Хүүхэд нярайн эхо оношилгоо

Хүүхэд нярайн эхо оношилгоо # Хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөө.
# Хүүхэд болон том хүний хэт авиан бүх төрлийн оношилгоо хийж байна.

Ю Мед эмнэлэг нь хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн лавлагаа шатлалын оношилгоо, эмчилгээг бяцхан үрсдээ хүргэх зорилготой.

Манай хаяг:
28/10/2025

Манай хаяг:

Find local businesses, view maps and get driving directions in Google Maps.

26/10/2025

🤗 10/26 Өнөөдөр 10-14 цагийн хооронд эхо ажиллана

24/10/2025

Хүүхдийнхээ хамрыг яаж угаах вэ?
Хамар угаах ямар ашиг тустай вэ? 🙄
Энэ талаар манай эмнэлгийн хүүхдийн уушигны эмч Б.Ганчимэг зөвлөгөө өгч байна.
Эмчийнхээ зааврыг дагаад хүүхдийнхээ хамрыг гэрийн нөхцөлд угааж болох нь ээ
🫷Хэрэв та хүүхдийнхээ хамрыг угааж чадахгүй эсвэл угаахаас айгаад байвал эмч дээрээ хүүхдээ авч ирээд хамрыг нь угаалгаж болно шүү 🤗
Хаяг: Нарны хороолол Umed хүүхдийн эмнэлэг
Цаг авах утас:77077001, 88088019

👋 Нярай ямар үед   хэвлийн эхо-д харуулдаг вэ?‼️ Нярайг хэвлийн эхо-д харахдаа заавал хоол сойж бүтцийн өөрчлөлтийг илрү...
23/10/2025

👋 Нярай ямар үед хэвлийн эхо-д харуулдаг вэ?

‼️ Нярайг хэвлийн эхо-д харахдаа заавал хоол сойж бүтцийн өөрчлөлтийг илрүүлдэг хэд хэдэн эрхтэн байдаг ба эдгээрт элэг, цөсний зам, ходоод, гэдэс г.м эрхтэнүүд багтдаг.

Мэдээж хоол сойх хугацаа харилцан адилгүй ба
✅элэг, цөсний зам шалгах үед - 6цаг
✅ходоодны гарах хэсгийн нугалуурын бүтцийн
өөрчлөлт илрүүлэх үед - 3 цаг
✅гэдэсний үрэвсэл үнэлэх үед - 3 цаг байдаг.

‼️ Анхааруулах зүйл нь юу вэ гэхээр 👉 бүгд биш ч тодорхой тохиолдлуудад аав, ээжүүд хүүхэд уйлаад тэссэнгүй гэх шалтгаанаар хоол дутуу сойж, түүнийгээ нууж үзүүлдэг. Энэ нь онош буруу тавигдах эрсдэл гарч байдаг.
🍼🍼🍼 хамгийн энгийн жишээ нь гэхэд ходоод гэдэг эрхтэн маань хооллосноос хойш 3 цаг болоход бүрэн суларч ходоод хоосорсон байх ёстой байтал 3 цагийн дараа ходоод агууламжтай байх нь эмгэгийн дохио болоод явчихдаг гэсэн үг.

✅ Онош зөв тавигдаж байж тохирсон эмчилгээг авдаг шүү

👶Үрс бүхэн эрүүл байг 🏨 Umed эмнэлэг
📍 Хаяг: БГД 26-р хороо, Нарны хорооллын 11-р байр 1 давхарт байрлаж байна.
⏰️Цагийн хуваарь: Өдөр бүр 09:00-17:00
☎️ Утас: 7707-7001, 8808 8019

#хөхөөрхооллолт

22/10/2025

Манай хүүхэд ханиад хүрчихлээ АНТИБИОТИК (фромилид, амоксиклав)өгөх үү? ВИРУСЫН ЭСРЭГ(Yuhan-Nfly, тамифлу) өгөх үү? 🤔
Umed эмнэлгийн хүүхдийн уушигны эмч таньд энэ асуултанд хариулт өгч байна. Бичлэгээ дуустал үзээрэй 🤗
Манай эмнэлэгт хүүхдийн уушигны эмчийн үзлэг хийгдэж байна
Да-Ба 09:00-17:00 цаг
Цаг захиалах утас: 77077001,88088019

22/10/2025

Өглөөний мэндээ 🤩дулаан хувцаслаарай 😍

💨Хүүхдүүд яагаад томчуудаас илүү их ханиад томуу хүрч, хүндэрдэг вэ?                                          Хүйтэн ага...
21/10/2025

💨Хүүхдүүд яагаад томчуудаас илүү их ханиад томуу хүрч, хүндэрдэг вэ?
Хүйтэн агаар хүнд байдаг тул газартай ойртох тусам агаар илүү хүйтэн байна. Бяцханууд маань томчууд биднээс илүү хүйтэн агаараар амьсгалдаг, дээрээс нь хүйтэн агаар амьсгалах тусам хүүхдийн хамарт байгаа вирус цаашаа орчихдог. Анатомийн онцлогоороо хүүхдийн хамрын хөндий, дайвар хөндийнүүд жижигхэн байдаг учир агаар бүлээцэж орж чаддаггүй. Тиймээс хүүхэд хүйтэн агаараас болж амархан амьсгалын замын халдварт өвчнөөр хүндрэх эрсдэлтэй.
Ханиад томуугаас сэргийлэхийн тулд:
✅Хүйтэн сэрүүний улиралд хүүхдээ тохируулж дулаан хувцаслах хэрэгтэй. Нимгэн хувцаслаж дааруулахаас гадна хэт дулаалаад халууцахаар нь тайлж жиндүүлж дааруулаад байдаг.
✅Маск сайн зүүх хэрэгтэй.
Түүнээс гадна эцэг эхчүүд ч бас гадуур явахдаа маскаа зүүж, ковидын үед дэглэм барьдаг байсан шигээ гаднаас орж ирэхдээ гараад сайн угааж, хамар амаа зайлах ёстой. Насанд хүрэгчид бид өөрсдөө ханиад томуугаар хүнд өвддөггүй ч гэсэн хүүхдэдээ халдаадаг.
Хэрэв хүүхэд тань ханиад хүрсэн бол мэргэжлийн эмчид хандан үүсгэгчид тохирсон эмчилгээг хийлгэх нь хүндрэл болон дахилтаас урьдчилан сэргийлэх хамгийн том хүчин зүйл юм.
Манай эмнэлэгт хүүхдийн уушигны нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж байна.
Манай хаяг: БГД 26-р хороо Нарны хороолол 1давхарт UMED хүүхдийн эмнэлэг
Утас:77077001, 8808 8019
#БаянголДүүрэг

👋👋👋 ГИДРОНЕФРОЗ буюу БӨӨР УСЖИХ ӨВЧИН 📌  #ГИДРОНЕФРОЗ гэдэг нь шээс дамжуулах зам буюу шээлэйд саадтайн улмаас бөөрөнд ш...
21/10/2025

👋👋👋 ГИДРОНЕФРОЗ буюу БӨӨР УСЖИХ ӨВЧИН

📌 #ГИДРОНЕФРОЗ гэдэг нь шээс дамжуулах зам буюу шээлэйд саадтайн улмаас бөөрөнд шээс хуримтлагдаж, улмаар аяганцар тэвшинцэрийн тогтолцоо өргөсч, тэлэгдэн бөөрний эдийг дарж хатингаршуулан, цаашид бөөрний хэвийн үйл ажиллагааг хямруулдаг эмгэг юм.

👶 Хүүхдэд гидронефроз ихэвчлэн төрөлхийн байх ба үүсгэх шалтгааныг авч үзвэл:
1. тэвшинцэр-шээлэйн уулзварын нарийслаас - 90%
2. тэвшинцэр-шээлэйн уулзварыг нэмэлт гаж судас дарах
(2%),
3. шээлэйн дотор салстын нугларалт (3.6%)
4. шээлэйн хавхлага (2.5%)
5. шээлэйд дотогш ургасан полип (1.9%) байдаг байх нь.

✅ Хүүхдийн гидронефрозын үеийн менежментийн асуудал ихээхэн чухал бөгөөд хэзээ, ямар заалтаар мэс засал эмчилгээ хийхийг тодорхойлох нь гол асуудал

✅ Манай орны хувьд мэс заслын заалтыг: хэт авиа (хэвлий эхо), ялгаруулах урограмм, изотопийн шинжилгээнүүдийн үр дүнг үндэслэн гаргадаг ба 👇

- хэт авиан шинжилгээнд - гидронефроз III-Vзэрэг
- ялгаруулах урограммын - гидронефроз III-IVзэрэг
- изотопын шинжилгээнд - бөөрний үйл ялгаруулах үйл ажиллагаа 30%-иас бага үед тус тус ❗️ мэс засал эмчилгээг хийж байна.

✅ Олон улсын судалгаануудад захрим улс орнуудад хэт авианд тодорхойлогдох бөөрний эдийн зузаан ба аяганцар тэвшинцрийн өргөсөл нь мэс заслын заалтад илүү чухал хэмээн үздэг.

Тавилан: 🔹I-II шатанд бөөрний эмчийн хяналтад эмчлэгддэг
🔹III-IV шатанд нөхөн сэргээх мэс засал шаардагддаг -
Мэс засал эмчилгээг нээлттэй ба дурангийн мэс
заслын аргаар тэвшинцэр шээлэйн саадыг арилгах
нөхөн сэргээх мэс засал хийгддэг.
Мэс засал эмчилгээний үр дүн 94% ✅
🔹 V зэргийн үед бөөр авах мэс засал хийгддэг.

⁉️ Эрт оношлогдох, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хамгийн чухал

👶Үрс бүхэн эрүүл байг 🏨 Umed эмнэлэг
📍 Хаяг: БГД 26-р хороо, Нарны хорооллын 11-р байр 1 давхарт байрлаж байна.
⏰️Цагийн хуваарь: Өдөр бүр 09:00-17:00
☎️ Утас: 7707-7001, 8808 8019

#хөхөөрхооллолт

19/10/2025
19/10/2025

Өглөөний мэндээ 🤩 Өнөөдөр 10/19-нд нүдний эмч болон эхо 12-14 цагийн хооронд ажиллана, хүүхдийн эмч амарнаа

Гараа тогтмол угааж байгаарай, ийм хөөрхөн хүмүүсийг лайк, шейр 🙏🧡 2025.10.15 ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДӨР
15/10/2025

Гараа тогтмол угааж байгаарай, ийм хөөрхөн хүмүүсийг лайк, шейр 🙏🧡 2025.10.15 ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДӨР

Address

Улаанбаатар хот, БГД 26 хороо Нарны хороолол 11 байр 1 давхарт
Ulaanbaatar
16020

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97688088019

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүүхэд нярайн эхо оношилгоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Хүүхэд нярайн эхо оношилгоо:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category