Долмалин Хүүхэд, уламжлалтын эмнэлэг

Долмалин Хүүхэд, уламжлалтын эмнэлэг Хүүхэд, уламжлалтын эмнэлэг Хүүхэд, Уламжлалтын эмнэлэг

26/03/2024
Луотай ✅ Дархлаа сайжруулах, толгойн өвдөлт, ядаргааны эсрэг ✅ Судас цэвэрлэх, цусан хангамж сайжруулах, бүлэнт бөглөрөл...
25/04/2022

Луотай
✅ Дархлаа сайжруулах, толгойн өвдөлт, ядаргааны эсрэг
✅ Судас цэвэрлэх, цусан хангамж сайжруулах, бүлэнт бөглөрөл арилгах, судасны хатуурлын эсрэг
✅ Ой тогтоолт муудах, ухаан самуурах, хэл яриа, хөдөлгөөн алдагдал, зөнөгрөлийн эсрэг
✅ Саа, саажилт, цус харвалт нүдний болон артерийн даралт ихсэлтийн эсрэг

Нейромалин

✅ Тархины гэмтэл
✅Мэдрэлийн ядаргаа
✅Чих шуугих
✅Нойргүйдлийн эсрэг

Луорал Панакс ното-орхоодойтой эмчилгээний оо Ургамлын гаралтай үйлчлэгч бодисууд нь шүдний бичил сүвэрхэг бүтцэд нэвтэр...
12/04/2022

Луорал
Панакс ното-орхоодойтой эмчилгээний оо

Ургамлын гаралтай үйлчлэгч бодисууд нь шүдний бичил сүвэрхэг бүтцэд нэвтэрч цусан хангамжийг сайжруулан шүдийг ёзоороос паалан хүртэл бэхжүүлэн хамгаалахаас гадна, буйлны цочирч улайх, шалбарах, хавдах зэрэг зовууриудыг багасгана. Мөн амны хөндийн бактерийн өсөлтийг бууруулах, эвгүй үнэр гарахаас сэргийлдэг.

Хэрэглэх арга: өглөө, өдөр, оройд хоолны дараа 3 минут угааж хэрэглэнэ.

Найрлага: Панакс ното-орхоодойн охь, кальцийн карбонат, усны нэгдэлтэй цахиур, сорбитол, ионгүйжүүлсэн ус, натрийн лаурил сульфат, целлюлоз давирхай, эссенз, натри, натрийн бензоат.

🏥📍Манай эмнэлгийн хаяг: Зүүн 4 зам, зүүн хүрээ хотхон 207-р байр
☎️ Холбогдох утас: 7272-7017

Таны ууц нуруу чилж, гуяа дагаж өвддөг үү?      Танд нурууны татлага эмчилгээ санал болгож байна. - Нурууны суулт болон ...
08/04/2022

Таны ууц нуруу чилж, гуяа дагаж өвддөг үү?
Танд нурууны татлага эмчилгээ санал болгож байна.

- Нурууны суулт болон далийлтыг эмчилнэ.
- Байнгын суугаа ажил эрхэлдэг бол
- Хүнд юм өргөдөг бол
- Жолоо удаан хугацаагаар барьдаг бол
- Өсвөр насныхны өсөлтийг дэмжинэ
- Мэдрэлийн язгуур цочирсон эсвэл дарагдсан
- Жийргэвч болон ясны дегенератив өөрчлөлт
- Нугалам хоорондын жийргэвч шахагдаж, дарагдсан

Хориглох заалт:
• Остеомиелит, дискит
• Хавдар
• Тогтворгүй хугарал
• Хүнд хэлбэрийн остеопороз
• Артерийн даралт ихтэй, зүрх судасны өвчтэй
• Өндөр настай

🏥📍Манай эмнэлгийн хаяг: Зүүн 4 зам, зүүн хүрээ хотхон 207-р байр
☎️ Холбогдох утас: 7272-7017

Шөнө унтаж чадахгүй эвтэйхэн байрлал олох гэж хөрвөөсөөр байтал өглөө болж байна уу? Тэгвэл та дасгал хийх хэрэгтэй болж...
14/03/2022

Шөнө унтаж чадахгүй эвтэйхэн байрлал олох гэж хөрвөөсөөр байтал өглөө болж байна уу? Тэгвэл та дасгал хийх хэрэгтэй болжээ.
Нурууны булчин суллах дасгал, дасгал бүрийг 15-20 секундээр 3 удаагийн давтамжтайгаар хийнэ. Хэрвээ та дасгалыг тогтмол, зөв хийж чадвал үр дүн нь тун удахгүй танд мэдрэгдэнэ.💪

Хүүхдийн халууныг буулгах талаар дараах аргуудыг ээж нарт зөвлөж байна. ‼ Хэзээ ч спиртээр арчиж болохгүй.   Ингэснээр х...
01/03/2022

Хүүхдийн халууныг буулгах талаар дараах аргуудыг ээж нарт зөвлөж байна.
‼ Хэзээ ч спиртээр арчиж болохгүй.
Ингэснээр халуун огцом өөрчлөгдөх мөн спиртэнд хордох аюултай.
✅ Хүүхдээ тайван байхад нь духан дээр нь хүйтэн алчуураар жин таьж өгнө.
✅ Хүүхдийг бүлээн усанд оруулж булхаж болно.
👉Ус нь хүүхдийн арьснаас ууршсанаар хүүхдийг сэрүүцүүлж халууныг бууруулна.

‼ Хүйтэн ус хэрэглэж болохгүй.
👉 Учир нь хүүхэд даарч чичрснээс биеийн халуун ихсэх эрсдэлтэй.
✅ Хүүхдэд шингэнийг их хэмжээгээр уулгах (ус шүүс, цай)
👉 мөстэй тараг, хөргөсөн хоол өгөх нь хүүхдийг дотроос нь сэрүүцүүлж, шингэнээ алдахаас хамгаална.
👉 Сэнсийг зөөлөн ажиллуулж болно.
‼ Гэхдээ дааруулж чичрүүлж болохгүй.
👉 Хүүхдийн хувцсыг нэг нэгээр нь нимгэлэх нь хүүхдийн арьсаар дулааныг гадагшлуулна.
👉 Хүүхдийг дан цамцтай байлгах ба хэрэв чичирвэл нимгэн өлгийгөөр ороож дулаацуулна.
Эмчид ЯАРАЛТАЙ үзүүлэх хэрэгтэй ШИНЖҮҮД‼
👉 3 сар хүрээгүй хүүхэд халуунтай бол эмчид үзүүлэх хэрэгтэй.
👉 3-5 сартай хүүхэд 38 градусаас дээш халуурвал
👉 Хүүхдэд ямар нэгэн хавсарсан өвчний шинж илэрвэл. Жишээ нь: амьсгал олшрох, арьсан дээр улаан тууралт гарах гм.

Халуун бууруулах эм:
‼ ✅Парацетамол эсвэл ибупрофеныг эмчийн заавраар уулгана.
‼ Эм өгснөөс хойш 30-40 минутанд буурахгүй бол нянгийн болон олон вирусын гаралтай өвчин байгааг илтгэх ба халуун бууруулах эмийг давтан өгч болохгүй‼‼
‼ ✅Халуун бууруулах эмийг наанадаж 6 цагийн зайтай өгнө.

Манай эмнэлгийн хаяг: Зүүн 4 зам, Зүүн хүрээ хотхон, 207-р байр.
Утас: 7272-7017

Хүүхдийн чихээр хатгах нь ямар учиртай вэ? 👂🏻😢   Хүүхдийн чихээр хатгуулах нь олон төрлийн хүчин зүйлээс шалтгаалдаг. Чи...
28/02/2022

Хүүхдийн чихээр хатгах нь ямар учиртай вэ? 👂🏻😢
Хүүхдийн чихээр хатгуулах нь олон төрлийн хүчин зүйлээс шалтгаалдаг. Чихээр хатгах нь ихэвчлэн нярай болон бага насны хүүхдүүдэд элбэг тохиолддог өвчлөл юм. Учир нь хүүхдүүдийн сонсголын гуурсны онцлогоос хамаардаг байна. Хүүхдийн сонсголын гуурс өргөн, богино хөндлөн байрлах ба зөөлөн эдээр баялаг байдаг. Иймд залгиур болон хамарт байгаа нян нь хялбархан дунд чих рүү дамжин орох боломжтой. Ингээд дунд чихэнд орсон нян тэнд үрэвсэл үүсгэн хавагнуулснаас гуурс битүүрч түүгээр агаар орох боломжгүй болно.

Сонсголын гуурсаар халдвар дунд чихэнд халдвар орж үрэвсэл явагддаг. Ингэснээр дунд чихнээс ялгарах шингэн зайлуулагдаж чаддаггүй үрэвсэж хүүхдийн чих өвддөг байна. Нярай хүүхдийн чихээр хатгах нь дараах шалтгаануудаас үүдэн өвчилдөг.

Үүнд:
👉Ханиад томуугаар өвчлөх, хамар битүүрэх
👉Улаан бурханаар өвчлөх
👉Ягаан эсэргэнээр өвдөх
👉Төрөх үед хүүхдийн дунд чихний хөндийд ургийн ус орсноос
👉Хүүхдээ буруу хөхүүлэх, хахаж цацуулах
👉Хүүхдийн чихийг бөглөлгүйгээр гадуур салхинд гаргах зэргээс шалтгаалан хүүхдийн чих өвдөг байна.

Хүүхдийн чих өвдөхөд дараах шинж тэмдэгүүд илэрнэ.Үүнд:
👼🏻 Хүүхэд уйланхай, тайван биш болно.
👼🏻 Толгойгоо хоёр тийш хөдөлгөж мөрөө шөргөөх
👼🏻 Гэнэт уйлах
👼🏻 Гараа сарвагануулж чихэндээ хүргэх гэж оролдох
👼🏻 Хөхөө хөхөхдөө уйлах. Учир нь сүүгээ сорох залгих явцад чихний хөндийд даралт үүссэнээр чих өвддөг
👼🏻 Хамар нь битүүрэх
👼🏻 Халуурах, өтгөн нь шингэрэх
👼🏻 Чихний арын овгор дээр дарахад уйлах гэх мэт шинж тэмдэгүүд илэрсэн тохиолдолд хүүхдийн чихээр хатгаж байгааг илэрхийлнэ.

💊Эмчилгээ:
Хүүхдийн чихээр хатгуулж байгаа тохиолдолд даруй эмчлэх нь чухал.Эмчид үзүүлэх хүртэл хүүхдийг аль болох тайван байлгаж уйлуулахгүй байх хэрэгтэй. Нэн яаралтай мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

🌡Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
Хүүхдээ хөхүүлэхдээ аль болох хамрыг ил гаргаж амьгалахад чөлөөтэй байлгах хэрэгтэй. Мөн хүүхдийг хэвтэж байхдаа хөхүүлж болохгүй. Ханиад хүрсэн тохиолдолд хамрыг нь сайтар цэвэрлэж битүү байлгаж огт болохгүй. Мөн хүйтэн сэрүүн, салхитай өдрүүдэд хүүхдийн чихийг сайтар бөглөж гадуур гаргах хэрэгтэй.

🤱🏻 Ээжүүдэд анхааруулахад:
Өвдсөнөөс хойш хэдэн долоо хоногийн турш дунд чихний хөндийд шингэн байсаар байдаг. Хэдэн сарын дараа уг шингэн өөрөө аяндаа шимэгддэг. Хэрэв шингэн шимэгдэхгүй бол /хүүхэд их цочромтгой байх, сонсгол нь сайжрахгүй бол / эмчид яаралтай хандах чухал.

🏥 Манай эмнэлгийн хаяг: Зүүн 4 зам, Зүүн хүрээ хотхон, 207-р байр.
☎️ Утас: 7272-7017

27/02/2022

Бяцханууддаа массаж хийгээрэй.🤗🥰

Хүүхдийн төмсөг хуухнагтаа буугаагүй бол яах вэ? ⁉️Төрсний дараах 3 сарын хугацаанд төмсөг хуухнагт буугаагүй байх эмгэг...
25/02/2022

Хүүхдийн төмсөг хуухнагтаа буугаагүй бол яах вэ? ⁉️
Төрсний дараах 3 сарын хугацаанд төмсөг хуухнагт буугаагүй байх эмгэгийг КРИПТОРХИЗМ гэнэ.

Төмсөг нь зууван хэлбэртэй хос эрхтэн бөгөөд эр бэлгийн эс боловсруулах, тестостерон хэмээх даавар нийлэгжүүлэх үүрэгтэй. Төмсөг нь нэг ижил түвшинд зэрэгцэж байрладаггүй, бага зэрэг дээр доор байдаг. Ийм учраас л гүйх, дугуй унах, морь унах зэрэгт төмсөг өөр хоорондоо “мөргөлдөөд” байдаггүй байна.

Жирэмсний 7дахь долоо хоногтойгоос төмсөг нь бөөрний ойролцоо үүсэх бөгөөд хүүхэд төрөхөөс өмнө 4-6 долоо хоногтойд хуухнагт байрладаг. Гэтэл төмсөг хуухнагтаа бууж байрлаагүй хүүхдүүдийн 30% нь дутуу төрсөн, 3,5% нь гүйцэт төрсөн хүүхдэд тохиолдоно.
Шалтгаан:
👉37 долоо хоногоос өмнөх дутуу төрөлт
👉Удамшлын түүх
👉Ургийн хөгжлийн саатал
👉Төмсөг буух замын механик саад
👉Эхийн хорт зуршил
👉Эх жирэмсэн үедээ парацитамол, аспирин, ибупрофен удаан хэрэглэх
👉Дауны өвчин, хромосомын эмгэг зэрэг ордог.

Төмсөг нь буугаагүй тохиолдолд хэвлийдээ эсвэл цавиндаа үлдсэн байна. Энэ тохиолдолд гаднаасаа дарагдаж, шахагдаж, байх орчноосоо халуун газар байгаа тул бүтэц, үйл ажиллагаа нь алдагдан үргүй болох хожмоо хорт хавдарт шилжинэ.
Крипторхизмийн хүндрэлүүд:
❗️Төмсөгний гадна талаар байрлах хүүдийд ус хурж төмсгийг дарж шээх.
❗️Төмсөг эргэж тэжээлийн дутлаас үхжил үүсэх
❗️Үргүйдэл үүсэх
❗️Хорт хавдарт шилжих нь энэхүү эмгэгийн үед 10дахин их байна.

Хэрэв хүүхдэд энэхүү шинж тэмдэг илэрвэл даруй эмчид хандах бөгөөд хүүхдийг 1-1,5 настайд нь мэс заслын эмчилгээ хийнэ.

🩹🚸⚠️ Бага насны хүүхдийг осол, гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ? 👉 Хүүхэд бол хүүхэд ‼️Тэд учир мэдэхгүйгээсээ болж их, бага...
24/02/2022

🩹🚸⚠️ Бага насны хүүхдийг осол, гэмтлээс хэрхэн сэргийлэх вэ?

👉 Хүүхэд бол хүүхэд ‼️Тэд учир мэдэхгүйгээсээ болж их, бага хэмжээгээр бэртэж гэмтдэг учир тэдэнд онцгой анхаарал хэрэгтэй.
👉 Том хүмүүст аюулгүй, энгийн мэт санагдах зүйлс хүүхдэд санаанд оромгүй байдлаар осолдож, гэмтэх, эндэх шалтгаан болдог.
👼🏻 Хүүхэд өсч том болох тусам хөдөлгөөн болоод хийж чадах зүйлс нь нэмэгдэж байдаг бөгөөд тэр хэрээр осол гэмтэлд өртөх магадлал ихтэй байдаг.
💁🏻‍♀️ Иймээс та хүүхэддээ түүнийг бэртэж гэмтээх аюултай зүйлсийн талаар хэлж ойлгуулж, анхаарал халамжаа дээшлүүлээрэй.

Бид таны хүүхдийн эрүүл мэндэд зориулсан хэрэгтэй мэдээлэл, зөвлөмжийг пэйж хуудсаараа дамжуулан өдөр тутам хүргэж байх болно.
👉Та манай пэйж хуудсаар аялаад үзээрэй. 🤗

Дархлаа дэмжих цэгэн иллэгийг хүүхдүүдтэйгээ хамт хийгээрэй. 🤗📣 Хүний биеийн зарим цэгт иллэг хийхэд томуугийн эсрэг үйл...
23/02/2022

Дархлаа дэмжих цэгэн иллэгийг хүүхдүүдтэйгээ хамт хийгээрэй. 🤗

📣 Хүний биеийн зарим цэгт иллэг хийхэд томуугийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уураг үүсдэг аж. Тиймээс ханиад, томуу тусахгүйн тулд дархлаа сайжруулах иллэгийг тогтмол хийхийг эмч нар зөвлөж байна. 👩🏻‍⚕️

💆🏻‍♀️ Цэгэн иллэгийг хийхдээ дараах цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв гурван удаа, нар буруу гурван удаа эргүүлнэ. Өдөрт хамгийн багадаа 3-6 удаа хийгээрэй. 😉

Address

Ulaanbaatar
13335

Alerts

Be the first to know and let us send you an email when Долмалин Хүүхэд, уламжлалтын эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Долмалин Хүүхэд, уламжлалтын эмнэлэг:

Share

Category