04/10/2025
Удахгүй ашиглалтанд орох Зайсан дахь Sunny vista руу нүүх дөхөж бгаа тул ойрхон байгаа үед минь сургалтанд явна даа гэж бодож байгаа хүүхдүүд яаравчлаарай! Багш нь нүүлээ шүү!! Зайсанд уулзсан ч болно доо!😘😘😘
Монголд хамгийн их үр дүнд хүрч буй хэл яриа, тультраа, ээрүү гацаа засах сургалт
Баруун 4 зам, Компьютер ланд-ын арын 55 байр, 1 давхар, 7 тоот
Ulaanbaatar
| Monday | 07:00 - 16:00 |
| Tuesday | 07:00 - 16:00 |
| Wednesday | 07:00 - 16:00 |
| Thursday | 07:00 - 16:00 |
| Friday | 07:00 - 16:00 |
Be the first to know and let us send you an email when Карма багшийн хэл яриа, ээрүү гацаа засал, ярианы уран чадварын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Карма багш сургалтын үйл ажиллагаа явуулж эхлээд 5 жил өнгөрч, 500 гаруй хүний хэл, яриаг зүгшрүүлжээ.
Хэллэг, үг яриагаа сайжруулах гэсэн, зарим үсгийг ялгаж дуудаж чадахгүй байгаа 5-50 хүртэлх насныхан Т.Карма багшийн удирддаг сургалтыг зорьж ирдэг аж. Тэрбээр хүүхдүүдэд долоо хоногт 2-3 удаа сургалт хийдэг бөгөөд нэг удаагийн хичээл нэг цаг, 30 минут үргэлжилдэг байна. Сургалтын төлбөрийн тухайд 270 мянган төгрөг бөгөөд нэг курс сургалтад 12 удаагийн хичээл багтдаг ажээ. Хамгийн сүүлд гэхэд ж, ч, ш, р, з, с, г үсгийг тод хэлж чаддаггүй 35 настай эмэгтэй түүний хичээлд хамрагдан, нэг сарын хугацаанд зөв, тод ярьж чаддаг болсон тухай жүжигчин Т.Карма ярилаа.
Орчин үед хүүхдүүдийн хэл ярианы хөгжил удаашрах, саарах тохиолдол нэмэгдэж байгаа тухай түүний ярианаас анзаарагдлаа. "Энэ бол цэвэр эцэг, эхийн хүмүүжил, хүүхдэдээ хэрхэн үлгэрлэж, харьцдагийн илрэл" гэж тэр тайлбарлав. Тухайлбал, гадаадад төрж, өсвөр насанд хүртлээ тэндээ амьдарч байгаад ирсэн хүүхэд Монголд ирэхдээ монгол хэлээрээ ярьж, бичиж чадахгүй байх нь элбэг болжээ. Англи хэлээр чөлөөтэй ярьж, ном уншдаг мөртөө эх хэлээрээ ярих чадваргүй байгаа хүүхдүүдэд тус төвийнхөн С.Эрдэнэ, Д.Нацагдорж, Ч.Лодойдамба нарын ном, зохиолыг уншихыг даалгавар өгч байлаа. Монгол хэлний баялаг үг хэллэгтэй ном уншиж байгаа хүүхэд үгийн сонголт ихтэй болж, аажмаар эх хэлээрээ төгс ярьж, суралцдаг ажээ.