26/05/2023
Нийт үйлчлүүлэгчдийн анхаралд
АШУҮИС-ийн Эрхэс сувилал нь 2023 оны үйл ажиллагаагаа 2023 оны 6-р сарын 2-ний өдрөөс эхэлнэ 🎉
🏩 Манай сувилалд 7 хоног хэвтэн эмчлүүлэхэд хүүхэд болон ахмад настнуудын #БҮХ #ЗАРДАЛ нь ЭМД-аас гарна.
❗️Бид ээлжийн хуваарийн дагуу буюу 5-р сарын 29-ний өдрөөс эхний ээлжийн захиалгыг 80140918 утсаар хүлээн авч эхэлнэ!
❗️Та хэвтэн эмчлүүлэхээр ирэхдээ: Насанд хүрэгчид
1. Иргэний үнэмлэх
2. Цусны ерөнхий шинжилгээ
3. Шээсний ерөнхий шинжилгээ
4. Биохими /Элэг, зүрх, бөөрны үйл ажиллагааны үзүүлэлт/
5. Зүрхний цахилгаан бичлэг
6. ЭХО /хэвлийн/
7. Цагаан хэрэглэл, дулаан хувцас
Хүүхэд:
1. Төрсний гэрчилгээ
2. Цусны ерөнхий шинжилгээ
3. Шээсний ерөнхий шинжилгээ
бүрдүүлэн ирнэ үү!
👩⚕️👨⚕️Та доорх эмчилгээнүүдээс аль тохирох эмчилгээг эмчийн зааврын дагуу #өдөр #бүр хийлгэх боломжтой.
1. Зүү эмчилгээ
🩺 Энгийн зүү
🩺 Чихний зүү
🩺 Цахилгаан зүү
2. Бариа засал
🩺 Бүх биеийн тосон бариа
🩺 Хэсэгчилсэн бариа
🩺 Сүүн бариа
🩺 Шөлөн бариа
🩺 Халуун тосон бариа
3. Физик эмчилгээ
🩺 Олон үйлдэлт цахилгаан аппарат
🩺 Электрофорёз
🩺 Улаан гэрлийн шарлага
🩺 Сольюкс
🩺 Релакс
🩺 Хөлийн ванн
🩺 Утлага эмчилгээ
4. Бусад эмчилгээ
🩺 Бумба эмчилгээ /галтай бумба, гулгуур
бумба/
🩺 Цахилгаан төөнө
🩺 Монгол төөнө
🩺 Зөгийн балтай татлага
👩🍳 Хоолны цаг ⏰:
08:30- Өглөөний унд
10:00- Бага үдийн цай
12:00- Өдрийн хоол
15:00- Их үдийн цай
17:00- Оройн хоол
19:30- Цагаан идээ
☎️ Захиалга өгөх утас 📞:
📍 Хаяг 📍: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Сэлхийн автобусны эцсийн зогсоол 🚌 “Эрхэс сувилал”