Энх-Баясгалан уламжлалт болон европ эмнэлэг

Энх-Баясгалан уламжлалт болон европ эмнэлэг Үе мөч болон мэдрэл судлал

Манай эмнэлэгт монголын мэдрэлийн зөвлөх зэрэгтэй, анагаах ухааны доктор цолтой эмч нар зөвөлгөө өгч, эмчилгээ хийж байна.

Бид өвчнийг оношлохдоо, компьютер оношлогоо болон судас оношлогоог орчин үеийн арга зүйтэй хослон хэрэглэдэг. Бид татлага, зүү эмчилгээ,озон эмчилгээ, эмийн болон хориг эмчилгээг хийж байна.
Бид дараах өвчнүүдийг оношлон эмчилж байна, үүнд:

1. дотрын өвчнүүд
2. үе мөчний

өвчнүүд
3. нурууны радикулит
4. түнх шилбэрүү дамжиж өвдөх өвдөлт
5. хуян шар усны хөөрч, хөших, гар хөлний булчин хатингартах,
6. нүүр муруйх, нүүрний мэдрэлийн өвдөлт, харвалтын дараах саа, саажилт, уналт, таталт
7. толгойн өвдөлт, мигрень, тархи доргилт, хүзүүний остеохондроз (шохойжилт),
8. өвдөг, шагайн үений өвдөлт, яс ургалт,
9. биений юм өвдөлттэй ирэх, алдагдах, савны хий, гажилт,
10. архаг ангина, ангины гаралтай үе мөч,
11. зүрхний эмгэг,
12. архаг цистит, бөөр нурууны эмгэг,
13. доргилт, цөсний эмгэг, өтгөн хатах хам шинж, цөс зогсонгиших, нөсөөжих,
14. таргалалтын эмгэг хам шинж, тураах,
15. архаг мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, даралт ихсэх зэрэг өвчнүүдийг эмчилдэг.
15. Жирэмсэний хордлого, хүчилтөрөгчийн дутагдал эмчилдэг.

Хаяг: УКТЭ-ийн (1-р эмнэлэг) зүүн талд, Люксмед эмнэлгийн 2-р давхарт 206 тоотод байрлаж байна.

03/03/2024

Манай эмнэлэг 1,3,4,5 дахь өдөр 10-14 цагийн хооронд ажилладаг.
99078584 утсаар цаг аваарай.

09/08/2016

АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ОЗОН ЭМЧИЛГЭЭ

Озон гэдэг бол хүчилтөрөгч O2 + O=O3 юм. Байгалдаа озон нь агаарыг цэвэршүүлэн бактерийг устгадаг, сансраас ирэх хорт туяанаас хамгаалдаг бөгөөд хүчилтөрөгчийг бий болгогч, амьдрал бэлэглэгч, амьдрал тэтгэгч, хүчилтөрөгчийн хамгийн идэвхтэй хэлбэр, хамгийн ашигтай хий гэж үздэг.
Озон нь биед O2 + O болон задарч, махбодийг идэвхитэй хүчилтөрөгчөөр хангадаг бөгөөд нэг чөлөөт О нь цусан дахь бактери, вирус, мөөгөнцөр, хорт нэгдлүүдийг устган гадагшлуулдаг.
Европын орнууд, орост озон эмчилгээг өргөнөөр хэрэглэдэг бөгөөд зөвхөн озоноор эмчилдэг том том эмнэлгүүд байдаг. Бидний сайн мэдэх Фидель Кастро, Английн хатан хаан нар нь озон эмчилгээг байнга хийлгэж эрүүл, сэргэлэн цовоо амьдардаг ажээ. Энэ бол эмийн бус эмчилгээг дэлхий нийтээр сонирхох болсоны нэг жишээ бөгөөд ямар нэг гаж нөлөө хоргүй, байгалаар эмчлэх ашигтай арга бол озон эмчилгээ юм.
Бидний бие махбодын бодисын солилцоо нь хүчилтөрөгчтэй нэгдэн эцсийн процесс явагдах ёстой бөгөөд агаарын дутагдал, өдөр тутмын ачаалал, стресс, насны байдал,үрэвсэлт өвчин зэргээс хүчилтөрөгчийн дутагдал үүсч, ядаргаа, хатуурал, бүх өөрчлөлт хөгшрөл, өвчин эмгэг явагддаг. Хаана өвчин, эмгэг байна тэнд хүчилтөрөгчийн дутагдал, бодисын солилцооны гаж урвал үүсдэг. Хаана хүчилтөрөгч дутуу байна, тэнд өвчин үүснэ, хаана өвдөнө тэнд хүчилтөрөгчийн дутагдал үүссэн байдаг байна.
Озон давтагдашгүй хэд хэдэн онцлог чанартайгаараа маш хүчтэй эмчилгээ болдог. Бидний өдөр ту¬там хэрэглэдэг сахар, өөх тосыг бо¬ловс¬¬¬руулахын тулд хүчилтөрөгч хэрэгтэй болдог. Хэрэв хүчилтөрөгчийн энэ дутагдал урт удаан хугацаагаар үргэлжилбэл хүний биеийн эд эс хүчилтөрөгчөөр хангагдаж чадахаа больж, исэж эхэлдэг. Яг энэ үйл явц буюу хүчилтөрөгчийн дутагдал нь олон өвчний, тэр дундаа хорт хавдрын ч эх үүсвэр болдог.
Озон нь хүний биеийн эд эсийн түвшинд цусны эсүүдийг идэвхижүүлэн, улаан хүчилтөрөгчөөр биеийг хангаж өгөх ба бусад эсүүдийг идэвхижүүлсэнээр хүний дархлаа, исэлдэлт хөгшрөлийн эсрэг системийг идэвхижүүлэн, халдвар, элдэв харшлын эсрэг идэвхтэй тэмцэж чадахаар болдог.
Озон нь цусаар эргэлдэхдээ цусанд хөвж байгаа нян бактери, вирус, мөөгөнцөрийг шууд устгадаг. Озон нь хүний биеийн эдгэрч илаарших явцыг идэвхжүүлдэг учир мэс заслын дараах шарх, түлэгдсэн, зүссэн гээд гээд төрөл бүрийн шарх аниж эдгэхэд тустай. Мөн экзем, хайрст үлд, мөөгөнцөр гээд арьсны хүнд төрлийг өвчнүүдийг анагаахад ашигладаг. Эмэгтэйчүүдийн болон арьсны мөөгөнцөр арилах нь маш сайн мэдэгддэг.
Озон нь цусанд байгаа хортой хаягдал нэгдэл, бодистой нэгдэн идэвхигүй болгон гадагшлуулдаг. Биеийн эд эс бүхэнд хангалттай хэмжээний хүчилтөрөгч очоод, бие цэвэр агаараар амьсгалж эхлэх үед өөрийгөө хорт зүйлсээсээ цэвэрлэж эхэлдэг. Озон эмчилгээний давуу тал гэвэл маш олон зүйлийг дурдаж болно:
• Озон цусан дахь сахар, холестриныг бууруулна.
• Озон нь цусыг шингэлдэг.
• Озон нь дархлалыг сайжруулна.
• Озон нь антиоксидант системийг дэмжин хөгшрөлийг сааруулдаг.
• Озон нь бодисын солилцоог хэвийн болгодог учир чихрийн шижингийн үед эрхтэн системийн үйл ажиллагаа сэргэдэг.
• Озон цус шингэлэн, цусны эргэлт сайжруулдаг учир тархи, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг нь онцгой мэдрэгддэг. Хүний нойр сайжран, бие хүндрэх, залхуу хүрэх, ядрах зовиур арилан ой санамж сайжрана.
Озон эмчилгээг хийлгэснээр бүх төрлийн харшил, хорт хавдрын өвчтэй хүмүүсийн дархлааг эсийн түвшинд сайжруулна. Хорт хавдрын хими эмчилгээний дараах гаж нөлөөг багасгана. Зүрхний хэм алдагдахаас эхлээд астма, бронхит, хоолойн ангина гээд олон төрлийн өвчнийг дарахад үр нөлөөтэйн дээр наснаасаа эрт хөгшрөх, ой тогтоолт муудах зэргээс сэргийлдэг байна. Хүчилтөрөгчийн хэрэглээ багассанаас хүний бие махбодийн бүх үйл ажиллагаа суларч, хөгшрөл түргэн явагддаг. Хөгшрөлт болох архаг өвчин нь хүчилтөрөгчийн хэрэглээнээс 100 хувь хамаардаг болох нь олон төрлийн судалгаагаар батлагдсан байдаг. Хордлого, халдвар, нойргүйдэл, тэжээлийн дутагдал, бодисын солилцооны хямрал, гормоны өөрчлөлт, стресс, үрэвсэл зэрэг нь хүчилтөрөгчийн дутагдлыг үүсгэдэг. Тиймээс озон эмчилгээг хийлгэх нь маш ашигтай. Озоныг целлюлиттэй хэвлий гуя, гарт хийхэд целлюлит задран арилдаг, өөх хайлж турдаг билээ.
Озоныг жирэмсэн эхчүүд хийлгэх нь хамгийн ашигтай, хүүхдийн биеийн төлжилтөнд сайн нөлөөлдөг ба эрүүл тайван хүүхэд гардаг.
Озон эмчилгээний заалт
Мэдрэлийн өвчнүүд :
Тархины судасны хатуурал, тархины цусан хангамжийн архаг дутагдал( тархи өтлөх), тархины шигдээсийн дараах сэргэлтийн үе, захын мэдрэлийн өвчнүүд, мигрень.
Мэс заслын өвчнүүд:
Буглаа , шархны халдвар, сепсис, перитонит, цоорол, түлэнхий, удаан хугацаанд эдгэрэхгүй шарх, архаг остеомиелит, венийн судасны тромбофлебит, доод мөчний судасны нарийсал, бөглөрөл
Дотрын өвчнүүд:
ходоодны замын архаг үрэвсэл ба шарх, шулуун гэдэсний үрэвсэл колит, элэгний хатуурал, ревматизм, үений артрит, артроз, зүрхний архаг өвдөлт, зүрхний судасны хатуурал, харшил, арьсны өвчнүүд, амьсгалын замын өвчнүүд,
Сахарын шижинд сахар бууруулж, тодорхой түвшинд барина.
Шээс бэлгийн замын өвчнүүд:
архаг бөөрний пиелонефрит, давсагны цистит, шээсэн сүвний үрэвсэл, простат булчирхайн үрэвсэл.
Арьсны өвчнүүд:
хатиг гарах, арьсны идээт тууралт, герпес, мөөгөнцөр, склеродерми, псориаз, нейродермит, эакзем, хавтгай улаан үлд, дерматит
Гоо сайханд:
Батга, целлюлит, таргалалт аллопеци.
Эмэгтэйчүүдийн өвчнүүд :
Жирэмсэний хордлого
Ургийн өсөн төлжилтийн саатал
Эмэгтэйчүүдийн янз бүрийн эмгэгүүд
Жирэмсэлтийн явцыг дэмжихэд
Эрчимт эмчилгээнд:
Хагалгааны дараах гомеостазын үе, сэхээн амьдруулалтын дараах үе, хордлогын дараах үе зэрэг олон тохиолдолд хэрэглэнэ.

Хориглох заалтууд:
• Зүрхний хурц шигдээс(шинэ үед),
• Тархины хурц харвалт (шинэ үед)
озон эмчилгээг хийхгүй.
• Цус алдалт, гипертиреоз, уналт таталт, тромбоцитопени, озонд харшилтай байх үед хийхгүй.
• Бамбайн булчирхайн хордлого
• Идэвхитэй сүрьеэ өвчин
• Архины хурц хордлого зэрэгт хийхгүй.
Үйлчилгээний гол механизм нь:
• Бактер устгах
• Вирус устгах
• Мөөгөнцөр устгах
Биеийг системээр нь сэргээх үйлдэлтэй:
• Цусаар хүчилтөрөгч зөөгдөх үйл ажиллагаа сэргэх
• Цус шингэлж, цусны сахар бууруулна.
• Цусны антиоксидант (хөгшрөлийн эсрэг) үйлдэл сэргэх
• Эрхтэн системийн цусны эргэлт, зах хязгаарын цусны эргэлтүүд сэргэх
• Цусны бүрэлдэхүүнийг тэгшлэх, цус төлжилт сэргэх
• Нүүрс ус, уураг, өөх тосны солилцоог хэвийн болгох
• Биологийн идэвхитэй, ашигтай бодисын ялгаралтыг ихэсгэнэ.
• Дархлааны гажуудлыг засах
• Өвдөлт намдаах
• Хоргүйжүүлэх үйлдэлтэй
Озон нь гэмтсэн холбоос эд, шөрмөс, үе мөчний эд эсийг нөхөн сэргээж, эд эсийг хүчилтөрөгчөөр ханган, эмгэг микро организмыг устгадаг давуу талтай. Мөн цусны эргэлтийг сайжруулж, эд эрхтэнийг тэжээлээр хангадаг. Мөн ямар нэг эмийн эмчилгээ хийгдэж байхад, түүний үр дүнг ихэсгэдэг.
Озон эмчилгээ буюу цус шингэрүүлж, бүх биеийн дархлаа сайжруулах, зүрх судасны аливаа өвчнийг эмчлэхэд нэн үр дүнтэй юм. Өөрөөр хэлбэл, цусанд хүчилтөрөгчийг нэмж өгснөөр бүх биеийн хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж мөн цусанд байгаа илүүдэл өөх тос зэрэг хэрэггүй бодисыг биеэс хөөж гаргадаг. Нэг үгээр цусан доторх ямар нэг хортой бодис байхгүй болно гэсэн үг юм.
Эмчилгээг хийх арга:
• Озонтой дусал
• Цусыг озонжуулж тарих
• Үенд, нуруунд озон тарих
• Арьсанд озон тарих
Эхний 2 удааг дараалан хийгээд дараа нь 2-3 хоногийн зайтай 7- 10 удаа хийлгэснээр нэг курс эмчилгээ болно. Эмчилгээг мэдрэл, зүрх судасны өвчин, сахарын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ба эмчилгээний зорилгоор хийдэг.

Озоны эмчилгээ нь хийнгүүт л нөлөө нь мэдэгддэг, бие хорт бодисоо гадагшлуулах үед бага зэрэг зовиур илэрч магадгүй юм. Гэхдээ энэ бол эмчилгээний сөрөг нөлөө биш. Германд хийсэн нэгэн судалгаанд озоны эмчилгээ хийдэг 644 эмч хамрагдаад, тэдний эмчилгээнд орсон 384000 өвчтөн дунд сөрөг нөлөө илэрсэн 40 тохиолдол гарсан гэж мэдэгджээ.
Энэ эмчилгээ эмийн бус, байгалын гаралтай, хүнд хоргүй хамгийн сайн, ашигтай эмчилгээ юм.
Уг эмчилгээг хийлгэхийг хүсвэл “Энхбаясгалан” эмнэлэгт хандана уу.

Эмнэлгийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 103 түргэн тусламжийн байртай залгаа 16 давхар хар ногоон байшин, Люксмед эмнэлгийн 2-р давхарт 206 тоот.
Холбоо барих утас: 99099286

09/08/2016

ОРЧИН ҮЕИЙН ХАМГИЙН ШИНЭ, ДЭВШИЛТЭТ PRP ЭМЧИЛГЭЭ

Уг эмчилгээ нь дэвхижүүлсэн өсөлтийн фактор, тромбоцит, бусад елементүүдээр эмчлэх анагаах ухааны шинэ арга юм. Плазм бол уураг, витамин, фермент, гормон бусад ашигтай бодисуудаар баялаг цусны шингэн юм. Плазмд тэрчлэн өсөлтийн фактор байдаг ба энэ нь эсийн ургалтыг өдөөж, үрэвсэл намдан, нөхөн төлжилт явагддаг.
Энэ эмчилгээ үе, хийж байгаа хамгийн орчин үений залуу эмчилгээ юм.энэ эмчилгээг франц, Израил, Итали оронд хамгийн сайн туршлагатай эмч нар хийж эхэлсэн бөгөөд одоо Америк болон Герман европын орнууд амжилттай хийгдэж, эмчилгээний бүртгэлд орсон байна. Эдгээр орнуудад хийж байгаа эмчилгээнд гялалзсан үр дүн харагдаж байгаа юм.
Энэ эмчилгээ организмийн нөхөн сэргээх, нөхөн төлжилтөөр эмчилэхэд хувьсгал гаргасан эмчилгээ юм. Эмчилгээний технолог нь хүний биеийн төлжилт эдгэрэлтийн өөрийн процессийг хурдасгаж, идэвхижүүлэхэд суурилсан байдаг. Энэ эмчилгээнд хэрэглэгдэх плазм нь хүний биеийн эдгэрэлт, төлжилтөнд оролцдог
platelet-derived growth factor
transforming growth factor beta
fibroblast growth factor
insulin-like growth factor 1
insulin-like growth factor 2
vascular endothelial growth factor
epidermal growth factor
Interleukin 8
keratinocyte growth factor
connective tissue growth factor болон
бусад элементүүдээр баялаг эдгээр эсүүдээр идэвхижсэн байдаг. Энэ эмчилгээний механизм нь организмийн өөрийн дархлалын, нөхөн сэргээх процесс дээр суурилсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хэсэгт явагдаж байгаа хөгшрөл, эвдрэл , сөнөрөлийн процессийг зогсоон, цагийн зүүг буцаан эргүүлдэг гэсэн үг юм. Энэ эмчилгээний судалгааг 1990 оноос судалж эхэлсэн бөгөөд 2007 оноос анхны эмчилгээг хийж эхэлсэн байна. Плазма эмчилгээг остеартритийн /үений өвдөлт/ 1 ба 2-р үе шатанд эмчилгээг хийхэд бүрэн эдгэрдэг, 3 –р шатны артрозд хийхэд өвдөлт намжин нөхөн төлжих процесс зохих хэмжээнд явагддаг байна. Булчин, шөрмөстасрах сунах, үе гэмтэхэд энэ аргаар эмчилэхэд маш хурдан эдгэрдэг ба тэр ч байтугай ясны хугаралд хүртэл хийдэг байна. Плазма эмчилгээг арьсанд хийхэд арьс залуужин үрчлээ, толбонууд арилж эхэлддэг ба арьс чангаран залууждаг, унасан үс, халзарч байгаа хуйханд хийхэд үс эргэн сэргэж урган, хаг нь дороо арилж, үсний диаметр бүдүүрэн, булцуунууд томрон, бууралтахаа больж уналт нь зогсон, хуйхны үений булцууны судасжилт нэмэгддэг байна. Нурууны өвдөлт, булчингийн архаг намддаггүй өвдөлтөнд хийдэг.
PRP эмчилгээний ерөнхий зарчим: Эмчилгээний үндсэн арга бол өвчтнөөс өөрөөс нь цус авч бэлддэг. Өвчтний цуснаас тусгай өвөрмөц аргаар тромбоцит, өсөлтийн фактор бусад элементүүдийг ялган авна. Мөн түүнийгээ тоо хэмжээний хэдэн арван саяаар олшруулна.Бэлдмэлээ эмчлэх үе, булчин, шөрмөс, арьс хуйханд тарих аргаар эмчилгээ явуулдаг. Идэвхижсэн өсөлтийн факторын нөлөөгөөр тухайн газрын мөгөөрс, яс, арьс, шөрмөс, булчин, үений шингэн нь эрчимтэйгээр төлжиж эхэлдэг.
Эмчилгээний давуу талууд:
• Өвчтөнд өөрийнх нь цусыг хийж байгаа тул харшил өгөхгүй.
• Өвчтөнд өөрийнх нь цусыг хийж байгаа тул халдвар өгөхгүй.
• Эмчилгээний арга техник энгийн, урьдчилсан тусгай бэлтгэл шаардахгүй.
• Хийх хугацаа богино 1 цаг дотор багтана.
Үений ямар өвчний үе хэрэглэх вэ?
• Булчингийн шөрмөс холбоос тасрах
• Шөрмөс үений тендопати
• Үений идээт бус үрэвсэл
• Артрит, остеоартрит
• Периартрит
• Нурууны өвдөлт, өөрчлөлт
• Үений хүүдий, холбоосийн өөрчлөлт гэмтэл, үрэвсэл
• Спорт болон ахуйн гаралтай булчин, үе, холбоос, шөрмөс, үений гэмтэл, тасралт, суналт
Гоо сайхны чиглэлээр хийх заалтууд:
Үс бууралтах, үс унах, алопеция, үсны ургалт муудах, халзрах, арьсны хөгшрөл, үрчлээ, сорив, арьс унжилт
Хийж болохгүй эсрэг заалтууд:
• Хавдарууд
• Сүрьеэ, хурц үрэвсэлт өвчнүүд
• Цус багадалт, тромбоцит багассан өвчнүүд: 105/μL (105 тыс./мкл)-ээс бага байх
• Жирэмсэн ба хөхүүл эхчүүд
• Дархлал дарангуйлагдсан өвчнүүд
• Халуурч байх
• Цусны үжилтэй /сепсис/ байх
• Вирусын ба нерпесийн өвчтэй байх
• Эмчилгээ хийх газар үрэвсэлт өвчтэй байх
Бэлтгэл:
• Кортикостеройд гормон хэрэглэж байсан бол зогсоогоод 2-3 долоо хоногийн дараа хийнэ
• Өвдөлт, үе мөчний эм ууж байсан бол зогсоогоод 7 хоногийн дараа хийнэ.
• Цус шингэлэх эм ууж байсан бол 5 хоногийн өмнө зогсооно.
• Дусал шингэн хийж байсан бол 1 хоногийн өмнө зогсооно.
• Эмчилгээ хийлгэхийн өмнөх өдөр архи тамхи хэрэглэхгүй.
• Цус өгөхийн өмнө ус сайн ууна.
Үр дүн: Арьсанд бол 10-14 хоногийн зайтай 3-10 процедур хийдэг. Үр дүн дөнгөж хийнгүүт мэдэгдэхгүй, нөхөн сэргэлтийн процесс хурдасч ирж байгаа нь хэд хоногийн дараагаас мэдэгдэж эхлэх ба арьсанд хийсний дараа 7 хоногийн дараагаас, хуйханд хийсний дараа 10 хоногийн дараагаас унах нь зогсон, у\үс бүдүүрч эхэлдэг. 6 сарын дараа хамгийн их үр дүнд хүрдэг. Арьсан бол гадна төрх өөрчлөгдөн, үрчлээс тэнийж, арьс залуужих, төлжих процесс мэдэгдэж, сорив, толбо нөсөө арилан, арьсны тослогийн булчирхай хэвийн болдог. Өвдөгний үе өвдөлт нь аяндаа багасч, уян хатан чанар нь нэмэгдэн, өдрөөс өдөрт сайжирдаг.

Бид PRP эмчилгээнээс ямар үр дүн хүлээх вэ?

• Булчин сулрана
• Өвдөлт намдана
• Үений байдал хөдөлгөөн сэргэж ирнэ
• Хүний амьдралын чанар сайжрана
• Хиймэл үе хийлгэх өвчтний тоо цөөрнө.
• Арьсанд хийсэн бол үрчлээ тэнийн, өнгө зүс сайжран, нүүр залуу төрхтэй болж өөрчлөгдөн, нөсөө, толлбо арилна. Сорив арилна.
• Хуйханд тарьсан бол тосог хэвийн болж, хаг арилан, үсний ширхэг бүдүүрэн, шинээр үс ургаж, булцуунууд сэргэн халзрал эмчлэгдэнэ. Үс дугуйрч унадаг алопеци өвчний үед үс хурдан төлждөг.
Үр дүн хир удаан хадгалагдах вэ? Гарсан үр дүн тухайн хүний амьдралын хэв шинж , биеийн байдлаас хамааран 2 жил, түүнээс ч удаан хадгалагддаг. Үр илүү сайн болгох , удаан хадгалахын тулд давтан курс хийх хэрэгтэй юм.
Та өөрөө хийлгэх эсэхээ сонгох хэрэгтэй. Энэ эмчилгээг хийлгэснээр хийлгэнгүүт үр дүн нь харагдахгүй боловч эдгэрэл төлжилтийн процесс явагдан эхлэх ба 7 хоногийн дараа мэдэгдэж эхэлнэ. Түүнээс хойш хоног ахих тутам сайжирна. 6 сарын өндөр үр дүнд хүрдэг байна. Энэ тусгай багаж төхөөрөмж , ур чадвар шаарддаг, өртөг өдөр технолог юм. Тиймээс та энэ эмчилгээг сонгох эсэхээ өөрөө сонгоно.
Манай “Энхбаясгалан” эмнэлэг нь энэ эмчилгээг Монголд хамгийн анх 2010 оноос хийж эхэлсэн бөгөөд нийтдээ 400 гаруй хүнд хийгээд байна. Эдгээр хүмүүсийн дотор өвдөгний үений өвчтэй 300 гаруй өвчтөн хийлгэсэн бөгөөд нуруунд, нүүрний арьсанд мөн 10 гаруй хүмүүст хуйханд хийсэн юм. Бидний хийсэн хүмүүст эмчилгээний үр дүн 92,8%-ийн үр дүн гарсан билээ. Үр дүн багатай байсан өвчтнүүд нь өвдөгний үений артроз 3-р үе шатандаа гүнзгий орсон байсан учир үр дүн багатай байсан. Энэ эмчилгээ нь хүнд хамгийн хоргүй, үр дүнтэй, хүний биеийн эд эсийг сэргээн амьдруулагч хамгийн сайхан эмчилгээ гэдгийг бид мэдэрдэг, хүнд хийхдээ баяртай байдаг юм.

09/09/2012

Манай эмнэлэгт хятадын зүү бариа засал хийгээд үе мөчний эмчилгээгээр мэрэгжсэн, бээжин хотын маш олон жилийн туршлагатай эмч нар болон монголын мэдрэлийн зө...

30/08/2012
29/08/2012

Манай эмнэлэгт хятадын зүү бариа засал хийгээд үе мөчний эмчилгээгээр мэрэгжсэн, бээжин хотын маш олон жилийн туршлагатай эмч нар болон монголын мэдрэлийн зөвлөх зэрэгтэй, анагаах ухааны доктор цолтой эмч нар зөвөлгөө өгч, эмчилгээ хийж байна. Бид өвчнийг оношлохдоо, компьютер оношлогоо болон судас оношлогоог орчин үеийн арга зүйтэй хослон хэрэглэдэг. Мөн бариа засал, татлага, зүү эмчилгээ, эмийн болон хориг эмчилгээг хийж байна.

Бид дараах өвчнүүдийг оношлон эмчилж байна, үүнд:

1. дотрын өвчнүүд
2. үе мөчний өвчнүүд
3. нурууны радикулит
4. түнх шилбэрүү дамжиж өвдөх өвдөлт
5. хуян шар усны хөөрч, хөших, гар хөлний булчин хатингартах,
6. нүүр муруйх, нүүрний мэдрэлийн өвдөлт, харвалтын дараах саа, саажилт, уналт, таталт
7. толгойн өвдөлт, мигрень, тархи доргилт, хүзүүний остеохондроз (шохойжилт),
8. өвдөг, шагайн үений өвдөлт, яс ургалт,
9. биений юм өвдөлттэй ирэх, алдагдах, савны хий, гажилт,
10. архаг ангина, ангины гаралтай үе мөч,
11. зүрхний эмгэг,
12. архаг цистит, бөөр нурууны эмгэг,
13. доргилт, цөсний эмгэг, өтгөн хатах хам шинж, цөс зогсонгиших, нөсөөжих,
14. таргалалтын эмгэг хам шинж, тураах,
15. архаг мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, голын хий, хий цусаар дээш хөөрөх, даралт ихсэх зэрэг өвчнүүдийг эмчилдэг.

Хаяг: УКТЭ-ийн (1-р эмнэлэг) зүүн талд, 1-р төрөх газрын чанх урд орших, ”Фламенго” төвийн 3 давхарт байрлаж байна.

Address

Marshal Luxury Village
Ulaanbaatar
976

Telephone

+97699099286

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Энх-Баясгалан уламжлалт болон европ эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category