Аз жаргалын дасгалжуулагч

Аз жаргалын дасгалжуулагч Аз жаргалыг бүтээнэ, аз жаргалыг түгээнэ.

19/09/2025
Өч төчнөөн сургалтанд сууж, эмнэлэг домнологоор явсан ч бие сэтгэл тогтворгүй л байгаад байна уу?Дуусахгүй юм шиг бэрхшэ...
19/09/2025

Өч төчнөөн сургалтанд сууж, эмнэлэг домнологоор явсан ч бие сэтгэл тогтворгүй л байгаад байна уу?

Дуусахгүй юм шиг бэрхшээлүүд ар араасаа гарч ирсээр, тэдгээрийг шийдэх гэсээр ядарч байна уу?

Ирээдүй бүрхэг юм шиг, юу хийж, юуг бүтээж, цаашид яг яахаа мэдэхгүй байна уу?

Өөрт төрөөд байгаа мэдрэмжүүдийнхээ учир начрыг олохгүй, зугтмаар, ганцаараа баймаар байна уу?

Тийм бол танд олон хүний амьдралд гайхалтайгаар нөлөөлсөн "Сэтгэлийн шид" сургалтыг санал болгож байна.

Олон агуулгыг уялдаа холбоотойгоор багтаасан, өдөр бүрийн дасгал, чиглүүлэг, бясалгалаар дотоод орон зай руу тань хөтлөх энэ сургалтанд сууснаар биеийн өвчин зовиур, сэтгэлийн шаналал асуудал, ирээдүйн төлөвлөгөө зорилго гээд бүгдийнх нь шийдлийг олж чадна.

Яагаад ийм баттай хэлж чадаж байгаа гээч. Энэ сургалтанд зочин багшаар оролцож арт терапигийн хичээлээ заагаад 9 сар боллоо.

Маш олон хүмүүсийн зүрх сэтгэлийн илэрхийлэл болсон нүднийх нь харц анх ямар байж байгаад, яаж өөрчлөгдөж байгааг, сэтгэл нь цэгцэрч, ямар их итгэл хайр дүүрэн болж байгааг өөрийн биеэр харж мэдэрч байгааг харах тусам олон хүмүүст хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэх болсон.

Нэг удаа зориглоод шийдвэрээ гарга, насан туршдаа ашиглах сэтгэлийн шидээ олох болно.

https://jargaa.my.canva.site/shid?fbclid=IwY2xjawM5rzRleHRuA2FlbQIxMQABHsIpq-nJK9p75hT511UIEYOVYo-nZLYw1aW0l8F2bFFDuQ8d1UfZw4qh352f_aem_e5VclWeARgEH1az8LQcm3w

Заримдаа бидэнд сэтгэлээ онгойтол ярилцах гэхээр хэнд ярихаа мэдэхгүй үе байдаг.Ээж аавдаа ярих гэхээр бага байхаасаа л ...
13/09/2025

Заримдаа бидэнд сэтгэлээ онгойтол ярилцах гэхээр хэнд ярихаа мэдэхгүй үе байдаг.

Ээж аавдаа ярих гэхээр бага байхаасаа л сэтгэлээсээ ярилцаж үзээгүй, ярих гэж оролдохоор л үгүйсгэгддэж шүүмжлэгддэг байсан болохоор ярилцаж чаддаггүй. Найзуудтайгаа ярих гэхээр гэр бүл, хүүхэд, ажил гээд тухтай уулзаж чаддаггүй. Нөхөртөө ярих гэхээр яриа эхлэнгүүт л нөхөр өлгөж аваад өөр юм ярьдаг, сонсдоггүй.
Тэгээд л хэнд ч ярихгүй дотроо хадгалаад, шаналаад яваад байдаг. Ийм нэгэн байдалтай бүсгүй дотоод хүүхдийн сургалт авахаар ирсэн юм.

Бүхнийг амжуулдаг, юуг ч хийж чаддаг дотоод хүүхэд нь өөрийнхөө үнэ цэнийг мэдэлгүй, ганцаардсан байгааг олж харж чадсан. Хэн ч бишээр өөрийгөө мэдэрдэг тэр охиноо ямар "Нандин" чухал гэдгийг мэдрээд, үргэлж холбоотой байхаар шийдээд явсан даа.

Сэтгэлээ нээх итгэлт хүн нь, мэдрэмжээ гадагшлуулах чөлөөт орон зай нь, өнгөрсөн амьдралаа зураглаж харах талбар нь болж, нэг ч гэсэн хүний сэтгэлийг хөнгөлж яваадаа баярлаж сууна. Дотоод "Нандин" охин нь үргэлж гэрэлтэх болноо.

"Миний дотоод хүүхэд" сургалтыг авч, дотоод "Нандин" охинтойгоо холбогдсон үйлчлүүлэгчийн сэтгэгдэл.

Анхны сургалтаа авлаа. Сэтгэл маш их хөнгөрлөө. Тээж явсан олон юм дотор минь байгааг харлаа. Олон юмны учир шалтгааныг таниулж, зааж өгсөн багшдаа маш их талархаж байна.
Энхчимэг багш үнэхээр чин сэтгэлтэй, бусдыг маш сайн ойлгодог, ярилцахад нээлттэй, бүх зүйлээ гаргаж ярихад дотно хамгаалалттай сайхан байлаа.
Ирсэндээ сэтгэл хангалуун, олон зүйлд талархаад гарч байна. Багшдаа дахин дахин талархъя.

Танхимын ганцаарчилсан сургалт өдөр бүр явагдаж байгаа шүү. -Өөрийнхөө учрыг олохгүй байгаа бол "Миний дотоод хүүхэд" су...
12/09/2025

Танхимын ганцаарчилсан сургалт өдөр бүр явагдаж байгаа шүү.

-Өөрийнхөө учрыг олохгүй байгаа бол
"Миний дотоод хүүхэд" сургалт

-Хүсэл зорилгоо олъё, цэгцэлье гэвэл
"Хүслийн зураглал" сургалт

-Өөрийгөө болон удмаа мэдрэе гэвэл
"Өөрийгөө тэмтрэхүй" 2 өдрийн сургалт

-Мэдрэмжүүдээ таниж учрыг нь олъё гэвэл
"Сөрөг мэдрэмжийг ариусгах нь" сургалтанд суугаарай.

Эдгээр сургалт нь арт терапи буюу урлагийн сэтгэл заслын арга техникээр явагддаг сургалт засал юм.

Чатаар холбогдон цаг аваарай.

Хоёр дахь өдөр бүр би хогийн саванд нэгэн хүүгийн базаж хаясан гэрийн даалгавар олдог байв. Нэгэн шөнө тэр "Фермер хүн я...
10/09/2025

Хоёр дахь өдөр бүр би хогийн саванд нэгэн хүүгийн базаж хаясан гэрийн даалгавар олдог байв. Нэгэн шөнө тэр "Фермер хүн ямар ч үнэ цэнэгүй яг тань шиг" гэж хэлэв.

Би 72 жил энэ бохир дунд амьдарсан. Намайг Рэй гэдэг. Хүмүүс намайг "Эвдэрхий саравчтай хөгшин фермер" гэж нэрлэдэг, тийм ээ энэ үнэн. Миний эхнэр явсан, миний хүүхдүүд өссөн, би л эндээ үлдсэн, эндээсээ явахыг хүсэхгүй байгаа үхэрнүүд болон газараасаа.

Хэчнээн сар хогийн саванд хаясан хэн нэгний нурж буй амьдралыг намайг олж байгааг хэн ч мэдээгүй.

Нимгэн дэвтэр. Ураад хаясан математикийн хүснэгт. Улаан өнгөөр F гэж тэмдэглэсэн англи хэлний эссе бичлэгүүд. Эхлээд би үүнийг сургуулиас ирэх замд салхи авчраад байна гэж бодсон. Дараа нь нэг л адил бичиг, үргэлж л уурлаж базсан байдалтай болохыг би анзаарсан:

"Би тэнэг"

"Хэн ч анхаардаггүй"

"Сургууль ямар ч хэрэггүй"

Энэ бүх бичсэн үгс нь цээжийг минь нүхлэх шиг л санагдана. Яагаад гэвэл би хүүхэд байхад бүх л багш нар "чиний гар үзэг барихад биш үнээ саахад л зориулагдсан" гэж хэлдэг байлаа.
Миний аав ч гэсэн "Тархи эрдэнэ шиш тарьдаггүй" гэж хэлдэг байв.

Нэгэн орой би түүнийг барив. Хүү байлаа. Саравчны гадна гэрлийн дор бас л нэг урсан хуудас гартаа атган зогсож байв. Түүнийг Том гэдэг хөрш айлын 12 настай хүү.

"Чи энд юу хийж байгаа юм" - гэж түүнийг айлгахгүйг хичээн аяархан асуув.

Тэр цочисхийн бага зэрэг ухарч "Энэ хог биш миний гэрийн даалгавар. Би яаж ч хичээсэн яг тань шиг бохир ухах болно, юу ч чадахгүй гэж аав хэлсэн" гэв.

Би хөшиж орхив. Яг над шиг. Ашиггүй. Бохир.

Би хашгирсангүй. Би түүнийг хөөсөнгүй. Би түүнд зугтах боломж өгөв. Түүний хэлсэн үгс явсных нь дараа ч сонсогдсоор байв.

Тэр шөнө хуучин шуудайтай үр хажуудаа тавиад ширээний ард суув. Нэг хуудас гаргаж ирээд ар тал дээр нь:
"Энэ үр ямар ч хэрэггүй харагдаж байна. Гэхдээ түүнд нар, ус, хугацаа өгөхөд тэр дэлхийг тэжээх болно. Өөрийгөө битгий хая" гэж бичив.

Би тэмдэглэлээ засаад, хүүгийн цаасаа орхидог байсан хогийн саванд хийв.
Би шөнөжин үлгэр бичдэг тэнэг фермер гэдгээ мэдэрч байв.

Дараагийн өглөө тэр ирсэнгүй.

Дараа долоо хоногт хогийн саванд дахиад 1 хуудас байв. Математикийн бодлогууд, хагас нь буруу. Доор нь өнгийн харандаагаар "Үр яаж ухаантай байж болох вэ?" гэж бичжээ.

Би жуумалзан "Бутархай адилхан үр. Тортыг 4 хуваа. 1-ийг нь идвэл 1/4 болно. Фермер хүн ч мэднэ" гэж бичив.

Бид ингэж нууцаар бодлоо солилцдог болов. Тэр өөрийн гэмтсэн сэтгэлийн хэсгийг миний хогын сав руу шидэж, би найдвар тээж буцааж илгээдэг байв.

Тэр "Яагаад гэвэл" гэж зөв бичиж чаддаггүй болохоо хүлээн зөвшөөрөв. Би түүнийг нь үл анзаарч "Энэ удаа чи зөв бичсэн. Үргэлжлүүлээрэй" гэж хариулав.

Фермер хүмүүс тэнэг гэж аав нь хэлсэн гэв. Би түүнд "Миний бохир тариалан чиний ширээн дээр хоол болж очдог. Тэнэг хүн ийм зүйл хийдэггүй юм" гэж хариулав.

Долоо долоо хоногоор түүний үгс зөөлөрч байв. Тэр цаасны дор "Том" гэж гарын үсгээ зурдаг болов. Нэгэн удаа хуудасны хажуу талд чихрийн цаасаар таван хошуу хийсэн байв.

Гэсэн ч жижигхэн газар нууц удаан үргэлжилсэнгүй.

Нэг хагас сайн өдөр түүний аав улангассан царайтай, алх шиг нударгаа зангидан орж ирэв. "Чи миний хүүгээс холхон байгаарай! Түүнд фермерийн элдэв хог хэрэггүй. Сургуулиар дүүрэн чамтай чамгүй худалч хэмээн түүнийг шоолж байна".

Би хоолойгоо өндөрсгөсөнгүй. "Хүү чинь хямраагүй биз. Хамгийн гол нь түүнд хэн нэгэн итгэх хэрэгтэй байсан юм" хэмээн хэлэв.

Энэ хангалттай. Тэр газар нулимаад гарч одов.

Ингээд бүх зүйл дуусах ёстой байлаа. Гэсэн ч дараа долоо хоногт саванд дахиад нэг бичиг гарч ирэв. Илүү эргэлзсэн мэт бичгийн хэв гэхдээ шийдвэртэйгээр "Тэр чамайг буруу бодож байна гэж хэлсэн. Гэхдээ би үр ухаантай гэж бодож байна. Яагаад гэвэл тэд муу хөрс байсан ч бууж өгдөггүй" гэж бичжээ.

Миний дотор оч асав. Хүү одоо өөрийнхөө төлөө тэмцэж байна.

Хэдэн сар өнгөрлөө. Хавар сургууль дээр нь эцэг эхийн үдэш зохион байгуулагдав. Би тийшээ очих ямар ч төлөвлөгөө байсангүй, фермер хүнд сургууль бол байх газар нь биш гэсэн ч багш нарын нэг мисс Картер манай гэрт ирсэн юм.

"Чи очих ёстой" гэж гуйв, чамд магадгүй тэнд ямар нэг зүйлийг сонсох хэрэгтэй гэж би бодож байна гэж нэмж хэлэв.

Би зөвшөөрөхгүй байж чадсангүй. Бохир фермерийн хувцастай, хумс нь хиртэй би нуугдасхийн суув.

Хүүхдүүд бичсэн эссегээ чанга дуугаар уншиж байлаа. Томийн ээлж ирэхэд тэрээр урагш гарч гартаа цаасаа атган, танхимаар удаан гэгч алхаж, уншиж эхлэхэд хоолой нь чичирч байв:

"Миний баатар бол фермер Рэй. "Үр хэдий жижиг ч дэлхийг тэжээдэг" гэж тэр надад сургасан. "Ухаан гэдэг бол хичээлийн дүн биш бууж өгөхгүй байхыг хэлдэг юм" гэж тэр надад сургасан. Фермер хүн тэнэг биш гэж тэр надад сургасан. Тэд бидний идэх хүнсийг бэлддэг. Би өсөж том болохоороо оюутан бас газар тариалан дээр ажилладаг хүн болохыг хүсч байна".

Танхим нам гүм болов. Түүний эцэг шал руу таг ширтэв. Багш нулимсаа арчив. Харин би? Би гараараа өвдгөө тас зуурч уначихгүйхэн шиг ардаа суусаар.

Том эссегээ уншиж дуусчихаад надад эвхсэн цаас өгөв.
Дотор нь зураг байлаа: Гүн үндэстэй эрдэнэ шишийн иш, хажууд нь ном барьсан хүүг зуржээ. Түүний дор "Баярлалаа намайг олж харсанд" гэсэн бичиг байв.

Би оддын дор гэрлүүгээ алхав, түүний үгс миний амьдралдаа үүрч байсан шуудайтай үрнээс ч хүнд байлаа.

Дэлхийг өөрчлөхөд мөнгө, эрх мэдэл эсвэл түвшин хэрэгтэй гэж хүмүүс боддог. Үнэндээ зарим үед зөвхөн шударга фермер бас хогийн саван дахь хэдэн базсан тэмдэглэл л хэрэг болдог.

Том бас бүгдийг мэдэхгүй. Би ч бас. Гэхдээ хэн нэгэн үрийг суулгавал, ургадаг гэдгийг бид хоёр хоёулаа мэднэ.

Хүүхдүүд гэдэг бол бидний үргэлж хайрлаж, халамжилж, зөв замд нь дэмжиж байх маш чухал эрдэнэ юм.

Магадгүй хэн нэгэн фермер, цэвэрлэгч эсвэл өөрийн гараар ажил хийдэг хүнийг ажлаас нь халах гэж байгаа бол бидэнгүйгээр дэлхий өлсөнө гэдгийг санаарай.

Магадгүй өөрийн үзэл бодолтой тэмцэж байгаа хүүхдийг буруушааж, хөөж, өөрийн бодлоо тулгах гэж байгаа бол эхлээд түүнд итгэх ганцхан хүн хэрэгтэй гэдгийг санаарай.

Би итгэсэн. Одоо тэр өөртөө итгэдэг болсон.

Ингэж л бидний ирээдүй өсөж байна. Ганцхан үр. Ганц хүү. Зөв цагтаа бичсэн ганцхан тэмдэглэл.

Энийг уншиж буй та ч бас үр суулгадаг хүн нь байгаарай.

Урлагийн сэтгэл заслын сургалт гэж хэлэхээр хүмүүст танил бус урлагтай холбоотой, өөрөөс нь хол юм шиг сэтгэгдэл төрдөг....
10/09/2025

Урлагийн сэтгэл заслын сургалт гэж хэлэхээр хүмүүст танил бус урлагтай холбоотой, өөрөөс нь хол юм шиг сэтгэгдэл төрдөг. Яг үнэндээ бол үйлчлүүлэгчийн маань энд бичсэн шиг "Өөрийгөө хувилж тавиад, хажууд нь зогсоод өөртэйгөө танилцаж байгаа юм шиг" байдаг даа.

Арт терапи буюу урлагийн сэтгэл засал нь дотор байгаа мэдрэмжүүдээ урлагийн хэрэгслийн тусламжтайгаар, үгэн бус бүтээлч байдлаар илэрхийлэх арга бөгөөд сургалт заслын явцад өөрийгөө хөндлөнгөөс харан, асуудал бэрхшээлийнхээ шалтгааныг таньж мэдэн, хэрхэн шийдвэрлэх арга замаа олох боломжтойгоороо онцлог юм.

Ганцаарчилсан сургалт засал өдөр бүр явагдаж байгаа тул чатаар холбогдон өөрийн боломжит цагаа аваарай.

Гурван 9, гурван могой давхцсан намрын тэргүүн сарын шинийн 17 ны мэнд.Өнөөдөр могой жилийн, Могойг хүлэгч одтой, шороон...
09/09/2025

Гурван 9, гурван могой давхцсан намрын тэргүүн сарын шинийн 17 ны мэнд.
Өнөөдөр могой жилийн, Могойг хүлэгч одтой, шороонд суудалтай цагаагчин могой өдөр.
Мөн 2025,09,09 ний өдөр. Өөрөөр хэлбэл 2025-ийн нийлбэр 2+2+5=9 бөгөөд өнөөдөр гурван 9 давхацсан гэсэн үг.

Энэ өдөр та өөрийгөө хуучин зүйлээс, хэрэгцээгүй бүх зүйлээс аль болох ангижруулж, шинийг эрэлхийлэх таатай мөч бөгөөд ингэснээр таны амьдрал бүхэлдээ сайн сайхан болж өөрчлөгдөнө.
Мөн энэ бол үйлийн үрээ тэглэх, хаах, шинэ гэрэл гэгээтэй бодит байдал руу ахиж, амьдралынхаа бүхий л боломжуудыг нээхийн тулд хуучин бүхнээ орхих маш хүчтэй өөрчлөлтийн өдөр юм.
Танд квант үсрэлт хийх, сүнслэг байдлын шинэ түвшинд гарах гайхалтай боломж өгөгдөж байна.
Өөртэйгөө ганцаараа байж, өөрийгөө цэгцэл!

Нэг хуудас цаас аваад суллах шаардлагатай бүх зүйлийг бич.
Тэгээд энэ цаасыг шатаа.
Шинэ цаасан дээр юунд тэмүүлж байгаагаа, өөрөөсөө юуг илүү нээхийг хүсч байгаагаа, амьдралдаа ямар шинэ зүйлийг туршиж үзэхийг хүсч байгаагаа бичээрэй?

Та шинэ замд орж, эхний алхмуудыг хийх гэж байна. Үнэн сэтгэлээсээ хүсэж байна гэдгээ батлахын тулд энэ ямар нэгэн идэвхтэй үйлдэл, бага ч болтугай алхам хийгээрэй.

Гурван 9 давхцсан хүчирхэг энергийн өдрийн эрч хүч танд туслах болно!

СЭРЭХ ТЭМДЭГ1. Биеийн өвдөлт, өвдөлт, ялангуяа хүзүү, мөр, нуруу. Энэ нь таны ДНХ-ийн түвшинд эрчимтэй өөрчлөлт орсны үр...
08/09/2025

СЭРЭХ ТЭМДЭГ

1. Биеийн өвдөлт, өвдөлт, ялангуяа хүзүү, мөр, нуруу. Энэ нь таны ДНХ-ийн түвшинд эрчимтэй өөрчлөлт орсны үр дүнд "Болор үр" дотооддоо сэрдэг. Энэ ч бас өнгөрөх болно.

2. Ямар ч шалтгаангүйгээр дотоод сэтгэлийн гүн гунигийг мэдрэх. Та өнгөрсөн амьдралаа орхиж байгаа бөгөөд энэ нь гунигтай мэдрэмжийг төрүүлдэг. Энэ нь олон жил амьдарсан байшингаасаа шинэ байшин руу нүүхтэй адил юм. Шинэ байшинд нүүхийг хичнээн их хүсч байгаа ч хуучин байшингийн дурсамж, эрч хүч, туршлагыг ардаа үлдээх нь гунигтай байдаг. Энэ ч бас өнгөрөх болно.

3. Ямар ч тодорхой шалтгаангүйгээр уйлах. Энэ нь хуучин дотоод энергийг гаргахад тусалж байгаа бөгөөд энэ бас өнгөрөх болно.

4. Ажил, карьерын гэнэтийн өөрчлөлт. Маш түгээмэл шинж тэмдэг. Таныг өөрчлөгдөхийн хэрээр эргэн тойронд чинь бүх зүйл өөрчлөгдөнө. Одоо "төгс" ажил, карьераа олох гэж бүү санаа зов. Энэ ч бас өнгөрөх болно. Та шилжилтийн үед байгаа бөгөөд хүсэл тэмүүлэлдээ тохирсон ажилд орох хүртэл ажлаа солих боломжтой болно.

5. Гэр бүлийн харилцаанаас хол байх. Та хуучин үйлийн үрээр биологийн гэр бүлтэйгээ холбогддог. Үйлийн үрийн мөчлөгийг таслах үед хуучин холболтын хэлхээ сулардаг. Та гэр бүл, найз нөхдөөсөө холдсон юм шиг санагдах болно. Энэ ч мөн адил өнгөрөх болно. Хэсэг хугацааны дараа хэрэв энэ нь тохиромжтой бол та тэдэнтэй шинэ холболт үүсгэж болно. Гэсэн хэдий ч, холболт нь үйлийн үрийн холбоосгүй шинэ энерги дээр суурилна.

6. Нойрны ердийн бус хэв маяг.
Та олон шөнө өглөөний хоёроос дөрвөн цагийн хооронд сэрэх магадлалтай. Чиний дотор маш их ажил хийгдэж байгаа бөгөөд энэ нь таныг амьсгал авахаар сэрэхэд хүргэдэг.

7. Хүчтэй мөрөөдөл. Эдгээрт дайн, тулаан, ан агнуур, мангасуудын тухай зүүд зэрэг багтаж болно. Та жинхэнэ утгаараа хуучин дотоод энергийг орхиж байгаа бөгөөд өнгөрсөн үеийн эдгээр энерги нь ихэвчлэн дайн, зугтах гүйлт, "алдаа" гэж бэлгэддэг. Энэ ч бас өнгөрөх болно.

8. Биеийн чиг баримжаа алдагдах. Заримдаа та хоёр хөлөө газарт тавьж чадахгүй, эсвэл хоёр ертөнцийн хооронд алхаж байгаа мэт мэдрэмжээр "зай солих" болно. Таны ухамсар шинэ энерги рүү шилжих үед таны бие заримдаа "удаашарч", "хоцрогддог", өөрөөр хэлбэл энэ нь гүйцэхгүй. Шинэ дотоод энергийг бий болгоход туслахын тулд байгальд илүү их цаг зарцуул.

9. "Өөртэйгөө ярих" нь нэмэгддэг.
Та өөртэйгөө илүү олон удаа ярилцах болно. Харилцааны цоо шинэ түвшинд
өөрийн оршихуйн дотор ярилцлах нь нэмэгдэж, илүү уян хатан, уялдаатай, илүү ойлголттой болно. Та ухаанаа алдаагүй байна. Та зүгээр л шинэ энерги рүү шилжиж байна.

10. Бусдын дунд байсан ч гэсэн ганцаардах мэдрэмж. Та ганцаардаж, хол байгаа мэт санагдаж болно.Та бүлгүүд, олон хүнээс зайлсхийх хандлагатай байж, ганцаардмал, ариун замаар алхаж байна. Ганцаардлын мэдрэмж нь сэтгэлийн түгшүүр төрүүлдэг ч энэ цаг үед бусдад энэ тухай ярихад хэцүү байдаг. Эдгээр ганцаардмал мэдрэмжүүд
хөтөч нар явсантай холбоотой. Тэд таны бүхий л аялалд, амьдралынхаа бүхий л замд чамтай хамт байсан. Тэднийг холдох цаг нь болсон тул та тэр орон зайг өөрийн бурханлаг чанараараа эзлэх болно. Энэ ч бас өнгөрөх болно. Дотоод хоосон зай нь таны дээд ухамсрын хайр, эрч хүчээр дүүрэн байх болно.

Урьд нь та өөрийнхөө мэдрэмжийг, биеийнхээ учрыг, нойрныхоо хэмнэлийг ойлгохгүй байсан бол одоо таны дотор өөрчлөлт явагдаж байна хэмээн хүлээн аваарай.

Хэрэв танд хуучнаа орхиход, мэдрэмжээ ойлгоход тань тусламж хэрэгтэй байгаа бол урлагийн сэтгэл заслын сургалтанд суугаарай.

Эрчмийг эерэгт хэрхэн хувиргах вэ? 🩵Их үймээний цаг үед чимээгүй байхад суралц.💙Бусад хүмүүсийг шүүж, буруушаахаас зайлс...
03/09/2025

Эрчмийг эерэгт хэрхэн хувиргах вэ?

🩵Их үймээний цаг үед чимээгүй байхад суралц.

💙Бусад хүмүүсийг шүүж, буруушаахаас зайлсхий.

💜Хамгийн дуртай зүйлдээ анхаарал төвлөрүүл.

🤎Тайван бай, тэмцэлдээн бол хий хоосон зүйл.

💛Итгэлтэй бай, бодит санагдаж байж болох зүйлс таны төсөөллийн бүтээл болох муу бодол байдаг.

💚Уучил, өөрийгөө чөлөөл. Тэгээд сайн сайхныг ярь.

🧡Өдөрт багадаа 2 удаа бясалга.

🤍Өөртөө болон хайртай хүмүүстээ таатай нөхцөл байдлыг ерөө.

❤️Юу хүлээж авахаас үл хамааран дандаа
хайрыг өг.

"How to transmute energy into positive?

1.- Learn to be silent in times of greatest turbulence.
2.- Avoid judging other people.
3.- Focus your attention on the things that you like the most.
4.- Stay still, fighting is in vain (remember that it is only a test).
5.- Have hope, what seems real is just a bad thought product of your imagination.
6.- Forgive, release and release.
7.- Always speak positively.
8.- Meditate at least twice a day
9.- Visualize pleasant situations for you and all your loved ones.
10.- Give Love no matter what you receive.

And remember,
You are a being of light! "

Тийншдээ гэсээр уншлаа.
31/08/2025

Тийншдээ гэсээр уншлаа.

ТОЛГОЙНООСОО АВЧ ХАЯХ ЁСТОЙ 8 ЗҮЙЛ1. Хэт их бодохБид оюун санаагаа үймүүлэх зүйлсийг хэт их боддог. Заримдаа зүгээр л ши...
30/08/2025

ТОЛГОЙНООСОО АВЧ ХАЯХ ЁСТОЙ 8 ЗҮЙЛ

1. Хэт их бодох

Бид оюун санаагаа үймүүлэх зүйлсийг хэт их боддог. Заримдаа зүгээр л шийдвэр гаргаж, үйлдэл хийх нь дээр байдаг.
“Эргэлзсэн хүн төөрөлддөг" гэж эртний үг бий.

2. "Бусдын юу гэж бодож байгаа талаар санаа зовох

Энэ бол оюун санааг үймүүлэх маш том эх үүсвэр юм.
Хэрэв та бусад хүмүүсийн юу гэж бодож байгаад үнэхээр санаа тавьдаг бол та буруу хүмүүстэй нийлээд байж магадгүй!

3. Өнгөрсөнд амьдрах

Өнгөрсөн аль хэдийнээ болоод дууссан. Ийм зүйлд тархиныхаа хамаг үнэ цэнэ, энергийг дэмий үрэх нь утгагүй, учир нь та түүний төлөө юу ч хийж чадахгүй.
Зүгээр л түүнээс суралцаад цааш яв.

4. Өөрийгөө өрөвдөх

Дахин хэлэхэд энэ нь юунд ч тус болохгүй. Өөрөө өөртөө эзэн бол. Энэ танд маш их хүч өгнө.
Өөрийгөө өрөвдөхийн оронд өөрийгөө хэрхэн сайжруулахаа бод.

5. Атаархах

Бусдад атаархахын оронд тэдний төлөө баярла. Энэ нь таныг юунд ч хүргэхгүй, зөвхөн оюун санааг чинь үймүүлнэ.

6. Сөрөг бодлууд

Таны оюун санаанд буй гутранги бодлууд танд ямар ч сайн зүйл авчрахгүй, тиймээс тэднээсээ сал!

7. Өөрийгөө бусадтай харьцуулах

Энэ бол ялагдах тулаан.
Илүү ухаалаг, илүү сайхан галбиртай, илүү царайлаг, илүү чадварлаг гэх мэт хүн үргэлж байдаг.
Аль болох хамгийн сайнаараа байх дээр л анхаарлаа төвлөрүүл!

8. Юу тохиолдож болох талаар айдас, санаа зовох

Ихэнх тохиолдолд эдгээр зүйл хэзээ ч биелдэггүй, тэгвэл яагаад тэдэнд санаа зовох ёстой гэж?

Насанд хүрсэн хүн бүрийн уншвал зохих үлгэр:- Би уучлахгүй, - гэж бүсгүй хэлэв. - Би үргэлж санаж явах болно.- Уучилчих ...
23/08/2025

Насанд хүрсэн хүн бүрийн уншвал зохих үлгэр:

- Би уучлахгүй, - гэж бүсгүй хэлэв. - Би үргэлж санаж явах болно.
- Уучилчих аа. Уучилчихвал чамд л хэрэгтэй шүү дээ… гэж Сахиусан тэнгэр ятгав.
- Яасан ч үгүй. Ийм зүйлийг уучилж болохгүй. Хэзээ ч… хэмээн бүсгүй зөрүүдлэв.
- Чи хариугаа авах уу?
- Үгүй... би тэгж доош орохгүй.
- Тэднийг хатуу шийтгээсэй гэж чи хүсэж байна уу?
- Тэднийг яаж шийтгэвэл зохихыг би мэдэхгүй байна.
- Бүх хүн гаргасан шийдвэрийнхээ төлөөсийг төлдөг юм. Эрт үү? Орой юу? л гэхээс биш бүгд төлнө… заавал гэж Сахиусан тэнгэр аяархан хэлэв.
- Би мэднэ.
- Тийм бол уучилчих! “Гомдол” гэдэг ачаанаасаа сал. Одоо чи, чамайг гомдоосон хүмүүсээс хол байна шүү дээ…
- Үгүй, чадахгүй нь… бас хүсэхгүй нь. Тэдэнд өршөөл байхгүй.
- За яахав… энэ бол чиний хэрэг, - гэж хэлээд Сахиусан тэнгэр санаа алдав. - Тэгээд чи гомдлоо хаана хадгалах гэж байна?
- Энд… бас энд - хэмээн бүсгүй толгой, бас зүрхэндээ зөөлөн хүрэв.

- Болгоомжтой байгаарай. Гомдлын хор гэдэг маш аюултай. Сэтгэлд чинь бул хар чулуу болон тунаж, доош нь чангааж магад. Нэг бол амьд бүхнийг шатаах хүчтэй уур хилэнгийн галыг бадрааж мэднэ.
- Яахав… дурсамжийн чулуу, зүй ёсны уур хилэн хоёр миний талд байна биз… хэмээн бүсгүй Сахиусан тэнгэрийн үгийг таслав. Ингээд бүсгүйн гомдол толгой ба зүрхэнд нь “нүүж оров”.

Залуу бүсгүй амьдралаа босгож эхлэв. Нөхөрт гарч, үр хүүхэд төрүүлж, найз нөхөдтэй ч болов. Тэрээр найзууддаа гомдох үе байдаг ч ихэнхдээ тэгсгээд өнгөрдөг байв. Зарим үед найзуудтайгаа муудалцдаг ч цаадуул нь уучлан эвлэрдэг байв. Амьдралд нь янз бүрийн юм зөндөө л тохиолдож байсан ч тэр бүрт мөнөөх гомдлоо дурсахгүй байхыг бүсгүй хичээдэг байлаа.

Бүсгүй “уучлах” гэдэг үгийг дахин сонсох хүртэл олон жил өнгөрчээ.

- Нөхөр маань араар минь тавьж, би хүүхдүүдтэйгээ ойлголцохоо больж… мөнгө ч орж ирэхээ байлаа. Би одоо яах вэ? - хэмээн тэрээр сэтгэл зүйчээс асуулаа.

Сэтгэл зүйч эмэгтэйн яриаг анхааралтай сонсон олон зүйлийг тодруулахдаа түүнийг яагаад ч юм хүүхэд насных нь талаар яриулах гээд байв. Үүнд нь эмэгтэй дургүйцэн яриагаа одоо цаг руу авчирч байсан ч сэтгэл зүйч хүүхэд нас руу нь дахин дахин буцаасаар байв. Тэрээр ямар нэгэн зүйлийг олж харан, олон жилийн тэртээх гомдлыг нь ил гаргахыг оролдон ой санамжийнх нь булан тохой бүрийг шалгаад байгаа мэт... Эмэгтэй эртний гомдлоо нуун дарах гээд яаж ч хичээгээд чадсангүй. Сэтгэл зүйч түүнийг нь олоод харчхав.

- Та сэтгэлээ цэвэрлэх хэрэгтэй, - гэж тэрээр дүгнэв. - Гомдол тань томорч, дээр нь хожуу үеийн гомдлууд давхарлаад ургачхаж… шүрэн хад шиг. Энэ хад энергийн чинь урсгалыг боосноос болж хувийн амьдралд чинь асуудал үүсэж, санхүү чинь ч доголдсон байна. Шүрэн хад хурц үзүүртэй… тэр нь таны эмзэг сэтгэлийг хөндөн шархлуулаад байна. Шүрэн хаданд орооцолдсон янз бүрийн мэдрэмжүүд цусыг тань хордуулж, өөр олон мэдрэмжийг нэмж татаад байна.

- Тийм ээ, надад тэгж мэдрэгдээд байдаг юм, - хэмээн эмэгтэй толгой дохив. – Би үе үе нервтэж, заримдаа сэтгэл гутралд орж, заримдаа бүр бүгдийг нь алчихмаар санагддаг... Цэвэрлэгээ хийе дээ. Харин яаж хийх вэ?

- Хамгийн эхний гомдлоо тавьж явуул. Суур нь үгүй болоход шүрэн хад чинь нураад л ирнэ.
- Ёстой үгүй! Тэр чинь зүй ёсны гомдол!
- Танд юу чухал юм? Таны зөв байх нь уу эсвэл жаргалтай явах нь уу? гэж сэтгэл зүйч асуусан боловч эмэгтэй шүрэн хадаа аваад хариу дугаралгүй гараад явчхав.

Дээрх явдлаас хойш хэдэн жил өнгөрчээ. Эмэгтэй дахиад л үзүүлж явна... энэ удаа эмчид. Эмч зураг, шинжилгээнийх нь хариуг хөмсөг зангидан уншиж сууна. Эмэгтэй хүлээж хүлээж тэсгэл алдан:
- Эмч ээ, та юм хэлэхгүй юм уу? гэж асуулаа.
- Танд хамаатан садан гэж бий юу?
- Аав ээж хоёр маань өөд болж, нөхөр бид хоёр салсан. Ач зээ, хүүхдүүд бол байгаа. Та манай хамаатнуудаар яах гээ юм бол?
- Тэгэхээр ийм байна л даа... танд хавдар илэрсэн байна. Энд, - гэж эмч хэлээд эмэгтэйн тархины зураг дээр хавдар илэрсэн хэсгийг зааж үзүүлэв. - Шинжилгээний хариугаас үзэхэд хортой хавдар байна. Таны толгой байнга өвдөж, нойргүйдэж, бас амархан ядардаг чинь үүнтэй холбоотой. Хамгийн хэцүү нь юу вэ гэвэл хавдар түргэн томрох гээд байдаг талтай.
- Одоо тэгээд яадаг билээ? Надад хагалгаа хийх үү? гэж эмэгтэй түгшсэн янзтай асуулаа.
- Үгүй, - гэж хэлээд эмч хөмсгөө улам зангидав. – Таны сүүлд хийлгэсэн зүрхний бичлэгээс үзэхэд таны зүрх сул юм. Тал талаасаа хавчигдан бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна гэх үү дээ. Хагалгаа хийвэл таны зүрх дийлэхгүй ч байж мэднэ. Тиймээс эхлээд зүрхийг чинь эмчлэх хэрэгтэй. Дараа нь харин...

Эмч үгээ дуусгаж хэлэхээс өмнө эмэгтэй тэр “дараа” гээч нь хэзээ ч тохиохгүй байж магад гэдгийг ойлгов. Нэг бол зүрх нь дийлэхгүй... нэг бол хавдар нь газар авна.

- Нэмж хэлэхэд, таны цусны үзүүлэлтүүд тааруухан гарчээ. Гемоглобин бага, лейкоцит өндөр... Би танд эм бичиж өгье. Та ч бас өөрийн зүгээс өөртөө туслах ёстой. Биеэ тордож, хагалгаанд ороход сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй.
- Яаж?
- Эерэг сайхан мэдрэмж ав, гэрийнхэнтэйгээ халуун дотно харьцаатай бай. Эцсийн эцэст дурласан ч яадаг юм. Гэрэл зургуудаа сөхөж үз, хүүхэд насныхаа жаргалтай өдрүүдийг эргэн сана...

Энэ үгийг сонсоод эмэгтэй мушилзав. Гэнэт эмч:
- Таныг гомдоосон бүхнийг, ялангуяа аав ээжийгээ уучлаад үз. Сэтгэл хөнгөрдөг юм. Бусдыг уучилснаар гайхамшигтай зүйл тохиолдохыг би олон удаа харсан... гэж зөвлөв.
- Үгүй байлгүй дээ? - хэмээн эмэгтэй ёжлонгуй асуув.
- Тийм шүү. Анагаах ухаанд туслах арга хэрэгслүүд олон бий. Жишээ нь, чанартай асаргаа сувилгаа… халамж. Бусдыг уучлах нь эм болох нь ч бий... үнэгүй бөгөөд жоргүй.

Уучлах... нэг бол үхэх. Уучлах уу эсвэл үхэх үү? Уучлахгүй явсаар үхэх үү?

Толгой хүчтэй өвдөж, зүрхээр хөндүүрлэж байв. “Чи тэгээд гомдлоо хаана хадгалах юм?” “Энд… бас энд." Яг л зааж байсан газруудаар нь өвддөг болжээ. Гомдол нь томорсоор газар авч... сүүлдээ бүр эзнээ түрж гаргаад биеийг нь эзэмдэхээр шийдсэн бололтой. Бие үгүй болоход өөрөө ч бас үгүй болно гэдгийг ойлгоогүй бололтой... муу тэнэг гомдол.

Эмэгтэй өөрийг нь бага байхад гомдоосон гол хүмүүсийг санав. Нэг бол ажил ажил гээд олддоггүй, нэг бол хэрэлдэж муудалцаад болдоггүй аав ээж хоёрыгоо... Тэд охиноо хүсэж байсан шиг нь хайрлаж байсангүй. Онц сурах, өргөмжлөлөөр шагнуулах, шаардсаныг нь биелүүлэх, тэдний эсрэг босох гээд юу ч хийгээд нэмэр болоогүй. Дараа нь аав ээж хоёр нь хоёр тийш болж, амьдралаа шинээр зохиосон юм. Даан ч тэр амьдралд нь охинд нь багтаж шингэх газар олдоогүй.

Тэд охиноо 16 нас хүрмэгц гарт нь чемодантай хувцас, тийз, мөн эхэн үед хэрэглэх гурван мянган рубльтэй атгуулаад өөр хот руу, техникум руу явуулсан юм. Тэр цагаас эхлэн охин биеэ дааж “Хэзээ ч уучлахгүй!” гэж шийдсэн аж. Тэрээр “гомдол минь надтай хамт үхэх болно” хэмээн андгайлж байсан нь яг л хэлсэн ёсоор нь биелэх нь...

Гэтэл ард нь ач зээ, үр хүүхдүүд нь... бас өөрийг нь эв хавгүйхэн эргүүлдэг Сергей Степаныч (хамт ажилладаг, бэлэвсэн эр) байгаа гэж бодохоор үхмээргүй байдаг... “Уучлах хэрэгтэй... ядаж оролдоод үзье” хэмээн эмэгтэй шийдлээ.

- Аав ээж хоёр минь, та хоёрыгоо би уучиллаа, - гэж эмэгтэй итгэл муутайхан хэлсэн нь өрөвдөлтэй бөгөөд үнэмшилгүй сонсогдов. Тэгэхээр нь үзэг цаас авч “Хүндэт аав ээж хоёр минь! Би та хоёртоо уурлахаа больж, уучиллаа” гэж бичив.

Аман дотор нь гашуун оргиж, зүрхээр нь базалж, толгой нь улам хүчтэй өвдөв. Гэсэн ч тэрээр үзгээ улам чанга атган “Та хоёрыгоо уучиллаа... та хоёрыгоо уучиллаа” гэж дахин дахин сийрүүлэн бичив. Сэтгэл нь уужирч байгаа шинж огт үгүй... харин ч эсрэгээрээ бухимдах сэтгэл төрж байв.

- Тэгж биш, - гэж Сахиусан тэнгэр хажуунаас нь шивнэв. - Гол мөрөн нэг л чиглэлд урсдаг. Аав ээж хоёр чинь чамаас ах, чи тэднээс дүү. Тэд чамаас өмнө байсан, чи дараа нь ирсэн. Чи тэднийг биш, тэд чамайг төрүүлсэн. Тэд чамд энэ хорвоод хүн болж төрөх боломж олгосон. Тиймээс, чи талархах ёстой!
- Би талархаж байна. Тэднийг уучлахыг үнэн голоосоо хүсэж байна.
- Хүүхдэд эцэг эхээ шүүмжлэх эрх байдаггүй юм. Эцэг эхийг уучилдаг юм биш... тэднээс өршөөл гуйдаг юм.
- Яалаа гэж тэр вэ? Би тэдэнд муу юм хийгээгүй шүү дээ...
- Чи өөртөө муу юм хийсэн. Чи яах гэж тэр гомдлыг авч үлдсэн юм? Толгой чинь юунд өвдөнө вэ? Цээжиндээ чи ямар гээч чулуу тээж явна вэ? Цусыг чинь юу хордуулна вэ? Амьдрал чинь яагаад гол мөрөн шиг биш, нарийхан горхи адил урсана вэ? Чамд чиний зөв байх нь чухал юм уу эсвэл эрүүл байх нь чухал юм уу?
- Энэ бүхэн аав ээж хоёрт гомдсоноос болсон гэж үү? Энэ гомдол намайг үгүй хийж байгаа хэрэг үү?
- Би анхааруулсан шүү дээ, - гэж Сахиусан тэнгэр сануулав. - Сахиусан тэнгэрүүд бид үргэлж анхааруулдаг: гомдлоо битгий хураа, битгий тээ, өөрийгөө битгий хордуул гэж. Гомдол ялзарч муудан өмхий үнэр ялгаруулж, эргэн тойронд байгаа амьд бүхнийг хордуулдаг. Тухайн хүн гомдож явна гэвэл бид яаж ч чадахгүй... түүнд саад болох эрх бидэнд байхгүй. А харин уучлахаар шийдвэл туслах нь бидний үүрэг.
- Би шүрэн хадаа нурааж амжих болов уу? Эсвэл хожимдчихсон уу?
- Оролдоод үзэхэд хэзээ ч хожимддоггүй юм. - гэж Сахиусан тэнгэр аяархан хэлэв.
- Гэхдээ аав ээж хоёр маань аль эрт явчихсан шүү дээ! Тэгэхээр яах билээ?
- Гуйгаад үз. Тэд чамайг сонсоно. Сонсохгүй ч байж мэднэ. Эцсийн эцэст чи үүнийг тэдний төлөө биш, өөрийнхөө төлөө л хийж байгаа.

- Хайрт аав ээж хоёр минь, - гэж эмэгтэй эхлүүлэв. – Буруу юм хийсэн бол намайг уучлаарай... ер нь л хийсэн бүхнийг минь өршөөгөөрэй.

Ийнхүү хэсэг гуйж байснаа тэрээр дуугаа хураан биеэ чагнав. Гайхамшиг гэх юм огт мэдрэгдсэнгүй: зүрхээр хөндүүрлэдгээрээ хөндүүрлэж, толгой нь өвддөгөөрөө өвдөж байв...

- Би өөрөө ч итгэхгүй байна, - гэж тэрээр үнэнээ хэлэв. – Хэчнээн жил өнгөрсөн билээ дээ...
- Өөрөөр оролдоод үз, - гэж Сахиусан тэнгэр зөвлөв. - Дахин хүүхэд болоод үз…
- Яаж тэр вэ?
- Аав ээж хоёроосоо өвдөг сөхрөн гуйгаад үз... яг хүүхэд байхдаа гуйдаг байсан шиг ээ.

Эмэгтэй хэсэг тээнэгэлзэж байснаа өвдөг сөхрөн суулаа. Хоёр алгаа урдаа хавсран тэнгэр өөд хараад “Аав минь, ээж минь” гэв. Дараа нь дахин “Аав минь, ээж минь...” хэмээн давтан хэлэв. Хоёр нүдэнд нь нулимс цийлгэнээд ирэв . “Аав минь, ээж минь... би байна… охин чинь... намайг уучлаарай... уучлаарай намайгаа!” хэмээн цурхиран уйлахуйд нулимс нь үерийн ус адил урсаад ирэв. Тэрээр “Намайгаа уучлаарай. Гуйя та хоёроосоо... Би та хоёрыгоо шүүх эрхгүй байж... аав минь, ээж минь...” хэмээн давтсаар байлаа...

Эмэгтэй удтал уйлсны эцэст сая нэг юм тайвширч, ядарч туйлдсан амьтан буйдангаа налан шалан дээр чимээгүй суулаа.

- Чи зүгээр үү? - гэж Сахиусан тэнгэр асуулаа.
- Сайн хэлж мэдэхгүй нь. Гэхдээ дотор нэг л хоосорчих шиг...
- Сая хийсэн зүйлээ дөчин өдөр давтаж хийгээрэй. Курс эмчилгээ гэж бодоод. Химийн эмчилгээ шиг... хүсвэл химийн эмчилгээний оронд.
- За, ойлголоо. Дөчин өдөр. Би хийнэ.

Цээжин дотор нь нэг юм лугшиж, час час хийн хатгуулж, бүлээн давлагаа болон нааш цааш өнхрөөд ч байх шиг санагдсан нь магадгүй шүрэн хадных нь хэлтэрхий байсан байх... Толгой нь олон жил болоход анх удаа огт өвдсөнгүй...

- Эльфика (Ирина Семина)

Нетээс орч: Uka Ulziibat
2025-08-23

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Аз жаргалын дасгалжуулагч posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Аз жаргалын дасгалжуулагч:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Аз жаргалын дасгалжуулагч

“Амжилт” нэвтрүүлгийг хийж салбар бүрийн амжилтын эзэдтэй уулзаж ярилцаж байхдаа хүн бүр амжилттай, аз жаргалтай байгаасай гэж бодсон. Тиймдээ ч би зүгээр нэг хөтлөгч, сэтгүүлч байхыг хүсээгүй. Харин бусдын сэтгэлийг хөглөгч, хүсэл мөрөөдөлд нь хөтлөгч байхыг хүссэн. Тиймээс хувь хүний хөгжлийн сургагч багш, коуч, арт терапистаар суралцаж мэргэшсэн бөгөөд “Өсвөр насны хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний оюун ухааныг судалсан нь” сэдвээр “Гэр бүл судлал”-ын магистрын диплом хамгаалсан. Сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан буюу EQ өндөртэй хүмүүс дасан зохицох чадвартай, бусдыг сайн ойлгодог, харилцаандаа сэтгэлийн хөдөлгөөнийг ухаалгаар ашигладаг ажил болон хувийн амьдралдаа амжилттай байж чаддаг бөгөөд хүн болгон EQ-гийн чадварыг өөртөө хөгжүүлэх боломжтой юм. Таны EQ чадварыг арт терапигийн болон коучингийн сонирхолтой бүтээлч арга техникүүдээр хөгжүүлэх болно. Телевизэд ажиллаж байхдаа хүмүүс сайхан нэвтрүүлэг, сайн уран бүтээлийг үзээд ухаарал, урам, тайвшрал авдаг хэдий ч тэр болгон бодитоор амьдралдаа хэрэгжүүлдэггүй болохыг анзаарсан. Харин амьдралаа өөрчилж, амжилтыг бүтээж, аз жаргалтай байхын тулд хүн болгонд ярилцагч, зөвлөгч, чиглүүлэгч, урам зориг өгөгч хэрэгтэй байдаг юм билээ. Хүн гэдэг ярилцах тусам өөрийгөө таньж, харилцах тусам шинийг нээж, урамтай байх тусмаа хийх бүтээх хүсэл эрмэлзэлтэй болж байдаг юм байна. Хүмүүстэй ажиллаж, хүсэл тэмүүллийг нь өдөөж дасгалжуулалт хийх бүртээ үүнийг мэдэрч байна. Би амжилтанд хүрсэн 50 гаруй хүнтэй ярилцсан, харин таныг амжилттай, аз жаргалтай амьдрахад тань туслахаар чин сэтгэлээсээ ярилцана.