"Фамили Клиник" нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч буй хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэх болсонтой холбоотой бид 2017 онд өөрийн шинэ салбараа Баянзүрх дүүрэгт нээн, ажиллуулж байна.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙГ ДЭЭДЭЛСЭН эмнэлэг байна.
Манай эмнэлэг нь Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ үйлчилгээгээ улам ойртуулан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амбулаторийн нөхцөлд чанар стандартын шаардлагад нийцүүлэн, нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг үзүүлэхээр зорьж байна.
Эмнэлгийн орчин маань сүүлийн үеийн өнгө дизайны өндөр шийдэл бүхий, халдвар хамгааллын шаардлагыг бүрэн хангасан, агаар сэлгэлтийг дэвшилтэт технологиор шийдсэнээрээ онцлог юм.
Бид дараах чиглэлийн үйлчилгээг хэрэглэгч та бүхэндээ хүргэж байна. Үүнд:
- Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө, урьдчилан сэргийлэлт
- Эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө, урьдчилан сэргийлэлт
- Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө, урьдчилан сэргийлэлт
- Лабораторийн бүх төрлийн шинжилгээ /цус, шээс, биохими, иммунологи, серологи, бактериологи гэх мэт/
- Дүрс оношилгоо /4D хэв авиа оношилгоо, рентген/
- Эмийн сан тус тус багтаж байна.
Эрүүл мэндийн салбарт, ялангуяа нөхөн үржихүйн эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээнд ач холбогдол өндөртэй сүүлийн үеийн тусламж үйлчилгээг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал эмэгтэйчүүдийн архаг, дахилтат үрэвсэлт өвчний үед өндөр үр дүн бүхий олон үйлдэлт ТРИМА физик эмчилгээг эмийн эмчилгээтэй хослуулан хийж байна.
Мөн үтрээ чангалах, шээс задгайрлын хөнгөн, дунд үед эмчилгээний маш сайн үр дүнтэй ЛАЗЕР эмчилгээг 2016 оны аппаратын тусламжтайгаар мэргэжлийн эмч хийж ажиллаж байгаа нь манай эмнэлгийн давуу тал юм.
Нэгдсэн лаборатори нь орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, өргөн хүрээний шинжилгээг хийх хүчин чадалтай. Манай лаборатори нь МУ-д анх удаа Витамин Д дутагдлын ялган оношилгоо, өтгөний нян болон вирусын ялган оношилгооны биомаркерууд, артерийн даралт ихсэх өвчний ялган оношилгооны биомаркерууд, халдварт өвчний халдварын идэвхжил тодорхойлох биомаркерууд гэх мэт олон нарийн шинжилгээнүүдийг үе шаттайгаар шинээр нэвтрүүлэн ажиллаж байна.
Үүнээс гадна бид бүх шатны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог цогцоор нь үзүүлж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт мэдээллийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна.
ХҮНДЭТГЭСЭН: ФАМИЛИ КЛИНИК-ийн хамт олон.
"Фамили Клиник"
“Шинэлэг тогтолцоо бүхий гэр бүлийн эмнэлэг”
Хаяг: Баянзүрх дүүрэг, 14-р хороолол, Аман хуур2 хотхоны зүүн талд 64-р байр
Утас: 7611 5555, 7311 5555