээс дээш газар 1 цаг байлгасан бол шууд хаях.