Сингапурын Раффлес Эмнэлэг

Сингапурын Раффлес Эмнэлэг Сингапурын Раффлес Эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчий? Сингапурын Раффлес Эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар

Аяллын санамж, зөвөлгөө
11/07/2018

Аяллын санамж, зөвөлгөө

Фобия φόβος – айдас гэсэн Грек үгнээс гаралтай иррационал, хяналтгүй айдас. Сэтгэл зүйчдийн ямар нэг цочрогийн нөлөөгөөр...
10/07/2018

Фобия φόβος – айдас гэсэн Грек үгнээс гаралтай иррационал, хяналтгүй айдас. Сэтгэл зүйчдийн ямар нэг цочрогийн нөлөөгөөр үүсэх хүчтэй эмгэг айдас гэж тайлбарладаг боловч тухайн цочроогч нь бодит аюул занал учруулаагүй байдаг. Фобия нь тодорхой нөхцөл байдалд үүсэж байдаг бөгөөд үүнд ямар нэгэн логик тайлбар өгөх боломжгүй. Фобиягийн хямралуудын шалтгаан нь тодорхойгүй байдаг ба удамшлийн хүчин зүйл байдаг гэсэн таамаглал байдаг боловч энэ нь нотолгоо шаарддаг. Гол шинж нь тодорхой нөхцөл байдалд айдаг түгшүүр төрөх бөгөөд үүнээс болж тухайн хүн тэдгээрээс зайлсхийж эхэлдэг байна.
Сэтгэл судлаачдын тэмдэглэснээр нийт 400 гаруй фобия байдаг

Нийтлэг 10 фобия:

1. Глоссофобия

Олон нийтийн өмнө ярих, үг хэлэхээс айх айдастай хүмүүс

2. Некрофобия

Үхэлээс айх айдас. Бусдыг болон өөрийгөө үхэх үед ямар зүйл мэдрэхийг таамаглан түүнээсээ айх. Энэ айдас ихэвчлэн өндөр настай хүмүүс, цаазын ял авсан хоригдолуудад хүчтэй мэдрэгддэг. Мөн энэ айдас хайртай хэн нэгэн эсвэл амьтан нь үхсэн тохиолдолд бүр мэдээгээр үзсэн аймшигт хэрэгийн тухай сонсоход хүртэл нөлөөлөх боломжтой. Энэ үед амьсгал давчдах, түргэсэх, зүрхний хэм алдагдах, хөлрөх, ам хуурайших, чичрэх ба сэтгэл зүй тогтворгүй болно.

3. Арэкнефобия

Аалзнаас айх айдас. Ийм хүмүүс хаана ч очсон тэнд аалз эсвэл нүдэнд үл үзэгдэх аалзны тор байгаа гэж боддог. Хэрэв эдгээр хүмүүс аалз харах юм бол паникт орж зарим нь уйлж, орилж, амьсгал нь давхцах ба хэт их хөлрөх мөн зүрх нь асуудалд орж болзошгүй байдаг. Зарим тохиолдолд аалзны зураг айдсыг нь хүргэж болзошгүй.

4. Аклуофобия

Харанхуйгаас айх айдас. Ийм төрлийн айдас ихэвчлэн бага насны хүүхдүүдэд байдаг. Энэ нь яг ч харанхуйгаас биш харин харанхуйд байж болох аюулыг төсөөлсөнөөс үүсдэг ба нэг төрлийн түгшүүрийн илрэл юм.

5. Акрофобия

Өндөрөөс айх айдас. Хүн бүрийн хувьд өндөрийн харилцан адилгүй түвшинд энэхүү айдас илэрнэ. Тодорхойгүй айдсын төрөлд хамаарагдах ба орон зай болон хөдөлгөөний тухгүй байдалд үүсдэг. Айдсын хамгийн гол шалтгаан нь унахаас айх юм. Акрофобиятай хүмүүс өндөр газар байхдаа өөрийгөө аюулгүй байдлаар мэдэрч ямар нэг аюул ирж байгаагаар төсөөлдөг. Тухайн айдас илэрсэн үед толгой эргэж мөн ээрдэг.

6. Сошиал фобия

Нийгэм болон олон хүмүүсээс айх айдас. Ийм фобиятай хүмүүс бусдын нүдэн дээр ямар нэгэн зүйлийг хийх ёстой нөхцөл байдлаас айж зайлсхийдэг. Үүнд: олон нийтийн өмнө гарах, нийтийн бие засах газар орох гэх мэт. Иймэрхүү нөхцөл байдлын үед тухайн хүнд хөлс гарах, нүүр улайх, амьсгаа давхцах, ам хатах, гар чичрэх, дотор муухайрах, толгой эргэх, халууцах эсвэл даарах, бие засмаар болох, өөрийгөө хянах чадваргүй болохоос айх зэрэг шинжүүд илэрнэ.

7. Аэрофобия

Нисэхээс айх айдас. Нисдэг тэрэг, онгоц зэрэг нисдэг тээврийн хэрэгсэлээр зорчихоос айх.

8. Клаустрофобия

Битүү орчиноос айх айдас. Гарцгүй буюу хаалттай орчин жижиг орон зай өрөө, цахилгаан шат, цонх хаалгагүй өрөө, нарийн урт шат, хонгил зоорь, агуу тэр байтугай хүзүүтэй цамц хүртэл айдсыг өдөөгч байж болно. Энэ үед тухайн хүний амьсгал боогддог ба ойр хавийн агаар дутагдаж байгаа гэдэгт итгэн багтарж эхэлдэг.

9. Агарофобия

Нээлттэй орон зай, талбайгаас болон гэртээ шууд харих боломжгүй байдлаас айх. Ийм төрлийн айдастай хүмүүс өөрийн аюулгүй орон зайгаас салахыг хүсдэггүй байна, зарим тохиолдолд тодорхойгүй айдсаас үүдэлтэй байж болно. Өөрийн аюулгүй орон зайгаасаа гарах буюу хаалгаар гарахад аюул учирна гэж төсөөлж айдаг байна. Ийм төрлийн айдастай хүмүүс нийтийн тээврээр зорчихоос “онгоц, галт тэрэг зэрэгээс”, нээлттэй орон зай буюу том газараас “гүүр, их дэлгүүр зэрэгээс”, мөн хэт давчуу жижиг орон зайгаас “лифт, хонгилоос” , дараалалд хүлээж зогсох, гэрээсээ ганцаараа гарахаас гэх мэт зүйлсээс айдаг.

10. Бронтофобия

Аянга цахилгаанаас айх айдас. Цахилгаан цахихаас болж айх нь тодорхой үүсгэгчтэй айдас бөгөөд дуу цахилгаантай болоо орох үед тухайн хүнд маш хүндээр тусах болно. Салганах, цочих, хөлрөх, бөөлжих цутгах, зүрхний хэм алдагддаг. Аянганы дууг сонсохггүйн тулд зугтах, орон доогуураа орох, гэх мэтчилэн өөриийн аюулгүй газараа хайж эхэлдэг.

Гадаадад ганцаараа аялахад баримтлах 10 зарчим...Судалгаагаар сүүлийн жилүүдэд бие даан ганцаараа аялж буй иргэдийн тоо ...
12/06/2018

Гадаадад ганцаараа аялахад баримтлах 10 зарчим...

Судалгаагаар сүүлийн жилүүдэд бие даан ганцаараа аялж буй иргэдийн тоо ихсэж. Бие даасан аялалд гарахын өмнөх зарим нэг дагаж мөрдөх зөвлөмжүүдийг хүргэж байна.

#1: Урьдчилан төлөвлөх.

Төлөвлөгөөг урьдчилан боловсруулж бэлдэх. Үүнд орон сууц багтах бөгөөд (эмэгтэйчүүдэд анхааруулахад та зөвхөн эмэгтэйчүүд буудалдаг зочид буудлыг сонгоорой), тээврийн хэрэгсэл, өөрийн улсын элчин сайдын яам, ойролцоох эмнэлэг, эмнэлгүүдийн холбоо барих утас болон хаягийг багтаах хэрэгтэй. Замын чиглэлийг дүрсэлж тэмдэглэн, гол мэдээллийг цээжлэхийг хичээ. Түүнээс гадна танд олоход туслалцаа хэрэгтэй газруудынхаа холбоо барих хаягийг тэмдэглэж аваарай.

#2: Аялал жуулчлалын даатгалд хөрөнгө оруул.

Хэрэв та өмнө нь даатгал хамрагдаr амжаагүй бол одоо даатгалд хамрагдаарай. Аяллын даатгал нь аяллын үеэр гарсан эмнэлгийн зардал болон бусад хохирлыг нөхөхөд тусалдаг тул үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт юм. Дээр нь аяллын даатгалыг худалдан авахад хялбар байдаг. Энэ нь АТМ машинаар дамжуулан хийх боломжтой бөгөөд та хөөрөх өдрөө онгоцны буудал дээр хамрагдаж болох юм.

#3: Хуримтлал үүсгэх.

Ганцаараа аялахын бас нэг дутагдал бол зардлын аль нь ч хуваагдахгүй байх явдал юм. Та өөрийн бүх аяллын санхүүжилтийг өөрөө хийх болно. Тиймээс та аяллынхаа туршид хүрэлцэхүйц хэмжээний мөнгө авч, урьдчилан тооцоолоогүй зардалд зориулж нэмэлт зардлыг хийх болно. Боломжтой бол зээлийн картыг өөрийн биедээ авч явах.

#4: Аялалаа мэдэгдэх.

Таныг бие даасан аялал жуулчлалынхаа талаар хөөрч бахархаарай гэж хэлэхгээгүй юм. Оронд нь ойр дотныхондоо өөрийн хаана байрлах талаараа мэдээлэл өгч, утсаар холбогдож эсвэл аяллынхаа үеэр цахим хаягтаа шинэчилт хийж яваарай. Ингэснээр тэд таны хаана байгаа талаар санаа тавьж, шаардлагатай үед тусламж үзүүлнэ.

#4: Аяллаа мэдэгдэх.

Таныг бие даасан аялал жуулчлалынхаа талаар хөөрч бахархаарай гэж хэлэхгээгүй юм. Оронд нь ойр дотныхондоо өөрийн хаана байрлах талаараа мэдээлэл өгч, утсаар холбогдож эсвэл аяллынхаа үеэр цахим хаягтаа шинэчилт хийж яваарай. Ингэснээр тэд таны хаана байгаа талаар санаа тавьж, шаардлагатай үед тусламж үзүүлнэ.

#5 Ухаалаг баглах.

Одоо та судалгаагаа хийснийхээ дараа чухал зүйлсийг эхлүүлж болно. Таны ачаа тээш алдагдсан тохиолдолд таны гар цүнхэнд зарим нэг хэрэгтэй зүйлс байх хэрэгтэй. Эм болон бусад чухал ач холбогдолтой зүйлсийг авч явхаа бүү мартаарай. Таны бэлэн мөнгө болон кредит картуудын хувьд тэдгээрийг өөр газарт хийж хувиарлахыг хичээгээрэй. Ингэснээр та нэг цүнхээ алдсан тохиолдолд бэлэн мөнгөтэй байх болно. Та паспорт болон бусад чухал бичиг баримтуудыг хуулбарлаж бэлдэх хэрэгтэй.

#6: Нутгийнх нь хүн шиг л бай.

Гадаад улсад хөл тавьхаасаа өмнө орон нутгийн хувцас, эелдэг зан заншлын талаар судалж, соёл иргэншлийн ялгааг олж анхаарч хэвших хэрэгтэй юм. Тэднийг хүндэтгэх ёсоор зохих ёсны хувцас өмсөх.

#7: Ухаалаг аял.

Ганцаараа аялахад харанхуй гудамжаар аялж явах нь тийм ч сайхан санаа биш юм. Харин оронд нь харьцангуй хүн ам ихтэй газар байхыг хичээ. Жишээлбэл, олон хүнтэй хоолны газар сонгон олон түмний дунд орж өнгөлөн далдалснаар анхаарлыг бага татдаг.

#8: Нийгэмших.

Аяллын хамтрагчгүй үед бид бусадтай яриа өрнүүлэхийг илүүд үздэг ялангуяа жуулчны байрны дундын буюу том өрөөнд байрлаж байхдаа. Энд та зарим хоол хүнсний зөвлөгөө авч, аялал жуулчлалын асуултандаа хариулт авч болох юм. Гэхдээ ганцаараа аялахдаа хаана байгаа талаар хэтэрхий их мэдээлэл өгөхгүй байхыг хичээ.

#9: Ард талаа харж явах.

Хүмүүс таны үүргэвч дээр анхаарал тавихыг хүсэхгүй бол ар талаа анхаарч яваарай. Хэрэв цүнхийг доош нь тавих хэрэгтэй бол хөлөндөө хавчин тавих хэрэгтэй. Ингэснээр хэнд ч таны цүнхийг хулгайлах нь хэцүү болно. Тэр тусмаа жижиг цүнхийг өөртөө аль болох ойр байлгах хэрэгтэй. Таны мөнгө өөр өөр газарт хадгалагдаж байгаа эсэхийг шалгаарай – энэ тохиолдолд та түрийвч хулгайлсан байсан ч мөнгөтэй хэвээр байсаар байх болно.

#10 Ганцаардмал байдлыг хүлээн зөвшөөрөх.

Энэ аяллын үеэр ганцаардмал байдлаас зайлсхийх нь хялбаргүй. Үүнийг даван туулахын оронд хүлээн авах хэрэгтэй. Чи өөрийн амгалан тайван бүсээс гаран дэлхийг судлахын тулд маш том алхам хийж байгаад бахархаж яваарай. Үүнийг зөвхөн цөөн тооны хүн л хийж гүйцэлдүүлж чадсан амжилт юм.

Уушигны хорт хавдар гэж юу вэ?Эрэгтэйчүүдийн  дунд тэргүүлэлтээрэ хоёрт, эмэгтэйчүүдийн гурав дугаарт ордог хорт хавдар ...
01/06/2018

Уушигны хорт хавдар гэж юу вэ?

Эрэгтэйчүүдийн дунд тэргүүлэлтээрэ хоёрт, эмэгтэйчүүдийн гурав дугаарт ордог хорт хавдар нь уушигны хорт хавдар юм, жил бүр дэлхий даяаар 1.3 сая хүн уушигны хорт хавдраас болж амиа алддаг. Хорт хавдраар нас барсан 5 хүн тутмын нэг нь уушигны хорт хавдартай байв. Уушиг нь бие махбодийн бусад хэсгүүдийн хавдараас үүдэлтэй үүсдэг үсэрхийлэхийн нийтлэг бай юм.

Тамхи татдаг хүмүүст уушгины хорт хавдар тусах эрсдэл нь тамхи татдаггүй хүмүүсийнхээс 15-25 дахин их байдаг. Тамхи татагч тамхиа зогсооход уушигны хорт хавдрын эрсдэл нь 2 дахин багасч 10-15 жилийн дараа тамхи татдаггүй хүний хэмжээнд хүрдэг. Уушигны хорт хавдрын эсрэг хамгийн сайн хамгаалалт нь хэзээ ч тамхи татахгүй байх юм. Хэрэв та тамхи татдаг бол одоо зогсоох хэрэгтэй.

Тамхи татдаг хүмүүст уушигны хорт хавдар тусах эрсдэл нь тамхи татдаггүй хүмүүсийнхээс 15-25 дахин их байдаг.

Тамхи татагч тамхиа зогсооход уушигны хорт хавдрын эрсдэл нь 2 дахин багасч 10-15 жилийн дараа тамхи татдаггүй хүний хэмжээнд хүрдэг. Уушигны хорт хавдрын эсрэг хамгийн сайн хамгаалалт нь хэзээ ч тамхи татахгүй байх юм. Хэрэв та тамхи татдаг бол одоо зогсоох хэрэгтэй.
Мэс засал, цацраг туяа, химийн эмчилгээ нь хорт хавдрын эмчилгээний үндсэн гурван арга юм. Эмчилгээний төрөл нь өвчний цар хүрээ, хэмжээ, уушигны хавдрын төрөл мөн түүнчлэн өвчтөний ерөнхий эрүүл мэндийн байдлаас шалтгаална.

Уушигны хорт хавдрын эмчилгээнд уушигны тал хэсэг эсвэл уушгийг бүхэлд нь авахад хүргэдэг. Хагалгааны өмнө өвчтөн одоогийн уушигны үйл ажиллагааны хүчин чадлыг үнэлэхийн тулд уушигны үйл ажиллагааны шинжилгээ хийлгэх болно. Мэс засал хийсний дараа эдгээр өвчтнүүдэд богино хугацаанд агааржуулалтын тусламж үзүүлэх шаардлагай. Биеийн үйл ажиллагаа нь богино хугацаанд хязгаарлагдаж болно. Хэрэв үлдсэн уушигны үйл ажиллагаа сайн байвал өвчтөн хэвийн амьдралаа үргэлжлүүлж болно.

Уушигны хавдрын зарим хэлбэр нь химийн эмчилгээнд эмзэг байдаг. Эмчилгээний энэ хэлбэрийг сүүлийн үед мэс засал болон цацраг туяатай хослуулан хэрэглэж байна.

Шинэ эм нээгдэж, үр дүн нь нэмэгдэж байгаатай холбогдуулан химийн эмчилгээ хийх нь хүртэл нэмэгддэг. Дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх зэрэг хими эмчилгээний гаж нөлөөг эмийн тусламжтайгаар даван туулах боломжтой.

Уушигны хорт хавдрыг цацраг туяанаас хамгаалах зорилгоор рентген туяа хэрэглэх нь мэс заслаар эсвэл уушигны хорт хавдраас үүсэх шинж тэмдгийн даралт, өвдөлтийг түр намдаах эмчилгээ юм. Цацраг туяанаас үүсэх гаж нөлөө болох ядралт, арьсны тууралт, хоолой өвдөх зэрэг хор нөлөө нь түр зуурын шинжтэй байдаг.

Уушигны хорт хавдрын эрсдэл хүчин зүйлүүд
• Тамхи болон дахиж асаасан тамхи
• Асбест (ширхэглэг эрдэс бодис)
• Радон газ, хий
• Өнөөдөр уушигны хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн зарим нь тамхинаас гарсан гараад удсан мөн огт татдаггүй хүмүүс байна.
• Уушигны хорт хавдрын шинж тэмдэг
• Ядаргаа (сульдах)
• Ханиалгах
• Амьсгал давчдах
• Цээж хүндрэх (өвдөх)
• Хоолны дуршил буурах
• Цэртэй ханиалгах
• Цусаар бөөлжих эсвэл ханиалгах

Хэрэв хорт хавдар тархсан бол шинж тэмдгүүд нь нэмэгдэх болно үүнд: үе мөч болон толгой өвдөх, ядарч сульдан юм ярихад хүндрэлтэй болно.

Урьдчилсан шинжилгээ

• Цээжний хөндийн томографийн шинжилгээ (CT зураг авалт)
• Эсийн шинжилгээ
• Мөгөөрсөн хоолойн дурангийн шинжилгээ
• Компьютэр томограф болон соронзон дүрслэлээр хорт хавдрын бүх байршлыг тогтоох
Хорт хавдар уушгинд эсвэл биеийн аль нэг өөр хэсэгт эхэлсэн эсвэл байгааг тодорхойлох сорилт.

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?Умай нь их бие болон хүзүү хэсгээс бүрддэг ба үтрээтэй холбогдож буй хэсгийг умайн ...
24/05/2018

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Умай нь их бие болон хүзүү хэсгээс бүрддэг ба үтрээтэй холбогдож буй хэсгийг умайн хүзүү гэдэг. Энэ хүзүү хэсэгт үүссэн хортой хавдрыг умайн хүзүүний хорт хавдар гэнэ.

Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий даяар эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог хорт хавдрын 2 дугаарт ордог хавдар бөгөөд умайн хүзүүний хорт хавдын тохиолдлын 80% нь ази болон өмнөд америк, африк зэрэг хөгжиж буй орнуудад үүсдэг байна. Умайн хүзүүний хорт хавдар нь солонгосын бүх хотр хавдар үүсэх тохиолдын 4 дүгээрт бичигддэг бөгөөд засгийн газрын мэдээгээр(1999~2002он)нийт хорт хавдраар өвчилсөн 46,476 хүнийн 4,394 хүн буюу 9,5% ийг эзэлж байна гэж гарсан байна.

Умайн хүзүүний хорт хавдар үүсэх шалтгаан:

1. Хүний Папиллома вирус

Бэлгийн хавьталтаар папиллом вирусын халдвар авах нь гол шалтгаан болдог. Умайн хүзүүний хорт хавдартай өвчтөнтий 97,7% -иас илүү хувь нь маш аюултайпапиллом вирусын халдвар авсан байдаг гэсэн судалгаа байдаг.

2. Нас

20 иос доош насныханд тохиолдох нь тун ховор, 30 наснаас энэхүү өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг ба 50 насныхан маш эрсдэлтэй юм. 50 иас дээш насныханд наснаас үл хамааран өвчин үүсэх магадлал нь тогтвортой байдаг.

3. Өвчлөгсөд

Барууныхныг бодвол өмнөд америк, африк, азийн улсуудад их тохиолддог.

4. Нийгэм эдийн засгийн хувьд бага орлоготой давхрагийнхан

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин, муу эмчилгээний тоног төхөөрөмж, хэвийн бус амьдралын хэвшил зэрэг нь гол хүчин зүйл болдог.

5. Бэлгийн харьцаа

16 наснаас өмнө бэлгийн харьцаанд орох, бэлгийн хамтрагч олонтой эмэгтэй, олон хүүхэд гаргах зэрэг нь уг өвчин үүсэх шалтгаан болдог.

6. Бэлгийн хамтрагчийн онцлог (өвчний халвар дамжуулах аюултай эрэгтэй хамтрагч)

Бэлгийн харьцаанд орогч эрэгтэйн бохир бэлгийн амьдрал эмэгтэй хүний умайн хүзүүний хорт хавдар үүсэхтэй нягт холбоотой байдаг.

7. Тамхи

Тамхи татсан хугацаа болон татах хэмжээнээс шалтгаалан умайн хүзүүний хорт хавдар болох магадлал өндөр байдаг.

8. Жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар уух

9. Бэлгийн замын халдварт өвчтэй болон дархлаа султай эмэгтэй

10. Тогтмол үзлэгт хамрагддаггүй эмэгтэй

11. Бусад: витамин А, витамин С, Holic acid (B-ийн төрлийн жирэмсний үед уудаг бүтээгдэхүүн) зэрэг зарим тэжээлийн бодисын дутагдал болон таргалалт.

Шинж тэмдэг.

Ихэвчлэн бэлгийн харьцааны дараа үтрээнээс үл ялиг цус гарах нь элбэг тохиолддог шинж тэмдэг юм. Үтрээнээс гарах цус эхлээд бага хэмжээтэй байх ч хорт хавдар өсөх тусам цус гарах нь ихэсч шархлаа нь хүндэрдэг. 2 дугаар үеийн халдварын үед эвгүй үнэр үүснэ. Хорт хавдар томрох тусам ойролцоох эрхтэн болох давсаг, шээсний суваг, аарцагны хана, сүүжний ясны мэдрэл зэрэг гэмтэж шээс хөндүүртэй гарах ба цустай гарах, шулуун гэдэснээс цус ялгарах, нуруу өвдөх,хөл өвдөх хавагнах, турах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Оношлогоо.

1. Умайн хүзүүний эсийн шинжилгээ

Умайн хүзүүний хорт хавдрыг эхэн үед нь оношилж хорт хавдрын үеийг бага дээр нь мэдэх хамгийн тохиромжтой шинжилгээний арга юм.Бэлгийн харилцаанд ордог бүх эмэгтэйчүүд тогтмол орж байх ёстой шинжилгээ бөгөөд жилдээ 1 удаа орох нь зүйтэй. Гаднаас нь хялбар үзлэг хийж болдог сайн талтай ч өвчний халвар байгаа ч эерэгэр хариу гарах боломж 50%-тай байдаг. Дээж хүрэхгүй байх, дээжийг буруу сонгох алдаа зэрэг дутагдалтай талтай. Эдгээр дутагдалтай талыг засаж оношлогоог үнэн зөв гаргахын тулд шингэн эсийн шинжилгээ(liquid base cytology)г шинээр гаргаж хэрэгжүүлж байна.

2. Томруулан харах шинжилгээ

Энэ шинжилгээ нь эсийн шинжилгээгээр хэвийн бус гарч ирсэн үед өвчний өөрчлөлт илэрсэн хэсгийг томруулан харж шинжлэн эд эсийн шинжилгээ хийх болон эмчилгээ хийх арга юм. Энэхүү аппарат нь тусгай зориулалтын томруулагч линзний тусламжтай умайн хүзүүнд үзлэг хийж нэгдсэн оношлогооны стандарт дээр үндэслэн умайн хүзүүний өөрчлөлт шинж тэмдгийг шууд нүдээр харж эргэлзээтэй байгаа хэсэгт эд эсийн шинжилгээ болон эмчилгээ хийдэг багаж бөгөөд өвчний оношлогоо болон эмчилгээний хувьд маш чухал арга юм.

3. Эд эсийн бүтцийн шинжилгээ (biopsy)

Томруулж харах аппаратаар өвчний явц илэхсэн тохиолдолд эд эсийн бүтцийн шинжилгээ хийж тодорхой болгоно. Бүтцийн шинжилгээ нь умайн хүзүүнээс маш жижиг хэмжээний дээжийг авч бичил дуранд л харагдах эд эсийг шинжилж бүтцийг оношыг гаргахыг хэлнэ.

4. Умайн хүзүүг конус хэлбэрээр огтолж авах

Эд эсийн бүтцээс хавдрын эс их гарах тохиолдолд умайн хүзүүг конус хэлбэрээр огтолж авч эд эсийн оношлогоог хийнэ. Хорт хавдрын эс гүн тархсан тохиолдолд хавдрын эс аль хэр халдварласан байна вэ гэдгийг шалгахын тулд хийдэг шинжилгээ юм.

5. Loop electrosurgical excision procedure, LEEP
LEEP эмчилгээ гэдэг нь пап тест эмгэг гарсан тохиолдолд умайн хүзүүний өөрчлөлттэй хэсгийг цахилгаан гогцоогоор өөлж авах эмчилгээний арга юм.

Хорт хавдар биш өмөн үүгийн эс илрэх тохиолдолд онош явагдаж байх хугацаанд эмчлэх боломжтой. Мэс засал хөнгөн хурдан явагдна.

Папиллома вирусын шинжилгээ (HPV test)

Умайн хүзүүний эхний үеийн оношлогоог эсийн шинжилгээнээс илүү нарийн мэдрэх боломжтой арга юм.

Папиллом вирус нь үржүүлэхэд хэцүү учир nucleic acid (DNA-ийг бүрдүүлэгч элемэнт)-ийг ашиглан шинжилгээ хийх арга гарч ирээд байгаа бөгөөд энэ нь эсийн шинжилгээ шиг гаднаас нь хөнгөн хэлбэрээр шинжилнэ. Маш хурдан хариуг мэдэх боломжтой бөгөөд хавдар тархсан хэмжээ болон ямар шатандаа явж буйг гаргах боломжтой юм.

Эмчилгээ

Умайн хүзүүний хорт хавдартай гэж оношлогдсон тохиолдолд мэс засалд орохоос өмнө хавдар ямар шатандаа явж байна вэ гэдгийг тогтоохын тулд хэд хэдэн шинжилгээг өгөх хэрэгтэй.

Умайн хүзүүний хорт хавдар нь 1 – 4 үетэй байх ба үе бүр тогтсон эмчлэх аргатай байна. 1-р үе болон 2-р үеийн эхний хэсэгт мэс засал хийлгэх юмуу химийн эмийн болон цацраг туяаны эмлчилгээний аль алинийг хийлгэх боломжтой. 2-р үеийн сүүл хэсгээс эхлэн хорт хавдар нь химийн эмийн болон цацраг туяаны эмлчилгээгээр эмчилнэ эмчилнэ.

Умайн хүзүүний мэс засал нь хорт хавдрыг эдгээхийн төлөө хийдэг. Мэс заслийн дараа паталогийн шинжилгээгээр нэмэлт эмчилгээ хийх шаардлагатай бол эм уух болох химийн эмийн болон цацраг туяаны эмлчилгээгээг зэрэг хийлгэх хэрэгтэй.

Эмчилгээ хийлгэснээс 5 жилийн дараа нөхөн сэргэгдэх нь 1-р үеийн эхэн үе байсан бол 100% сэргэх боломжтой бөгөөд, 1- р үеийн сүүл 80-90%, 2-р үеийн эхэн 70-80%, 2-р үеийн сүүл 60-65%, 3-р үе нь 34-45%, 4-р үедээ орсон хорт хавдар нь 15% орчим байна.

Хавдар томрох /хавсарсан өвчин

Эхэн үедээ байгаа умайн хүзүүний хорт хавдар нь цусархаг шингэн болон цус үтрээнээс гарах зэрэг онцгой биш шинж тэмдэг илрэх боловч хавдар томорсоор бэлгийн харьцааны дараа үтрээнэс цус ялгарах болон сарын тэмдэгээс гадна үе үе цус гарах, эвгүй үнэртэй шингэн гарах нь ихсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Үтрээнээс цус ялгарах тохиолдолд эхэн үедээ ялгарах цусны хэмжээ бага байх ба хавдар томрох тусам гарах цусны хэмжээ ихсэж хүнд хэлбэрийн цус багадалт болох тохиолдол байна. Хавдар томорсоор ойролцоох эрхтэн болох давсаг, шээсний суваг, аарцагны хана, сүүжний ясны мэдрэл зэрэгт нөлөөлнө, хэвлийн хэсэгт бондгор юм мэдэгдэх, шээс хүрэх мэдрэмж төрөх, өтгөн шингэн ялгаруулалт алдагдах,архаг аацагний өвчтэй болж болзошгүй.

Үүнээс гадна хөл өвдөх, хавагнах, ууц нуруугаар өвдөх зэрэг өөрчлөлтөөр шинж тэмдэг илэрч болно. Шулуун гэдэс, давсганд нүх үүсэх тохиолдолд өтгөн шингэн үтрээгээр ялгарах тохиолдол байна.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Умайн хүзүүний хорт хавдрыг эхэн үед нь оношилж эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой боловч хүндэрсэн тохиолдолд хэддүгээр үедээ байна вэ гэдгээс нь шалтгаалан бүрэн эдгэрэх магадлал нь ихээхэн хэмжээгээр буурна. Тиймээс умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд бэлгийн харьцаанд эрт орохгүй байх,бэлгийн олон хамтрагчаас зайлсхийх, бэлгэвч хэрэглэх, бэлгийн харьцаанд ордог бүх эмэгтэйчүүд жилдээ 1 удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ хийлгэж байх нь чухал. Ялангуяа төрсний дараа тогтмол шижилгээ хийлгэж байх хэрэгтэй бөгөөд эхэн үед нь оношлох маш чухал гэдгийг мэдэж байх хэрэгтэй.
Мөн умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээ нь бусад хорт хавдартай адилаар гэр бүлийн гишүүд сэтгэл санаагаар нэгдэж нөхөр нь эхнэрийгээ сэтгэл санаагаар зоригжуулж халамжлах нь маш чухал юм.

Хүний бие махбодь хэрэглэсэн хоол хүнснийхээ ихэнхийг нь глюкоз (чихрийн нэгэн төрөл буюу сахар) болгон хувиргадаг. Хари...
18/05/2018

Хүний бие махбодь хэрэглэсэн хоол хүнснийхээ ихэнхийг нь глюкоз (чихрийн нэгэн төрөл буюу сахар) болгон хувиргадаг. Харин инсулин нь глюкозыг цуснаас эс рүү орох боломжийг олгогч, нойр булчирхайд үүсдэг даавар юм. Чихрийн шижин өвчний үед хүний бие махбодид инсулин хангалттай хэмжээгээр боловсорч чаддаггүй байна. Энэхүү өвчний үед глюкоз буюу сахар нь бииеийн эсэд шингэхийн оронд хүний цусанд хуримтлагддаг. Цусан дахь сахарын хэмжээ хэт их байх нь зүрх, мэдрэл, бөөрийг гэмтээдэг.

Сэргийлье. Илрүүлэе. Сайжруулъя.Урьдчилан сэргийлэх үзлэг нь хөдөлмөрийн чадвар, амь насаа алдахад хүргэдэг  өвчнүүдийг ...
18/05/2018

Сэргийлье. Илрүүлэе. Сайжруулъя.

Урьдчилан сэргийлэх үзлэг нь хөдөлмөрийн чадвар, амь насаа алдахад хүргэдэг өвчнүүдийг эрт илрүүлэхэд зайлшгүй чухал үүрэгтэй. Орчин цагийн хүний амьдралын хэв маяг, стресс нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн хавдар, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, зүрхний өвчин гэх мэт чимээгүй үхэлд хүргэдэг өвчнүүдийн хүндрэх шалтгаан нь болдог. Тийм учраас урьдчилан сэргийлэх үзлэг нь эрт үед шинж тэмдэг өгдөггүй өвчнүүдийг илрүүлэхэд ач холбогдолтой.

Манай хамт олон таньд өөрийн эрүүл мэндийн талаар зөв ойлголт авах, амьдралын сайн сайхан байдлыг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна. Манай урьдчилан сэргийлэх үзлэг нь аливаа байгууллагын ажилчид болон хувь хүмүүст аль алинд нь тохирсон.

Та хүн тус бүрийн онцлогыг нэг бүрчлэн тусгайд нь бичсэн эмчийн дүгнэлтийг хүлээн авах болно. Эмч таныг ганцаарчлан хүлээн авч уулзан шинжилгээний дүгнэлтийг танилцуулж тохирсон зөвөлгөө өгөх болно.

Та урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орсноор өөрийгөө эрүүл мэндийн ямар нэгэн эрсдлээс сэргийлж чадах болно. Урьдчилан сэргийлэх үзлэг нь өвчнийг оношлох, тохирсон менежмент боловсруулах боломж олгодог. Та эрүүл мэнддээ анхаарч, эрүүл байх нь таныг өөдрөг амьдран, хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд тусална.

2018 оны 5 сарын 19-ний бямба гаригт Сингапурын Conrad Centennial (Ballroom, 2 Давхарт) хүүхэдтэйгээ хэрхэн уулзаж ярилц...
11/05/2018

2018 оны 5 сарын 19-ний бямба гаригт Сингапурын Conrad Centennial (Ballroom, 2 Давхарт) хүүхэдтэйгээ хэрхэн уулзаж ярилцах, зөвлөгөө болон стратеги төлөвлөгөөний талаар манай мэргэжилтнүүд мэдлэгээ хуваалцах бөгөөд та бүгдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Өнөөдрөөс эхлэн "RHparenting" кодыг ашиглан тасалбарын үнийг $10 болгон авах боломжтой!

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Сингапурын Раффлес Эмнэлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share