Бидний тухай
“BATTSI’S” уран нугаралт болон иогийн студид мэргэжлийн уран нугаралтын сургалт болон анхан шатны, урсгал виньяса, гүнзгийрүүлсэн иогийн сургалтуудыг мэргэжлийн багш нар удирдан явуулж байна.
Үүсгэн байгуулагч Н.Батцэрэн нь 1985 оноос хойш уран нугаралтаар хичээллэж ирсэн мэргэжлийн уран нугараач бөгөөд БНГУ, Өмнөд Африк, Солонгос, АНУ, Франц зэрэг улсуудад уран нугараачаар ажиллаж ирсэн арвин туршлагатай багш юм. Тэрээр одоо BATTSI’S студид 5-12 насны хүүхдүүдэд өдөр бүр уран нугаралтын хичээл орж байна.
Батцэрэн багш 2010 оноос эхлэн иогоор хичээллэж улмаар гүнзгийрүүлэн суралцаж, Энэтхэг улсын иргэн иогийн их мастер Samik Majumder-ийн иогийн багш бэлтгэх сургалтуудад хамрагдаж, одоо өөрийн олон иоги шавь нарыг бэлтгэн, иогоор хичээллэх сонирхолтой хэн бүхэнд өөрийн туршлага, мэдлэг чадвараа хуваалцан 2 салбартаа хичээл зааж байгаа.
Манай хамт олон та бүхэнд мэргэжлийн, чадвартай, найрсаг үйлчилгээг үзүүлхээр үргэлж хичээх болно.