Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг

Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг аюулгүй орчинд чанартай хүргэх

👨‍🍼🤱"БИД ААВ, ЭЭЖ БОЛЛОО" ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Нөхөн үржихүйн нэг цэгийн кабине...
10/04/2026

👨‍🍼🤱"БИД ААВ, ЭЭЖ БОЛЛОО" ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Нөхөн үржихүйн нэг цэгийн кабинетаас жирэмсний хяналтад орсон анхан төрөгч ээжүүдийг нөхрийн хамт оролцуулсан "Бид аав, ээж боллоо" сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

Сургалт өдөрлөгөөр

✅Төрөхийн өмнөх болон төрсний дараах үед аавуудын оролцоо, гэр бүлийн дэмжлэг
✅Төрөлтөд бэлтгэх
✅Жирэмсний болон төрсний дараах үеийн сэтгэл зүй
✅Хүүхдийн эхний 1000 хоног зэрэг сэдвээр сургалт орлоо.

📌Нөхөн үржихүйн кабинетаас 7 хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР     🔰Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь 1948 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан б...
07/04/2026

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР

🔰Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь 1948 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан бөгөөд 1950 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн билээ.

🔰Дэлхийн эрүүл мэндийн өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэдэг бөгөөд тухайн жилд дэлхий дахинд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулдаг уламжлалтай. Энэ жилийн дэлхийн эрүүл мэндийн өдрийн уриа үг нь "Эрүүл мэндийн төлөө хамтдаа Шинжлэх ухааны талд зогсъё" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

📌💚Эрүүл мэнддээ илүү анхаарч, өөртөө хөрөнгө оруулцгаая.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУС ТОДОРХОЙЛОХ ШИНЖИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИ...
06/04/2026

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУС ТОДОРХОЙЛОХ ШИНЖИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

✅Монгол Улсад 2025 онд умайн хүзүүний хорт хавдраар 551 эмэгтэй оношлогдож, 171 эмэгтэй нас барсан. Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд Монгол улс ДЭМБ-ын 90/70/90 стратегийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд 30 болон 40 настай эмэгтэйчүүдэд Хүний папиллома вирус илрүүлэх шинжилгээг авахаар болсон.

✅ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ажиллаж дүүргийн ӨЭМТ-ийн сувилагч, хавдар бүртгэгч нарт 1 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

9️⃣0️⃣%-ийг Хүний папиллома вирусийн эсрэг вакцинд хамруулах
7️⃣0️⃣% Эрт илрүүлэгт хамруулах
9️⃣0️⃣% Эмчилгээнд хамруулах

Урьдчилан сэргийлэх боломжтой хавдраар нэг ч эмэгтэй эндэх ёсгүй💗🎗️🛡️👩‍⚕️✨.

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт “Unite 4 Good Heart” Глобал Грант төслийн хүрээнд эмнэлгийн хэрэгсэл хандивлав Энэхүү тө...
06/04/2026

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт “Unite 4 Good Heart” Глобал Грант төслийн хүрээнд эмнэлгийн хэрэгсэл хандивлав

Энэхүү төслийг Ротари клуб ИХ ӨРГӨӨ (3450-р дүүрэг, Монгол Улс) санаачлан хэрэгжүүлж, олон улсын хамтрагч клубууд болох: Тайвань улсын Таоюань Бай Лин Ротари клуб (3502-р дүүрэг), Шинэ Тайпэй Титанс Ротари клуб (3490-р дүүрэг), Сэ Жинжү Ротари клуб (3590-р дүүрэг), Бусан-Минам Ротари клуб (3661-р дүүрэг) хамтран дэмжин ажиллалаа.

Тус эмнэлгийн хэрэгсэл нь хүний цусан дахь хүчилтөрөгчийн ханалт (SpO₂) болон зүрхний цохилтыг хэмжихийн зэрэгцээ AC (Artery Check) технологиор судасны уян хатан байдал, цусны эргэлтийн байдлыг 6 түвшинд үнэлэх боломжтой юм.

Энэхүү технологи нь зүрх судасны эрсдэлийг эрт илрүүлэх, хянахад чухал ач холбогдолтой бөгөөд хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чухал аппарат юм.

🤝 Хандивлагч байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

-------------------------------------------------------------

/SONGINO KHAIRKHAN GENERAL HOSPITAL / has received a donation of a medical device under the Global Grant project “Unite 4 Good Heart.” This initiative is led by the Rotary Club of Ikh Urgoo (District 3450, Mongolia), with international partnership from: Rotary Club of Taoyuan Bai Ling # (District 3502, Taiwan), Rotary Club of New Taipei Titans (District 3490), Rotary Club of Sae Jinju (District 3590), and Rotary Club of Busan-Minam (District 3661).

The donated device measures blood oxygen saturation (SpO₂) and pulse rate, and is also equipped with AC (Artery Check) technology, which evaluates arterial condition and vascular elasticity across 6 levels. This feature enables early detection and monitoring of cardiovascular risks, contributing to improved public health outcomes. We sincerely thank all partner organizations for their generous support.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.🤰Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн нөхөн үржихүйн нэг цэгийн кабинетаас ЭМЯ-ны “Эх барих, эмэгт...
06/04/2026

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

🤰Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн нөхөн үржихүйн нэг цэгийн кабинетаас ЭМЯ-ны “Эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөл”-ийн тэргүүн АУ-ны доктор, клиникийн профессор Д.Мөнхцэцэг багш болон Сандоз эмийн компанитай хамтран дүүргийн Толгойт, Төвийн бүсийн ӨЭМТ болон лавлагаа шатлалын эмч нарт “Жирэмсэн үеийн даралт ихсэлт манас таталтын урьдал оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэ төрлийн сургалт цаашид сар бүр явагдана.

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНДАА АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.Сэтгэцийн эмч -1 Насанд хүрэгчдийн ...
03/04/2026

СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ДАРААХ АЖЛЫН БАЙРАНДАА АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

Сэтгэцийн эмч -1
Насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний эмч -1
Дотоод шүүрлийн эмч- 1
Сэргээн засахын их эмч -2
Нүүр амны мэс заслын эмч-1
Эх баригч-1
Сувилагч-3
Ариутгагч-1
Шүдний сувилагч-1
Лабораторийн техникч-2
Хөдөлмөр засалч -1
Хөдөлгөөн засалч- 1
Цахилгаанчин-1
Оёдолчин-1
Слесарь-1
Даралтат савны техникч-1
Үйлчлэгч-3

ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• Мэргэжилээрээ их дээд сургууль төгссөн эмчлэх, сувилах эрхийн лицензтэй байх
• Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хэм хэмжээг эрхэмлэдэг, харилцаа хандлага сайтай багаар ажиллах чадвартай байх
• Тогтвор суурьшилтай ажилллах
• Мэргэжлээрээ ажилласан бол давуу тал болно
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
• Төрийн албан хаагчийн анкет /маягт №1, цээж зураг наасан байх/
• Мэргэжил эзэмшсэн, дээшлүүлсэн дипломын хуулбар/
• Иргэний үнэмлэхийн хуулбар

ХАЯГ: Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийн материалыг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Хүний нөөц, хөгжлийн албанд хүлээн авна. (2давхарт)
Холбогдох утас: 99960486

✅Аутизмтай 3 хүртэлх насны хүүхдэд илрэх шинж тэмдгүүд -Инээх, инээмсэглэх нь ховор-Дуу авиа, нүүрний хувирлыг дуурайдаг...
02/04/2026

✅Аутизмтай 3 хүртэлх насны хүүхдэд илрэх шинж тэмдгүүд
-Инээх, инээмсэглэх нь ховор
-Дуу авиа, нүүрний хувирлыг дуурайдаггүй
-Нэрээр нь дуудахад хариу үзүүлэхгүй
-Шулганадаггүй, ганганадаггүй
-Өөртөө анхаарал татах гэж оролддоггүй
-Дохион зангаа хэрэглэгдэггүй
-Нүдрүү хардаггүй
-Солгой баруун нь мэдэгддэггүй
-Хэвийн бус байдлаар суудаг, зогсдог
-Хариу үйлдэл удаан
-Гар хөлөө өвөрмөц байдлаар хөдөлгөдөг

ДЭЛХИЙН АУТИЗМЫН ӨДӨР: ОЙЛГОЛЦОЛ, ТЭГШ БОЛОМЖИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЖил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг дэлхий нийтээрээ Дэ...
02/04/2026

ДЭЛХИЙН АУТИЗМЫН ӨДӨР: ОЙЛГОЛЦОЛ, ТЭГШ БОЛОМЖИЙГ ДЭМЖИХ ӨДӨР

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг дэлхий нийтээрээ Дэлхийн Аутизмын өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдөр нь аутизмтай хүүхэд, залуус, тэдний эцэг эх, асран хамгаалагчдыг дэмжихийн зэрэгцээ олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, оролцоо ба тэгш байдлыг хангах зорилготой юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллага-ын Ерөнхий Ассамблей 2007 онд 62/139 дүгээр тогтоолыг баталж, уг өдрийг албан ёсоор зарласан бөгөөд 2008 оноос эхлэн дэлхий даяар тэмдэглэж ирсэн. Энэхүү тогтоол нь аутизмтай хүмүүсийн хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэрэг салбарт тэгш боломж бүрдүүлэх, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн ач холбогдолтой юм.

НҮБ-аас жил бүр энэ өдрийг тодорхой уриа, сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд 2026 оны уриаг “Аутизм ба хүн төрөлхтөн – Амьдрал бүр үнэ цэнэтэй” хэмээн тодорхойлсон.
Энэхүү уриа нь аутизмтай хүмүүсийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх, нийгэмд эзлэх тэдний байр суурийг бататгах, энэрэнгүй, ойлголцсон хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байна.

Дэлхийн Аутизмын өдрөөр зөвхөн мэдээлэл түгээх бус, бодит өөрчлөлтийг дэмжих ач холбогдолтой.

Тухайлбал, эрт илрүүлэг, тасралтгүй дэмжлэг, хүртээмжтэй боловсрол, ажлын байрны орчин бүрдүүлэх зэрэг олон талт арга хэмжээг улс орнууд хэрэгжүүлдэг байхад уриалдаг. Мөн энэ өдөр олон нийтэд чиглэсэн сургалт, нөлөөллийн аян, гэрэлтүүлгийн бэлгэдэлт үйл ажиллагаа (цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх гэх мэт) өргөнөөр зохион байгуулагдаг юм.

Энэ өдөр дэлхий нийтэд аутизмтай хүн бүрийн онцлогийг хүлээн зөвшөөрч, тэдний амьдрал үнэ цэнэтэйг ойлгон, тэгш боломж, хүртээмжтэй нийгмийг хамтдаа цогцлоохыг уриалж байна.

✅Хэн хүний папиллома вирусийн вакцин хийлгэх ёсгүй вэ?
01/04/2026

✅Хэн хүний папиллома вирусийн вакцин хийлгэх ёсгүй вэ?

✅ Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдээ умайн хүзүүний хорт хавдрын эсрэг ВАКЦИН-д хамруулах, харин эмэгтэй хүн бүр зор...
31/03/2026

✅ Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдээ умайн хүзүүний хорт хавдрын эсрэг ВАКЦИН-д хамруулах, харин эмэгтэй хүн бүр зорилтот насандаа тогтмол эрт илрүүлэг, үзлэг, оношилгоондоо идэвхитэй хамрагдаарай.💝

ЭХ БАРИГЧ БАГА ЭМЧ АЖИЛД АВНА.
31/03/2026

ЭХ БАРИГЧ БАГА ЭМЧ АЖИЛД АВНА.

‼️Умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан нь Хүний Папиллома Вирусийн (ХПВ) халдварт өртөх юм.‼️ Бэлгийн хавьтлын то...
30/03/2026

‼️Умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан нь Хүний Папиллома Вирусийн (ХПВ) халдварт өртөх юм.
‼️ Бэлгийн хавьтлын тохиолдол бүр нь ХПВ-ийн халдварт өртөх боломжийг бүрдүүлдэг.

Address

Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Сонгинохайрхан дүүрэг 19-р хороо 21-р хороолол
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг:

Share

Category

Байгууллагын товч таницуулга

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 1982 онд тухайн үеийн Октябрийн районы нутаг дэвсгэр авто сургуулийн баруун өмнө, мах комбинатын зүүн хэсэгт Октябрийн районы Нэгдсэн эмнэлгийн бааз дээр түшиглэн Октябрийн районы Хүүхдийн нэгдсэн эмнэлэг байгуулах шийдвэрийг Сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу Эрүүлийг хамгаалах яам, Улаанбаатар хотын АДХГЗ гаргаж анх үүсэн байгуулагдсан билээ. Эмнэлгийн барилгыг үндсэнд нь 1982 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээж авсан протоколыг гаргасан бөгөөд Октябрийн районы хүүхдийн нэгдсэн эмнэлэг нь бүрэлдэхүүндээ 120 ортой стационар, өдөрт 300 гаруй хүнд үзлэг хийх хүчин чадал бүхий поликлиник , нэгдсэн параклиник /лаборатори,эмийн сан, рентген, физик эмчилгээ зэрэг/ кабинеттай, хүүхдийн 9 нэгдсэн цэг хэсэгтэй, хүүхдийн түргэн, сургууль цэцэрлэгийн эмч нартай байв. 1991 он нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын түүхэнд онцлон тэмдэглэх үйл явдлаар нилээн дүүрэн жил байсан.

Нийслэл хотын хүн ам өссөнтэй холбогдуулан нийслэл хот дахь эрүүл мэндийн байгууллагуудын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үйлчилгээний байгууллагын шат дамжлагыг сайжруулах зорилгоор гарсан Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1991 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/39/83 тоот тушаалаар Хүүхдийн нэгдсэн 3 дугаар эмнэлэг болгон өөрчилжээ. Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын хамтарсан 1995 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14 тоот тушаалаар насанд хүрэгчдэд дотор, мэдрэлийн чиглэлээр үйлчлэх дотрын тасаг нээж ажиллуулсан.

2001 он хүртэл Хүүхдийн нэгдсэн 3-р эмнэлэг гэж нэрлэгдэж байгаад 2001 онд Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 98/197 тушаал, захирамжаар “Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг”-ийн статустай ажиллаж байна.