18/11/2025
ГАРТ ДАМЖИХ ДОРГИОН
Импактор, тасдагч, өрөм, алх, лантуу зэрэг гар багажуудаас ажилтны гар сарвуу руу дамждаг 1-1000 Гц давтамжтай доргионыг гарт дамжих доргион (Hand arm vibration) гэж нэрлэдэг. Зөвшөөрөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд захын судасны эмгэг, мэдрэлийн өвчлөл, яс холбогч эдийн гэмтэл, цагаан гарын хам шинж зэрэг өвчлөлтүүдийг үүсгэдэг.
Стандарт арга: MNS 6769:2019
Зөвшөөрөх дээд хэмжээ (ЗДХ): 8 цагт жинлэсэн дундаж өртөлт 5 м/с²
Хэмжилт, үнэлгээ: Гарт дамжих доргион үүсгэгч тоног төхөөрөмж, гар багаж ашиглаж байх үед гурван тэнхлэгийн доргион хэмжигчийг ажилтны гар дээр байршуулан хэмжилт хийнэ.
Өртөлтөөс хамгаалах арга хэмжээ: Эх үүсвэр болон дамжих замд чиглэсэн
• Өндөр доргион үүсгэх багажтай удаан хугацаанд ажиллуулахгүй байх, өөр өөр багажтай богино хугацаанд сэлгүүлэн ажиллуулах
• Бага доргион үүсгэх болон бага хүч шаардах багаж сонгон ашиглуулах
•Гарт дамжих доргионы өртөлтийг бууруулах бээлий хэрэглэх
•Сургалт, заавар зааварчилгаа. Өндөр доргионы өртөлттэй ажилтнуудад өдөр бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах.
Эрүүл мэндийн тандалт: Доргионы өртөлтөнд өртдөг ажилтнуудыг эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулж, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэн, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх.