Эрүүл мэндийг дэмжих төв

Эрүүл мэндийг дэмжих төв Нийгмийн эрүүл мэндийн төлөө ажиллана.

ӨНӨӨДӨР “ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА.2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 10 сарын 15-ны өдрийг “Дэ...
15/10/2025

ӨНӨӨДӨР “ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА.

2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 10 сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. Энэ жилийн хувьд “Гараа савандах угаах нь баатарлаг үйлдэл юм" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Жил бүрийн энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог билээ. Гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт халдвар, амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг сануулахад чиглэдэг.
Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, гараа тогтмол, савандаж угаах дадлыг хэвшүүлэх нь эрүүл мэндээ хамгаалахад оруулж буй том хувь нэмэр юм.

13/10/2025
Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин...
13/10/2025

Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм.
Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг.
Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бусад арга замуудыг хүргэж байна.

Ханиад, томуунаас өөрийгөө🛡хамгаалах зөвлөгөөг хүргэж байна. Эхний алхам бол амны хаалтыг зөв зүүх юм. Амны хаалтыг зөв ...
13/10/2025

Ханиад, томуунаас өөрийгөө🛡хамгаалах зөвлөгөөг хүргэж байна. Эхний алхам бол амны хаалтыг зөв зүүх юм. Амны хаалтыг зөв хэрэглэж гараа сайтар угаах нь хамгийн чухал
Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?
✅Амны хаалтыг зөв хэрэглэх хэрвээ буруу хэрэглэвэл бид өөрсдөө өвдөж бусдад халдвар тараах эрсдэлтэй.
✅Амны хаалтыг 2 цагаас илүү бүү зүүгээрэй
✅Амны хаалтыг зүүсэн үедээ гараа бүү хүргээрэй
✅Амны хаалтыг хэрэглэсний дараа гараа угаах хэрэгтэй
✅Амны хаалтыг зөв зүүж ам хамраа гүйцэд хаах

Жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдөр бол ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР📌Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр нь с...
10/10/2025

Жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдөр бол ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР
📌Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр нь сэтгэцийн эрүүл мэндгүйгээр эрүүл мэнд гэж байх боломжгүй гэдгийг бидэнд сануулдаг чухал өдөр билээ. Энэ жилийн хувьд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай, онцгой байдлын үед хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэц-нийгмийн хэрэгцээг яаралтай дэмжихэд ДЭМБ-ын нөлөөллийн ажил чиглэж байна.
📌Байгалийн гамшиг, мөргөлдөөн, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал зэрэг нь сэтгэл зүйн хямралд хүргэдэг бөгөөд таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг. Ийм хямралын үед хувь хүмүүсийн сэтгэлзүйн сайн сайхан байдлыг дэмжих нь чухал ба энэ нь амь насыг аварч, хүмүүст хямралыг даван туулах хүч чадал, эдгэрэх орон зайг өгч, зөвхөн хувь хүн төдийгүй хамт олны хувьд сэргэх боломжийг олгодог. Тийм ч учраас төрийн албан хаагчид, эрүүл мэнд, нийгмийн халамж, сургуулийн ажилтнууд, олон нийтийн бүлгүүд зэрэг хүн бүр нэгдэх нь чухал юм. Бид гар нийлэн ажилласнаар хүн бүрийн сайн сайхан байдлыг хамгаалахын зэрэгцээ хүнд нөхцөлд байгаа хүмүүст шаардлагатай дэмжлэгийг авах боломжийг олгоно.
📌Нотолгоо болон олон нийтэд түшиглэсэн арга хэмжээнд хөрөнгө оруулснаар бид сэтгэцийн эрүүл мэндийн яаралтай хэрэгцээг шийдэж, урт хугацааны эдгэрэлтийг дэмжиж, амьдралаа сэргээн босгож, цэцэглэн хөгжихөд нь хүмүүс болон олон нийтийг чадавхижуулж чадна.
📌Энэхүү Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрөөр сэтгэцийн эрүүл мэндийг эрхэмлэдэг, хамгаалдаг, хүн бүрд хүртээмжтэй, ялангуяа хүнд хэцүү үед хүртээмжтэй дэлхийг бий болгохын төлөө хүчин чармайлтаа эрчимжүүлцгээе.
#СЭМҮТ #ДэлхийнСэтгэцийнЭрүүлМэндийнӨдөр #сэтгэцийнэрүүлмэнд

ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР
10/10/2025

ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР

🌍ДЭЛХИЙН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР
🔹Жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг.
🔹Энэ жил "Гамшиг, онцгой байдлын үеийн сэтгэцийн эрүүл мэнд" уриан дор хүмүүлэнгийн онцгой нөхцөлд сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар мэдлэг, ойлголтыг түгээхэд чиглэж байна.
🔹Хүмүүнлэгийн онцгой нөхцөл байдлын үеийн тусламж үйлчилгээний хэрэгцээ дэлхий даяар өссөөр байна.
🔹Байгалийн гамшиг, мөргөлдөөн, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал зэрэг нь сэтгэл санааны хямралд хүргэдэг бөгөөд таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг.
🔹Иймээс нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөлд сэтгэл зүйн хямралыг хэрхэн даван туулах, сэтгэлийн дархлаатай байх талаар төрийн албан хаагчид, эрүүл мэнд, нийгмийн салбарынхан бүгд хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх нь чухал юм.
🔹Нийтийг хамарсан онцгой үйл явдлын үед юуны түрүүн хүн бүр өөрийн сэтгэл санааг ямар байгааг анзаарч, энэ байдал өөрт нь яаж нөлөөлж байна гэдгийг ойлгож, мэдрэмжээ илэрхийлэн, даван туулах чадварт суралцаарай.
🔹 Гамшгийн үед үүсэж болох эрсдэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаар байгууллага бүр багтай, төлөвлөгөөтэй, түүнийгээ хэрэгжүүлдэг, сургалт явуулдаг байх нь өндөр ач холбогдолтой.

"Дэлхийн зүрхний өдөр" ❤️🌍 Дэлхийн 90 гаруй оронд жил бүр энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Монгол орны хувьд н...
29/09/2025

"Дэлхийн зүрхний өдөр" ❤️
🌍 Дэлхийн 90 гаруй оронд жил бүр энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Монгол орны хувьд нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх, судасны өвчлөл юм.
❤️ Энэ жил "Зүрхний хэмнэл бүрийг анхаарья" уриан дор энэхүү өдрийг өнгөрүүлж байна.
“ХБӨ, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар цусны даралт ихсэлттэй 2 хүн тутмын нэг нь эмч, эмнэлгийн ажилтны зөвлөсний дагуу эмээ ууж байна.
Нийт хүн амын 14.9 хувь нь артерийн даралтаа тогтмол хянадаг бол үлдсэн 85.1 хувь нь даралтаа хянаж чаддаггүй байна. Хөдөө амьдардаг хүмүүсийн 82.5 хувь, хотын иргэдийн 82.1 хувь нь даралт бууруулах эм огт хэрэглэдэггүй бол хөдөө 17.5 хувь, хотод 17.9 хувь нь даралт бууруулах эмийг тогтмол хэрэглэдэг байна. Хянагддаггүй цусны даралт ихсэлттэй хүн амын тархалт их байна.
Тиймээс артерийн даралтыг эмнэлэгт хэмжихээс гадна, ажлын байранд, гэртээ тогтмол хэмжиж сурах, даралт бууруулах эмийг эмчийн зааврын дагуу тогтмол уух нь маш чухал.
Дараах энгийн алхамуудыг хийж зүрх, судасны өвчлөлөөс сэргийлээрэй.
- Цусны даралтаа тогтмол хэмжих
- Тамхинаас татгалзах
- Архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах
- Давсны хэрэглээгээ бууруулах
- Жимс, хүнсний ногоо тогтмол хэрэглэх
- Ханасан өөх тос хэрэглэхээс зайлсхийх
- Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх

Ахмадын настнуудын эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ЦАХИУР ТӨМӨР ХХК-тай хамтран эрүүл зөв ...
29/09/2025

Ахмадын настнуудын эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ЦАХИУР ТӨМӨР ХХК-тай хамтран эрүүл зөв зохистой хооллолтын талаар сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.

⚠️Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье❗️Сүүлийн өдрүүдэд их хэмжээний бороо орж байгаатай холбоотойгоор иргэд янд...
23/09/2025

⚠️Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье❗️

Сүүлийн өдрүүдэд их хэмжээний бороо орж байгаатай холбоотойгоор иргэд яндангаа авч, өрхөө бүтээх, угаартах тохиолдол нэмэгдэж байна.

Иймд та хайртай хүмүүсээ угаарын хийн хордлогын эрсдэлээс хамгаалж дараах зөвлөмжийг дагаарай:

✅Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагааг тогтмол шалгах
🚫Яндангаа авч, өрхөө бүтээхээс зайлсхийх
🔥Зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлыг хангах
🌬Яндангаа тогтмол хөөлж, агаар сэлгэлт сайн хийх

Хан-Уул эрүүл мэндийн төв дээр 2025 оны 9 сарын 25 өдөр "Эмийн зохиостой хэрэглээ" сэдвээр өдөрлөг зохион байгуулагдана....
18/09/2025

Хан-Уул эрүүл мэндийн төв дээр 2025 оны 9 сарын 25 өдөр "Эмийн зохиостой хэрэглээ" сэдвээр өдөрлөг зохион байгуулагдана.
Иргэд идэвхитэй хамрагдана уу...

📢 ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 10 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ

🌍 ДЭМБ-аас жил бүрийн 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалдаг “Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ жил 2025 оны 9 дүгээр сарын 16-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

📑 2024 оноос хэрэгжиж эхэлсэн “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга-ын 29.4.3 дахь заалтад жороор олгох эмийг цаасан эсхүл цахим жорын кодоор олгоно гэж тусгасан.

💡 Цахим жорын ач холбогдол:
✅ Эмийн жорыг гараар гаргацгүй бичсэнээс буруу эм олгогдохоос сэргийлнэ.
✅Үйлчлүүлэгчийн эмийн хэрэглээний мэдээлэл дээр үндэслэн эмч эмийн харилцан үйлчлэл, гаж нөлөө үүсэхээс сэргийлж, эмийг оновчтой сонгоно.
✅Эмийн хэрэглээний хяналтын үр дүнг сайжруулна.
✅Эмчийн цаг болон цаасыг хэмнэнэ.
✅Иргэд эмийн сангаас эм авахад хялбар, хурдан, шуурхай болно.
✅Цахим системд эмийн жорыг стандартын дагуу бичсэнээр эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах зэрэг олон чухал ач холбогдолтой.

✨ Энэ жилийн аяны уриа:
“ЦАХИМ ЖОР ЦАГ ХЭМНЭНЭ!”

🏥 Эрүүл мэндийн байгууллагууд болон нийт иргэд та бүхнийг аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна.

https://mmra.gov.mn/?id=201870

#ЭмийнЗохистойХэрэглээ #ЦахимЖор

18/09/2025

ЭМИЙГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХИЙГ ИРГЭН БҮРТ УРИАЛЖ БАЙНА

💊 Эмийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх нь таны эрүүл мэндийг хамгаална.
"ЦАХИМ ЖОР, ЦАГ ХЭМНЭНЭ"

#эмийнзохистойхэрэглээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 17-ний өдрийг “Дэлхийн үйлчлүүлэ...
17/09/2025

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 17-ний өдрийг “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Хан-Уул эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй иргэдэд мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.

Address

Хан-Уул дүүрэг, 3-р хороо
Ulaanbaatar
11000

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрүүл мэндийг дэмжих төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Эрүүл мэндийг дэмжих төв:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category