Sakura LLC

Sakura LLC Private business Бүх төрлийн шинжилгээг хурдан шуурхай, чанартай хийнэ.

14/03/2026
14/03/2026

Монголд 8 цагаар ажилладаг системийг халмаар байдаг. 4 цаг л хангалттай. 2 ээлж болгоод өөр хүмүүсийг эсвэл оюутнуудыг цагийн ажлаар хангадаг системтэй болох хэрэгтэй. Одоогийн цалин бол 4 цаг л ажиллахад үнэлгээ нь таарна.

Хувь хүнийг сурч хөгжих, эрүүл мэнддээ анхаарах, давхар ажил хийх боломжоор нь хангах хэрэгтэй.

Аав ээжүүдэд үр хүүхэдтэйгээ ганцхан амралтын өдөр биш ажлын дараа цагийг хамтдаа өнгөрүүлдэг хугацааг нь өгөх хэрэгтэй.

Өглөөнөөс орой хүртэл мөнгөгүй, өр зээлэнд амьдруулж, өвчин зовлонд нэрвэгдсэн энэ балай амьдралыг таслан зогсоох хэрэгтэй.

Автомат машин ажиллаж болох үйлчилгээний салбаруудад машиныг нь тавих хэрэгтэй.

Хувиараа бизнес эрхлэх таатай орчин үүсгэж, сургалт хөгжлөөр мэргэжлийн хяналтын байгууллага нь хариуцаж зааж зөвлөдөг, сурсан зүйл нь зөв хэрэгжиж байгаад л хяналт тавьдаг болгох хэрэгтэй, түүнээс хээл хахууль өгч дарамтлуулдаг системийг 21-р зуунд халмаар байна.

Иргэдийг санхүүгийн дарамтаас гаргах хэрэгтэй. Боолын нийгмийг халах хэрэгтэй. Боолууд ч ийм бага цалингаар 8 цаг ажиллахгүй он жилүүд ирсэн.

Хүүхдүүдэд аав ээж нь хэрэгтэй байна. Эрүүл саруул харилцаа хэрэгтэй байна. Эрүүл мэнд хэрэгтэй байна. Анхаарал, халамж, хайр хэрэгтэй байна. Халуун дулаан тэврэлт, үнсэлт хэрэгтэй байна. Хамтдаа сурч хөгжин урагшилдаг амьдралтай гэр бүл энэ Монгол улсад хэрэгтэй байна.

Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хүүхдүүд эдлэх хэрэгтэй байна.

Хүний эрхийг яг таг баримталж хэрэгжүүлдэг Монгол улсыг хөгжүүлэх амбиц хэрэгтэй байна. Гэмт хэрэг огт гардаггүй орон болж болох уу? Бодлого нь байвал болно. Ухаан нь байвал чадна. Сэтгэл нь байвал бодитоор биелэнэ.

Иргэд өр зээл, өвчин зовлон гээд сайхан амьдралыг мөрөөдөх эрхгүй амьдарч байна. Бидэнд мөрөөдөх эрхийг маань өгөөч. Мөрөөдлөө биелүүлж чадах эх оронг өгөөч.

Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Ийм улсыг байгужлах чин сэтгэл зүрхтэй залуучууд гарч ирэх цаг удахгүй байх аа 🥰

(Жич: Коммэнт бичвэл тархины сургалтын мэдээлэл автоматаар очдог тул бухимдахгүй байхыг хүсье)

Миний үзэл бодол таалагдахгүй байвал хаячихаж байгаарай. Та стрессдвэл кортизол ялгарч, хүзүү мөр, дал чинь хөшиж, эд эрхтэн чинь өвдөнө. Амигдала чинь хэт идэхиживэл, тархины урд хэсэгт байрладаг ухаалаг төв чинь унтарч, шийдвэр гаргах, бодит байдлыг дүгнэх, логикоор сэтгэх ур чадвар чинь шууд буурна. Би бол таныг утасны цаанаас юман чинээ бодохгүй тул та л өөрийгөө бодож, хайрлаарай.

Хүндэтгэсэн О.Минухатун
Нейропсихологич

13/03/2026
13/03/2026
11/03/2026

Уураг ихээр агуулсан хүнсийг тогтмол хэрэглэх нь бөөрний цусны урсгалыг нэмэгдүүлж, улмаар бөөрний шүүлтүүрийн хурдыг байнга өндөр түвшинд барихад хүргэдэг.

Ийм байдал удаан хугацаанд үргэлжилбэл бөөрний шүүлтүүрийн нарийн бүтцүүд аажмаар элэгдэж, сорвижилт үүсэх замаар гэмтэлд орж, улмаар бөөрний архаг дутагдал үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Хэрэв бөөрний архаг өвчтэй, даралт ихэсдэг, чихрийн шижинтэй эсвэл өндөр настай хүн уургийн хэрэглээг хэтрүүлбэл бөөрний дутагдлаар өвдөх эрсдэл эрс нэмэгддэг.

Монголчуудын хувьд мах болон уургийн хэрэглээ аль хэдийн өндөр байдаг тул нэмэлт уураг хэрэглэх, эсвэл кето гэх мэт өндөр уурагт дэглэмийг удаан хугацаанд баримтлах нь бөөрний ачааллыг улам нэмэгдүүлж болзошгүй.

Тиймээс тэнцвэртэй хооллолтыг баримталж, бөөрөө хамгаалах нь таны эрүүл мэндийг урт хугацаанд хадгалах чухал алхам юм.

👇 Бөөр хамгаалах шалгарсан шийдэл — “Цистон” & “Риналка” бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг 1 гэж бичээд аваарай.

10/03/2026
06/03/2026
05/03/2026

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sakura LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Sakura LLC:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Our Story

Бүх төрлийн шинжилгээг хурдан шуурхай, чанартай хийнэ.