Энерги мэдээллээр анагаахуй

Энерги мэдээллээр анагаахуй Аура оношлогоо, Энерги эрчим засах нөхөн сэргээх үйлчилгээ

2026 онд 9️⃣ тооны хүмүүс – ДУУСГАЖ, ЦЭВЭРЛЭХ ЖИЛ 😌9 тооныхон угаасаа өрөвч, өгөөмөр, сэтгэлтэй, бусдын төлөө амархан ша...
28/01/2026

2026 онд 9️⃣ тооны хүмүүс – ДУУСГАЖ, ЦЭВЭРЛЭХ ЖИЛ 😌
9 тооныхон угаасаа өрөвч, өгөөмөр, сэтгэлтэй, бусдын төлөө амархан шатдаг хүмүүс. Томоор сэтгэдэг, идеалист, шударга бус зүйлтэй эвлэрдэггүй. Хэн нэгнийг аварч, туслах гэж өөрийгөө мартчих гээд байдаг талтай.

Харин 2026 онд таны амьдралд “дуусгах” энерги маш хүчтэй орж ирнэ. Олон жил чирэгдсэн харилцаа, дуусаагүй ажил, сэтгэлд дарамт болсон асуудлууд өөрийн эрхгүй төгсгөлд хүрнэ. Үүнээс болж гуниг, хоосрол мэдрэгдэж магадгүй ч энэ бол алдагдал биш — суллах процесс.
👉 Энэ жил орхих, цэг тавих ухаан хамгийн чухал.

9️⃣нд төрсөн бол 2026 онд та амьдралынхаа нэг том мөчлөгийг хаана. Ажил, мэргэжил, амьдрах орчин, бүр нэр төрхөө ч солих шийдвэр гарч мэднэ. Аялал, нүүдэл, холын зам танд хувь заяаны уулзалт авчирна. Сэтгэл санаагаа хэт дотогш нь бүү дар.

1️⃣8️⃣нд төрсөн бол энэ жил таны зүрх шалгагдана. Хайр дурлал дээр “өгөх үү, өөрийгөө хамгаалах уу?” гэсэн асуулт тулгарна. Нэг талын золиос шаардсан харилцаа дуусах магадлалтай. Үнэн сэтгэлтэй холбоо л үлдэнэ. Өөрийгөө аврагч биш, тэнцүү оролцогч гэж хараарай.

2️⃣7️⃣нд төрсөн бол та 2026 онд сүнслэг өсөлт маш хүчтэй мэдэрнэ. Зөн совин, мөрөөдөл, дохио тэмдэг тод болно. Урлаг, бичих, ярих, хүмүүст нөлөөлөх авьяас идэвхжинэ. Харин бусдын асуудлыг өөр дээрээ үүрэхээс болгоомжил — хил хязгаар тогтоох шаардлагатай.

9️⃣ тооныхон 2026 онд
👉 дуусгаж чадвал,
👉 уучилж чадвал,
👉 суллаж чадвал — шинэ хаалга нээгдэнэ.

Төгсгөл гэдэг аймшигтай биш — шинэ эхлэлд зай гаргах юм ✨
Амжилт хүсье 🤩

2026 онд 8️⃣ тооны хүмүүс – ХҮЧЭЭ ЗӨВ ХУВААРИЛАХ ЖИЛ 🤓8 тооныхон угаасаа хүчтэй, зоримог, удирдах чадвартай, мөнгө санхү...
28/01/2026

2026 онд 8️⃣ тооны хүмүүс – ХҮЧЭЭ ЗӨВ ХУВААРИЛАХ ЖИЛ 🤓
8 тооныхон угаасаа хүчтэй, зоримог, удирдах чадвартай, мөнгө санхүү, байр суурь, нэр хүндэд ач холбогдол өгдөг хүмүүс. Эрсдэлээс айдаггүй, томоор сэтгэдэг, “би чадна” гэдэг итгэлтэй.

Харин 2026 онд энэ хүчээ хаана, яаж зарцуулах вэ гэдэг хамгийн чухал асуулт болно. Хэт яарах, хүчээр түрэх тусам эсрэгээрээ саад тотгор ихэснэ. Албан тушаал, бизнес, санхүүгийн тал дээр саатал, хойшлолт, шалгалт ирж мэднэ.
👉 Энэ жил хүчээ зөв хуваарилах жил. Бүхнийг өөр дээрээ үүрэх нь ялалт биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

8️⃣нд төрсөн бол та энэ жил карьер, нэр хүнд, хариуцлага дээр төвлөрнө. Шинэ ажил, том төсөл, удирдах албан тушаалд дуудагдах магадлалтай ч ачаалал их. Эрүүл мэнд, ялангуяа даралт, нуруу, ядаргаа-д анхаараарай. Аялал ихэвчлэн ажил хэргийн шугамаар байна.

1️⃣7️⃣нд төрсөн бол 2026 онд мөнгөний урсгал савлагаатай байна. Орж ирэх нь их байж болох ч гарах нь дагаад ихэснэ. Итгэл даах хүн, түншээ зөв сонгох чухал. Буруу хамтрал санхүүг сорж мэднэ. Энэ жил “ганцаараа бүхнийг үүрэх” биш, ухаалгаар хуваалцах цаг.

2️⃣6️⃣нд төрсөн бол та дотооддоо илүү зөөлрөх жил ирнэ. Гаднаа хатуу харагдавч сэтгэл хөдлөл хүчтэй савлаж магадгүй. Гэр бүл, хайр дурлал дээр шийдвэрлэх мөчүүд ирнэ. Эрх мэдэл бус халамж харуулах нь харилцааг аварна.

8️⃣ тооныхон 2026 онд
👉 хүчээ зөв хуваарилбал,
👉 тэвчээр гаргавал,
👉 ухаалгаар нэгдэж чадвал — өсөлт ирнэ.

Хүч гэдэг дандаа түрэх биш — удирдаж чаддаг байх ✨
Амжилт хүсье 🤩

2026 онд 7️⃣ тооны хүмүүс – ТЭВЧЭЭР, УХААН ШААРДСАН ЖИЛ 🤣7 тооныхон угаасаа дотогшоо, ажигч гярхай, их боддог хүмүүс. Ол...
28/01/2026

2026 онд 7️⃣ тооны хүмүүс – ТЭВЧЭЭР, УХААН ШААРДСАН ЖИЛ 🤣
7 тооныхон угаасаа дотогшоо, ажигч гярхай, их боддог хүмүүс. Олны дунд байхаас илүү ганцаараа байх, нам гүмд өөрийгөө цэнэглэх дуртай. Нууцлаг, зөн совин сайтай, худлаа зүйлд дургүй.

Харин 2026 онд тэдний дотоод ертөнц маш их хөдөлгөөнд орж, бодол санаа хэтэрхий гүнзгийрэх магадлалтай жил болно. Өнгөрснөө ухах, “яагаад ингэв?”, “яах ёстой вэ?” гэх асуултууд ихэснэ. Үүнээс болж ганцаардал, сэтгэл гутрал, дотроо шаналах хандлага нэмэгдэж болзошгүй.
👉 Энэ жил тэвчээр, ухаан шаардсан жил. Сэтгэл санаагаар унавал бүх зүйл зогсдог гэдгийг санаарай.

7️⃣нд төрсөн бол энэ жил таны оюун санаа, мэдлэг, судалгаа, шинэ ойлголт маш хүчтэй ажиллана. Шинэ зүйл сурах, багшлах, зөвлөх, бичих, судлах ажилд татагдана. Гэхдээ хэт их ачаалбал ядаргаа хурдан ирэх тул биеэ сонсох хэрэгтэй. Аялал амралт ганцаараа эсвэл цөөн хүнтэй байвал илүү тохиромжтой.

1️⃣6️⃣нд төрсөн бол та 2026 онд итгэлцэл гэдэг зүйлийн жинхэнэ утгыг ойлгоно. Хайр дурлал, хамтрал дээр шалгалт ирж мэднэ. Зарим харилцаа төгсгөл болж, зарим нь огт өөр түвшинд гарна. Худлаа, дүр эсгэсэн харилцаа өөрөө унаж, үнэн зүйл л үлдэнэ. Энэ бол алдагдал биш — цэвэршилт.

2️⃣5️⃣нд төрсөн бол энэ жил таны зөн совин оргилдоо хүрнэ. Юуг хийх, юунаас холдохоо дотроо мэдэрнэ. Санхүүгийн хувьд болгоомжтой байх жил — хурдан ашиг, амар хожоонд бүү хууртаарай. Харин урт хугацааны ухаалаг төлөвлөгөө амжилт авчирна. Гэнэтийн шийдвэрүүд таны амьдралыг эргүүлж магадгүй.

7️⃣ тооныхон 2026 онд
👉 дуугүй байхдаа илүү хүчтэй,
👉 ухрахдаа ухаалаг,
👉 ганцаараа байхдаа өөрийгөө олж чадна.

Өөрийгөө битгий ядраа, сэтгэлээ битгий дарангуйл — ухаалгаар амьдар ✨
Амжилт хүсье 🤩

Омогшиж буулгасанОройлж мандсанУурлаж мутарласанУхааруулж учирласан108 сургааль ерөөлийн сувдан хэлхээг уншиж тухлаарай,...
27/01/2026

Омогшиж буулгасан
Оройлж мандсан
Уурлаж мутарласан
Ухааруулж учирласан

108 сургааль ерөөлийн сувдан хэлхээг уншиж тухлаарай, Ухаарч сэрээрэй гэмээр бүтээл болжээ.

Тэнгэрийн санаа агуу юм
Тэнгэрлэг хатад ч олон юм
Түүнээс онцлох нь Б.Эрдэнэтуяа маань юм
Түмнээс онцгой нь түүний ерөөл ХАЙР юм

Уншсан бүхний ухаан тэлж
Учиртай ерөөлийг хайраар тосч аваасай гэж хүсэн ерөөе 🥰

2026онд 6 тооны хүмүүс ЭМОРОХ ХОРИОТОЙ 🤣6 тооныхон маш сайн зохион байгуулагчид, тэд заль мэх, арга сүүхээтэй хүмүүс. Ол...
14/01/2026

2026онд 6 тооны хүмүүс ЭМОРОХ ХОРИОТОЙ 🤣
6 тооныхон маш сайн зохион байгуулагчид, тэд заль мэх, арга сүүхээтэй хүмүүс. Олонтой байх дуртай. Шоу цэнгээнээс буцахгүй. Харин 2026 онд тэд ганцаардах, хүрээлэл цөөрөх, элдэв арга хэмжээнээс залхсан жил болох нь.

Учир нь биеийн байдал, санхүүгийн байдалд эргэлт гарч, болдог байдаг үйлс болохгүй болох, найз нөхдүүд нүүр буруулж ч мэднэ. Энэ жил эморох хориотой. Үүнээс үүдэн та архи дарс хэтрүүлэн хэрэглэвэл амь насандаа аюул учруулж мэдэх тул анхаарал болгоомж, УХААН чухал гэдгийг санаарай.

6️⃣нд төрсөн бол шинэ бүтээл, шинэ ажлын орчин, огт мэдэхгүй салбарт хөл тавих магадлалтай. Илүү сүнслэг, дотоод ертөнцрүүгээ өнгийсөн өөрийгөө өөр талаас нь нээж чадах нь чухал байна. Аялал амралт ажил хэргийн уулзалтаар дүүрэн жил болно. Хайр сэтгэлийн асуудал таныг эморуулж мэднэ.

1️⃣5️⃣нд төрсөн бол та энэ жил хамтрагчдаа таньж мэдэх жил болох нь. Олон жилийн нөхөрлөл бодит нүүр царайг харах, үргэлж мөнгөтэй байдаг хөнгөмсөг амьдралд эрс эргэлт гарч мэднэ. Гэр бүлтэй болох, бүл нэмэх, хариуцлага гэж юу болохыг ухаарах жил ирнэ. Хамтрал бол хамгийн том боломжийг нээдэг гэдгийг ухаараарай.

2️⃣4️⃣нд төрсөн бол таны сэргэлэн зан сэдэрч, удаан бодож төлөвлөж байсан ажил хэрэг илүү хурдацтай бүтнэ. Таны хүрээлэл сайжирч та амьдралд хөнгөн, сэтгэл сэргэг амьдарч болох юм гэсэн бодол төрнө. Учир нь таныг энэ жил х*й салхи мэт завгүй байлгаж, нүд ирмэхийн зуур он солигдох завгүй байх нь. Сонголт хийхэд хэцүү, дасан зохицоход хүнд байдаг ч энэ онд та хүчээр таны өмнөөс бүх сонголт шийдвэрүүд хийгдсэн байх тул сандарч балмагдах хэрэггүй.

6 тооныхон 2026 онд та хамгийн сайнаараа хичээгээрэй Амжилт хүсье 🤩

2026 онд 1 тооныхон ХАЙРАА ОЛНО 🤩🤓🥰Амьдралд хамтрагчаа олох гэдэг тэр дундаа насан туршийн үнэнч хайр, анд нөхөр, хамтра...
10/01/2026

2026 онд 1 тооныхон ХАЙРАА ОЛНО 🤩🤓🥰
Амьдралд хамтрагчаа олох гэдэг тэр дундаа насан туршийн үнэнч хайр, анд нөхөр, хамтран ажиллаж хөдөлмөрлөж тууштай байх гэдэг бол хамгийн их ололт гэж үзнэ.

1 тооныхон 3,5 тооныхонтой учираа амархан олно. Тэдэнд 3 тооны аналитик сэтгэлгээ, 5 тооны логик сэргэлэн шуурхай зан чанар маш их хэрэгтэй. Хайрцагнаас гарч сэтгэх мэт санагдана. 3 буюу 3,12,21,30нд төрсөн болон 5 тооныхон 5,14,23нд төрсөн хамтрагчид таныг илуу ухаантай шийдвэр гаргахад туслана.

1️⃣нд төрсөн бол та өөрийнхөөрөө зүтгэх хэрэггүй, хэт өөртөө итгэлтэй байдал чинь бусдад таалагдахгүйг анхаараарай. Гэхдээ таны өвөрмөц иөрх, онцгой содон байдалд хүмүүс татагдах нь гарцаагүй.

1️⃣0️⃣нд төрсөн бол зугаа цэнгэлээс тэр тундаа архи дарснаас хол байх хэрэгтэй. Ер нь 10,20,30нд төрсөн хүмүүс архи тамхи мансууруулах төрлийн зүйлд амархан автах гэмтэй байдаг тул санаж яваарай, танд аюултай. Энэ жил та “Би хийчье, наадуул чинь чадахгүй” гэдэг үгийг мартах хэрэгтэй, учир нь хамтрагчтай байна гэдэг ажил ямар хурдан бас эрсдэл багатай байдаг вэ гэдгийг та мэдэх болно.

1️⃣9️⃣нд төрсөн бол зодоон цохионоос хол байх хэрэгтэй шүү! эелдэг ухаантай байж, амнаасаа гардаг түргэн үгээ түр хазаж сураарай. Танд олон сонголтууд дундаас зөвийг нь сонгох их эргэлзээтэй тулгарах нь. Шийдвэрээ гаргах гэж, сонголтоо хийх гэж их л юм болох нь.

2️⃣8️⃣нд төрсөн бол та энэ жил өөртөө бат итгэлтэй ёстой л онгод орлоо гэдэг шиг цоглог эрч хүчтэй байж чадна. Шангал урамшуулал ч хүртэж мэднэ. Албан тушаал ч ахих боломж гарна. Гол нь таны бие эрүүл байх ёстой шүү. Амралт ажил хоёрыг хослуулаарай.

1 тооныхонд энэ жил сонголтоо хийх, шийдвэрээ гаргахад л бэрх учир нь зэрэг зэрэг гоё сайхан боломжууд гарч ирээд таныг самгардуулна. Тэхээр та шийдвэрээ гаргаж үнэхээр чадахгүй байвал 3 тооныхноос асуугаарай. Тэд танд үнэ цэнэтэй зөвлөгөө өгч чадна.

Таны сонголт мэргэн байг 🤩👍😁

2026 онд 2 тооныхон суралцах жил. Мэдлэгт шамдаарай энэ жил сурч таньж мэдсэн бүх зүйл ирэх жилүүдэд таныг үсрэнгүй амжи...
09/01/2026

2026 онд 2 тооныхон суралцах жил. Мэдлэгт шамдаарай энэ жил сурч таньж мэдсэн бүх зүйл ирэх жилүүдэд таныг үсрэнгүй амжилтанд хүрэх суурь болно.

Үргэлж хайр дурлал, харилцаа холбоо, ханиа сонгох, хамт амьдрах зэрэгт хамгийн эмзэг 2 тооныхон энэ онд өөрийгөө болоод бусдыг таньж мэдэх жил. Хань ижилээ сонгох, хань ижилтэйгээ учираа олоход танд ухаан хэрэгтэй.

Бүгдийг гомдоохгүй гэсэн бодол сэтгэл чинь бусдад хий хоосон итгэл хүлээлт төрүүлдэг гэдгийг ухаараарай. Өөрийгөө бодож хичээх хэрэгтэй жил болох нь.

2️⃣нд төрсөн бол анализ дүгнэлт хийх, амьдралынхаа чухал puzzle -ыг эвлүүлэх, шинэ зүйлсийг сайтар шамдан суралцах, хайр дурлалын гурвалжигийн асуудал учираа олохгүй л байх нь. Найз ч юм шиг сэтгэлтэй ч юм шиг гэх мэтээр эргэлзээ үргэлжлэх нь

1️⃣1️⃣нд төрсөн бол та шийдвэр гаргах сонголт хийгдээ өөрийнхөөрөө зүтгээд байвдаа! бусдын үгийг хамтрагчдаа сайн сонсож сурах жил. Энэ жил та манлайлах бус амьдралаа арай өөр өнцгөөс хараарай.

2️⃣0️⃣нд төрсөн бол та энэ жил сонголтоо зөв хийгээрэй. Их эргэлзээ таныг төөрүүдлж мэднэ. судалгаа, эрж хайх, шинэ бизнес шинэ санаа олох гэх мэт шийдлүүд чухал шүү! Хичээл зүтгэл талаар болохгүй гэдэгт итгэлтэй байгаарай.

2️⃣9️⃣нд төрсөн бол таны дайчин зан байдал заль мэхээр дүүрвэл аюул дагуулна. Далд санаа буруу бодлоо тархи толгойноосоо авч хаях хэрэгтэй. Өмнө нь шийдвэртээ итгэлтэй байдаг байсан өол энэ жил шийдвэртээ эргэлзэж мэднэ. Тиймээс сайтар зөв хичээх нь чухал.

2 тооныхонд 2026 он урд өмнө байгаагүй ачаалалтай жил тул ажлаа сайн төлөвлөж зохицуулаарай 👍😍
Амжилт хүсье 🎄🤩

2026 онд 3 тооныхон “Алаад өгнөө” гэж болохгүй харин АЛСЫН ХАРАА-ны жил буюу ирэх 10 жилийнхээ төлөвлөгөөг боловсруулнаа...
04/01/2026

2026 онд 3 тооныхон “Алаад өгнөө” гэж болохгүй харин АЛСЫН ХАРАА-ны жил буюу ирэх 10 жилийнхээ төлөвлөгөөг боловсруулнаа 🤩
Энэ жил 3 тооныхон эрүүл мэнд, бие бялдартаа анхаарах нь зүйтэй. Хамгийн гол нь ойрын ирээдүйн төлөвлөгөөг боловсруулах томоохон ачаалалтай жил ирж байна.

Маш олон шинэ санаа, шинэ бодол толгойд чинь эргэлдэж алийг нь яах учираа ч олохгүй байх үе их гарах тул таны дэргэд байгаа сайн сайхан хүмүүсээс тусламж, зөвлөгөөг аваарай.

Энэ жил танд эмх цэгц юу юунаас илүү чухал. Яаралгүй эхнээс нь жигдхэн ажил амьралын гол зүйлдээ анхаарч цэгцлэж төлөвлөөрэй. Мэдээж бүгдийг нэг дор амжуулна гэдэг бодлоосоо салах хэрэгтэй. Цагийг юм цагтаа гэдэг шиг бүх зүйлд цаг хугацаа байдаг гэдгийг санах хэрэгтэй.

Таны логих сэтгэлгээ маш сайн ажиллана. Тиймээс танд чимээгүй тайван орчин хамгийн их тохирно. Магадгүй шинэ бүтээлээ гаргах, ном унших судлах, бичих хийгээд бизнестээ ч шинэ урсгал оруулах тухай нягт нямбай төлөвлөлт судалгааг хийх нь.

3️⃣нд төрсөн бол та өөртөө итгэл үнэмшилтэйгээр тууштай байх хамгийн том даваа байх болно. Үүний ард томоохон амжилт хүлээж бгаа учраас таны шандасыг сорих жил гэдгийг мартаж болохгүй

1️⃣2️⃣нд төрсөн бол та хамтарч сурах хийгээд удаан байхдаа гэмгүй шүү! яаран гаргах шийдвэр яаран хэлэх үг таны хувьд эрсдэлтэй учраас. Хэлхээсээ өмнө бодоорой. Сонсож сурах нь чухал ба сэтгэл санаагаа амар тайван байлгаарай

2️⃣1️⃣нд төрсөн бол та бусдын дэмжлэг туслалцааг, зөвлөгөөг сайтар сонсож хүлээж авах хэрэгтэй. Энэ жил олон шинэ хамтрагч, олон зүйлсийг таньж мэдэж судлах болно. Энэ нь таны хувьд маш чухал учир нь ирээдүйд хийж бүтээх зүйлийгн эхлэл тавигдах жил байх болно

3️⃣0️⃣нд төрсөн бол та нээлттэй илэн далангуй байж ажил амьдралдаа санаачлагатай хандахыг зөвлөе. Суралцахад хэзээ ч оройтохгүй учир удаан бодож төлөвлөж байсан зүйлдээ цаг заваа зориулаарай.

2026 он 3 тооныхонд “Эрүүл биед Саруул ухаан оршино” гэдэг үг маш сайн тохирно. Шургаж унаталаа зүтгэх хэрэггүй. Цагийн юм цагтаа гэдэг үгийг түлхүүрээ болгож, цагт нь амжсан бол сайн хэрэг амжаагүй бол дараагийн цагт нь болно биз гээд орхиж сураарай. Заавал амжуулах гээд зүтгээд байдаг шүү, энэ удаад биеэ л бод гэж зөвлөе.
3 тооныхондоо эрүүл энхийг хүсье 🥰

2026 онд 4 тооныхонд шулуухан хэльеTIME TO SHINE 🤩🤩🤩 гялалзах цаг ирлээ! гол нь сэргэлэн байж, удаан бодолгүй хурдан ший...
02/01/2026

2026 онд 4 тооныхонд шулуухан хэлье
TIME TO SHINE 🤩🤩🤩 гялалзах цаг ирлээ!
гол нь сэргэлэн байж, удаан бодолгүй хурдан шийдвэр гаргаж чадвал та санасандаа хүрч чадна.

Хамгийн олон сорилт, шахалт, дарамт ирж буй мэт санагдах хэдий ч яг үнэндээ таны удаан байдал, хэт итгэлгүй байдлуудад цэг тавьж та шулуухан хэлхэд гялалзсан амжилтанд хүрэх боломжтой байна.

Төлөвлөж төлөвлөж шийдэлд хүрч, магадгүй таны удаан нямбай зүтгэлийг үнэлж тушаал дэвших, шагнал урамшуулал хүртэх, өөрийн айдсаа даван туулах буюу шалгууртай тулгарна. Хэт их итгэл хариуцлага хүлээлгэж буй мэт айдас бас сандрал. Зүгээрдээ та даваад гарна. Чадна гэдэгтээ итгэлтэй бай.

Өнгөлөг гэгээлэг хувцаслаж, өөрийгөө хөгжүүлж, бие бялдартаа анхаарах цаг нь яг мөн. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг улам бүр бадрааж өгнө. Хэт мэдэмхийрэх эсвэл, өөрт огт хамааралгүй зүйлүүдэд орооцолдохгүй байвал сайн шүү.

4️⃣нд төрсөн бол амьдралд гоё зүйлс зөндөө байгаа гэдгийг олж хараад, өөдрөг цоглог сэргэлэн байгаарай. Олон содон шинэ найзуудтай болно.
1️⃣3️⃣нд төрсөн бол ганцаараа хол явахгүй учраас хамтрагчаа олох жил. Хайр дурлал болоод хамтран урагшлах шинэ түншүүдтэй ч болох боломж байна. Гол нь амиа бодож болохгүй
2️⃣2️⃣нд төрсөн бол инээмсэглэл таныг чимдэг шүү, хов живнээс холхон байж зүгээр л гэрэлт! бусдыг бодож зүтгэж ханасан бол өөрийгөө баярлуул
3️⃣1️⃣нд төрсөн бол хүч нэмсэн мэт мэдрэмж. Ядрах сульдахыг умартаад дуртай зүйлээ дуусгахаар улайрна. Үр дүнгээ хараад та маш их баяртай байх болно. Удаан зүтгэсэний эцэст санасан зорьсондоо хүрэх нь, сайн нойр маш чухал шүү

4 тооныхондоо амжилт хүсье, зүгээр л та нар супер шүү өөртөө итгэлтэй байгаарай 🤩👍

2026 онд хамгийн их боломж нээгдэж буй тоо бол 5 буюу 5,14,23нд төрсөн хүмүүс.Оны турш та завгүй байх нь залхууралгүй бо...
01/01/2026

2026 онд хамгийн их боломж нээгдэж буй тоо бол 5 буюу 5,14,23нд төрсөн хүмүүс.
Оны турш та завгүй байх нь залхууралгүй боломж бүрийг атгаж ажиллаж чадвал та урьд өмнө байгаагүй хөрөнгө мөнгөтэй, эд баялагтай болох боломж байна.

Бодит боломжоос залхуурч зугтаад байвал та буланд шахуулсан мэт хүнд байдалд орж мэднэ. Магадгүй энэ боломж таны насан туршид дохиолдох хамгийн гол шанс ч байж мэднэ.

Боломж гэхээр шинэ төсөл, шинэ ажил, аялал, өөрийгөө хөгжүүлэх, суралцах, бизнесээ өргөжүүлэх гэх мэт маш олон боломжуудаас та хамгийн чухал гэсэн зүйлээ тодорхойлоорой.

5️⃣нд төрсөн бол та альваа зүйлийг өөр өнцгөөс харж төлөвлөөрэй
1️⃣4️⃣нд төрсөн бол та өөрийнхөөрөө зөрүүдлэлгүй бусдын зөвлөгөө зааврыг сонсож хүлээж аваарай
2️⃣3️⃣нд төрсөн бол та нэг бус олон хамтрагчдаа энэ жил олох ба тууштай байгаарай

Оны 1,3,4,5,6,7,8,9,10,11 саруудад үнэхээр завгүй байхаар байна. Тэхээр танд жаахан амс хийх боломж 2,12 сард байна.
Тиймээс та хичээгээрэй 🤩👍🤓

5 тооныхондоо амжилт хүсье 🤩

2026 онд хүссэн сайхан бүхэн нь бүтэж, дэлгэрэхийн дээд ерөөлийг өргөе 🎄🥰🤩САЙХАН БАЯРЛААРАЙ⛄️ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ 🤩🧑🏻‍🎄🎅...
31/12/2025

2026 онд хүссэн сайхан бүхэн нь бүтэж, дэлгэрэхийн дээд ерөөлийг өргөе 🎄🥰🤩
САЙХАН БАЯРЛААРАЙ⛄️
ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ 🤩🧑🏻‍🎄🎅🏻🎄

22/12/2025

өнөөдөр
2025.12.21
110110 followers
та нарынхаа итгэлд талархан мэхийе 🥰

Address

Төмөр зам замчдын гудамж Сайн сургалт төвийн 2 давхарт ОРШИХУЙ ТӨВ
Ulaanbaatar
16051

Opening Hours

Monday 07:00 - 14:00
Tuesday 07:00 - 14:00
Wednesday 07:00 - 14:00
Thursday 07:00 - 14:00
Friday 07:00 - 14:00
Saturday 08:00 - 14:00
Sunday 08:00 - 14:00

Telephone

+97688116361

Alerts

Be the first to know and let us send you an email when Энерги мэдээллээр анагаахуй posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Ус зөв бүтэцтэй байвал эм, буруу бүтэцтэй бол хор болдог

Зөв бүтэцтэй ус алмас эрдэнийн талст шиг зургаан талтай язгууртай байдаг. Талстын үзүүрт ханамжит ус буюу агаар агуулагддаг. Байгал дэлхий дээр өндөр уулын оройд байдаг цасан ширхгүүд ийм бүтцэд байна. Наранд цасны ширхэг гэснэ, харанх*йд хөлдөнө. Олон дахин гэсэж хөлдсөөр ур эрэмбэлэгддэг. Усны нэгжүүд олон дахин салж нийлснээр байршлаа зөв олж эмх цэгцтэй болдог. Үүнийг зөв ус буюу эрэмбэлэгдсэн уг гэнэ. 7 удаа хайлж гэссэн ус эрэмбийн эхний үе шат буюу зургаан талт талст болдог. Харин 12 удаа эрэмбэлэхэд усны талбай жижгэрч илүү нягт ус бүтнэ. Хэрэв 15 удаа болбол дахин замбараагүйтэлд орж эрэмбээ алддаг. Учир нь дотоод хий нь байхгүй болно. Тиймээс 12с дээш эрэмбэлэх хэрэггүй.

Зөв бүтэцтэй ус уухад хүмүүний ходоод цадах мэдрэмж төрүүлнэ. Буруу бүтэцтэй усаар ундаалаад байх үед цангамтгай өлсөмтгий байна. Тиймээс зөв бүтэцтэй ус ууснаар аажмаар турна. Долоон удаа эрэмбэлэгдсэн ус ердийн усыг бодвол арай илүү давс, шухэр тээх чадвартай буюу хүний биеийг цэвэрлэх чадвар өндөр байна. Энэ ус нь биед ороод амны хөндийгөөс арьсан гадаргуу хүртэл бүх эсийг угаах болно.

Усыг эрэмблэхээс гадна мэдээлэлжүүлэх хэрэгтэй. Яг ямар зүйлийг угаахыг усанд таниулах буюу хэлэх хэрэгтэй. Хэлэхдээ үгээ зөв сонго. Шившиж хэлсэн үг нь усанд шингэж шээсний замаар гадагшилдаг. Үгийг 95 удаа усанд хэлэхэд мэдээлждэг. Гэхдээ *Үгүй* болон эсрэг утгатай сөрөг үгнүүдийг хэлэхгүй. Жишээ нь: (Намайг битгий хорт хавдартай болгоорой) гэвэл хорт хавдартай л болно. Миний хорт хавдрийг аваад зайлаарай гэвэл хорт хавдрыг тэжээгээд байна. Тиймээс үгний сонголт хамгийн чухал тул ерөөж хэлнэ. Миний узуур эсийг (үүдэл эс буюу язгуурын эрүүл байгаа эсийг хэлнэ) тэжээгээрэй, миний узуур эсийг тэтгээрэй гэж уух хүн нь өөрөө 95 удаа хэлэх хэрэгтэй. Энэ нь өөрөө өөрийнхөө дархлааг сэрээж халдвар болон хавдарын эсүүдийг дарангуйлаж байгаа хэрэг.

Эрэмбэлж мэдээлжүүлсэн усыг буцалгаж болохгүй мөнгөн аягаар өдөрт заавал 5 удаа уух хэрэгтэй. Гэсгээсэн даруйд нь мэдээлжүүлэн ууна. Мөс чигээр нь амандаа гэсгээвэл бүр илүү үр дүнтэй.