Monos Group - Монос Групп

Monos Group - Монос Групп 🌱Monos Group is a Leading company in health sector with 18 subsidiary company.

"Монос Групп" / МОНОС- Монгол оюун сэтгэлгээ/ нь 1990 онд "Монос" эм, гоо сайхны жижиг үйлдвэр нэртэйгээр байгуулагдсан.

Улмаар бизнесийн цар хүрээ өргөжин тэлсээр 2004 онд "Монос Групп" болон өргөжиж, эдүгээ "Монос Холдинг" ХХК, "Монос Фарм" ХХК, "Монос Косметик" ХХК, " Монос Фарм Трейд" ХХК, "Монос Трейд" ХХК, "Монос Улаанбаатар" ХХК, "Монос Хүнс" ХХК, Монос ЭЗШУИСургууль, Эм Судлалын Хүрээлэн, "Монос Констракшн" ХХК, "Монос Дэлгэрэх" ХЗХ, Буман АйТи, Бэл Инвестмент ХХК зэрэг 15 гаруй салбар нэгжийг өөртөө нэгтгэсэн, улс орныг бүхэлд хамарсан өргөн сүлжээг бүрдүүлж чадсан, мэргэжлийн өндөр ур чадвартай менежментийн баг бүхий үндэсний тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн нэг болоод байна. "Монос" Групп нь эм, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, судалгаа шинжилгээ, боловсрол үйлчилгээний салбарыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг, Эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч, Монгол улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг юм.

Үндэсний үйлдвэрлэгч Монос Косметик ХХК Тогтвортой хөгжлийн 17 зорилтын “Эрүүл мэндийг дэмжих” эрүүл ахуйн дадал хэвшүүл...
18/10/2025

Үндэсний үйлдвэрлэгч Монос Косметик ХХК Тогтвортой хөгжлийн 17 зорилтын “Эрүүл мэндийг дэмжих” эрүүл ахуйн дадал хэвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын гар угаах орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлж жишиг гар угаах хэсгийг байгуулан “Дэлхийн гар угаах өдөр”-өөр хүлээлгэн өглөө.
Энэхүү ажил нь НҮБ-ийн Хүүхдийн сан (UNICEF), Боловсролын ерөнхий газар зэрэг олон талын хамтын ажиллагаа, дэмжлэгийн үр дүнд Ерөнхий боловсролын 47-р сургууль дээр амжилттай хэрэгжлээ.
Гар угаах дадал хэвшил суулгахад бүлгээр хамтдаа угаах нь чухал ач холбогдолтой бөгөөд хүүхдүүд бие биедээ дадал суулгах, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж байгааг ДЭМБ онцолсон ч Монгол улсын жилийн 4 улирал цаг уурын онцлогоос хамаарч гадаа байршилтай олноор угаах хэсэг байгуулах тийм ч оновчтой биш байдаг. Гэхдээ БГД-ийн Ерөнхий боловсролын 47-р сургуулийн орчинд нэмэлт хэсэг тохижуулж болох нөхцөл, нөөц боломжийг судлан амжилттай хэрэгжүүллээ.
Бага ангийн сурагчид хоолны өмнө гараа угаах хэрэгтэйг мэддэг хэрнээ орчин нөхцөл, крантны хүртээмжнээс шалтгаалан хүүхдүүдийн 72% нь гараа угаадаггүй нь судалгаагаар гарсан. Үдийн цайны өмнө гараа угааж, ариутгах нь халдварт өвчлөлийн эрсдлийг бууруулах, гар хөл амны өвчлөлөөс сэргийлэх боломжтой юм.
Тиймээс Монос косметик ХХК-ийн 35 жилийн ойн нийгмийн хариуцлагын хүрээнд бага ангийн 1100 сурагч бүрт хүртээмжтэй, эрүүл ахуйн дадал, хэвшлийг төлөвшүүлэх гар угаах жишиг орчин “Wash zone”-ийг бий болгож байгаа юм.

🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улсад анх удаа бүрэн унтуулгын E-Z Anesthesia системийг судалгаанд амжилттай нэвтрүүллээ!💚Монос Группийн ха...
18/10/2025

🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улсад анх удаа бүрэн унтуулгын E-Z Anesthesia системийг судалгаанд амжилттай нэвтрүүллээ!

💚Монос Группийн харьяа Эм Судлалын Хүрээлэнгийн Фармакологийн сектор нь АНУ-ын “E-Z Anesthesia system” бүхий нэг сувгийн бүрэн унтуулгын аппаратыг лабораторийн түвшний судалгаанд амжилттай нэвтрүүлж, ашиглаж эхэллээ.

📌 Тус систем нь 5%-ийн изофлуран болон 20%-ийн хүчилтөрөгчийн холимог ашиглан туршилтын амьтныг гүн нойрсуулах зориулалттай ба мэс заслын өндөр нарийвчлал бүхий ажилбарыг аюулгүй гүйцэтгэх боломж бүрдүүлж байгаа юм.

👨‍🔬Уг судалгааны ажлыг Фармакологийн секторын ахлах судлаач, Эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант Т.Даваасамбуу ཅིརང་ ཐ། ཟླབབཟངཔོ། гардан гүйцэтгэж байна.

🔬Одоогийн байдлаар туршилтын харханд зүрхний шигдээсийн эмгэг загварыг зүрхний титэм судсыг боох мэс заслын аргаар амжилттай үүсгээд байна. Цаашид тархины шигдээсийн загвар дээр ажиллахаар төлөвлөж байна.

🧪 Монгол Улсад анх удаа энэ төрлийн лабораторийн мэс заслын аргачлал нутагшиж буй нь эм судлалын шинжлэх ухаанд чанарын шинэ шат авчрах чухал алхам болж байна.

✅ Манай эрдэмтэн судлаачдын баг хамт олон шинжлэх ухаан, нотолгоонд тулгуурласан, ёс зүйтэй, оюунлаг судалгааны орчинг хөгжүүлж, боловсруулсан эм бэлдмэл бүртээ энэхүү үнэт зарчмуудаа шингээн, хэрэглэгч таны гарт хүргэдэг билээ.

Khurelbaatar Luvsan
Lkhaasuren Ryenchindorj




#МоносГрупп35


#салбардундыншинжлэхухаан
#Монос35
#эмсудлал

#ЭмСудлалынХүрээлэн
#Фармакологи
#Судалгаа

#ЗүрхнийШигдээс
#ШинжлэхУхаан

HAPPY HR DAY!🌏🌈Ажилтнуудынхаа төлөө мэдлэг оюун, ур чадвар, сэтгэл мэдрэмжээ зориулж, хичээнгүйлэн ажилладаг Монос Групп...
15/10/2025

HAPPY HR DAY!🌏🌈

Ажилтнуудынхаа төлөө мэдлэг оюун, ур чадвар, сэтгэл мэдрэмжээ зориулж, хичээнгүйлэн ажилладаг Монос Группийн нийт хүний нөөцийн багийн хамт олондоо "ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТНЫ ӨДӨР” -н мэндийг хүргэе! 🤍

Монос Эмийн Сан - Monos Pharmacy
Монос Эмийн Үйлдвэр
Эм Судлалын Хүрээлэн Drug Research Institute
Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль
Цомбо Фарм ХХК-н тарилгын эмийн үйлдвэр
CoreMind LLC
Тимус Фарма - Timus Pharma
emonos.mn
Green Gate International
Monos Cosmetics
Монос Эмийн Сан - Орон Нутаг
Monos Food - Монос Хүнс


Хүний нөөцийн ажилтнуудаа хийж талархлаа илэрхийлээрэй!✨💐

10/10/2025

Монос Эмийн Үйлдвэрийн “GMP3 төсөл” (Ургамлын гаралтай эмийн үйлдвэр байгуулах) -ийн явцтай Monos Group - Монос Групп ийн удирдлагууд танилцлаа.

GMP нь “Good Manufacturing Practice” буюу сайн үйлдвэрлэлийн дадал стандарт юм. Эмийн үйлдвэрлэл, чанарын баталгаа үзүүлэгч стандарт юм.

Уг төсөл нь Монголын эмийн үйлдвэрлэлийн салбарыг олон улсын стандарттай бүтээгдэхүүн гаргах боломжийг нэмэгдүүлэх замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой.

10/10/2025

𝐌𝐎𝐍𝐎𝐒 𝐂𝐎𝐒𝐌𝐄𝐓𝐈𝐂𝐒 | MADE IN MONGOLIA

Гоо сайхны бүтээгдэхүүнүүд маань хэрэглэгч таны гарт хүрэхийн өмнө шилдэг мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээ болон өндөр стандартуудын дагуу үйлдвэрлэгддэг. 🧐
Олон улсын GMP стандартын шаардлага хангасан ISO 22716:2007, ISO 9001:2015 болон Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001:2015 стандартыг хэрэгжүүлэгч гоо сайхны тэргүүлэх компани #МоносКосметик ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явц, тоног төхөөрөмжийн хүчин чадал болон үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийн 1-р хэсгийг танд хүргэж байна.

#МонголОюунСанаа #МоносГрупп35 #Инноваци

09/10/2025

Many Mongolians are familiar with the products of Monos Group and use them in their daily lives. To give just one example, during the COVID-19 pandemic, their hand sanitizers became one of the most widely used and in-demand products in the country. With 35 years of experience and 2,500 employees, th...

07/10/2025

"ЭМ ХОЛБОО 2025" СПОРТЫН ИХ НААДАМ амжилттай болж өнгөрлөө.
Ширээний теннис, шатар, волейбол, сагсан бөмбөг спортын төрлүүдэд нийт 600 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдууллаа. "ЭМ ХОЛБОО 2025" тэмцээний цомыг Monos Group - Монос Групп гардан авлаа.

05/10/2025

ЧИНБАЯН ТРЕЙДИНГ vs МӨНХИЙН ТУН
(зөрлөг эрэгтэй)

Address

Chingeltei District, Sambuu Street, M-Plaza
Ulaanbaatar
15141

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00

Telephone

(976-11) 315908

Alerts

Be the first to know and let us send you an email when Monos Group - Монос Групп posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram