26/03/2026
Дэвшилтэт технологи AI-ийн тусламжтайгаар үйлчлүүлэгч та мэс заслын дараах үр дүнгээ урьдчилан харах боломжтой боллоо.
Арьс гоо засал, гоо сайхны мэс заслын эмнэлэг
Зайсан салбар: ХУД, 3-р хороо, Алтаргана хотхон, 44а, 2 давхарт, Инфинит клиник
Ulaanbaatar
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |
| Saturday | 10:00 - 19:00 |
Be the first to know and let us send you an email when Infinite Clinic-Арьс, гоо сайхны мэс заслын эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Send a message to Infinite Clinic-Арьс, гоо сайхны мэс заслын эмнэлэг:
Манай эмнэлэг нь 2005 оноос эхлэн гоо сайхны салбарт тэргүүлэн манлайлах эгнээнд амжилттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2017 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн эрүүл мэндийн үйлчилгээний стандартыг бүрэн хангасан эмнэлгийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй “Инфинит” арьс гоо заслын эмнэлэг-1, Гоо сайхны нөхөн сэргээх пластик мэс заслын эмнэлэг-1, нийт-2 салбар эмнэлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Манай эмнэлэг нь өдөрт 50-100 хүнд үйлчлэх хүчин чадалтай, ая тухтай тохилог орчинд чанартай үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлсэнээс гадна хамгийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн ашиглан гоо сайхны бүхий л төрлийн эмчилгээ үйлчилгээг нэг дороос цогцоор нь авах боломжийг бүрдүүлж чадсан.
Манай эмнэлгийн эмч, ажиллагсад БНСУ, АНУ, Энэтхэг, Хятад зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлэн суралцсан мэргэжлийн хамт олон бөгөөд өндөр мэдлэг, ур чадвар бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь эмнэлгийн ажилтаны ёс зүйг дээдлэн үйлчлүүлэгч бүрийн эрүүл мэнд, гоо сайхан сэтгэл ханамжийн төлөө, зөв оношилгоо, зөв эмчилгээ, зөв үйлчилгээ гэсэн зарчим баримтлан ажиллаж байна.
Бид 2019 онд үйлчилгээнийхээ цар хүрээг өргөжүүлэн, үйлчлүүлэгч, харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн эрүүл мэндийн үйлчилгээний стандарт, шаардлагад нийцсэн Гоо сайхны нөхөн сэргээх пластик мэс заслын эмнэлгийг шинээр нээн ажиллаж байна. Мөн АНУ, Солонгос, Бразил, Тайланд зэрэг гадаадын өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндтэй гоо заслын эмнэлэгүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, дэлхийн жишигт нийцсэн, эрүүл ахуйн стандартыг бүрэн хангасан эмчилгээ, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг өөрийн улсдаа нэвтрүүлэн гадагшаа гарч байгаа мөнгөний урсгалыг багасгаж Монгол улсынхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмэрээ оруулахаар зорилго тавин ажиллаж байна.