Уужиммандах компани нь анх 2012 оны 12 сард Япон улсаас чанартай бөгөөд найдвартай эм, эмийн бүтээгдэхүүн импортолж, эмийн зах зээлд борлуулах зорилгоор байгуулагдаж, Япон улсын Кобаяаши Како компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Удаан хугацааны судалгаанд үндэслэн хүн амын эрүүл мэндийн хэрэгцээг хангах ерөнхий нэршлийн эм, эмийн бүтээгдэхүүнийг үе шаттайгаар импортолж, бусад ижил төрлийн эм эмийн бүтээгдэхүүнээс харьцангуй хямд үнээр хүн амд хүргэхийг зорьж байна.
Манай компани Кобаяаши Како компанитай хийсэн гэрээний дагуу Япон улсын нарийн стандарт, хяналт дор үйлдвэрлэгдсэн найдвартай бөгөөд хэрэглэхэд хялбар ерөнхий нэршлийн эмийг харьцангуй хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх боломжтой болж байгаа тул түрүү булчирхайн өвчин гэх мэт урт хугацаанд, тасралтгүй эмчилгээ шаардагддаг өвчнүүдийг тууштай эмчлэх боломжийг хэрэглэгчдэд олгоход анхаарч, зах зээлийн үнээс харьцангуй доогуур борлуулах бодлогыг баримтлах ба цаашид ч хэрэглэгчийн эрх ашгийг нэн түрүүнд тавьсан үнийн бодлого баримталж ажиллана. Эхний ээлжинд түрүү булчирхайн томролт, хавдрын эмчилгээнд зориулсан Хлормадинон гэдэг эмийг импортлохоор бүртгүүлээд байгаа бөгөөд АЗИ-ФАРМА эмийн сангийн дараах салбаруудаар худалдаалагдаж байна.
1. 10-р хороолол салбар /10-р хороолол, Өвөрмонгол рестораны баруун талд туслах зам дагуу 5А байр
2. Өргөө салбар /Өргөө кино театрийн баруун талд, 3-р байр/
3. Бичил салбар /Бичил хороолол, арктай 5Б байр, аркны зүүн талд/
4. Эм ханган нийлүүлэх төв /БГД, 4-р хороо, ЭӨЧ, 25-р эм-сан-н автобусны буудлын урд/
5. Эм ханган нийлүүлэх төв 2/ЧД, 2-р хороо, 50 мянгат Бөмбөгөр худалдааны төвийн урд Меникс дизайны байр/
6. Фарммаркет салбар /Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд 22-р байр төв зам дагуу/
7. МЭЭЖ салбар /Улаанбаатар их дэлгүүрийн замын эсрэг талд 19-р байр /төв зам дагуу//
8. 120 салбар /АЗИ ФАРМА-120 салбар/
9. МУИС салбар / МУИС-ЭЗДС-н баруун талд туслах замд, 29-р байр, Дашчойлон хийд-н баруун тал/
10. 13 хороолол салбар / БЗД, 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 47-9/
Эм ханган нийлүүлэх төв 3 /БЗД, 2-р хороо, Цэцэг зочид буудлын зүүн хойно
Үнийн дүнгээс хамаарч хот дотор хүргэлт хийх ба хөдөө орон нутагт шуудангаар хүргүүлэх боломжтой.