Eruul Udam

Eruul Udam Жирэмсний 5D эхо оношилгоо Эмэгтэйчүүдийн үзлэг зөвлөгөө Гэр бүл, нөхөн үржихүйн эрүүл мэндийн монголын анхны вэб сайт

🤰Ургийн байрлал Жирэмсний хугацаа гүйцэх үед ургийн байрлал төрөлтөд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Анхан төрөгч нарт хэвлий...
25/03/2026

🤰Ургийн байрлал
Жирэмсний хугацаа гүйцэх үед ургийн байрлал төрөлтөд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Анхан төрөгч нарт хэвлийн өмнөд ханын сунах чадвар муу байдагтай холбоотой ихэвчлэн жирэмсний 28 долоо хоногтойгоос ураг байрлалаа олно. Харин давтан төрөгч нарт арай хожуу буюу жирэмсний 32 долоо хоногтойгоос хойш ураг тогтвортой байрлалд орно.
✅ Ургийн зөв байрлал
Ургийн дагуу тэнхлэг умайн босоо тэнхлэгтэй давхцаж байрлахыг ургийн дагуу байрлал гэнэ. Төрөх замаар төрөлт явагдахад хамгийн тохиромжтой нь ургийн байрлал дагуу, түрүүлсэн хэсэг толгой байх нөхцөл юм.
❌ Ургийн буруу байрлал
Өгзөг болон хөндлөн байрлал орно.

Хэрэв ургийн байрлал буруу байвал засах аюулгүй оролдлогыг хийх нь зүйтэй.
Ургийн байрлал засах аргуудыг "ЭРҮҮЛ УДАМ" 📚номоос унших боломжтой.
Номын үнэ - 40,0₮

📍Багшийн дээд төв зам дагуу автобусны буудлын урд талд Ионсэй төв 214 тоот ( Өргөө амаржихын баруун талд)

23/03/2026

💖💖💖

Ихэр жирэмслэлтийн хэлбэрүүд 👶👶❇️Монозигот ихрүүд (Identical twin) нь нэг өндгөн эс нэг эр бэлгийн эстэй нийлж үр тогтсо...
22/03/2026

Ихэр жирэмслэлтийн хэлбэрүүд 👶👶
❇️Монозигот ихрүүд (Identical twin) нь нэг өндгөн эс нэг эр бэлгийн эстэй нийлж үр тогтсоны дараа хоёр болж хуваагдана. Нэг өндгөн эсийн ихрүүд ижил гентэй, хүйс болон царай төрхийн хувьд хоорондоо адилхан байна. Энэ жирэмсний үед хоёр ураг дундаа нэг ихэстэй байх бөгөөд жирэмсний хяналтын явцад ургуудын хооронд жингийн зөрүү үүсэж байгаа эсэхэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

❇️Үүний эсрэгээр дизигот ихрүүд (Fraternal twin) нь хоёр өндгөн эс хоёр эр бэлгийн эстэй тус тусдаа үр тогтож жирэмслэлт явагдана. Хоёр өндгөн эсийн ихрийн үед генийн хувьд бусад ах эгч дүүсийн адил 50% ижил байна .Ихэр ургуудын хүйс болон царай төрх өөр байж болно. Энэ жирэмсний явцад ихрүүд тус тусдаа ихэстэй байдаг учраас өсөлт хөгжил хэвийн явагдах боломжтой.

Хүүхэд яагаад уйлуулаад байна 🥹🥰🥰
21/03/2026

Хүүхэд яагаад уйлуулаад байна 🥹🥰🥰

19/03/2026

Ургийн хамгийн их айдаг 3 чимээ

Жирэмсэн үед суудлын даруулга хэрэглэх нь зөв үү?Маргаангүй тийм. Та жирэмсэн бол машин жолоодохдоо болон машинаар зорчи...
19/03/2026

Жирэмсэн үед суудлын даруулга хэрэглэх нь зөв үү?

Маргаангүй тийм. Та жирэмсэн бол машин жолоодохдоо болон машинаар зорчихдоо суудлын даруулгыг цаг ямагт зөв хэрэглэж байгаарай.

✅Аюулгүй бүсний доод хэсэг нь таны хэвлийн доогуур ташаа ясны харалдаа байрлаж байх ёстой.
❌ Хэвлийн харалдаа байрлаж хэрхэвч болохгүй. Ослын үед суудлын бүс ийм буруу байрлалтай байвал ихэс ховхрох эсвэл умай урагдах зэрэг ноцтой гэмтэл үүсэх шалтгаан болж магадгүй.
✅Суудлын даруулгын дээд бүслүүр нь таны мөр болон хөхний дундуур дайрч нэг гарын доогуур гарч байрлах нь тохиромжтой.
❗️Харин хоёр гарын доогуур оруулж эсвэл нурууны ард гаргаж бүслэж болохгүйг анхаараарай.
❗️ Агаарын дэр нь зорчигчийг гэмтэхээс хамгаалах зориулалттай боловч тийм найдвартай биш тул суудлын даруулгаа тогтмол хэрэглэж заншаарай.
❗️Машин жолоодож байхдаа болон хажуугийн суудалд сууж явахдаа залуурын хүрд, хяналтын самбараас аль болох хол байхын зэрэгцээ хөл гишгүүрт хангалттай хүрэлцэх тохиромжтой байрлалыг сонгож суудлаа тохируулаарай.

Хэрэв осолд орвол яльгүй жаахан бэртсэн эсвэл бүх юм хэвийн мэт байсан ч гэсэн цаг алдалгүй хяналтын эмчтэйгээ холбоо барьж өөрийгөө болон хэвлий дэх бяцхан үрээ гэмтээгүй гэдгийг баталгаажуулаарай.

Хүүхдийн хөгжлийг сар сараар оруулав 👶❤️
17/03/2026

Хүүхдийн хөгжлийг сар сараар оруулав 👶❤️

Ураг нүдээ нээж хардаг шүү 🥰🥰🥰
16/03/2026

Ураг нүдээ нээж хардаг шүү 🥰🥰🥰

🤰 Цээж гашуун оргилтыг намдаах 6 арга 👩‍⚕️Жирэмсэн үед дааврын нөлөөгөөр улаан хоолойн доод хэсгийн хунигч булчин сулрах...
16/03/2026

🤰 Цээж гашуун оргилтыг намдаах 6 арга 👩‍⚕️
Жирэмсэн үед дааврын нөлөөгөөр улаан хоолойн доод хэсгийн хунигч булчин сулрах, умай томорч ходоодыг дээш шахсаны улмаас ходоодны хүчил улаан хоолой руу орно. Үүний дүнд цээж гашуун оргих, хоолны шингэц муудах шинж түгээмэл илэрнэ. Энэ нь ихэвчлэн жирэмсний хоёр дох гурван сараас эхлэн төрөх хүртэл үргэлжилнэ.
Эдгээр шинж тэмдгүүд үүсэхэд таны хоолны дэглэм, амьдралын хэв маяг чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хөнгөн зэргийн цээж гашуун оргих зовуурийг ямар нэг эм уулгүйгээр амьдралын хэв маяг дээр өөрчлөлт хийснээр намдааж болно. Үүнд танд дараах хүнсний бүтээгдэхүүнүүд тус болно.
✅1 Тараг
Тараг нь хоол боловсруулах чадварыг сайжруулах хангалттай хэмжээний ашигтай бактери агуулах бөгөөд дотроосоо хөргөх нөлөө үзүүлнэ. Нэмэлт амт оруулагчгүй, чихэргүй сайн чанарын тараг хэрэглэх нь цээж гашуун оргилтыг намдаана.

✅2 Сүү, зөгийн бал
Аяга бүлээн сүүнд хоолны халбага зөгийн бал хийж ууснаар цээж гашуун оргилтыг үүсгэж буй хүчлийг саармагжуулах нөлөөтэй. Мөн жирэмсэн үед шаардлагатай кальцийг нөхөх ач холбогдолтой.

✅3 Алмонд самар
Эрүүл хөнгөн зууш идэх нь таны биеийн уураг, өөх тосны түвшинг хэвийн байлгана. Мөн түүнчлэн самар ходоодны хүчлийг ихэсгэхгүйгээр хоолны дуршил дарах ач тустай.

✅4 Папаяа жимс
Зарим амтлаг жимснүүд цээж гашуун оргилт болон хоолны шингэцийг сайжруулах энзимүүдийг агуулдаг. Хэрвээ та махан хоол ихээр идэх эсвэл халуун ногоо ихтэй хоол идсэн бол дараа нь эдгээр жимсийг идвэл цээж гашуун оргих шинж илрэх нь бага байна.

✅5 Цагаан гаа
Цагаан гаа нь хоол боловсруулалтыг ихээхэн дэмждэг эрт дээр үеэс хэрэглэгдэж ирсэн хүнсний бүтээгдэхүүн юм. Цагаан гаатай цай уух нь ходоодны үрэвслийг намдааж хүчил улаан хоолой руу сөөргөхөөс сэргийлнэ. Мөн жирэмсэн үед дархлаа тогтолцооны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор цагаан гааг хэрэглэхийг зөвлөж байна.

✅6 Сахаргүй бохь
Та өдрийн хоолоо идсэний дараа 30 минут орчим сахар агуулаагүй бохь зажлаарай. Энэ нь шүлс ялгаруулалтыг нэмэгдүүлж улаан хоолой руу орсон хүчлийг саармагжуулна. Ингэснээр цээж гашуун оргих зовуурийг намдаана.
Анхаарал хандуулсанд баярлалаа

Жирэмслэлт үргэлжлэхийн хэрээр ураг  амнион шингэнийг тогтмол залгидаг, ялангуяа хоёр болон  гурав дахь гурван сард илүү...
14/03/2026

Жирэмслэлт үргэлжлэхийн хэрээр ураг амнион шингэнийг тогтмол залгидаг, ялангуяа хоёр болон гурав дахь гурван сард илүү ажилагдана.

Энэ нь дараах зүйлсэд тусална. Үүнд:

✅Х оол боловсруулах эрхтэн тогтолцоог хөгжүүлнэ.

✅ Залгих, амьсгалах хөдөлгөөнийг дадлагажуулна.

✅ Ураг орчмын шингэний хэмжээг зохицуулна.

❇️ Жирэмсний хожуу үед ураг өдөрт хэдэн зуун миллилитр шингэн залгиж болно.

❇️ Ураг орчмын шингэн тасралтгүй дахин боловсруулагддаг. Ураг усаа үүнийг залгиж, шим тэжээлийг шингээж, шээс болгон гадагшлуулдаг.

Умай доторх амьдрал маш сонирхолтой байдаг бөгөөд таны хүүхэд өдөр бүр чухал ур чадваруудыг эзэмшиж байдаг. 👶🤰💖

Балетчин охин ❤️
13/03/2026

Балетчин охин ❤️

Жирэмслэлтийн талаарх хачирхалтай 5 баримт 1. Ураг умай дотор шээдэг бөгөөд энэ нь түүний хөвж буй амнион шингэний нэг х...
13/03/2026

Жирэмслэлтийн талаарх хачирхалтай 5 баримт

1. Ураг умай дотор шээдэг бөгөөд энэ нь түүний хөвж буй амнион шингэний нэг хэсэг болдог.

2. Жирэмсэн үед умай анхны хэмжээнээсээ 500 дахин томрох боломжтой.

3. Жирэмсэн эмэгтэйн хэвлий дээр linea nigra гэж нэрлэгддэг бор зураас үүсэж болно.

4. Ураг заримдаа умайд зогисдог бөгөөд ээжид нэгэн жигд хэмнэлтэй зүрх цохилж буй мэт хөдөлгөөнийг мэдэрч болно.

5. Жирэмсний даавар нь зарим эмэгтэйчүүдийн үнэрлэх мэдрэмжийг маш хүчтэй болгож, тэр ч байтугай хэвийн үнэрийг тааламжгүй болгодог.

Жирэмслэлт нь гайхалтай өөрчлөлтүүдээр дүүрэн байдаг 🤰💖💖💖

Address

Багшийн дээд автобусны буудлын урд талд, Ионсэй төв 214 тоот
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 17:00
Sunday 10:00 - 17:00

Telephone

+97691114888

Alerts

Be the first to know and let us send you an email when Eruul Udam posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Eruul Udam:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category