Сэтгэл зүйч Ж.Үйлст

Сэтгэл зүйч Ж.Үйлст Зөв зүйлд зоригтой бөгөөд тууштай байгаарай

Жаргалсайханы ҮЙЛСТ
Сэтгэцийн эрүүл мэндийн салбар, тэр дундаа сэтгэл зүйн зөвлөгөөгөөр дагнан сүүлийн 8 жил ажилласан. Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хувь хүн, тэдний гэр бүлийнхэнд анхан шатны болон цогц сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээ үзүүлдэг.

2015 оноос богино болон урт хугацааны сэтгэл зүйн зөвлөгөө, заслыг утсаар болон биечлэн зөвлөгөө өгсөөр ирсэн. Мөн 2020 оны ковидын тусгаарлалтаас хойш сэтгэл зүйн зөвлөгөөг онлайнаар өгч байна.

Сүүлийн 3 жилийн хугацаанд 317 хүн зөвлөгөө авсанаас 917 цаг онлайн, 154 цаг биечлэн, нийт 1071 цагийн зөвлөгөө өгсөн байна /2023.04.25-ны байдлаар/. Үүнээс 276 нь ганцаарчилсан, 41 нь хосын хамтран зөвлөгөө байсан.

МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ
Стресс, сэтгэлийн түгшүүр
Харилцааны асуудлууд
Сэтгэл зүйн гэмтэл /бага насны амьдралын туршлагаас үүдсэн сэтгэл зүйн асуудлууд/
Эцэг эхийн асуудал
Сэтгэлийн хямрал, сэтгэл гутрал

ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨРӨЛ
Гэр бүлийн зөвлөгөө
Хосын зөвлөгөө
Ганцаарчилсан клиник зөвлөгөө
Ганцаарчилсан клиник бус зөвлөгөө

ТУРШЛАГА:
Донтолт- /архи, мөрийтэй тоглоом, идэх эмгэг, дэлгүүр хэсэх дон, ажил, дасгалд донтох/, Гэр бүлийн зөрчилдөөн үл ойлголцол, Салалттай холбоотой асуудлууд, Уй гашуу, Хардалт, Гэр бүлээс гадуурхи харилцаа-хууралт, Өөрийгөө үнэлэх чадвар, Амьдралын өөрчлөлтийг даван туулах, Ээнэгшилтийн асуудал, Нэг бодол санаанд автах, Уучлал, Гэм ба ичгүүр, Уур бухимдлаа зохицуулах, Ганцаардал, амьдралын зорилго, Сэтгэл цочирдол, Бие хүний эмгэгүүд, Гэмтлийн дараах стресс, Жирэмсний болон төрсний дараах хямрал, Үргүйлээс үүдэх хямрал, Ялгаварлан гадуурхагдах, Улирлын чанартай нөлөөллийн эмгэг, Өөрийгөө өвтгөх, өөрийгөө хайрлахтай холбоотой асуудлууд, Тогтсон хандлага болон үнэт зүйлийн гажуудал, Ажлын байрны асуудал гэх мэт кэйсүүд дээр ажиллаж байсан туршлагатай.

ЭМНЭЛЗҮЙН АРГУУД:
Ээнэгшилд суурилсан эмчилгээ (ABT) Танин мэдэхүйн зан үйлийн эмчилгээ (CBT), Оюун санааны эмчилгээ, Сэдэл төрүүлэх ярилцлага, Өгүүллийн эмчилгээ, Психодинамик эмчилгээ, Шийдэлд төвлөрсөн эмчилгээ, Гэмтэлд чиглэсэн эмчилгээ, Гэр бүлийн дотоод систем, Хүлээн авах амлалт өгөх эмчилгээ (ACT), өөртөө туслах эмчилгээ, Уучлах хөтөлбөр, Психодинамик эмчилгээ.

Зөвхөн яриаг нь л сонсоорой за юу. Би ийм билүү гэж өөртөө эргэлзтэл хөгшрүүлж, царай алдсан гаргаж чаджээ 🫣 За тэгээд г...
03/10/2025

Зөвхөн яриаг нь л сонсоорой за юу. Би ийм билүү гэж өөртөө эргэлзтэл хөгшрүүлж, царай алдсан гаргаж чаджээ 🫣 За тэгээд гол мэдээлэл нь юмдаа тэ

Монголд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн ноцтой зөрчил ихээр гардаг. Судалгаагаар хамтрагчтай байсан 15-49 насны эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралдаа хүчир...

AI бишээ 🩷🙀  Ариуха Владимир Hbby nail lounge Mongolia дүүгийнхээ Magic өрөөнд сардаа нэг зочилж гарын гоо үзэмжээ тольд...
24/09/2025

AI бишээ 🩷🙀 Ариуха Владимир Hbby nail lounge Mongolia дүүгийнхээ Magic өрөөнд сардаа нэг зочилж гарын гоо үзэмжээ тольддогийн. Бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг ийм артисттай таараагүй байсан бол би гэдэг хүн хумс гоё байхаас ийм гоё таашаал авдаг гэдгийг мэдэхгүй явах байсан биз 🥰🤩

18/09/2025
EMPOWERING VOICES PROGRAM 2025Иргэний нийгмийн дуу хоолой болсон идэвхитэнүүдтэй НҮБ-ын эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн нэг а...
17/09/2025

EMPOWERING VOICES PROGRAM 2025

Иргэний нийгмийн дуу хоолой болсон идэвхитэнүүдтэй НҮБ-ын эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн нэг анги боллоо.

#эмэгтэйчүүд
#Энхтайван
#АюулгүйБайдал




Их засаг их сургуулийн хууль эрх зүйн ангид элсэн орж буй 800 оюутанд оюутан байх үеийн сэтгэл зүйн онцлог, асуудал дава...
14/09/2025

Их засаг их сургуулийн хууль эрх зүйн ангид элсэн орж буй 800 оюутанд оюутан байх үеийн сэтгэл зүйн онцлог, асуудал даван туулах туршлага, сэтгэл хөдлөлөө удирдах талаар нээлттэй ярилцлаа. Бүгдэд нь сурлагын өндөр амжилт хүсье 🙂👏🥰

“Эрүүл охин-Эрүүл орчин” төсөл нь гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл ...
14/09/2025

“Эрүүл охин-Эрүүл орчин” төсөл нь гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, охид, залуу эмэгтэйчүүдийг чадавхижуулах зорилготой төсөл маань ADMWE-аас зохион байгуулсан төслийн уралдаанд шалгарч 60 сая төгрөгийг залуу охидын оролцоог дэмжих, сургуулиудын хамгаалалтын механизмыг бэхжүүлэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх замаар охидыг хөгжин дэвших аюулгүй, дэмжлэг үзүүлэх орчинг бүрдүүлэх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа эхлэхээр бэлдэж байна.
Төслийн багийнхандаа амжилт хүсье 👏👏👏
https://www.admwe.org/project/project-2025/?fbclid=IwY2xjawMzDV1leHRuA2FlbQIxMABicmlkETFleWs4MUk5amhjT1ZNOXdPAR487vnIPTUAjfRDYAXEySN8VYEwGRf1S8KcQ2mEactiyHf_l7SMlTAnQ7bX5w_aem_S1HGDmULrW6GA98ZkpQRKw

Empowering girls for a safer, supportive environment.

10/09/2025

Бусадтай өөрийгөө харьцуулж зовохын оронд тэднээс юу сурч болохыг олж хараарай
Сайхан амраарай

Өглөөний уулзалт халуун цайтай, халуун дулаан яриа өрнүүлсэн мөрөөдлөө хуваалцсан,  хамтдаа сайхан нөхөрлөж эрүүнийхээ б...
10/09/2025

Өглөөний уулзалт халуун цайтай, халуун дулаан яриа өрнүүлсэн мөрөөдлөө хуваалцсан, хамтдаа сайхан нөхөрлөж эрүүнийхээ булчинг сулартал инээлдэж бас гүн бодолд автсан үнэхээр үр дүнтэй сайхан боллоо.

Хамтдаа хичээл заасан найзууддаа, зохион байгуулсан Сүхбаатар дүүргийн социал демократ эмэгтэйчүүдийн холбооны баг хамт олондоо баярлалаа. Эмэгтэйчүүдийнхээ төлөө өөрийн цаг зав, сэтгэл зүрхээзориулж ажилоаж байгаа та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Цаашид энэ төрлийн үйл ажиллагааг илүү олон хиймээр санагдлаа. Цаашид энэ төрлийн үйл ажиллагааг дэмжиж, хамтрах байгууллага хамт олонтой баяртайгаар хамтарч ажиллах болноо 🙂🙏🥰

Солонгосын Шинжлэх Ухаан, Технологийн Дэвшилтэт Хүрээлэн (KAIST)-ийн шинэлэг нээлт:Судлаачид хүний нүүр болон хүзүүний а...
10/09/2025

Солонгосын Шинжлэх Ухаан, Технологийн Дэвшилтэт Хүрээлэн (KAIST)-ийн шинэлэг нээлт:

Судлаачид хүний нүүр болон хүзүүний арьсны яг доор байрладаг тунгалагын (лимфийн) судаснуудыг илрүүлжээ.

Өмнө нь эдгээрийг биеийн гүн хэсэгт оршдог гэж үздэг байсан бол одоо эдгээр судас нь тархины шингэнийг (cerebrospinal fluid) гадагшлуулж, тархины хорт уургийг (жишээ нь Альцгеймер болон Паркинсоны өвчинтэй холбоотой уураг) цэвэрлэх чухал үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

Хулганад хийсэн туршилтаар, нүүр болон хүзүүг зөөлөн илэх төхөөрөмж ашиглан ердөө 1 минутын дотор тархины шингэний урсгалыг гурав дахин нэмэгдүүлжээ.

Энэ нь хөгшрөлтийн улмаас удааширсан шингэний эргэлтийг залуу насны түвшинд хүртэл сэргээсэн байна.

Уг үр дүн нь тархины хөгшрөлт, танин мэдэхүйн доройтол зэргийг удаашруулахад чухал нөлөөтэй байж болох юм.

Макак сармагчин дээр хийсэн туршилтууд ч амжилттай болж, ижил үр дүн үзүүлсэн бөгөөд энэхүү аргыг хүн дээр хэрэглэх боломжийг нэмэгдүүлж байна.

Энэхүү энгийн, өвдөлтгүй, гадна талаас өдөөлт үзүүлэх арга нь хүний тархины байгалийн хорт бодис цэвэрлэх тогтолцоог дэмжих замаар мэдрэлийн өвчнөөс сэргийлэх хүчирхэг хэрэгсэл болж чадна.

Эх сурвалж: Korea Advanced Institute of Science and Technology (KAIST)

Address

Ulaanbaatar
97688087708

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+97688087708

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэтгэл зүйч Ж.Үйлст posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сэтгэл зүйч Ж.Үйлст:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category