Цэ-Пү эрчүүдийн эмнэлэг

Цэ-Пү эрчүүдийн эмнэлэг МОНГОЛЫН ЭРЧҮҮДИЙН АНХНЫ ЭМНЭЛЭГ

Тестостерон нөхөх эмчилгээ (ТНЭ) ба түрүү булчирхайн хорт хавдар.1940 д оны үед 3 хүн дээр хийгдсэн судалгаагаар тестост...
09/10/2025

Тестостерон нөхөх эмчилгээ (ТНЭ) ба түрүү булчирхайн хорт хавдар.
1940 д оны үед 3 хүн дээр хийгдсэн судалгаагаар тестостероны эмчилгээ нь түрүү булчирхайн хорт хавдарыг ихэсгэж хүндрүүлдэг гэсэн судалгааг Чарльз Хаггинс гэдэг эмч хийсэн улмаар 1966 онд энэ судалгааг үндэслэн Нобелийн шагнал өгсөн байдаг. Тэр үеээс хойш эмч нар тестостерон даавар түрүү булчирхайн хорт хавдар үүсгэдэг гэж ойлгон даавар эмчилгээнээс айж эмээж хориглодог болсон.
Тестостерон даавар нөхөх эмчилгээ нь хорт хавдар үүсгэдэг мөн явцыг хүндрүүлдэгийг тогтоох зорилгоор дахин судалгаанууд хийгдсэн ч үр дүн нь нотлогдож чадаагүй. Эсэргээр тестостерон даавар нөхөх эмчилгээ нь түрүү булчирхайн хорт хавдарт муугаар нөлөөлдөггүй гэсэн үр дүн гараад байсан.
1940-д онд хийгдсэн судалгаа буруу байжээ гэсэн дүгнэлт гарч ирсэн. Одоо үед 3 хан хүн дээр хийгдсэн судалгааг хэн ч хүлээн завшөөрөхгүй гэдэг нь ойлгомжтой.
Парадокс:
-залуу хүний тестостерон их байгаад нас ахихаар буурдаг гэтэл залуу хүмүүст түрүү булчирхайн томрол, хорт хавдар тохиолдохгүй нас ахихаар хорт хавдар тохиолддог. (Зураг1)
-тестостерон унасан үед түрүү булчирхайн атрофи хатингаршил явагдаж жижгэрдэг гэтэл урвуу хамаарал байдаггүй ө.х. тестостерон их байх тусам түрүү булчирхай том байдаггүй. (Зураг2)
-Америкийн Абрахам Моргенталер гэдэг алдартай бөөрний мэс заслын эмч байдаг. Түрүү булчирхайн хорт хавдарын үед тестостерон эмчилгээ хийдэг , тестостерон даавар хавдар үүсэхэд нөлөөлдөг гэдгийг судалж үгүйсгэдэг, тестостерон эмчилгээний талаар судалдаг хамгийн нөлөөтэй эрдэмтдийн нэг. Абрахам Моргенталерын " ханалтын онол"-н дагуу бол түрүү булчирхайн эсүүд тестостерон даавараар ханасны дараа цусан дахь тестостерон нэмэгдэх нь нөлөө үзүүлдэггүй гэж үздэг. 2-3 нг/мл маш бага тестостеронд ханадаг.(зураг 3)
-Тестостерон даавар 6 сар эмчилгээ хийхэд цусан дахь тестостерон , дигидротестостерон ихэсдэг гэхдээ түрүү булчирхайн эд дотор ихэсдэггүй. Түрүү булчирхайн хэмжээ, маркерууд, PSA,хавдар үүсэлтийн генүүдэд нөлөөлдөггүй нь тогтоогдсон. ( зураг4)

EUA нийгэмлэгийн зөвлөгөөгөөр бол түрүү булчирхайн хорт хавдар байгаа нь нотлогдсон үед хэрэглэхгүй , хавдарын эмчилгээ хийсэний дараа хэрэглэж болно гэж заасан байдаг.
Тестостерон даавар нөхөх эмчилгээний явцад байсан хавдар нь тодорч эрт илэрдэг тиймээс хавдарыг бага дээр нь оношлож эмчлэхэд хялбар болдог.

08/10/2025

Гам зөвлөгөөнүүд

Асуумжууд
https://www.facebook.com/1557838727784078/posts/3047921908775745/?d=n
Амьсгалын дасгал
https://www.facebook.com/1557838727784078/posts/3065302860370983/
Тунгалгын эргэлт-Скүат дасгал
https://www.facebook.com/1557838727784078/posts/3028611890706747/?d=n
Нүүрс ус багатай хоолны дэглэм
https://www.facebook.com/1557838727784078/posts/3024305681137368/?d=n
Шинжилгэн жор хадгалах
https://www.facebook.com/1557838727784078/posts/3001754250059178/?d=n
Халуун ванн
https://www.facebook.com/1557838727784078/posts/2124047847829827?sfns=mo
Шөнийн террорист
https://www.facebook.com/1557838727784078/posts/2151190811782197?sfns=mo
Хандлага
https://www.facebook.com/1557838727784078/posts/2190210911213520?sfns=mo
Тамхи 1
https://www.facebook.com/1557838727784078/posts/2302567013311242?sfns=mo
Тамхи найрлага
https://www.facebook.com/1557838727784078/posts/2304225653145378?sfns=mo
Тамхи ба мөнгө
https://www.facebook.com/1557838727784078/posts/2304823523085591?sfns=mo
Тамхи ба зан ааш
https://www.facebook.com/1557838727784078/posts/2307718289462781?sfns=mo
Тамхи ба бэлгийн сулрал
https://www.facebook.com/1557838727784078/posts/2308240342743909?sfns=mo
Тамхи ба үргүйдэл
https://www.facebook.com/1557838727784078/posts/2310716739162936?sfns=mo
Тамхи ба хавдар
https://www.facebook.com/1557838727784078/posts/2311721545729122?sfns=mo
Тамхи ба уруулын хавдар
https://www.facebook.com/1557838727784078/posts/2311780632389880?sfns=mo
Тамхи ба эмчилгээ
https://www.facebook.com/1557838727784078/posts/2317464848488125?sfns=mo
Нарны мөргөл
https://www.facebook.com/1557838727784078/posts/2334441613457115?sfns=mo
Спорт алхаа
https://www.facebook.com/1557838727784078/posts/2364066167161326?sfns=mo
Суудлын ажил
https://www.facebook.com/1557838727784078/posts/2422577694643506?sfns=mo
Кегелийн дасгал
https://www.facebook.com/1557838727784078/posts/2427520964149179?sfns=mo
Нойр
https://www.facebook.com/1557838727784078/posts/2694449537456319/
Нойр2
https://www.facebook.com/1557838727784078/posts/2697774353790504/
Нүүрс ус багатай хоолны дэг
https://www.facebook.com/1557838727784078/posts/3024305681137368/
Тунгалгын эргэлт
https://www.facebook.com/1557838727784078/posts/3028611890706747/
Шинжилгээ жорыг онлайнаар хадгалах
https://www.facebook.com/1557838727784078/posts/3001754250059178/

Тестостерон даавар нөхөх эмчилгээний үед гематокрит шалгаж байх ёстой. Тестостерон даавар нь ясны хэм дотор цусны улаан ...
06/10/2025

Тестостерон даавар нөхөх эмчилгээний үед гематокрит шалгаж байх ёстой.
Тестостерон даавар нь ясны хэм дотор цусны улаан эс үүсэлтийг идэвхжүүлдэг тиймээс тестостерон дааврыг цус багадалтыг эмчлэх зорилгоор ашиглаж болдог. Цус багадалтгүй хүмүүст хэрэглэж байгаа үед эритроцитоз буюу цусны улаан эсийн тоо нэмэгдэх үзэгдэл ажиглагддаг. EAU2025 ( европын урологийн нийгэмлэг) удирдамжинд тестостерон даавар нөхөх эмчилгээний явцад гематокрит дагалдах өвчин байхгүй HCT 54%-с дээшилж цус өтгөрсөн үед дааврын тариаг зогсоох шаардлагагүй харин тунг багасга эсвэл өөр тестостероны бэлдмэл ашигла гэж зөвлөдөг. Флеботоми буюу цус ханаж болно. 3,6,12 сарын давтамжтай цусны шинжилгээ хийлгүүлнэ. Бидний зүгээс ямар нэмэлт зөвлөгөө өгдөг вэ гэвэл жиндээ тааруулж ус сайн ууна, тогтомол Омега3 уу гэдэг.

26/09/2025

Төмөр дутагдалын эхний үе шат

Тестостероны эмчилгээ эр бэлгийн эсийн тоог бууруулдаг уу?Тестостерон даавар тарихаар үргүй болдог гэсэн ойлголт байдаг ...
23/09/2025

Тестостероны эмчилгээ эр бэлгийн эсийн тоог бууруулдаг уу?
Тестостерон даавар тарихаар үргүй болдог гэсэн ойлголт байдаг энэ нь юутай холбоотой вэ гэхээр гаднаас тестостерон даавар тарихаар тархинаас ялгаруулдаг LH ба FSH даавар буурдагтай холбоотой. LH нь төмсөгөнд тестостерон үйлдвэрлэ гэдэг тушаал өгдөг , FSH нь эр бэлгийн эсүүд үйлдвэрлэ гэсэн тушаал өгдөг даавар. Тарилгаар тарьсан үед цусан дахь тестостероны түвшин огцом нэмэгддэг улмаар тархи тестостерон дахиж үйлдвэрлэх шаардлагагүй гэж үзэн LH багасгадаг.
Тестостерон тарих заавар дээр хүүхэдтэй болохоор төлөвлөж буй эрчүүдэд тарихгүй гэсэн заавар байдаг.
Гипогонадизмтай тэгээд хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй хүмүүсд гонадотропин хэрэглэхийг зөвлөдөг.
Эрчүүдэд зориулсан жирэмсэнээс хамгаалах зорилгоор тестостероны бэлдмэл хийх оролдлого хийгдэж байсан. Судалгааны явцад эрчүүдийн эр бэлгийн эсийн тоог бууруулж байсан ч 100% үр дүн гаргаж чадаагүй. Зарим эрчүүдийн LH,FSH доош буулгүй үр тогтоох чадвар нь үлдсээр байсан. Ази эрчүүдэд илүү үйлчилж, европ эрчүүдэд арай бага үйлчилж байна гэж дүгнэлт гаргасан.
Тестостероны бэлдмэл нь ТҮР хугацаанд эр бэлгийн эсийн үлдвэрлэлийг дарангуйлдаг.

Зураг1-тестостерон эмчилгээний дараа LH,FSH буурсан байдал
Зураг2-дааварын тариа хийхийн өмнөх үрийн шингэний шинжилгээ
Зураг3-1 жил тестостерон ундеканоат тарьсаны дараа эр бэлгийн эсийн тоо 0 болсон байдал
Зураг4-7 сар зогсоосны дараа эр бэлгийн эсүүд 104 сая болж буцаад хэвийн болсон байдал

19/09/2025
Боловсролтой эрчүүд л улс орноо хөгжүүлнэ.Улс орноо хөгжүүлье гэвэл хөвгүүдээ боловсролтой, хүмүүжилтэй, соёлтой болгох ...
17/09/2025

Боловсролтой эрчүүд л улс орноо хөгжүүлнэ.
Улс орноо хөгжүүлье гэвэл хөвгүүдээ боловсролтой, хүмүүжилтэй, соёлтой болгох хэрэгтэй.
Боловсролтой хүчирхэг эрчүүд дутагдаж байгаа болохоор Монгол улс хөгжихгүй байна.

Ходоодны ажиллагааг шалгах энгийн арга. Ходоод маань ходоодны хүчил ялгаруулж бидний идсэн хоолыг шууд утгаараа задалж х...
09/09/2025

Ходоодны ажиллагааг шалгах энгийн арга.
Ходоод маань ходоодны хүчил ялгаруулж бидний идсэн хоолыг шууд утгаараа задалж хайлуулдаг. Ходоодны шүүрэл нь давсны хүчлээс тогтодог рН нь 1.5-2 хооронд байдаг тул маш хүчтэй хүчил юм. Бид хоолоо маш сайн зажилж буталаад дараа нь ходоодны хүчлийн тусламжтай уусгаж шингэлээд бэлдсэн тохиолдолд нарийн гэдсээр хэрэгтэй зүйлсээ шингээж авдаг. Ходоодны хүчиллэг чанар өндөр байж
-мах уураг задарна
-кальци, магни, цайр, В12 шимэгдэнэ
-уураг боловсруулах ферментүүд идэвхжинэ
-төмрийн хэвийн шимэгдэлт явагдаж цус багадалтаас сэргийлнэ
-хоол хүнсээр орж ирдэг шимэгч нянг устгана
-кандида мөөгөнцөрийн үржлийг хянана

Гэтэл олон шалтгааны улмаас ходоод маань хүчлээ бага үйлдвэрлэдэг болно хүчиллэг чанар рН нь буурч сул хүчиллэг болдог.
Тамхи, стресс , буруу хооллолт, Хеликобактер,эм , хөгшрөлт зэрэг олон шалтгаанас болж ходоодны хүчил буурна. Улмаар идсэн хоолоо боловсруулж шингээх чадваргүй болно. Хоол идсэний дараа хоол шингэхгүй цанхайх, гэдэс дүүрэх , унгах, цээж хорсох,ядрах сульдах шинж тэмдэг илэрнэ.
Хоолноос хэрэгцээт эрдэс амин дэмээ авч чадахгүй байгаа учираас В12 төмрийн дутагдалын цус багадалт үүснэ. Кальци уургийн дутагдалын ясны сийрэгжилт. Витамины дутагдалын ядаргаа, мэдрэлийн үйл ажиллагааны доголдол. Гэдэсний халдвар, гэдэсний нянгийн хэт үржил . Дархлаа унаж архаг үрэвслүүд явагдана.

Ходоодны ажиллагааг шалгах энгийн арга. Ходоод мань ходоодны хүчил ялгаруулж бидний идсэн хоолыг шууд утгаараа задалж ха...
09/09/2025

Ходоодны ажиллагааг шалгах энгийн арга.
Ходоод мань ходоодны хүчил ялгаруулж бидний идсэн хоолыг шууд утгаараа задалж хайлуулдаг. Ходоодны шүүрэл нь давсны хүчлээс тогтодог рН нь 1.5-2 хооронд байдаг тул маш хүчтэй хүчил юм. Бид хоолоо маш сайн зажилж буталаад дараа нь ходоодны хүчлийн тусламжтай уусгаж шингэлээд бэлдсэн тохиолдолд нарийн гэдсээр хэрэгтэй зүйлсээ шингээж авдаг. Ходоодны хүчиллэг чанар өндөр байж
-мах уураг задарна
-кальци, магни, цайр, В12 шимэгдэнэ
-уураг боловсруулах ферментүүд идэвхжинэ
-төмрийн хэвийн шимэгдэлт явагдаж цус багадалтаас сэргийлнэ
-хоол хүнсээр орж ирдэг шимэгч нянг устгана
-кандида мөөгөнцөрийн үржлийг хянана

Гэтэл олон шалтгааны улмаас ходоод маань хүчлээ бага үйлдвэрлэдэг болно хүчиллэг чанар рН нь буурч сул хүчиллэг болдог.
Тамхи, стресс , буруу хооллолт, Хеликобактер,эм , хөгшрөлт зэрэг олон шалтгаанас болж ходоодны хүчил буурна. Улмаар идсэн хоолоо боловсруулж шингээх чадваргүй болно. Хоол идсэний дараа хоол шингэхгүй цанхайх, гэдэс дүүрэх , унгах, цээж хорсох,ядрах сульдах шинж тэмдэг илэрнэ.
Хоолноос хэрэгцээт эрдэс амин дэмээ авч чадахгүй байгаа учираас В12 төмрийн дутагдалын цус багадалт үүснэ. Кальци уургийн дутагдалын ясны сийрэгжилт. Витамины дутагдалын ядаргаа, мэдрэлийн үйл ажиллагааны доголдол. Гэдэсний халдвар, гэдэсний нянгийн хэт үржил . Дархлаа унаж архаг үрэвслүүд явагдана.

Хүмүүс ихэвчлэн ходоодны хүчил ихтэй гэж ойлгоод ходоодны хүчил бууруулах эм дур мэдэн уудаг гэтэл эсрэгээр хүчил багатай байх нь элбэг. Хоол боловсруулах замын асуудалтай хүмүүст ихэвчлэн ходоодны хүчил сул нь байдаг.
Ходоодны хүчил их багыг мэдэж болох энгийн арга байдаг. Хоолны сода 1/2 халбагыг аяга усанд хийгээд ууна, хэр хугацааны дараа хэхрэхээ үздэг. Гидрокарбонат натри ( сода) давсны хүчилтэй урвалд ороод нүүрс хүчлийн хий ялгардаг. Их хэмжээний хий үүсэж ходоод тэлж хэхрэнэ. 2-3 минут дотор хэхэрвэл ходоодны хүчил хэвийн. Удаж хэхрэх, эсвэл хэхрэхгүй бол ходоодны хүчил сул байж магадагүй. Эмчид үзүүлж тодруулах хэрэгтэй болно.
Ходоодны хүчлийг хэвийн байлгахын тулд
-чихэр , согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа бага хэрэглэнэ
-эмчийн хяналтгүйгээр ходоодны хүчил бууруулдаг эм хэрэглэхгүй байх
-хоолыг удаан тайван зажилж идэх
-хэвийн нойрсоно, стресээ бууруулна

Нар буцахаас өмнө наранд бие шарж Д витаминаа үүсгээрэй. Наранд хэрхэн бие шарж Д витамин үүсгэх зөвлөгөөг манай tsepu e...
20/06/2025

Нар буцахаас өмнө наранд бие шарж Д витаминаа үүсгээрэй.
Наранд хэрхэн бие шарж Д витамин үүсгэх зөвлөгөөг манай tsepu emneleg youtube сувгаас үзээрэй.
https://youtu.be/m96eWisRk-k?si=xDGqAtsGxUK0vFMz

Address

Сүхбаатар дүүрэг. Усны гудамж. Циркийн зүүн талд
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 16:00
Tuesday 08:00 - 16:00
Wednesday 08:00 - 16:00
Thursday 08:00 - 16:00
Friday 08:00 - 16:00
Saturday 10:00 - 14:00

Telephone

+97611328378

Alerts

Be the first to know and let us send you an email when Цэ-Пү эрчүүдийн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Цэ-Пү эрчүүдийн эмнэлэг:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

Танилцуулга

Манай оронд эрэгтэйчүүдийн анхны эмнэлгийг 1996 онд “Цэ Энд Пү” нэртэйгээр Монгол улс, ОХУ-н Буриад улсын хүний гавьяат эмч,клиникийн профессор ,тэргүүлэх зэргийн эмч Ч. Цэдэн- Иш байгуулсан. Монгол улсад андрологийн буюу эрчүүдийн эрүүл мэндийн шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд эмч нарт мэргэжил дээшлүүлэх сургалт явуулж,төрийн болон олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, албан байгуулагуудад “Эрэгтэйчүүдийн өвчлөл түүнээс урьдчилан сэргийлэх” талаар цуврал лекцүүд уншиж ,олон нийтэд зориулж телевиз , радиогоор байнга ярилцлага хийж ирлээ.Эрэгтэйчүүдийн өвчнийг судлах шинжлэх ухаан нь (Андрологи) эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн системүүдийн эмгэг өөрчлөлтүүдийг эмчилдэг.Үүнд: Эр хүний 2 дахь зүрх гэж дэлхийн эмч эрдэмтэд хэлж нэршсэн “Түрүү булчирхайн” үрэвсэл,хавдарууд,үрийн хүүдий,үрийн суваг болон төмсөг,төмсөгний дайвар,шээсний суваг,бэлэг эрхтэний үрэвсэлт өвчин,эмгэг өөрчлөлт, эрэгтэйчүүдээс хамааралтай үргүйдэл,бэлгийн үйл ажиллагааны хямрал зэргийг оношлон эмчилдэг салбар юм. Манай эмнэлэг нь анагаах ухааны сүүлийн үеийн онол, дэвшилт аргуудыг эмнэлэгтээ нэвтэрүүлж Түрүү булчирхайн үрэвсэл, түрүү булчирхайн томрол, үргүйдэл, бэлгийн сулрал, бэлгийн замаар дамжих халдвар, эрчүүдийн бодисын солилцооны өөрчлөлт, дааврын өөрчлөлт,anti-age хөгшрөлтийн эсрэг, таргалалтын эсрэг эмчилгээг хийж байна.