Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Hospital, БЗД, Нам Ян Жүгийн гудамж, Ulaanbaatar.
(1)

Яаралтай тусламж: 100, 7222-4444 (1)
Амбулатори: 7222-4444 (2)
Дэмжих төв: 7222-4444 (3)
Дархлаажуулалт: 7222-4444 (4)
Тандалт судалгаа: 7222-4444 (5)
Сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ: 72779090, 7222-4444 (5)
Шуудан: 13335 УБ хот, БЗД Нам Ян Жу 32/1 Холбоо барих утаснууд:
✅Хүлээн авах яаралтай түргэн тусламж: 11-450491, 80086929
✅Амбулаторийн тусламж үйлчилгээ: 11-453849
✅Халдвартын түргэн тусламж: 100
✅З

орчигчдод өгөх зөвлөгөө авах: 80086829
✅Сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаар мэдээлэл: 72779090
🗓Ажлын цаг:
✅Даваа-Баасан 8:30-16:00


Бидний Алсын хараа:
✅"Олон улсын түвшинд халдварт өвчний бодлогыг тодорхойлогч үндэсний төв болно."

Бидний Эрхэм зорилго:
✅Халдварт өвчний тандалт, сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд олон улсын эрүүл мэндийн дүрэм, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэгч, хүний нөөцийн тогтвортой хөгжил, үйлчлүүлэгч, ажилчдаа дээдэлсэн үндэсний төв байна.

Бидний Чанарын бодлого:
✅Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэн, нотолгоонд суурилсан чанартай тусламж үйлчилгээг сургалт эрдэм шинжилгээтэй хослуулан, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тасралтгүй дээшлүүлнэ.

Бидний Үнэт зүйлс:
✅"Хүний төлөө
Өөриймсөг сэтгэл
Санаачилгатай
Үйлчлүүлэгчээ дээдэлсэн
Тасралтгүй хөгжил"

📌📌📌Нөхцөл байдлын мэдээлэл✅Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин ю...
05/04/2026

📌📌📌Нөхцөл байдлын мэдээлэл
✅Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
✅Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал ☎️100,119, 72224444 утсанд хандана уу.

03/04/2026

📌М.Оюунгэрэл: Элэгний С,В вирус нь ихэвчлэн ариутгаагүй гоо сайхны багаж, шивээс хийлгэх явцад ХАЛДВАРЛАГДДАГ

Эмнэлзүйн шинж тэмдэг бага учраас хожуу үедээ оношлогдох нь элбэг

💊 АНТИБИОТИК ТЭСВЭРЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?Антибиотикийг буруу, дураараа хэрэглэвэлнян “дасалтай” болж, эм үйлчлэхээ больдог.👉 Үү...
02/04/2026

💊 АНТИБИОТИК ТЭСВЭРЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Антибиотикийг буруу, дураараа хэрэглэвэл
нян “дасалтай” болж, эм үйлчлэхээ больдог.

👉 Үүнийг антибиотикийн тэсвэржилт гэнэ.

⚠️ ЯАГААД АЮУЛТАЙ ВЭ?
• Энгийн халдвар ч эмчлэгдэхгүй болно
• Эмнэлэгт хэвтэх хугацаа уртсана
• Хүндэрч, амь насанд аюул учруулж болно

🚫 ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ АЛДАА:
• Ханиаданд антибиотик уух
• Эмчийн зааваргүй хэрэглэх
• Эмийг дутуу уух, таслах

✔️ ЗӨВ ХЭРЭГЛЭЭ:
• Зөвхөн эмчийн заавраар уух
• Тун, хугацааг яг мөрдөх
• Бусдад эмээ өгөхгүй байх

Шинэ сарыг талархлаар эхлүүлж байна
02/04/2026

Шинэ сарыг талархлаар эхлүүлж байна

01/04/2026

📌ЭМЧИЙН НЭГ ӨДӨР: Мэс заслын тасгийн их эмч Ц.ОЮУН-ОЧИРЫГ энэ удаагийн дугаартаа онцоллоо.

Түүний завгүй нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол...👨‍⚕️

31/03/2026

Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөр хэвээр байна. Жилд дунджаар 400–500 гаруй хүн шинээр оношлогдож байна. Манай улс хавдрын шалтгаант нас баралтаар тэргүүлэх шалтгаануудын дотор элэг, ходоод, умайн хүзүү, уушгины хавдрууд багтдаг.

Харамсалтай нь умайн хүзүү болон элэгний хавдар зэрэг вирусийн гаралтай хавдраар тэргүүлдэг улс орон ховор болсон байна. Учир нь эдгээр хавдраас вакцинаар урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.

Хүний папиллома вирус (HPV)-ийн 300 гаруй хэв шинж дэлхий даяар тархсан байдаг бөгөөд үүнээс 200 орчим нь хүний өвчлөл үүсгэдэг. Олон жилийн судалгаагаар уг вирус нь умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан төдийгүй бусад олон төрлийн хавдрыг үүсгэдгийг тогтоосон. Энэ вирус нь эрэгтэй, эмэгтэй аль алинд нь халдварлаж, өндөр эрсдэлтэй хэв шинжүүд нь хавдар үүсгэх чадвартай. Тэдгээрээс 80–90 хувь нь умайн хүзүүг гэмтээж, хавдар үүсгэдэг байна.

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт буюу өвөрмөц урьдчилан сэргийлэлт юм. Үүнээс гадна хоёрдогч урьдчилан сэргийлэлт болох эрт илрүүлэгт тогтмол хамрагдах шаардлагатай. Эрт илрүүлэг гэдэг нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй үед өвчнийг илрүүлэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, өвчин үүсэхээс өмнө төдийгүй халдвар авахаас ч өмнө сэргийлэх боломжийг вакцин олгодог.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор “Дархлаажуулалтын үндэсний товлол”-д өөрчлөлт оруулж, хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад багтаасан. Үүний дагуу 11 настай хүүхдүүдэд (эрэгтэй, эмэгтэй) 1 тунгаар хийхээр баталсан.

Мөн иргэд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар дамжуулан уг вакциныг хийлгэх боломжтой.

30/03/2026

С.Энхболд: ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн хажууд эмийн чанарын лаборатори ашиглалтад орох гэж байна. Уг лаборатори ашиглалтад орсноор эмийн чанарын хяналт өндөр түвшинд хүрнэ

Address

БЗД, Нам Ян Жүгийн гудамж
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв:

Share

Category

Сэрэмжлүүлэг

СOVID-19өөс сэргийлье