Эмгэг Судлалын Үндэсний Төв

Эмгэг Судлалын Үндэсний Төв Эмгэг Судлалын Үндэсний Төв нь улсын хэмжээнд эмгэг судлалын үндсэн мэргэшлээр лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий тусгай мэргэжлийн төв юм.

“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🏥📚Эмгэг судлалын ...
01/04/2026

“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ АВАХ ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🏥📚

Эмгэг судлалын үндэсний төв нь мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах чиг үүргийн хүрээнд дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Умайн хүзүүний эсийн эмгэг судлалын шинжилгээ авах чадамжийг сайжруулах” сургалтыг зохион байгуулж байгаа билээ

Уг сургалтын зорилго нь эрт илрүүлэлт, оношилгооны чанарыг сайжруулах 🔬, шаардлага хангаагүй шинжилгээний хувь хэмжээг бууруулахад чиглэж байна

2025 онд улсын хэмжээнд нийт 101,913 умайн хүзүүний эсийн шинжилгээ хийгдсэнээс 1,635 буюу 1.6% нь шаардлага хангаагүй байна
Энэ нь шинжилгээ авах арга, техник, мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай байгааг харуулж байна

2026 онд Сүхбаатар дүүргийн 20 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч нарт зохион байгуулахаар төлөвлөгдсөн бөгөөд
03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 3 бүс болгон хуваарилан нийт 31 эмч, сувилагч нарыг хамруулж амжилттай зохион байгуулагдаж дууслаа

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ШАГНАЛААР ШАГНАГДЛАА 🏅Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яамнаас хүн ардын эрүүл мэндийг хамг...
30/03/2026

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ШАГНАЛААР ШАГНАГДЛАА 🏅

Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яамнаас хүн ардын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж эмгэг судлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд шагнал гардууллаа.

“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Эмгэг судлалын үндэсний төвийн Эс судлалын эрт илрүүлгийн албаны эс судлаач Ж.Нэргүй, Эрүүл Мэндийн Яамны “Жуух бичиг”-ээр Хүүхдийн эмгэг судлалын тасгийн анатомийн эмгэг судлаач эмч С.Мөнгөнцэцэг нар шагнагдлаа.

Шагнал авсан анатомийн эмгэг судлаач эмч, эс судлаач нартаа дахин баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!

Германы Бранденбургын Их Сургуулийн профессор, доктор Thomas Schrader,  Эмгэг Судлалын Үндэсний Төвд ажиллалаа.Германы А...
30/03/2026

Германы Бранденбургын Их Сургуулийн профессор, доктор Thomas Schrader, Эмгэг Судлалын Үндэсний Төвд ажиллалаа.

Германы Ахмад мэргэжилтний байгууллага болох Senior Experten Service (SES)-ийн шугамаар профессор, доктор Thomas Schrader 2026 оны 03 дугаар сарын 03-наас 03 дугаар сарын 27-ны хооронд Эмгэг Судлалын Үндэсний Төв-д ажиллаж, нэг сарын хугацаанд амжилттай хамтран ажиллалаа.

📌Тэрээр дижитал эмгэг судлалын үндэс, бүхэл шилний дүрс (WSI)-ийн боловсруулалт, зурагт анализын аргачлал, QuPath программ ашиглан тоон үнэлгээ хийх, хиймэл оюун ухааны суурь ойлголт ба эмгэг судлал дахь хэрэглээ, оношилгооны процессын дижиталчлал зэрэг нийт 9 сэдвээр онол, практик хосолсон сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.

📌Мөн сургалтын үр дүнд QuPath хиймэл оюун ухаанд суурилсан платформыг нэвтрүүлж, Fluorescence in situ hybridization (FISH) шинжилгээг тоон аргаар үнэлэх, сигнал тоолох боломжийг бүрдүүллээ.

📌Мөн тэрээр бүхэл шилний дижитал зургуудыг төвлөрсөн байдлаар хадгалах, удирдах, хамтран ашиглах боломжийг бүрдүүлэх OMERO нээлттэй эхийн платформын концепцийг боловсруулж, туршилтын орчинд амжилттай нэвтрүүлэн ажиллууллаа.

📍Эдгээр сургалтын хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн орчин үеийн дижитал эмгэг судлал болон хиймэл оюун ухааны хэрэглээний талаарх мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.

Өөрийн үнэт цаг хугацаа, арвин мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсан профессор, доктор Thomas Schrader-т Эмгэг Судлалын Үндэсний Төв-ийн хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа болон мэргэжлийн ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

👩‍⚕️👨‍⚕️ Дэлхийн эмч нарын баярын мэнд хүргэе! 💐🩺Хүн төрөлхтний эрүүл мэндийн манаанд зогсож, амьдралын үнэ цэнийг хамга...
30/03/2026

👩‍⚕️👨‍⚕️ Дэлхийн эмч нарын баярын мэнд хүргэе! 💐🩺

Хүн төрөлхтний эрүүл мэндийн манаанд зогсож, амьдралын үнэ цэнийг хамгаалан ажилладаг эрхэм эмч, эмнэлгийн ажилтнууд та бүхэндээ баярын мэнд хүргэе.

“Зөв оношилгоо – Зөв эмчилгээ” ⚕️ зарчмыг эрхэмлэн, хүний амь нас, эрүүл мэндийн төлөө тасралтгүй хөдөлмөрлөж буй та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, мэргэжлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. 🌟

👨👩Жендэрийн үндэсний хорооноос жил бүрийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаад зохион байгуулдаг "Хари...
24/03/2026

👨👩Жендэрийн үндэсний хорооноос жил бүрийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаад зохион байгуулдаг "Харилцан хүндэтгэе" аянд ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН хамт олон нэгдэж байна.

"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ-ИЛҮҮ ЗӨВ НИЙГМИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ"

Дүүрэг, орон нутгийн эсийн эмгэг судлаач эмч, эс судлаач нарт зориулсан богино хугацааны давтан сургалт амжилттай болж ө...
20/03/2026

Дүүрэг, орон нутгийн эсийн эмгэг судлаач эмч, эс судлаач нарт зориулсан богино хугацааны давтан сургалт амжилттай болж өнгөрлөө.

📌Эмгэг судлалын үндэсний төв нь мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах чиг үүргийн хүрээнд жил бүр эсийн эмгэг судлалын шинжилгээний чанарын гадаад хяналтыг зохион байгуулдаг.

📌2025 онд умайн хүзүүний эс судлалын шинжилгээний чанарын гадаад хяналтад төв эмнэлгүүд, БОЭТ, АНЭ болон ДЭМТ-ийн нийт 25 байгууллагын эсийн эмгэг судлаач эмч, эс судлаач нар хамрагдсан.

📌Үүнтэй уялдуулан чанарын гадаад хяналтын тайлан, дүн мэдээг танилцуулах, гадаад хяналтад ирүүлсэн шинжилгээний бэлдмэлүүдийг хамтран давтан үнэлэх, мөн эсийн шинжилгээний тохиолдлууд дээр ажиллах сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 3 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

📌Сургалтанд БОЭТ, АНЭ, ДЭМТ-үүдийн нийт 12 эсийн эмгэг судлаач эмч, эс судлаач нар хамрагдаж, сургалт, дадлага ажил хийхээс гадна цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцсон үр дүнтэй сургалт боллоо.

Хиймэл оюунд суурилсан дижитал патологи ба хөхний эмгэг судлалын оношилгоо сэдэвт 2 өдрийн сургалт амжилттай зохион байг...
20/03/2026

Хиймэл оюунд суурилсан дижитал патологи ба хөхний эмгэг судлалын оношилгоо сэдэвт 2 өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

📌Хиймэл оюунд суурилсан дижитал патологи ба хөхний эмгэг судлалын оношилгоо сэдэвт 2 өдрийн сургалт 2026 оны 3 дугаар сарын 17–18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

📌Тус сургалтад орон нутаг, нийслэл, дүүрэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нийт 65 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдан оролцлоо.

📌Сургалтыг олон улсын нэр хүндтэй илтгэгчид болох
Профессор, доктор Томас Шрадер (Герман улс, Бранденбургийн Техникийн Их Сургууль, Шарите их сургуулийн эмнэлэг)
Профессор, доктор Жэйн Брок (MBBS, PhD) (АНУ,Бригам эмэгтэйчүүдийн эмнэлэг, Харвардын Анагаах Ухааны Сургуулийн дэд профессор)
нар удирдан явуулж, өөрсдийн судалгаа, туршлага, практик кейсүүдийг хуваалцлаа.

📌Сургалтаар орчин үеийн дижитал технологи, хиймэл оюуны хэрэглээг эмгэг судлалын оношилгоонд нэвтрүүлэх боломж, хөхний эмгэгийн оношилгооны шинэ чиг хандлага, практик кейсүүдийг танилцуулж, оролцогчид мэдлэг, туршлагаа өргөжүүллээ.

Мөн оролцогчид харилцан туршлага солилцож, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн үр өгөөжтэй сургалт боллоо.

Сургалтад оролцсон нийт эмч, мэргэжилтнүүд, илтгэгчдэд гүн талархал илэрхийлье.
📍Доор линкээр 2 дахь өдрийн зургуудыг татаж авна уу.
204360755@N03/24iu28Q0w8" rel="ugc" target="_blank">https://www.flickr.com/gp/204360755@N03/24iu28Q0w8

“Хиймэл оюунд суурилсан дижитал патологи ба хөхний эмгэг судлалын оношилгоо” сэдэвт олон улсын сургалтын эхний өдөр амжи...
17/03/2026

“Хиймэл оюунд суурилсан дижитал патологи ба хөхний эмгэг судлалын оношилгоо” сэдэвт олон улсын сургалтын эхний өдөр амжилттай өндөрлөлөө.

📍Өнөөдрийн сургалтыг салбартаа нэр хүндтэй мэргэжилтэн, профессор Томас Шрадер удирдан явуулж, хиймэл оюун ухааныг эмгэг судлалын оношилгоонд хэрхэн үр дүнтэй ашиглах, дижитал шилжилтийн давуу талуудын талаар үнэтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа.

⏰Маргаашийн сургалтаар бид илүү нарийвчилсан кэйсүүд болон Харвардын Анагаахын сургуулийн дэд профессор Жэйн Брок нарын илтгэлүүдээр үргэлжлүүлэх болно. Маргааш цагтаа уулзацгаая.

📍Доорх линкээр өнөөдрийн зургуудыг татаж авна уу. 204360755@N03/K4u8SkA929" rel="ugc" target="_blank">https://www.flickr.com/gp/204360755@N03/K4u8SkA929

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2027 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэдийн саналыг авч байна.
17/03/2026

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2027 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтөд иргэдийн саналыг авч байна.

📢 “Хиймэл оюунд суурилсан дижитал патологи ба Хөхний эмгэг судлалын оношлогоо” сургалтЭрхэм эмч, эмгэг судлаач болон эрү...
13/03/2026

📢 “Хиймэл оюунд суурилсан дижитал патологи ба Хөхний эмгэг судлалын оношлогоо” сургалт

Эрхэм эмч, эмгэг судлаач болон эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд та бүхнийг “Хиймэл оюунд суурилсан дижитал патологи ба Хөхний эмгэг судлалын оношлогоо” сэдэвт сургалтад хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

⏰ Сургалтын бүртгэл 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл явагдана.

⚠️ Сургалтад оролцохоор бүртгүүлсэн оролцогчид бүртгэлээ баталгаажуулна уу.

Та бүхнийг хугацаанд нь амжиж бүртгүүлэн идэвхтэй оролцохыг урьж байна.

“Эмнэлзүй, эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сургалт зохион байгууллааТөв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүсэлтийн дагуу...
12/03/2026

“Эмнэлзүй, эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сургалт зохион байгууллаа

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүсэлтийн дагуу анхан болон лавлагаа шатлалын эмнэлгүүдэд ажиллаж буй эмнэлзүйн эмч нарт онош тавилттай холбоотой хууль эрх зүйн орчин, оношны хэлбэржилт, ӨОУА-10 ангиллын дагуу өвчний оношийг кодлох талаар мэдлэг олгох зорилготой сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний түгээмэл үйлдэл MNS 7015:2023” стандартын хүрээнд Эмгэг судлалын үндэсний төвийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, ахлах зэргийн анатомийн эмгэг судлаач эмч Л.Басхүү “Эмнэлзүй, эмгэг судлалын онош түүний хэлбэржилт” сэдвээр 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр танхимын хэлбэрээр зохион байгуулж, сургалт удирдан явууллаа.

Тус сургалтад Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийт 24 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдан оролцож, сургалтын хүрээнд тухайн чиглэлийн мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн мэдээлэл, туршлага солилцлоо.

Эмгэг судлаач эмч нарын дотоод сургалт зохион байгуулагдлаа“ESD, EMR сорьцийн гросс авалт болон эмгэг судлалын онош дүгн...
12/03/2026

Эмгэг судлаач эмч нарын дотоод сургалт зохион байгуулагдлаа

“ESD, EMR сорьцийн гросс авалт болон эмгэг судлалын онош дүгнэлт өгөх” сэдэвт дотоод сургалт 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.

Сургалтыг ХЭСТ-ийн анатомийн эмгэг судлаач эмч Н.Батдорж удирдан явуулж, ESD болон EMR аргаар авсан сорьцын макро (гросс) авалтын аргачлал, сорьцыг зөв бэлтгэх болон боловсруулах үе шат, мөн эмгэг судлалын онош дүгнэлт гаргах онцлог, практикт анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тус сургалт нь байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, эмгэг судлалын оношлогооны чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Address

Peace Avenue
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:30 - 15:00
Tuesday 08:30 - 15:00
Wednesday 08:30 - 15:00
Thursday 08:30 - 15:00
Friday 08:30 - 15:00
Saturday 09:00 - 15:00

Telephone

11-313-820

Alerts

Be the first to know and let us send you an email when Эмгэг Судлалын Үндэсний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эмгэг Судлалын Үндэсний Төв:

Share

Category