Дугархүү эмч

Дугархүү эмч Эрүүл мэндийн боловсрол олгох суваг

Энэ бүх харгислал, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, Хүмүүст хэн туслах вэ? Хүчирхийлэгч яаж бий болдог вэ? Сэтгэцийн болон сэ...
17/09/2025

Энэ бүх харгислал, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, Хүмүүст хэн туслах вэ?
Хүчирхийлэгч яаж бий болдог вэ?

Сэтгэцийн болон сэтгэлзүйн өвчин зовуурийг эмчлэх, оношлох, туслах чиглэлийн төвүүд хангалттай байгаа юу? Мэдээлэл хэр хүртээмжтэй байна?

Залуус дүү нар маань "Мансууруулах бодис, алкахол"-ууд л энэ бүх сэтгэлзүйн асуудлаа тайлах ганц арга нь гэж бодож байгаа болов уу?

Сэтгэлзүйн чиглэлийн эрүүл мэндийн боловсрол олгоход нэн тэргүүнд анхааралдаа авч ажиллах цаг нэгэнт ирж ээ. Хүн бүр чадах бүхнээ хийгээд эхэлье!
Би олон дагагчтай сувгуудаараа махан биеийн эрүүл мэнд судалж, ярьдаг харин одоо сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэдээллүүдийг түгээж эхэлбэл ямар бэ?
Хүн бүр өөрсдийн чадах зүйлсээр хамтдаа нийгэмдээ, ирээдүй болсон бяцхан хүүхдүүддээ тусалъя.
Та нэгдэх үү?

08/09/2025

Нэг ч бодит хохирогчгүй "ХОХИРОГЧИД" гэх группээс шинжилгээ өгсөн ганц хүн нь өөрөө ирж уулзлаа.

06/09/2025

Би золиос байжээ.
Арай ч ийм зүйлс сонсоно гэж бодсонгүй.
Илгээсэн хүнд баярлалаа бүх зүйлс ойлгомжтой байна.

05/09/2025

Шил болон савлагаа, бүтээгдэхүүний зарим нууцлалыг танилцуулж байна.
Та өөрт байгаа бүтээгдэхүүнээ шалгаарай.
"Per serving" гэдэг нь Монголоор “нэг порцонд”, “нэг удаагийн хэрэглээнд” гэсэн утгатай. Тэгвэл Purovitalis NMN бүтээгдэхүүний анхны загвар дээр Per serving 250mg бөгөөд өдөрт 2 ширхэг ууна гэсэн байдаг.
Найрлага буюу нэг капсул дахь хэмжээ болон өдрийн хэрэглээнд гэсэн товчхон хэдэн англи үгийг уншаад ойлгохгүй тэгээд бүр 250mg байснаа 125mg болгоод өөрчилжээ гэж ярьж байгаа нь эмгэнэлтэй.
Дизайн өөрчлөгдсөнийг "хуурамч 8 ялгаа" гэж ярьж байгаад дараа нь гэнэт л аан шинэ хуучин дизайн нь ингэж найрлагаа өөрчилсөн гэх мэтээр хууль зөрчсөн үйлдлээ нэмэгдүүлсээр байна.
Та анзаарвал бүх харлуулах гэсэн дайралтууд дандаа өмнөх ярьснаа үгүйсэгдэг логик, нотлох баримтгүй. Гэхдээ санаа зоволтгүй ээ бид нотлох баримтаар бүгдийн татан авсан байгаа.

02/09/2025

Дэлхийд хориотой NMN-г Монгол хүмүүс дээр туршсан гэв үү?

27/08/2025

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ ГАРЛАА.
С.Мөнхбатаа Эр хүмүүс шиг нотлох баримтуудаа бариад уулзъя!

ХУУЛИЙН ДАГУУ АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭ✅:Нидерланд дахь Purovitalis B.V. компани нь тухайн улсдаа байх БНХАУ-ын элчин сайдын я...
26/08/2025

ХУУЛИЙН ДАГУУ АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭ✅:
Нидерланд дахь Purovitalis B.V. компани нь тухайн улсдаа байх БНХАУ-ын элчин сайдын яам-д хандсаныг орчуулан хүргэж байна.

Яагаад БНХАУ-ын элчин сайдын яамд хандсан бэ❓
Учир нь анх гарсан худал мэдээлэл БНХАУ-д байх үйлдвэр гэх хэн ч хараагүй, хэн ч мэдэхгүй чатын скрийн шотоос өөр зүйлгүй мэдээлэл байсан. Мөн Компанийн нэр хүндэд халдаж буй этгээд нь БНХАУ-д оршин суугаа юм.

✅Миний бие болон манай Скайлайн Велнэс ХХК-нь энэхүү бүтээгдэхүүний албан ёсны борлуулагч. Үйлдвэрлэгч биш. Тухайн этгээдийн бүтээгдэхүүний нэр хүндэд халдаж буй асуудал нь Нидерланд дахь компанийн шууд хариуцах асуудал юм.

Орчуулга👇

Нидерландын Вант Улс дахь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын
Элчин сайдын яам
Эдийн засаг, худалдааны хэлтэст
Нидерландын Вант Улс

Хүндэт ноён/хатагтай,

Purovitalis B.V.-ийн нэрийн өмнөөс манай компанийн нэр хүнд, Монгол Улсад явуулж буй худалдаа, бизнесийн ашиг сонирхолд ноцтой, тасралтгүй хор хохирол учруулж буй асуудлын талаар Танд албан ёсоор хандаж байна.
БНХАУ-д оршин суудаг Монгол Улсын иргэн ноён Сүхочирын Мөнхбат манай компанийн эсрэг санаатайгаар гүтгэлгийн шинжтэй, худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарааж байна. Тэрээр Хятад Улсын иргэн Mark Zhou (wechat дугаар: 8619138075860)-тай харилцсан гэх чат бичлэгийг нийтэлж, Purovitalis-ийн бүтээгдэхүүн Хятадад хуурамчаар үйлдвэрлэгдэж байна гэж худал мэдээлэл тараасан. (эд мөрийн баримтуудыг хавсаргав)

Үүнээс гадна тэрээр Монгол дахь манай албан ёсны төлөөлөгч ноён Б.Дугархүү болон түүний удирддаг Skyline Wellness ХХК-ийг дээрх үйлдвэрт бүтээгдэхүүн захиалсан мэтээр санаатайгаар худал мэдээлэл түгээсэн нь нөхцөл байдлыг бүр ч дордуулсан. Үүний улмаас Монгол Улсад манай бүтээгдэхүүний хуурамч хувилбар худалдаалагдаж буй мэтээр буруу ойлголт түгэхээс гадна манай брэндийг БНХАУ-д хууль бусаар ашиглаж байна гэсэн ташаа ойлголт олон нийтийн дунд үүсгээд байна.

Бид эдгээр мэдэгдлийг эрс няцааж байна. Purovitalis хамгийн өндөр чанарын хяналт, хууль эрхзүйн шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бүтээгдэхүүнийхээ жинхэнэ, аюулгүй гэдгийг нотлох бүрэн баримт бичигтэй. Ноён Сүхочирын Мөнхбат-ын дээрх үйлдэл нь санаатай гүтгэлэг, нэр хүндийг гутаах, хууль ёсны экспортын үйл ажиллагаанд шууд халдсан үйлдэл гэж үзэж байна.

Үүссэн хохирол маш их хэмжээтэй байна. Худал мэдээллийн улмаас хэрэглэгчдийн итгэл сулрахын зэрэгцээ Монгол дахь манай экспортын бизнес ноцтой эрсдэлд орж байна. Энэ төрлийн үйлдэл нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай.

Иймд бид Танаас дараах арга хэмжээг авч өгөхийг албан ёсоор хүсч байна:
1. Энэхүү санаатай гүтгэлэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Элчин сайдын яамны зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлэх.
2. Холбогдох байгууллагууд албан ёсоор мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх.
3. Ийм төрлийн худал мэдээллийг дахин түгээхээс сэргийлэх арга хэмжээ авах.
Энэ асуудал нь манай компанийн хувьд нэн тэргүүний ач холбогдолтой бөгөөд танай байгууллагаас үүссэн нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авна гэдэгт итгэж байна. Бид холбогдох бүх баримт, нотолгоог гаргаж өгөхөд бэлэн.

Таны шуурхай анхаарал, туслалцаанд урьдчилан талархал илэрхийлж, хариуг нэн даруй хүлээж байна.

Хүндэтгэсэн,
Коэн Риддер
Гүйцэтгэх захирал
Purovitalis B.V.

22/08/2025

Шүүхэд өгсөн нотлох баримтуудын нэг болох Гаалийн мэдүүлгээ үзүүлье!

19/08/2025

Баримт нотолгоотой эхнээс нь хариулъя!

Зөв буруу, үнэн худал гэсэн хэрүүл олон нийтийг төөрөгдүүлж байх шиг байна. Надад айж сандрах зүйл үгүй. Үнэн зөвөөр явс...
13/08/2025

Зөв буруу, үнэн худал гэсэн хэрүүл олон нийтийг төөрөгдүүлж байх шиг байна. Надад айж сандрах зүйл үгүй. Үнэн зөвөөр явсан.

Хэрүүл маргаан үүсгэж олон нийтийг талцуулж байгаадаа хүлцэл өчье.

Үнэн зөвийг ялгаж, хувь хүний бөгөөд байгууллагын нэр хүндэд халдсан тул шүүхэд хандлаа.

Итгэж дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа.

10/08/2025

Та нар ер нь хүн муулж явахынхаа оронд тураач

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дугархүү эмч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category