AB Bodi Med Ozone Therapy /Озон хүчилтөрөгчийн эмчилгээ

AB Bodi Med Ozone Therapy /Озон хүчилтөрөгчийн эмчилгээ Тус эмнэлэг нь физик эмчилгээ болон озон хүчилтөрөгчийн эмчилгээ үйлчилгээ хийж байна.

29/01/2024

Ерөнхийлөгч У. Хүрэлсүхэд нээлттэй захидал бичлээ‼️‼️‼️

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

​Өнөөдөр амьд сэрүүн байгаа болон ирээдүйн бүх монголчуудын баялаг болох Оюутолгойн асар их алт, эрдэнэсийг гадны шуналт этгээдүүд санхүү, улстөрийн бохир арга хэрэглэн баялгийн эздэд хүртээлгүйгээр завшиж байгаад сэтгүүлч Б.Отгон би ихэд эмзэглэж явдаг билээ. 2009 онд Монгол улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, тохиролцоо нь баялгийн эздийг хохироож байгааг дотоод, гадаадын судлаач эрдэмтэд тооцоолон тоо, баримтаар батлан харуулсаар ирсэн юм. Харин Рио Тинто тэргүүтэй гадныхан, мөн манай зарим улстөрчид тоо баримтаар батлагдаж байгаа хөдлөшгүй үнэнийг гуйвуулан тайлбарлаж, хэвлэл мэдээллээр сурталчлан олон түмнийг төөрөгдөлд оруулах зохион байгуулалттай үйлдлийг олон жилийн турш хийсээр бүр тогтсон системтэй болсон байна.

​Мордохын хазгай гэгчээр 2009 онд байгуулагдсан “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-гээр Рио Тинто нь Монгол улсад хөрөнгө оруулалт биш асар өндөр хүүтэй (LIBOR+6.5%) зээлийг өөрөөсөө өгч хүүлэн өвөг дээдсээс үлдээсэн бидний баялгийн дийлэнхийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт авахаар тооцоолсон байна. Рио Тинто нь 2015 онд өмнө өгсөн зээлийн хүүгээрээ 2 тэрбум долларын ашиг хүртэн Люксембургийн Мовеле компаниар дамжуулан авсан байна. Монголчуудад бол Оюутолгой ашиггүй, 66% эзэмшдэг бид ч ашиггүй, 34% эзэмшдэг та бүхэн ч ногдол ашиг мөд хүртэхгүй гэж тайлбарладаг хэрнээ Рио Тинто компанийн Зэсийн группын захирал Б.Болд гэгч “ашиг олохгүй бол бизнес биш” хэмээн монголчуудад телевизийн ярилцлагаар сургааль айлдаж байх жишээтэй.

​2023 оны жилийн эцсийн байдлаар манай улсын 33 тэрбум долларын гадаад өрийн 14 тэрбум нь Оюутолгойн өр байна. Үүний 3 тэрбум доллар нь зээлийн хүү юм. Ил ба далд уурхайгаас гарах нийт 100 орчим тэрбум долларын баялгаас 45 орчим тэрбум доллар нь зээл, зээлийн хүүгийн төлбөрт зарцуулагдах тооцоог судлаач Ч.Бат-Эрдэнэ хийж танилцуулж байсан. Зөвхөн эдгээр цөөхөн тоо баримтаас дүгнэхэд Оюутолгойн бүтээн байгуулалтын зардал байнга хэтэрч, хугацаа хойшилж байгаа нь зээл олгож зарцуулж байгаа Рио Тинто компанид ашигтай нь ойлгомжтой юм. Оюутолгойгоос өдөр бүр 1580 ширхэг салхин станцын турбин болон 16400 ширхэг цахилгаан машины зайнд орох хэмжээний зэс гарна гэж сурталчилж буй Рио Тинто компани нь Оюутолгойгоос ирэх 28 жилд монголчуудад ногдол ашиг хуваарилахгүй гэж байгаа нь дэндүү шударга бус байна.

Оюутолгой төсөл дээр хэрэгжүүлсэн Монголын баялгийг үнэгүйдүүлж зүй бус ашиг олох Рио Тинто-гийн энэхүү “менежмент” нь 2009-2013 онуудад ил уурхайн бүтээн байгуулалтын үе шат, 2016 оноос өнөөг хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын үе шатанд үргэлжилсээр байгааг баримт батлан харуулж байна. Рио Тинто нь 2019 онд 1.9 тэрбум долларын хөрөнгийг данснаас хасч Монгол улсын эрх ашгийг ноцтой хохироосон юм. Бид энэ асуудлаар Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн ч Оюутолгой компанийн удирдлагууд хариуцах энэ гэмт үйлдлийг Авлигатай тэмцэх газар хоёр жилийн турш шалгаж байгаа гэхээс өөр мэдээлэл өгөхгүй байна. Судлаачийн тооцоолсноор зөвхөн энэ үйлдлийн хохирол 10 гаруй тэрбум долларт хүрнэ.

Засгийн газартай тохиролцож, тэглэсэн гэх 2.4 тэрбум долларын 1 тэрбум нь зээлийн хүү бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэсэн нь бидний Оюутолгойгоос хүртэх ногдол ашигт ямар ч хүртээлгүй гэдгийг ойлгоход санхүүгийн өндөр боловсрол огт шаардлагагүй юм. Өнөөг хүртэл манай Засгийн газраас баялгийн ихэнх нь зээл, зээлийн хүүд урсах нөхцөлийг өөрчлөх арга хэмжээг аваагүй байна. Оюутолгойд шийдвэрлэх олон чухал асуудал байгаа боловч Засгийн газрын зүгээс үүргээ биелүүлэхгүй байгаа тул арга буюу түмэн олноо төлөөлөн энэхүү захидлаар Танд хандаж байна. Монголын ард түмний асар их баялаг болох Оюутолгойн асуудлыг анхааралдаа авч, ул суурьтай, иж бүрэн шийдвэрлэх цаг хугацаа, эдийн засгийн зайлшгүй шаардлага тулгараад удаж байгааг Танд сануулахын ялдамд дор дурдсан тодорхой хоёр асуудлаар шуурхай арга хэмжээ авахыг хүсч байна. Үүнд:

Нэгдүгээрт: Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн асуудлыг нэн даруй авч хэлэлцэхийг Засгийн газарт даалгах. Хэрэв манай улс болон Рио Тинто компанийн хоорондын тохиролцоо өнгөрсөн 14 жилийн адил цаашид үргэлжилвэл Монголын ард түмэн ногдол ашиг огт хүртэхгүйг дахин онцлон дурдахыг хүсч байна. Бид өдөр өдрөөр баялгаа сул алдсаар байна.

Хоёрдугаарт: Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд байнга мэдээлэл нийтэлж байгаа Монгол улсын Засгийн газрын зөвлөхөөр ажилласан доктор Морис Даффи, Ричард Боули нараас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо нарын нэр дээр ирүүлсэн Оюутолгойн уурхай дахь Рио Тинто компанийн зүй бус менежментийн тайлангийн талаар Засгийн газраас албан ёсны тайлбар гаргуулах.

Оюутолгойн баялагтай холбогдох дээрх асуудлуудыг нэн даруй анхааралдаа авч, шийдвэртэй арга хэмжээ авахыг Танаас хичээнгүйлэн хүсч байна!

Таныг хүндэтгэсэн,

Сэтгүүлч Баасанжавын ОТГОН

2024 оны Нэгдүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

28/01/2024

ЭМНЭЛЭГ МААНЬ ДАХИН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ.

Орчин үеийн шинэ технологи бүхий Озон хүчилтөрөгч ( Цус озонжуулах) эмчилгээг мэргэшсэн баг, зөвлөх зэргийн эмчийн хяналтан дор хийж байна.
Үнэ: 45000 -60000
Курс эмчилгээ: 7-10 хоног
Хаяг: Хуучнаар Ионсей эмнэлгийн 2 давхарт 203 тоот ( Багшийн дээд)
Утас: 89194169
Та асуух зүйл гарвал утсаар холбогдоно уу.

Call now to connect with business.

03/10/2021

Корона вирус тусаад эдгэрсний дараа цус өтгөрч судас бөглөрөх, дархлаа унах, ядарч сульдах, нойргүйдэх, толгой өвдөх, архаг хууч өвчин сэдрэх зэрэг шинж тэмдгүүд илэрч цус шингэрүүлэх үйлдэлтэй хоол хүнс, эм тариаг 3 сараас доошгүй хэрэглэх, даарч хөрөхгүй байх, цэвэр агаарт алхах, шингэн сайн уух, давс кальцын хэрэглээг хэтрүүлэхгүй байх, Цусны бүлэгнэлтээ хянах шинжилгээ өгөх, Хордлогоос хамааралтай хүчил шүлтийн тэнцвэрийг Ph) барих шаардлагатай шингэнийг сэлбэх зэрэг асуудал тулгамдаж байна.

Энэ бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ОЗОН ХҮЧИЛТӨРӨГЧ эмчилгээг манай эмнэлэг та бүхэнд санал болгож байна.

Манай эмнэлэг орчин үеийн шинэ технологи бүхий Озон хүчилтөрөгч ( Цус озонжуулах) эмчилгээг мэргэшсэн баг, зөвлөх зэргий...
20/09/2020

Манай эмнэлэг орчин үеийн шинэ технологи бүхий Озон хүчилтөрөгч ( Цус озонжуулах) эмчилгээг мэргэшсэн баг, зөвлөх зэргийн эмчийн хяналтан дор хийж байна.
Үнэ: 45000 -60000
Курс эмчилгээ: 7-10 хоног
Хаяг: Хуучнаар Ионсей эмнэлгийн 2 давхарт 203 тоот ( Багшийн дээд)
Утас: 89194169

28/08/2019

Ozon huchilturuch emchilgeer shine apparat shine tehnolog ashiglan Olon jiliin dadlaga turshlagatai mergejliin surgaltad hamragdsan sertifikat buhii emch,subilagch ta buhend uzuulj baina
Mash ih ur duntei baij uilchluulegchiin setgel hanamjtai baigaa gol ubchniig duridai
Uund:
1.Chihriin shijin Saharnii diabet
Tsus utgurch zahiin jijig sudas buglursun tejeel hurehgyi buh erhten sistem hiamarsan yar sharhi uussen ued sustemiin bolon heseg gazriin Ozon emchilgeeg neg kurs hiij ur dung tootsloo.
Ta yaraarai uzleg onoshilgoo unegui emchilgeend oroh esehee ta shiidne bid tand unegyi zubluguu ugnu
2. Arisnii ubchin psirioz, ekzem harsliin tuuraltuud tsus utgurch bas l zahiin sudsuud bugluch tejeel aldagdsan huchilturugch dutagdsan baihaas gadna bakter virusiin garaltai urevsel hordlogo bas darhlaa sularch
Bieiin eserguutsel sularsan tul OZON emchilgee ur duntei baina
3.Mongolchuud bid hoolnii deglem aldagdsan hudulguunii dutagdaltai uuh tostoi hool idsen ch hudulguunii homsdoloos uuhuu shataaj energi huch abch chaddaggyi heterhii ih em taria yalanguya ANTIBIOTIK dur meden hereglej baigaa ni DARHLAAGYI bolgoj habdart ih urtuj baina
Darhlaagaa demjij tsusaa shingelj haldbar hordlogo bied baigaa ubchnuu emchleh alivaa haldbart ubchin, habdar, urebslees uridchilon sergiileh bolomj anagaah uhaand ulam bur nemegdej baigaagiin neg
Shine tehnologi emchilgee OZON HUCHILTURUGCH emchilgee
Delgerengyi medeelel abah utas 99194169

28/08/2019

Bie mahbodio hort habdaraas hamgaalj bie dotroo shultleg baih nuhtsuliig hangah emchilgee bol OZON huchilturugch emchilgee yum

Nobeliin shagnalt Otto Barburg
Hort habdariin ed es huchilleg orchind usuj urjdeg bol harin SHULTLEG orchind uhej uregddeg bolhiig batalsan baina

Bie mahbodi huchilturugchgyigeer 5 minut l amidarcj chadna
Bie mahbodi ubchluhgyi baih ji hubi hunii darhlaanaas shuud hamaarna
Bie erhtnii darhlaanaas hamaarch usuj hugjij baidag. Hamgiin chuhal erhten bol Uurag TARHI
Hunii ubchlul tarhinii tsusan hangamj bolon bie mahbodid huchilturugch dutagdsanaas uusch baigaag erdemted notolsoor baina

28/08/2019

Ene udriin mend hurgei ta huhen baigaliin saihand saihan amarch amralt subilald amraad bie tenhee sain baigaa bizdee

Address

Чингэлтэй дүүрэг, Хуучнаар Ионсей эмнэлгийн 2 давхарт 203 тоот ( Багшийн дээдийн урд)
Ulaanbaatar
17110

Opening Hours

Monday 09:30 - 17:00
Tuesday 09:30 - 17:00
Wednesday 09:30 - 17:00
Thursday 09:30 - 17:00
Friday 09:30 - 17:00

Telephone

+97689194169

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when AB Bodi Med Ozone Therapy /Озон хүчилтөрөгчийн эмчилгээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to AB Bodi Med Ozone Therapy /Озон хүчилтөрөгчийн эмчилгээ:

Share

Aюурвэд Бодь Уламжлалт, Сэргээн засах, Зүү төөнө заслын эмнэлэг

Эрүүл мэндийн эмчилгээ, зөвлөгөө авч сэргээн засах эмчилгээний шинэ технологи болох ОЗОН эмчилгээний талаар манай эмнэлэгт хандаарай.