Тунгалаг Нүдний эмнэлэг

Тунгалаг Нүдний эмнэлэг #нүднийэмнэлэг #хараазүй #нүд #хараа #хүүхдийннүд #болор Medical & Health

12/03/2026

Манай эмнэлгээр тавтай үйлчлүүлээрэй.

Хаяг: Грагд плаза их дэлгүүрийн урд Грэйс нэгдсэн эмнэлэг 3 давхар 305 тоот

Утас: 91952005
#хараазүй #нүднийуг #нүднийдаралт

Нудний салстын үрэвсэл нь дараах шинж тэмдэгүүдээр илэрдэг. Үүнд: Нүд улайхНулимс гоожих хорсох, загатнах хөндүүрлэх, гэ...
21/02/2026

Нудний салстын үрэвсэл нь дараах шинж тэмдэгүүдээр илэрдэг. Үүнд:
Нүд улайх
Нулимс гоожих хорсох, загатнах хөндүүрлэх, гэрэлд гялбах
Нүднээс нуух гарах (ихэвчлэн усархаг, заримдаа наалдамхай)
Нэг нүд эхэлж өвдөх, дараа нь нөгөөд тархах
дээрх шинжүүд илэрвэл яаралтай үзүүлээрэй.

Хаяг: Баруун 4 зам Гранд Плаза их дэлгүүрийн урд Грейс нэгдсэн эмнэлэг 3 давхар Тунгалаг нүдний эмнэлэг
Утас: 91952005
#нүд #нүднийөвчин #нүдулайх #нүднийдаралт

18/02/2026
Сайн байцгаана уу. Ази Номхон Далайн орнуудын Нүд Судлалын Академийн 41-р Хуралд (APAO 2026 Hong Kong) Монгол Улсын Хүни...
12/02/2026

Сайн байцгаана уу. Ази Номхон Далайн орнуудын Нүд Судлалын Академийн 41-р Хуралд (APAO 2026 Hong Kong)
Монгол Улсын Хүний Гавьяат эмч, Анагаах Ухааны доктор С.Манлай Outstanding Service in Prevention of Blindness Award шагнал хүртлээ. Манай эмнэлгийн зөвлөх эмчидээ халуун баяр хүргэе!

Та хүүхдийнхээ нүдийг үзүүлсэн үү? Манай эмнэлэг хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нартай тул та үзүүлээрэй!🥰Цаг авах утас:...
10/02/2026

Та хүүхдийнхээ нүдийг үзүүлсэн үү? Манай эмнэлэг хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нартай тул та үзүүлээрэй!🥰
Цаг авах утас: 91952005
Хаяг: БГД Гранд Плаза их дэлгүүрийн урд Грейс нэгдсэн эмнэлэг 305 тоот

Та бүхэн манай эмнэлэгээр үйлчлүүлээрэйХаяг: Баруун 4 зам Гранд Плаза их дэлгүүрийн урд Грэйс нэгдсэн эмнэлэг 3 давхар 3...
15/01/2026

Та бүхэн манай эмнэлэгээр үйлчлүүлээрэй
Хаяг: Баруун 4 зам Гранд Плаза их дэлгүүрийн урд Грэйс нэгдсэн эмнэлэг 3 давхар 305 тоот

Утас: 91952005

Манай эмнэлгийн эмч нарын товч танилцуулга
06/01/2026

Манай эмнэлгийн эмч нарын товч танилцуулга

Та хүүхдээ нүдний үзлэгт хамруулаарай
27/12/2025

Та хүүхдээ нүдний үзлэгт хамруулаарай

Хүүхдийн нүдний өвчинСайн уу манай эрхэм үйлчлүүлэгчидээ. Хүүхдүүд нь амараад сайхан байна уу? Та болон таны хүүхдүүдийн...
27/12/2025

Хүүхдийн нүдний өвчин
Сайн уу манай эрхэм үйлчлүүлэгчидээ.
Хүүхдүүд нь амараад сайхан байна уу? Та болон таны хүүхдүүдийн маань нүднүүд нь маш их ядарсан байлгүйдээ. Бид өдөржин ойрын харааны зүйл хийдэг шүүдээ. Зарим тохиолдолд хялар хараад байна уу? Тэгвэл хялар эсвэл буландаж хараад байвал энэ юутай холбоотой талаар бяцхан ойлголт өгье.
Нүдний хөдөлгөөнийг нүд тус бүрт бэхлэгдсэн зургаан булчин удирддаг. Эдгээр булчингууд нь нүдийг бүх чиглэлд хөдөлгөж байдаг. Хоёр нүд үргэлж хамт хөдөлж байх ёстой, ингэснээр бид хоёр нүдтэй ч гэсэн нэг зүйлийг нэг дор хардаг байна.

Хэрэв булчингийн аль нэг нь сул байвал нүд зөв хөдөлж чадахгүй, хоёр нүд хамтдаа хөдөлж чадахгүй хялар үүсдэг. Энэ эмгэг нь нэг нүд эсвэл хоёр нүдэнд тохиолдож болох бөгөөд ихэвчлэн хүүхдэд гурван наснаас өмнө тохиолддог.

Энэ нь байнга, эсвэл заримдаа, ялангуяа хүүхэд ядарсан үед байж болно. Энэ нь дутуу нярайн ретинопати, төрөлхийн болор цайх, харааны өөрчлөлт зэрэг бусад нүдний өвчний шинж тэмдэг ч байж болох юм.

Хэрэв цаг тухайд нь эмчлэхгүй бол сул хараа үүсэх эсвэл "залхуу нүд (мохос хараа)" үүсч болно. Удах тусам тархи сул хараатай нүднээс болж дүрсийг танихгүй болох бөгөөд энэ нь харааны эргэшгүй өөрчлөлтөнд хүргэж болзошгүй байдаг шүү.
Эмчилгээ:
1.Харааны зөв тохируулсан шил 🤓
2.Нүдний дасгал 💪💪
3.Нүдний хаалт 🤩
4.Призм шил 👀
5.Мэс засал 👨‍⚕️
Эдгээр эмчилгээнүүдийг аль болох бага насанд нь хийвэл илүү үр дүнтэй байдаг шүү эцэг эхчүүдээ.👶👧🧒👦
Та энэ амралтын хугацаанд яаралтай хүүхдүүдээ үзүүлээрэй.
Манай эмнэлэг БГД 3-р хороо Гранд Плаза их дэлгүүрийн урд Грейс нэгдсэн эмнэлэг 305 тоот Даваа-Бямба гаригуудад 9-18 цагийн хооронд ажиллаж байна. Утас: 91952005

Сайн уу манай эрхэм үйлчлүүлэгчидээ. 😇🧐Хүүхдүүд нь амрах гээд яаж амраахаа бодож сууна уу? 🥶Та болон таны хүүхдүүдийн ма...
13/12/2025

Сайн уу манай эрхэм үйлчлүүлэгчидээ. 😇
🧐Хүүхдүүд нь амрах гээд яаж амраахаа бодож сууна уу? 🥶Та болон таны хүүхдүүдийн маань нүднүүд нь маш их ядарсан байлгүйдээ.👶🧒 Бид өдөржин ойрын харааны зүйл хийдэг шүү дээ. 💻📱🖥️Тэгвэл яаж хараагаа сайжруулах вэ? 🧪Хараа яаж хамгаалах вэ? 🤓Харааг хамгаалах дараах аргууд байдаг
1. Дэргэцийн хэрэглээг зөв зохицуулах
2. Гэрэлтүүлгийг зөв зохицуулах
3. Эрүүл хооллож байх
4. Амралт ба нойр маш чухал
5. Гадаад орчны хамгаалалт маш чухал
6. Нүдний үзлэгт тогтмол хамрагдаж байх
7. Нүдний дасгал хийж занших
Тэгвэл өнөөдөр нүдний дасгал хийж сурцгаая
ДЭМБ-аас зөвлөсөн дасгалууд байдаг
1. 20-20-20 үүнд: 20 мин ойр зайн юм хийх 20 секунд амрах 20 фут (6 метр) ба түүнээс хол зайнд юм харах.
2. Ойр–хол ээлжлэн харах дасгал : Гарынхаа алгыг 20–30 см зайд барин 25 секунд ширтэж сууна дараа нь 5 секунд эрхий хурууныхаа хумсыг холдуулж бариад 15 секунд ширтэнэ дараа нь эрхий хуруунаас хол зүйл рүү 5 секунд харна. Уг дасгалыг 5–10 удаа давтан хийнэ.
3. Нүдээ анивчих дасгал. Энэ нь 10 удаа удаан, чанга анивчиж дараа нь 2–3 секунд нүдээ аниад амраах дасгал бөгөөд уг дасгалыг өдөрт 3 удаа хийнэ.
4. Нүд амраах дасгал. Алгаа 10 секунд үрж дулаацуулаад дулаацуулсан алгаараа нүдээ 30–60 секунд зөөлөн дараад тайван сууна. Уг дасгалыг өдөрт 3 удаа хийнэ. Та дээрх дасгалуудаа 2-3 сар тасралтгүй хийж байж үр дүнгээ өгөх болноо.
Таньд амжилт хүсье🥰😍😘

Манай эмнэлэгийн хаяг: Гранд Плаза их дэлгүүрийн урд Грейс нэгдсэн эмнэлэгт 3 давхарт
Цаг авах утас: 91952005

Address

Ulaanbaatar
496

Opening Hours

Monday 11:00 - 20:00
Tuesday 11:00 - 20:00
Wednesday 11:00 - 20:00
Thursday 11:00 - 20:00
Friday 11:00 - 18:00
Saturday 11:00 - 18:00

Telephone

+97691952005

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тунгалаг Нүдний эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Тунгалаг Нүдний эмнэлэг:

Share