12/12/2025
🦷Та унтаж байхдаа шүдээ хавирдаг уу?
Хавирч байгаагаа мэдсэн ч зогсоож чадахгүй байна уу?
Энэ талаарх зөвлөгөөг ойртож суугаад уншаарай.
✨Шүдээ хавирах нь стресс, ядаргаанаас үүдэлтэй, архаг явцтай эмгэг бөгөөд унтаж байгаа үед хүн өөрийн мэдэлгүй шүдээ хавирах нь буруу зуултын зуршил юм.
🌟Энэ эмгэг нь 10 хүн дутмын 4 –т илэрдэгийг судалгаагаар тогтоосон байдаг. Шүд хавиралтын эхэн үед шүд элэгдэж намхан болох ба эмгэг даамжирсаар шүд мэдрэг болох, шүдний мэдрэл гэмтэх, шүднүүд хавтгайрч зуулт намссанаар эрүүний үенд өөрчлөлт орж юм идэх үед эрүүний үеэр өвдөн шинж илэрдэг. Зуулт намссанаар гадаад царай төрхөнд өөрчлөлт орж амны булан унжиж овортой харагддаг байна.
🦷Урьдчилан сэргийлэх, Эмчилгээ:
- Аль болох стрессдэхгүй, ядрахгүй байх
- Ажил, амралтаа зохицуулж байх
- Өөрт тохирох байдлаар стрессээ тайлж байх
- Шөнө унтахдаа Nightguard буюу шөнийн хамгаалалт зууж унтах нь шүд хавиралт түүний хүндрэлээс сэргийлнэ.
☎️ 77188008, 76118008
Хаяг📍: Салбар1: 3,4-р хороолол Емарт худалдааны төвийн хойно нэхий плазагийн ард АРИВДАХ-худалдааны төв 1 давхарт ЭНХ ИНЭЭМСЭГЛЭЛ
Салбар2: Хар хорин захийн зүүн талд автобусны буудлийн хойно ЭНХ СМАЙЛ шүдний эмнэлэг
#шүднийэмчилгээ