BVVM Хувь Хүний Хөгжлийн Клуб

BVVM Хувь Хүний Хөгжлийн Клуб АШУҮИС
Пэйж хуудасны зорилго нь өөрсдийгөө хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэн бусдад сайн сайхныг түгээх

АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын дэргэдэх “BVVM хувь хүний хөгжлийн клуб”-ээс  уламжлан зохион байгуулагддаг оюутны клу...
25/09/2025

АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын дэргэдэх “BVVM хувь хүний хөгжлийн клуб”-ээс уламжлан зохион байгуулагддаг оюутны клуб, нийгэмлэгүүдийг нэгтгэсэн “ Бид нэг сургуулийнхан” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээгээр:
• Клуб, нийгэмлэгүүдийн онцлог, үйл ажиллагааг оюутан, залууст таниулах
• Оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог дэмжих
• Шинэ санаа, бүтээлч оролцоог урамшуулах
зорилготой байв.

Арга хэмжээнд олон оюутан идэвхтэй оролцож, клубуудын үйл ажиллагаатай танилцан, өөрийн сонирхлын дагуу нэгдэх боломж бүрдсэн нь баяртай үйл явдал боллоо.

👏 Бид оюутан, залуусынхаа ур чадвар, нийгмийн оролцоог дэмжсэн ижил төрлийн арга хэмжээг цаашид ч зохион байгуулсаар байх болно.Нийт хүрэлцэн ирсэн та нартаа баярлалаа❤️

Сайн байцгаана уу? ”BVVM Хувь Хүний Хөгжлийн Клуб”-ээс жил болгон зохион байгуулагддаг  #БИДНЭГСУРГУУЛИЙНХАН өдөрлөгт ма...
23/09/2025

Сайн байцгаана уу? ”BVVM Хувь Хүний Хөгжлийн Клуб”-ээс жил болгон зохион байгуулагддаг
#БИДНЭГСУРГУУЛИЙНХАН өдөрлөгт маань энэ жил АШУҮИС-ийн харьяа нийт 50 гаруй клуб,нийгэмлэгүүд оролцохоор боллоо😱🎊

Өдөрлөг маань 9.25- нд 11 цагаас 16 цагийн хооронд ЭКО цогцолборт зохион байгуулагдана.🤩🤩🤩
Оюутан залуус та бүхэн өргөнөөр оролцоорой.🤗🥳🥳

Сайн байцгаана уу? АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн дэргэдэх BVVM “Хувь хүний хөгжлийн клуб”-н намрын элсэлт ...
19/09/2025

Сайн байцгаана уу?

АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн дэргэдэх BVVM “Хувь хүний хөгжлийн клуб”-н намрын элсэлт зарлагдлаа.🤩🤩🤩
Та бидэнтэй нэгдсэнээр🫡
✅ ХУЧ, МСУЧ хичээлийн давтлага авах , гардан үйлдэлд оролцох
✅ Мөн сайн дурын үйл ажиллаагаанд оролцох, зохион байгуулах
✅ Жил бүр манай клубээс зохион байгуулдаг АШУҮИС-ийн бүх клуб, нийгэмлэгүүдийг нэгтгэн зохион байгуулдаг “ БИД НЭГ СУРГУУЛИЙНХАН” гэх мэт олон, олон үйл ажиллагаанд маань хамтран оролцож гайхалтай дурсамжийг бүтээх боломжтой юм.

Элсэлт маань 2 үе шаттай явагдана.
💥 1-р шат : Анкет илгээх
https://student.mnums.edu.mn/ 09.25 -н хүртэл
💥2-р шат: Бүлгийн ярилцлага 09.29- нд 18:30 цагаас болно.
ТАНД амжилт хүсье!

19/09/2025

АШУҮИС-ИЙН ОЮУТНЫ КЛУБИЙН 2025 ОНЫ ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

АШУҮИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн оюутны клубийн элсэлтийг оюутны системээр (https://student.mnums.edu.mn/) бүртгэж эхэллээ.

Элсэлтийн 1-р шат оюутны системээр 2,3-р шат тухайн клуб өөрсдөө зохион байгуулж, шалгаруулалт хийж элсүүлж авна.
Клубт элсэх хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд бүртгэж авна.
Оюутан 5 клубт элсэх хүсэлт илгээж, 2 клубт харьяалагдах боломжтой.

Оюутан та авьяас, хүсэл сонирхолдоо нийцсэн клубт элсэж, хамтдаа хөгжихийн зэрэгцээ шинэ нөхөрлөлийг бий болгоорой.
Амжилт хүсье.

Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе!

АШУҮИС-ийн “BVVM Хувь Хүний Хөгжлийн Клубын”  хүндэт төгсөгч Э. Сэрчмаа танд сургуулиа амжилттай дүүргэн мөнгөн хонхны б...
23/05/2025

АШУҮИС-ийн “BVVM Хувь Хүний Хөгжлийн Клубын” хүндэт төгсөгч Э. Сэрчмаа танд сургуулиа амжилттай дүүргэн мөнгөн хонхны баяраа хийж байгаа энэ гайхалтай мөчийн мэндийг хүргэе❤️

🫂“ Амьдралд тавтай морил”🫂

BVVM клубын дүү нараас нь 🫶🫶🫶

Бидний “ Оюунлаг анагаахынхан” номын өдөрлөг маань амжилттай зохион байгуулагдан дууслаа. Хүрэлцэн ирсэн хоёр зочин зохи...
22/04/2025

Бидний “ Оюунлаг анагаахынхан” номын өдөрлөг маань амжилттай зохион байгуулагдан дууслаа.
Хүрэлцэн ирсэн хоёр зочин зохиолчид, Интерном номын их дэлгүүрийн хамт олон, болон хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сангийн нийт ажилчид, дэмжиж тусалсан Харилцааны ур чадварын тэнхимийн С. Наранчимэг, С. Нармандах багш нартаа мөн мэндчилгээ дэвшүүлсэн , үйл ажиллагаанд маань идэвхтэй оролцож гайхалтай нэгэн өдрийг өнгөрүүлсэн оюутан залуустаа бүгдэнд нь маш их баярлалаа🫶

Хүндэтгэсэн: BVVM Хувь Хүний Хөгжлийн Клубын хамт олон

19/04/2025

Эрхэм хүндэт багш, ажилтан, оюутан, судлаач та бүхнийг "Дэлхийн номын өдөр"-т зориулсан арга хэмжээнд урьж байна.
*Эко цогцолборт 2025.04.22-нд болох арга хэмжээний хөтөлбөрийг дараах холбоосоор үзнэ үү.
https://online.fliphtml5.com/lluzx/qyxr/
*Ботаник дахь зүүн хотхоны Номын санд 2025.04.23-нд болох арга хэмжээний хөтөлбөрийг дараах холбоосоор үзнэ үү.
https://online.fliphtml5.com/lluzx/sbjh/

“Оюунлаг анагаахынхан” номын өдөрлөгт маань бидний хүндэт багш  АШУҮИС-ийн БАС-ийн ,Харилцааны ур чадварын тэнхим АУ-ны ...
18/04/2025

“Оюунлаг анагаахынхан” номын өдөрлөгт маань бидний хүндэт багш АШУҮИС-ийн БАС-ийн ,Харилцааны ур чадварын тэнхим АУ-ны доктор, профессор С.Наранчимэгийн дараах хоёр ном худалдаалагдхаар боллоо🤩.
Мөн “Интерном” номын их дэлгүүр АШУҮИС-ийн оюутан залууст зориулж номнуудаа хямдралтай үнээр худалдаалах болсон баярт мэдээг дуулгахад таатай байна.

Та бүхэн 4.22-нд ЭКО цогцолборт хүрэлцэн ирж нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй❤️.
Хүндэтгэсэн: BVVM CLUB

“Оюунлаг анагаахынхан” номын өдөрлөгт маань ирэх сүүлчийн зочин утга зохиол судлаач У.Бямбаням 🤗🤗🤗Түүний уран бүтээл нь ...
17/04/2025

“Оюунлаг анагаахынхан” номын өдөрлөгт маань ирэх сүүлчийн зочин утга зохиол судлаач У.Бямбаням 🤗🤗🤗

Түүний уран бүтээл нь уран зохиолын эсээ, шүүмж, яруу найраг, судалгааны бүтээл, хүүхдийн ном зэрэг олон чиглэлд хамрагддаг билээ.
4.22 нд У.Бямбаням зохиолчийн сонирхолтой илтгэл, яриаг хүлээн авч сонсоорой🫶🫶🫶

16/04/2025

Номын баярын маань зочин яруу найрагч
С. Начин “ Хавчаар шүлэг”

“ОЮУНЛАГ АНАГААХЫНХАН” номын өдөрлөгт маань ирэх  дараагийн зочныг танилцуулж байна. 🤗🤗🤗Энэ удаа бид хайрын тухай хамгий...
16/04/2025

“ОЮУНЛАГ АНАГААХЫНХАН” номын өдөрлөгт маань ирэх дараагийн зочныг танилцуулж байна. 🤗🤗🤗
Энэ удаа бид хайрын тухай хамгийн зөөлөн, хамгийн үнэн мэдрэмжийг шүлэг болгож хэлдэг, 2023 оны Болор цом наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч С.Начин-г урьж оролцуулж байна. Түүний гайхалтай шүлгүүдийг ахин нэг сонсохыг хүсвэл 4.22нд АШУҮИС-ийн ЭКО ЦОГЦОЛБОРТ хүрэлцэн ирээрэй🥳

https://www.instagram.com/nachinsnjrgl?igsh=MW9mOXVobDRnZzkwbA==

Сайн байцгаана уу? Дэлхийн номын өдрийг тохиолдуулан  BVVM хувь хүний хөгжлийн клуб ,Анагаах ухааны төв номын сан хамтра...
14/04/2025

Сайн байцгаана уу?
Дэлхийн номын өдрийг тохиолдуулан
BVVM хувь хүний хөгжлийн клуб ,Анагаах ухааны төв номын сан хамтран зохион байгуулдаг
“ОЮУНЛАГ АНАГААХЫНХАН”номын өдөрлөг ээлжит удаагаа болох гэж байна.🥳🥳🥳
Энэ жилийн баярт маань олон гайхалтай зохиолч, яруу найрагчид маань ирж бүтээл,илтгэлээ толилуулах ба содон сонирхолтой зүйлсээр дүүрэн гайхалтай нэгэн өдөр та биднийг хүлээж байна.
4.22 нд Эко цогцолборт уулзацгаая!


Зохиолчдын танилцуулгууд тун удахгүй….

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BVVM Хувь Хүний Хөгжлийн Клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to BVVM Хувь Хүний Хөгжлийн Клуб:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram